09/07/2026
🚨 ЭНЭТХЭГ УЛСЫГ ЗОРИХ АЯЛАГЧДЫН АНХААРАЛД!
БНЭУ-ын Иргэний нисэхийн яам нь Дели хотын Индира Ганди олон улсын нисэх онгоцны буудалтай хамтран, Эбола вируст халдварын дэгдэлттэй холбогдуулан нийтийн эрүүл мэндийн тандалтыг чангатгах зорилгоор "AIR SUVIDHA 2.0" цахим систем буюу зорчигчдод зориулсан эрүүл мэндийн цахим өчлийг зайнаас хүлээн авах шинэчилсэн порталыг ашиглалтад орууллаа.
Хэн бөглөх вэ?
БНЭУ-д хүрэлцэн очиж буй бүх олон улсын зорчигчид аяллаа эхлэхээс өмнө Эрүүл мэндийн цахим өчлийн маягтыг (SDF) заавал бөглөсөн байх шаардлагатай.
Хэзээ бөглөх вэ?
Уг маягтыг тухайн улсад очихоос 24 хүртэлх цагийн өмнө бөглөж илгээх боломжтой.
Ач холбогдол:
Энэхүү систем нь эрүүл мэндийн хяналт болон цагаачлалын албаны шалгалтыг түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүрэлцэхгүйгээр (contactless) нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
⚠️ Анхааруулга: Аялагчид сүүлийн 21 хоногийн хугацаан дахь аяллын түүх, халдварт өртсөн байж болзошгүй тохиолдол болон холбогдох шинж тэмдэг илэрсэн эсэх талаарх мэдээллээ үнэн зөв мэдүүлэхийг анхааруулж байна.
🔗 Эрүүл мэндийн мэдүүлгийн маягт бөглөх цахим хуудас:
https://airsuvidha.civilaviation.gov.in
Индомеди Монголиа
#БНЭУ #Энэтхэг #Монгол #эмчилгээ #ЭрүүлМэнд
https://www.facebook.com/share/p/18nUWHuzdi/
Official portal for Air Suvidha Self Declaration Form