Гандантэгчинлэн Хийд-Цахим Айлтгал

  • Home
  • India
  • Delhi
  • Гандантэгчинлэн Хийд-Цахим Айлтгал
Directions

Гандантэгчинлэн Хийд-Цахим Айлтгал Donation campaign

03/03/2026

"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиож байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Бодь сэтгэл бол эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг бүрэн гүйцээхийн тулд, тэдгэ...
15/02/2026

Жадо ринбүүчи багшийн айлдвараас:

Бодь сэтгэл бол эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг бүрэн гүйцээхийн тулд, тэдгээрийг бүрэн төгс амар амгаланд хүргэхийн тулд би бурханы хутгийг ольё гэсэн ийм сэтгэл юм.

Дотоод сэтгэлдээ ийм байгаа учраас түүний гадаад илрэл болгож чадвал бүх амьтанд тусалж байх, тусалж чадахгүй юмаа гэхэд түүнд хорлохгүй байх, дотоод сэтгэлдээ ямар ч байсан туслана даа гэсэн санаагаа орхихгүй байх нь хамгийн чухал юм.

Хэрвээ хэзээ нэгэн цагт ямар нэгэн хүнд ч юмуу, би энэ хүний тусыг яасан ч хийж чадахгүй гээд сэтгэлээрээ тэр хүний тусыг хийхийг больж, хийхгүй гэсэн шийдвэрийг дотроо гаргачих юм бол тэр цагт таны бодь сэтгэл үүсгэсэн чинь доройтох юм.

Яагаад гэвэл бодь сэтгэл гэдэг чинь хамаг амьтны тусыг хийе гэж эргэлт буцалтгүйгээр шийдсэн шийдвэр юм. Тэгэхээр түүн дотроосоо хэн нэгэн амьтны тусыг хийхгүй ээ гээд шийдчихвэл анх бодь сэтгэлийг үүсгэж байх үеийн шийдвэр маань эвдрэн унана. Тиймээс бодь сэтгэлээ алдчих аюултай.

Тиймээс өнөөдөр 8 сарын 27 -ны өдөр ийм дацанд, ийм багшийн өмнө би бодь сэтгэлийг үүсгэсэн юм шүү, үүнээс хойш би хамаг амьтны тусыг хийж явах ёстой юм шүү, энэ амьтны тусыг өнөөдөр хийж чадахгүй ч хэзээ нэгэн цагт түүнд туслана даа гэж хичээж явах ёстой юм.

Энэ бол бодь сэтгэлийн суртгаалын хамгийн гол хэсэг нь юм.

☸️ཉོན་སྒྲིབ་སྤངས་ཀྱང་སྔ་མའི་ལས་ཉོན་གྱིས་འཕངས་པའི་སྡུག་བསྔལ་གྱི་ཕུང་པོའི་ལྷག་མ་ཙམ་དང་བཅས་པའི་སྐབས་ཀྱི་མྱང་འདས་དེ་ལྷག་བཅས་...
15/02/2026

☸️ཉོན་སྒྲིབ་སྤངས་ཀྱང་སྔ་མའི་ལས་ཉོན་གྱིས་འཕངས་པའི་སྡུག་བསྔལ་གྱི་ཕུང་པོའི་ལྷག་མ་ཙམ་དང་བཅས་པའི་སྐབས་ཀྱི་མྱང་འདས་དེ་ལྷག་བཅས་མྱང་འདས་ཀྱི་མཚན་ཉིད། དེ་ལ་ཉན་རང་གི་དེ་གཉིས་ཡོད།🙏

Нисваанисын түүтгэрийг тэвчисэн ч урьдын үйл нисваанисаар шидэгдсэн зовлонт цогцосын үлдэгдэл төдий лугаа сэлттэй үеийн нирвана тэр нь үлдэгдэл сэлттэй нирванагийн билэг чанар. Тэрэнд шарвага, ранжалын гэж хоёр бий.

🛞Зарим нэг үгсийн тайлбар:
1. Нисваанис- Уур, мунхаг, шунал гэх тэргүүтэй наян дөрвөн мянган нисваанис байдаг. Нисваанисийг Монголоор муу сэтгэл гэж ойлгоход ерөнхийдөө болно.
2.Нирвана- Архадын үрийг олох буюу муу сэтгэлийг арилгасанаар эцэст үйл үгүй болж амирлангуй хутагийг олох бөгөөд бага хөлгөнд ингэснээр дахин төрөл авахгүй гэж үздэг байна.
3.Шарвага- Бага хөлгөний хутагт болон зам мөрөөр яван суралцагчидын нэг төрлийг ийн нэрлэх бөгөөд Монголоор олонтой сонсогч гэсэн утгатай үг юм.
4.Брадигабуд- Эдгээр нь ганцаар оршиход баясагч бөгөөд бага хөлгөнд хамаардаг. Орчилын эцэст багшгүйгээр бясалгаж нисваанисыг дарсанаар нирваныг олдог байна.Гэвч энэ замаар гэгээрхэд 100-н галавт буян болон билэгүүний хоёр чуулганыг хураах ёстой байдаг.Бас энэ зам өөрөөр явагчийг Монгол хэлэнд өөрийгөө ялгуугсан, өөрийгөө ялагч гэдэг байна.🙏

14/02/2026

Цагаан сарын Хуучин номын хурал буюу Арван хангал сахиусны тахилга хурна

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Хамба ламын ажлын албаны лам, гавж Д.Алтаншагай:
Богдын хүрээний уламжлалд эхлээд Ядам бурхны тахилга, уншлагыг айлтган, үүний дараа сахиус тахих зан үйлээ гүйцэтгэдэг дэг тогтсон байдаг. Мөн ёслолын явцын дунд Арван хангал сахиусыг тусгайлан тахидаг уламжлалтай.

Хуучин номын хурал буюу 10 хангалын тахилга
2 сарын 14,15,16- ны өдрүүд буюу хуучдын 27,28,29- нд хурна.

Гандантэгчэнлин Хийд

ЛЭГВРИМА НОГООН ДАРЬ ЭХИЙН МАГТААЛ༼ ལེགས་བྲིས་མ་ ༽(Анхдугаар Далай лам Гэндэндүв /1391-1474/)  БОГД ТОЙН СЭНДЭН МОДОТ ОЙ...
14/02/2026

ЛЭГВРИМА НОГООН ДАРЬ ЭХИЙН МАГТААЛ

༼ ལེགས་བྲིས་མ་ ༽

(Анхдугаар Далай лам Гэндэндүв /1391-1474/)

БОГД ТОЙН СЭНДЭН МОДОТ ОЙН ДАРЬ ЭХИЙН МАГТААЛ МЭРГЭДИЙН ОРОЙН ЧИМЭГ ХЭМЭЭХ ОРШИВ
(Лэг-ври )
༄༅། །རྗེ་བཙུན་སེང་ལྡེང་ནགས་ཀྱི་སྒྲོལ་མ་ལ་བསྟོད་པ་མཁས་པའི་གཙུག་རྒྱན་བཞུགས། །

༄༅༅། །ན་མོ་ཨཱརྱ་ཏཱ་ར་ཡེ། རྗེ་བཙུན་བཅོམ་ལྡན་འདས་མ་སེང་ལྡེང་ནགས་ཀྱི་སྒྲོལ་མ་ལ་བསྟོད་པ། མཁས་པའི་གཙུག་རྒྱན་ཞེས་བྱ་བ་འཕགས་པ་སྤྱན་རས་གཟིགས་དབང་ཕྱུག་ཐུགས་རྗེའི་གཏེར་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
На-мо аряа Да-ра-е. (Хутагт Дарь эхэд мөргөмүй)
Богд тойн ялж төгс нөгчсөн Сэндэн модот ойн Дарь эх (Tara)-ийн магтаал мэргэдийн оройн чимэг хэмээгч ба хутагт Арьяабал (Avalokiteshvara)-ын эрх баялагт нигүүлслийн гуусанд мөргөмүй.

ལེགས་བྲིས་དཔལ་གྱི་བདག་པོ་གསེར་གྱི་མངལ། །ལྷ་ཡི་བླ་མ་གླང་གདོང་དཔལ་གྱི་མགྲིན། །པདྨོའི་གཉེན་སོགས་ལྷ་བརྒྱའི་གཙུག་རྒྱན་གྱིས། །ཞབས་པད་གུས་མཆོད་སྒྲོལ་མའི་ཞབས་ལ་འདུད། །
Үзэмж төгс сайтар зурсан Цогийн эзэн, Алтан умайт
Өнгө аялгуут тэнгэрийн багш цогт Гинабадийн дуу хоолойт
Үлэмж Цацаргин садан тэргүүтэн зуун тэнгэр оройн титмээрээ
Өлмийн цацаргинд бишрэн тахих Дарь эхэд сөгдөн мөргөе.

(Сайтар зурсан – тэнгэр, Цогийн эзэн – Вишнү, Алтан умайт – Брахма, Цацаргин сад - Наран)

ཐུགས་རྗེ་ཆེན་པོའི་ཐུགས་རྗེའི་རྣམ་འཕྲུལ་གྱིས། །དུས་གསུམ་རྒྱལ་བའི་མཁྱེན་བརྩེ་ནུས་པ་རྣམས།། རབ་མཛེས་འཕྲིན་ལས་ལྷ་མོའི་སྐུར་བསྟན་ནས། །ཕོངས་པ་ཀུན་སྐྱོབ་སྒྲོལ་མའི་ཞབས་ལ་འདུད། །
Гүн нигүүлсэлт Арьяабалын нигүүлсэхүйн рид хувилгаанаар
Гурван цагийн Ялгуугсдын болгоол энэрлийн хүчин
Гайхам үзэсгэлэнт үйлсийн охин тэнгэрт хувилсан
Гачигдал бүхнээс аврагч Дарь эхэд сөгдье.

དབྱིངས་རིག་རྣམ་དག་པད་ཟླའི་གདན་སྟེང་ན། །མར་གད་མདོག་ཅན་ཞལ་གཅིག་ཕྱག་གཉིས་མ། ། ལང་ཚོ་རབ་རྒྱས་གཡས་བརྐྱངས་གཡོན་བསྐུམས་ཞབས། །ཐབས་ཤེས་ཟུང་འབྲེལ་མ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Мөн чанараараа хоосон цацаргин саран дэвсгэрт
Маргадын өнгөт нэгэн нигуур хоёр мутарт
Маш гоолиг баруунаа жийж, зүүнээ нугалсан бойвтой
Мэргэн арга билгийг хослуулагч эхэд мөргөе.

ནུ་འབུར་རབ་རྒྱས་ཟག་མེད་བདེ་བའི་གཏེར། །ཞལ་རས་ཟླ་བ་རྒྱས་པའི་འཛུམ་དཀར་ཅན། །ཞི་བའི་ཉམས་ལྡན་ཐུགས་རྗེའི་སྤྱན་ཡངས་མ། །སེང་ལྡེང་ནགས་ཀྱི་མཛེས་མ་ཁྱོད་ལ་འདུད། །
Хөх нь товойж дэлгэрсэн цувралгүй амгалангийн гуу сан
Хөөрхөн ялдам нигуурт нь саран гэрэлтэж мишээх
Хархан хоёр мэлмий нь амарлин нигүүлсэл төгс
Хөвч сэндэн шугуйн үзэсгэлэнт танд сөгдье.

གཡུ་ཡི་ལྗོན་ཤིང་ཡལ་ག་བརྐྱངས་འདྲ་བའི། །འཇམ་མཉེན་ཕྱག་གཡས་མཆོག་སྦྱིན་ཕྱག་རྒྱ་ནི། ། མཁས་རྣམས་དངོས་གྲུབ་མཆོག་གི་དགའ་སྟོན་ལ། །མགྲོན་དུ་འབོད་འདྲ་ཁྱོད་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Уран оюу найлзуурын мөчир дэлгэрсэн адил
Уян налархай баруун мутарт өглөгийн мутарлага
Ухаант мэргэдийг дээд шидийн баяр хуримд
Урин зочилж дуудах адил танд мөргөе.

ཕྱག་གཡོན་དཀོན་མཆོག་གསུམ་མཚོན་སྐྱབས་སྦྱིན་གྱིས། །འཇིགས་པ་བརྒྱ་ཕྲག་མཐོང་བའི་སྐྱེ་བོ་རྣམས། །མ་འཇིགས་ང་ཡིས་མྱུར་དུ་བསྐྱབ་བོ་ཞེས། །གསལ་བར་མཚོན་པ་ཁྱོད་ལ་ཕྱག་འཚལ་ལོ།།
Булбарай зүүн мутарт чухаг дээд гурвыг
Бэлгэдэх авралын өглөгөөр аюул зовлонт амьтан
Бүхнийг бүү ай би түргэнээ аварна хэмээн
Бэлхнээ тодхон илтгэх авралт танд мөргөе.

ཕྱག་གཉིས་ཨུཏྤལ་སྔོན་པོས་མཚན་པ་ནི། །འགྲོ་ཀུན་སྲིད་པའི་བདེ་ལ་མ་ཆགས་པར། །ཐར་པ་ཆེན་པོའི་གྲོང་དུ་ཞུགས་ཤིག་ཅེས། །བརྩོན་པའི་ལྕག་གིས་བསྐུལ་འདྲ་ཁྱེད་ལ་འདུད། །
Хоёр мутартаа хөхөмдөг удвал цэцэг барьсан нь
Хамаг амьтан орчлонгийн амгаланд үл тачаагаад
Хосгүй тонилохуй нирвааны балгадад оршигтун хэмээн
Хичээнгүйн гохоор татах адил танд сөгдье.

པདྨ་རཱ་གའི་མདངས་ལྡན་འོད་དཔག་མེད། །མཉམ་བཞག་བདུད་རྩིས་གང་བའི་ལྷུང་བཟེད་བསྣམས།། འཆི་མེད་དངོས་གྲུབ་སྩོལ་བས་སྤྱི་བོར་བརྒྱན། །བདག་གི་འཆི་བདག་འཇོམས་པ་ཁྱོད་ལ་འདུད། །
Тунгалаг бадмааргийн өнгөт гэгээн Авид бурхан
Тэгш оршихуйн рашаан дүүрэн бадар барьсан
Тийнхүү үхэлгүй шидийг хайрлагчаар оройгоо чимсэн
Түйтгэр үхлийн эзнийг дарагч танд сөгдье.

ཚོགས་གཉིས་མཐོ་རིས་བཟོ་བོའི་འདུ་བྱེད་ཀྱིས། །གཞལ་མེད་ལྷ་ཡི་ཡིད་བཞིན་ནོར་བུ་རྣམས། ། མཛེས་མཛེས་གཅིག་ཏུ་བསྡུས་པའི་ཡིད་འཕྲོག་རྒྱན། །ཀུན་གྱིས་བརྒྱན་པ་ཁྱོད་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Хоёр чуулганы өндөр язгуурыг урлан үйлдэгч
Хэмжиж үлэш үгүй тэнгэрийн чандмань эрдэнэс
Хараа булаам бүхэн хурсан гоёмсог чимэглэл
Хамаг л сайхнаар чимэглэн гоёсон танд мөргөе.

མར་གད་རི་བོས་འཇའ་ཚོན་གྱོན་པ་བཞིན། །སྐུ་སྟོད་ལྷ་རྫས་གོས་ཀྱི་ག་ཤ་ཅན། །ཕྲ་ཞིང་ལྡེམ་ལ་མཛེས་པའི་རྐེད་སྐབས་ནི། །པཉྩ་ལི་ཀའི་ཤམ་ཐབས་འཛིན་ལ་འདུད། །
Нарт Маргад ууланд өнгөт солонго татсан мэт
Намбалаг төгс лагшинд тэнгэрийн торгон цээживч
Нарийхан бөгөөд туялзсан гоолиг үзэсгэлэнт бэлхүүсэнд
Нимгэн, зөөлөн хэв хадган асаасанд сөгдье.

གཡས་ན་མྱ་ངན་མེད་པའི་འོད་ཟེར་ཅན། །ཞི་བའི་ཉམས་ལྡན་གསེར་མདོག་ཉི་འོད་འཕྲོ། །གཡོན་ན་རལ་གཅིག་ནམ་མཁའི་མཛེས་པ་འཕྲོག །ཁྲོ་ཆགས་བརྗིད་པས་མཛེས་པ་དེ་ལ་འདུད། །
Баруунд гаслан үгүй гэрэлт наран амарлингуйн
Байдал төгс алтан өнгөт гэрэл цацруулж
Бас зүүнээ саран oгторгуйн үзэсгэлэнг булаасан
Бухимдал тачаалыг жавхлангаар амарлиулагч түүнд сөгдье.

དྲུག་ལྡན་གླུ་དང་མཛེས་པའི་གར་ལ་མཁས། །གདུགས་དཀར་རྔ་ཡབ་པི་ཝང་གླིང་བུ་སོགས། །རབ་འབྱམས་མཆོད་རྫས་འཛིན་པའི་ལྷ་མོའི་ཚོགས། །ནམ་མཁའ་གང་བས་མཆོད་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Цэмцгэр зургаан эгшигт уян налархай бүжигчин
Цагаан шүхэр, дэвүүр, ятга, лимбэ тэргүүтэн
Цаглашгүй тахилыг барьсан охин тэнгэрийн чуулгад
Цэлийх огторгуйг дүүргээд хүндлэн тахихуйд мөргөе.

དཔལ་མོ་ལེགས་བརྗོད་མ་དང་རི་སྐྱེས་སོགས། །ཡིད་འོང་འཆི་མེད་བུ་མོ་སྟོང་དག་གིས། །ཁྱོད་དྲུང་བྲན་མོ་ཙམ་ཡང་ཐོབ་དཀའ་བ། །མཛེས་སྡུག་ལྷ་མོའི་སྐུ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Үлэмж үзэсгэлэнт Индрани, Ума охин тэргүүтэн
Үхэшгүй мөнхийн мянган гайхамшигт охин тэнгэр ч
Үлэж тантай зүйрлэхэд шивэгчин төдий ч дөхөхгүй
Үзэсгэлэн гоо охин тэнгэрийн лагшинд мөргөе.

ཐུགས་རྗེའི་ཆུ་འཛིན་རྒྱས་པའི་ཀློང་ཡངས་ནས། །གསུང་སྙན་ཚངས་དབྱངས་སྤྲིན་གྱི་རྔ་སྒྲ་ཅན། ། གདུལ་བྱའི་འཛིན་མར་ཡན་ལག་བརྒྱད་ཆོས་ཆར། །ཀུན་ཏུ་འབེབས་མཁས་མ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Энэрлийн үүлэн дэлгэрсний уужим огторгуйн төвөөс
Эсруагийн аялгуу эгшиглэнт тэнгэрийн дуун зарлиг
Эрхт шавийн газарт найман гишүүнт номын
Энгүй хурыг буулгах мэргэн эхэд мөргөе.

ཤེས་བྱ་ཀུན་གཟིགས་ཡོན་ཏན་རྒྱ་མཚོའི་གཏེར། །ཇི་བཞིན་མ་ལུས་བརྗོད་པར་སུ་ཡིས་ནུས། །བློ་གྲོས་ཐོགས་མེད་སྟོབས་བཅུ་མངའ་བའི་ཐུགས། །མཁྱེན་རབ་མཐར་ཕྱིན་མ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Мэдэгдэхүүн бүхнийг болгоосон эрдмийн далай гуу сан
Магадлан хоцролгүй өгүүлж хэн ч эс чадах
Мохошгүй ухааны арван хүчийг эрхшээсэн таалалт
Мэдлэг оюуны эцэст хүрсэн эхэд мөргөе.

ཞི་བ་བརྙེས་ཀྱང་ཐུགས་རྗེའི་གཞན་དབང་གིས། །སྡུག་བསྔལ་རྒྱ་མཚོར་བྱིང་བའི་འགྲོ་བ་རྣམས། ། ཐུགས་རྗེའི་ཕྱག་གིས་མྱུར་དུ་འདྲེན་མཛད་མ། །བརྩེ་བ་མཐར་ཕྱིན་མ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Нирвааны амарлилыг олсон ч энэрэл хайрын эрхээр
Нэрвэлт зовлонгийн далайд живсэн хамаг амьтныг
Нигүүлслийн гараа сунган үтэр татан гэтэлгэгч
Нигүүлсэл энэрлийн эцэст хүрсэн эхэд мөргөе.

ཞི་རྒྱས་དབང་དང་དྲག་པོའི་འཕྲིན་ལས་རྣམས། །རྒྱ་མཚོའི་རླབས་བཞིན་དུས་ལས་མི་འདའ་བར། ། ལྷུན་གྲུབ་རྒྱུན་མི་འཆད་པར་འཇུག་མཛད་མ། །མཛད་པ་མཐར་ཕྱིན་མ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Амарлин, дэлгэр, эрхт, хатуу дөрвөн үйлс нь
Агуу далайн давлагаа мэт цаг үргэлжид зогсолтгүй
Аяндаа бүтэх бөгөөд үргэлж тасралтгүй түгэх
Алив үйлсийн эцэст хүрсэн эхэд мөргөе.

འཇིགས་ཆེན་སྡུག་བསྔལ་བརྒྱད་དང་འབྱུང་པོའི་གདོན། །ཉོན་མོངས་ཤེས་བྱའི་སྒྲིབ་པའི་འཇིགས་པ་རྣམས། ། ཁྱོད་ཞབས་དྲན་པའི་མོད་ལ་སྐྱོབ་མཛད་མ། །ནུས་པ་མཐར་ཕྱིན་མ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །
Найман их зовлон, бүднэрийн ад хийгээд
Нисванис болон мэдэгдэхүүний түйтгэр аюул бүгдээс
Нигүүлсэлт таныг дурдах дариуд авран зохиогч
Нэгэнт чадварын эцэст хүрсэн эхэд мөргөе.

དེ་ལྟར་སྐྱབས་འོས་ཁྱོད་ཀྱིས་ལུས་ཅན་རྣམས། །ནད་རིམས་གདོན་བགེགས་དུས་མིན་འཆི་བ་དང༌། །རྨི་ལམ་ངན་དང་མཚན་མ་ངན་པ་སོགས། །འཇིགས་པ་ཀུན་ལས་མྱུར་དུ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Хүндэт аврал зохистой та бээр амьтдын
Хижиг, ад, тотгор, цаг бусын үхэл
Хар дарсан зүүд, бэлгэгүй ёр тэргүүн
Хамаг аюул бүхнээс түргэнээ авран соёрх.

འཇིག་ཚོགས་ལྟ་བའི་རི་སུལ་གནས་བཅས་ཏེ། །གཞན་ལས་མཆོག་ཏུ་འཛིན་པས་སེམས་ཁེངས་ཤིང༌། །ཕ་རོལ་ཁྱད་དུ་གསོད་པའི་སྦར་ཁྱིམ་ཅན། །ང་རྒྱལ་སེང་གེའི་འཇིགས་པ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Бачуу эвдрэх чуулганд үзэхийн жалганд орших ба
Бусдаас өөрийг дээгүүрт тавьснаар сэтгэл омгорхож
Басамжлан чанадыг үл хайхрах хумс савартай
Бардам омог арслангийн аюулаас авран соёрх.

དྲན་ཤེས་ལྕགས་ཀྱུ་རྣོན་པོས་མ་བཏུལ་ཞིིང༌། །འདོད་ཡོན་མྱོས་ཆུ་འཐུངས་པས་འཐོམས་པའི་མཐུས། །ལོག་པའི་ལམ་ཞུགས་གནོད་འཚེའི་མཆེ་བ་གཙིགས། །གཏི་མུག་གླང་པོའི་འཇིགས་པ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Мэдрэмж дурдлын хурц гохоор үл номхорч
Мансууруулах ундаа уун мунхууран манарахын балгаар
Муруй хазгай гишгэн хорт соёогоо ярзайлгах
Мулгуу мунхаг зааны аюулаас авран соёрх.

ཚུལ་མིན་ཡིད་བྱེད་རླུང་གིས་བསྐུལ་བ་ལས། །ཉེས་སྤྱོད་དུད་སྤྲིན་འཁྲུག་པའི་ཀློང་དཀྱིལ་ན། །དགེ་བའི་ནགས་ཚལ་སྲེག་པའི་ནུས་པ་ཅན། །ཞེ་སྡང་མེ་ཡི་འཇིགས་པ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Буруу ёс бус сэдлийн салхиар өдөөгдөн
Бусармаг явдлын утаан үүлс хуйлрах төвд
Буяны ой шугуйг шатаан устгах хүчтэй
Бадрах хилэн галын аюулаас авран соёрх.

མ་རིག་འཐིབས་པོའི་ཁུང་དུ་མངོན་ཞེན་ཅིང༌། །གཞན་འབྱོར་ཕུན་ཚོགས་མཐོང་ཚེ་མི་བཟོད་པར། ། གདུག་པའི་དུག་གིས་མྱུར་དུ་ཁྱབ་བྱེད་པའི། །ཕྲག་དོག་སྦྲུལ་གྱི་འཇིགས་པ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Балай мунхгийн зузаан хонгилд илт шунаж
Бусдын сайн сайхан хотол чуулганыг хараад
Байж ядан хорсож мөчөөрхөлд үтэр автах
Будангуй атаархал могойн аюулаас авран соёрх.

བརྟུལ་ཞུགས་དམན་པའི་འབྲོག་དགོན་འཇིགས་རུང་དང༌། །རྟག་ཆད་མྱ་ངམ་ཐང་ལ་རབ་རྒྱུ་ཞིང༌། ། ཕན་བདེའི་གྲོང་དང་དགོན་པ་ཀུན་འཇོམས་པའི། །ལྟ་ངན་རྐུན་པོའི་འཇིགས་པ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Муу зан төлөвийн аюулт ээрэм цөл
Мөнх, тасархайн гаслант талд машид тэнүүчлэх
Магад тус амгалангийн хот хөдөөг сүйтгэх
Муу үзэл хулгайн аюулаас авран соёрх.

མི་བཟད་སྲིད་པའི་བཙོན་ཁང་རྭ་བ་རུ། །ལུས་ཅན་རང་དབང་མེད་པར་འཆིང་བྱེད་ཅིང༌། །སྲེད་པའི་སྒོ་ལྕགས་དབྱེ་དཀས་འཁྱུད་པ་ཡི། །སེར་སྣའི་ལྕགས་སྒྲོག་འཇིགས་པ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Хором ч тэсэхийн аргагүй орчлонгийн шорон хашаанд
Хөөрхий амьтдыг өөрийн эрхгүй болгон хүлэгч
Хүсэл шуналын гогцоог нээснээр эвцэлдэн чагтлах
Харам төмөр чөдрийн аюулаас авран соёрх.

ཤིན་ཏུ་བརྒལ་དཀའ་སྲིད་པའི་རྒྱུན་ཕྱོགས་ཁྱེར། །ལས་རླུང་དྲག་པོའི་རྐྱེན་དང་ཉེ་བ་ལས། །སྐྱེ་རྒ་ན་འཆིའི་རྦ་ཀློང་རབ་འཁྲུག་པའི། །འདོད་ཆགས་ཆུ་བོའི་འཇིགས་པ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Туулж гатлахад бэрх ба орчлонгийн зүг урсах
Түйтгэр үйлийн хүчит салхи шуургатай хамсан
Төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн давлагаагаар хямрах
Тачаал шунал мөрний аюулаас авран соёрх.

ཀུན་ཏུ་རྨོངས་པའི་མཁའ་ལ་རབ་རྒྱུ་ཞིང༌། །ངེས་པ་དོན་དུ་གཉེར་ལ་ལྷག་པར་འཚེ། །ཐར་པའི་སྲོག་ལ་རྒོལ་བའི་གདུག་པ་ཅན། །ཐེ་ཚོམ་ཤ་ཟའི་འཇིགས་པ་བསྐྱབ་ཏུ་གསོལ། །
Мунхралын огторгуйд машид тэнэн хэсүүчлэх бөгөөд
Магад гарахуйг зориход үлэмж их хөнөөлтэй
Машид тонихуйн аминд заналхийлэх хортон
Махчин араатан (Pizaca) тээнэгэлзлийн аюулаас авран соёрх.

ཁྱོད་ལ་བསྟོད་ཅིང་གསོལ་བ་བཏབ་པའི་མཐུས། །དམ་ཆོས་སྒྲུབ་པའི་འགལ་རྐྱེན་ཞི་བ་དང༌། །ཚེ་དང་བསོད་ནམས་དཔལ་དང་འབྱོར་བ་སོགས། །མཐུན་པའི་རྐྱེན་རྣམས་ཡིད་བཞིན་འགྲུབ་པར་མཛོད། །
Дээдэс таныг магтаад соёрхол талбисны хүчээр
Дээдийн ном бүтээхийн харшлал шалтгаан амарлиж
Дамаан нас буян цог учрал тэргүүтэн
Даамай зохилдох шалтгаанууд сэтгэлчлэн бүтэхүйд зохио.

ཞིང་མཆོག་བདེ་བ་ཅན་དེར་འགྲོ་བ་ཀུན། །འདྲེན་པ་འོད་དཔག་མེད་པས་རྗེས་བཟུང་ནས། །དཀའ་བ་བརྒྱ་ཕྲག་སྤྱད་པ་མེད་པར་ཡང༌། །མྱུར་དུ་སངས་རྒྱས་ས་ལ་རེག་གྱུར་ཅིག །
Тэргүүн дээд Сухвадийн оронд амьтан бүхнийг
Татагч Авид бурхан таалж дагуулан барьсанаар
Түг түмэн бэрхшээл саад зүдрэл үгүйгээр ч
Түргэнээ ариун бурхны газарт хүрэх болтугай.

བདག་ཀྱང་རྟག་ཏུ་ཚེ་རབས་དྲན་པ་དང༌། །བྱང་ཆུབ་སེམས་དང་ནམ་ཡང་མི་འབྲལ་ཞིང༌། །རྒྱལ་སྲས་སྤྱོད་པ་རླབས་ཆེན་ཚོལ་བ་ལ། །བརྩོན་འགྲུས་ཆུ་བོའི་རྒྱུན་བཞིན་བརྟན་པར་ཤོག །
Би бээр ч үргэлжид төрөл тутамд дурдал
Бодь сэтгэл лүгээ хэзээ ч үл хагацаад
Бодисадвагийн агуу давлагаат явдлыг эрэлцэхэд
Буцалтгүй хичээлийг мөрний урсгалчлан шүтэх болтугай.

རང་དོན་སྒྲུབ་ལ་ནམ་ཡང་མི་རེ་ཞིང༌། །གཞན་དོན་འབའ་ཞིག་སྒྲུབ་ལ་གཞོལ་བ་དང༌། །སྤྱན་དང་མངོན་ཤེས་སྨྲ་མཁས་བཟོད་པ་སོགས། །གཞན་དོན་བྱེད་པའི་རྐྱེན་རྣམས་ཚང་བར་ཤོག །
Би өөрийн хэргийг бүтээхийг хэзээд чухалчлалгүй
Бусдын тусыг л бүтээхүйд хичээх ба тэсвэр
Билгийн мэлмий, цэцэн, илт мэдэл тэргүүтэн
Бусдын тусыг үйлдэхийн шалтгаан бүрдэх болтугай.

རབ་འབྱམས་ཞིང་དུ་རྒྱལ་བའི་དམ་ཆོས་ཀུན། །རྒྱས་པར་བྱེད་ལ་ནམ་ཡང་མི་ཞུམ་ཞིང༌། །རྟག་ཏུ་སེམས་ཅན་ཀུན་དོན་བསྒྲུབ་པའི་ཕྱིར། །རྒྱལ་བའི་གོ་འཕང་བདེ་བླག་ཐོབ་གྱུར་ཅིག །
Тоолшгүй оронд ялгуусны хамаг дээдийн номыг
Түгээн үйлдэхэд хэзээ ч үл шантрах бөгөөд
Тужид хамаг амьтны тусыг бүтээхийн тухайд
Туулсан хутгийг амар хялбар олох болтугай.

རྗེ་བཙུན་བཅོམ་ལྡན་འདས་མ་སེང་ལྡེང་ནགས་ཀྱི་སྒྲོལ་མ་ལ་བསྟོད་པ་མཁས་པའི་གཙུག་རྒྱན་ཞེས་བྱ་བ་འདི་ནི། ཤཱཀྱའི་དགེ་སློང་དགེ་འདུན་གྲུབ་པ་དཔལ་བཟང་པོས་ཡུན་རིང་དུ་གསོལ་བ་བཏབ་སྟེ། བྱང་ཆུབ་ཆེན་པོའི་དབེན་གནས་ཐེག་ཆེན་ཕོ་བྲང་དུ་ལེགས་པར་སྦྱར་བའོ།། །།
(Богд тойн ялж төгс нөгчсөн Сэндэн модот ой шугуйн Дарь эх (Tara)-ийн магтаал мэргэдийн оройн чимэг хэмээх энэ нь Шагжаан аяга тахимлаг сайн цогт Гэндүндүв (Нэгдүгээр Далай лам) бээр өнөд удаан соёрхол талбисан бөгөөд их бодийн аглаг орон Тэгчэнповранд сайтар найруулсан болой.)

(ཁ་སྐོང་ནི། - Нэмэлт уншлага нь)
༈ བཅོམ་ལྡན་འདས་མ་མཆོད་བྱས་པ། །བདག་གིས་དགེ་བ་ཅི་བསགས་པ། །དེས་ནི་འཇིག་རྟེན་མ་ལུས་པ། །བདེ་བ་ཅན་དུ་སྐྱེ་བར་ཤོག །
Агуу ялж төгссөн эхийг хүндлэн тахиж
Ариун сэтгэлээр би буян юу хураасан
Алин түүгээр ертөнцийн хамаг амьтан хоцролгүй
Амгалант Сухвадийн оронд төрөх болтугай.

སྐུ་ཡི་སྐྱོན་སྤངས་མཚན་དང་དཔེ་བྱད་དང་། །གསུང་གི་སྐྱོན་སྤངས་ཀ་ལ་པིང་ཀའི་དབྱངས། ། ཐུགས་ཀྱི་སྐྱོན་སྤངས་ཤེས་བྱ་མཐའ་དག་གཟིགས། །བཀྲ་ཤིས་དཔལ་འབར་མ་ཡི་བཀྲ་ཤིས་ཤོག །
Тунгалаг лагшингийн түйтгэрийг тэвчээд бэлгэ найрагт
Тийн зарлигийн түйтгэрийг тэвчээд Галабингын эгшигт
Тааллын түйтгэрийг тэвчээд мэдэгдэхүүн бүхнийг болгоогч
Төгс цог бадарсан эхийн өлзий орштугай.

Зуны оршил үйлдэхийн цагтаа буюу 17-р жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн намрын эхэн сарын хуучдын 26 (2021.09.02) -ны өдөр бигшү Ж.Д бээр эх хэлэндээ хөрвүүлэв.

Өнөөгийн залуус бэлгэдэл мэдэхгүй гэрээ цоожлоод “БУУЗ ИДНЭ” гээд аавындаа очдог        Цагаан сарын шинийн 1-ний өмнөх ...
14/02/2026

Өнөөгийн залуус бэлгэдэл мэдэхгүй гэрээ цоожлоод “БУУЗ ИДНЭ” гээд аавындаа очдог

Цагаан сарын шинийн 1-ний өмнөх орой хүмүүс битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэдэг. Энэ үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ?

-Ингэхийн тулд монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр хамгийн өндөр настай хүнийхээ үгнээс гаждаггүй, хэлсэн үг бүрийг дагадаг. Орой болоход ховдог эмгэн гэдэг гялаан од баруун талд гардаг. Түүнийг гарахаас өмнө буюу нар уулын цаагуур дөнгөж оронгуут бог малаа хотлуулдаг. Харин гялаан од гарсны дараа үхэр сүргээ, гурван марал од тэнгэрт хөөрсний дараа адуун сүргээ хотлуулдаг юм. Битүүний орой тахиа буюу 21.40-11.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай.
Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Бүгдээрээ малчин гаралтай. Бидний өвөг дээдэс малчин удамтай. Бид зайлшгүй мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг залгиж явдаг учир хүссэн хүсээгүй байгальтай, аав ээжтэйгээ, унасан газар шороотойгоо харьцах нь цагаан сарын гайхамшиг юм. Ёс жудгаа гээхгүй, уламжлалаа умартахгүй Цагаан сарыг тэмдэглэж, тэр дундаа 2027 онд XVIII жарныг зөв гаргаж чадвал миний Монголын ард түмэн2080 он хүртэл сайхан явна. Жарны асуудал ийм чухал байдаг.

-Зарим айл битүүний орой гэрийн тотгон дээрээ мөс, цас тавьдаг юм билээ. Энэ нь ямар домтой вэ?

-Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг. Арга билэг шүү дээ. Үлгэр, домог бол амьдрал юм. Гэтэл домгийг домог, үлгэрийг өнгөрсөн зүйл, өвгөдөө хоцорсон юм гэж үзээд зөвхөн өнөөдрөөр явна гэвэл өрөөсгөл.

-Битүүнд юуг цээрлэх ёстой вэ?

-Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог.
Яагаад гэвэл битүүний 23.45-т хулгана цаг гардаг. Өөрөөр хэлбэл, ам цагаан хулганыг морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангаж гуриатдаггүй юм. Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус гэрээ цоожлоод “Бууз иднэ” гээд аавындаа очдог. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой. Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй. Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоноод яваарай гэсэн үг бий. Энэ нь монгол хүн шөнө өрхөө тэгшилж, өглөө татахыг л хэлж байгаа юм. Битүүн, шинийн 1-нд чимээ өгөхгүй байгаа айлд ерөөсөө орохгүй байх зэрэг Монголын соёл, хүмүүжил дэлхий нийтэд гайхагдана.

-Сүүлийн үед уламжлалт баяр наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үздэг болсон. Үндэсний хувцас өмсөхөд юуг анхаарвал зохих вэ?

-Цагаан сарыг монгол заншил, ёс жудгаараа тэмдэглэе гэж ярьдаг хүмүүсийг би маш их гайхдаг. Бид өөр үндэстний нутагт байгаагүй. Өөрийнхөө эх оронд оршин суугаа атлаа монгол ёс жаягаар хийхгүй, өөр ямар заншлаар хийх юм. Үндэсний хувцсаа өмсье гэж уриалах нь өөрийнхөө эх оронд гадаадын зүйлийг сурталчилж байгаа юм шиг сонсогддог.
Эсвэл өөрсдөө хаягдаж гээгдсэнээ илчлээд байгаа ч юм шиг. Тиймээс Цагаан сараар хүмүүс хүссэн хүсээгүй заавал үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь хиргүй, бүтэн байх нь чухал.

-Цагаан сараар ахмадаа хүндэтгэн айлчлан ирсэн зочдодоо гарын бэлэг барьдаг уламжлал бий. Гэтэл сүүлийн үед оймс, сам гээд янз бүрийн л юм өгдөг болжээ. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Монголчууд бэлгээр бахархдаг, түүгээр хождог гэсэн зүйл байхгүй. Ерөөсөө л болсноос ам хүрч, буурлаас үг сонсдог л байх учиртай. Цагаан сараар зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгадаг. Дээр үед ээзгий, хэд гурван төгрөг, хадаг, хоргой даалин, ёотон зэргийг өгдөг байсан. Ингэхдээ заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй. Цагаан сараар идэж, уугаад өгч авахдаа гол биш хамгийн чухал нь хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Цагийн сарын аливаа идээ ундааг хоёр удаа хүртэх ёстой. Харин хурим, насны ой, хүүхдийн үсний найр гурван дугараатай байдаг.

-Тавгийн идээний хэвийн боовыг хэдэн үеэр өрдөг юм бэ?

-Одоо олонх хүн хэвийн боов гэж ярьдаг болжээ. Дээр үед самнай, хавсаа, маюур гэж ярьдаг байсан. Тавгийн идээгээ засахдаа хэвийн боовыг 3-7 үеэс хэтрүүлэхгүй байх ёстой. Харин төрийн түшээд болон аймгийн дарга нар долоон үеэр засч болох байх. Үүнийг би үгүйсгэхгүй. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Би төрөө л харж явдаг хүн. Төрийн гурван өндөрлөг2008 оноос эхлэн идээгээ зөв тавьж байгааг хараад талархаж суудаг. Монголын ард түмний амны хишгийг төр зүглүүлж өгч байна даа гэж судлаач хүний билгийн нүдээр харж, аав ээжийнхээ утгаар шинжиж, хүүхдүүддээ сургамж хайрлахдаа бүх л үед төрөө харж байгаарай гэдэг.

-Яагаад тавгийн идээг таван үеэс хэтрүүлдэггүй юм бол?

-Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэдэгчлэн “Би компанийн эзэн, мөнгө олдог” гээд олон үеэр идээ засах ёсгүй. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж хорвоогоос явчих гээд байдаг юм. Хэрэв аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа засч байсан үеэр идээгээ засдаг. Тэгээд бусдадаа аавынхаа захьсан сургаалаар сургамж хайрладаг.

-Аав ээжүүд шинийн 1-ний өглөө хүүхдүүдээ нар мандахаас өмнө босоорой гэж захидаг. Тэгвэл өглөө хэдэн цагт босох ёстой вэ?

-Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог. Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй. Гэтэл шинийн 1-ний өглөө энэ цагт боссон айл тун ховор байна. Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно. Харин ийм шалтгаангүй ямар ч хүүхдийг туулай цагт босговол бүтэн жилдээ босоо хийморьтой, нүүрийн буянтай явдаг.

-Айл хотлоороо золгохоос өмнө мөрөө гаргах ёстой болов уу. Ямар учраас энэ ёс жаягийг үйлддэг вэ?

-Хотод зүг, мөр гаргахад тун хэцүү байдал ажиглагдаж байна. Зүг, мөрөө гаргаагүйгээс болж “Мордохын хазгай” гэдэг болоод байх шиг санагддаг. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай юм.

-Хүмүүс шинийн 1-нд багтаж аав ээж, бүх хамаатан садан, өндөр настантайгаа золгохоор яардаг. Та золгох ёсны уламжлалын талаар юу хэлэх вэ?

-Монголчууд өвөлжөөнийхөө гуу жалга, дулаан хүйтэн, уулын өндөр, нам зэрэг газар нутгийнхаа байдлыг харж золгодог. Заавал өөрийнхөө бууц буурь, нутагладаг газрын хойд уулын хярд нар туссан үед эсвэл тоонод, тоононоос мултраад унийн толгой, түүний тэг дунд, ханын толгойд туссан үед золгож болдог. Ерөнхийдөө луу буюу 7.40-9.40 цагт золгодог. Золгож буй айлд заавал буцалгасан аяга сүү байх ёстой. Түүнийгээ нар зөв тойруулж хүртдэг. Айл хотлоороо ахмад настандаа золгохдоо тус бүртээ тавагтаа идээ, цай, зултайгаа ирдэг. Ингээд Шинийн 1-нд золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр нь заавал үнсдэг. Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг өргөдөг юм.

Дэлхийг хүн төрүүлээгүй, хүнийг дэлхий төрүүлсэн учир дэлхий дээр байгаа хорхой бүхэн бидний хаан байдаг. Тиймээс энэ бүхэнд Цагаан сарын хишиг хүртэх ёстой. Цагаан сарын хоол цайны хамгийн чухал нь цагаалга. Энэ ёсыг гүйцэтгэдэггүй монгол айл гэж байхгүй болов уу. Хэрэв аав ээж нь хол байгаа тохиолдолд шинийн 1-нд золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгох учиртай. Энэ өдрүүдэд л эцэг, эх үр хүүхдээ хүлээдэг. Ийм хатуу дэг журам, бичигдээгүй хууль мянга мянган жил үргэлжилсээр ирсэн байна. Эцэст нь хэлэхэдXVII жарны төгсгөлийн таван махбодийн бичин жилийг хэний хүү, охин, ураг удам зөв уламжлалаар гаргаж чадна тухайн айл 2027 оны XVIII жарны эхний жилд очиход юу санасан ёсөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, хэл ам, хэрүүл маргаангүй тэгш сайхан амьдрах болно.

By. Х.Ариунбаяр

Далай багшийн айлдвараас:  Дээдийн номын утгыг ухаарах нь чухал. Ухаарахын тулд уг сургаалыг сонсох хэрэгтэй. Тиймээс ол...
14/02/2026

Далай багшийн айлдвараас: Дээдийн номын утгыг ухаарах нь чухал. Ухаарахын тулд уг сургаалыг сонсох хэрэгтэй. Тиймээс олон ном сонсох нь хамгаас чухалд тооцогддог юм.

Сонссон номын утгыг сайтар тунгаан бодож нягтлан үзэх нь бас л чухал. Түүнээс биш "ингэж хэлэх юм, тийм л юм байлгүй" гэсэн хайнга байдлаар хандаж болохгүй.

Ахин дахин сэтгэлдээ сайтар тунгаан бодсоны эцэст утгыг нь ухааран ойлгож, ухаарсан зүйлээ өөрийн сэтгэлдээ хоногшуулан дадуулж, өдөр болгон өөрийн амьдралыг утга учиртай өнгөрүүлсээр байвал арав, арван тав, хорь, гуч, дөч, тавин жил болсны эцэст үр шимийг нь амсах бөгөөд өтлөх, үхэхийн цагт ч сэтгэл санаа өөдрөг байж чадна аа...

14/02/2026
Бидний зовлон, жаргал сэтгэлээс эхтэй.Тиймээс сэтгэлээ өөрчлөн засахад гол нь суралц.Мөн түүнээс дутуугүй буянаа сайн ху...
14/02/2026

Бидний зовлон, жаргал сэтгэлээс эхтэй.
Тиймээс сэтгэлээ өөрчлөн засахад гол нь суралц.
Мөн түүнээс дутуугүй буянаа сайн хураа.
Буяныг сэтгэлийн хүч, орны хүч хоёроор хослуулан хураадаг ёстой.
Сэтгэлийн хүч асуудалд нөлөөлнө, орны хүч сэтгэлд нөлөөлнө.

Гавж Э. Гүндсампил

Address

Энэтхэг дэлгүүрийн тэргүүлэгч платформ
Delhi

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гандантэгчинлэн Хийд-Цахим Айлтгал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share