25/03/2026
🧠 Танд эсвэл таны дотны хэн нэгний хувьд:
✦Доорх асуултууд танил, ойрхон санагдвал:
✦Түүнчлэн бодитоор ажил кареер, сурлага хөдөлмөрт тань хүндрэл үүсээд,
✦Таны албаны болоод хувийн амьдралд хүн хоорондын харилцааны асуудал, бэрхшээл тасрахгүй байвал,
✦Үргэлж өөртөө сэтгэл хангалуун бус, юу ч хийсэн, яаж ч хичээсэн үргэлж ойр тойрныхныхоо сэтгэлийг гонсойлгож, санааг зовоодог бол бидэнд хандаарай.
🔬 Шинжлэх ухааны evidence нотолгоонд суурилсан, хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны шийдлийг бидэнтэй зөвлөлдөөрэй.
📝 Ажлын тайлан, албаны бичиг, и-мэйл эсвэл гэрээний заалт зэрэг анхаарал шаардсан зүйлс дээр хайнга гэмээр алдаа гаргах хандлагатай юу?
⏳ Урт хугацааны хурал, лекц эсвэл ном унших үед анхаарал тань амархан сарнидаг уу?
💭 Хүн тантай юм ярьж байхад эхний хэдэн минут сонсоод л өөр юм бодоод явчихдаг уу? Хүн тантай шууд харьцаж байхад анхаарал чинь өөр газар байгаа мэт санагддаг уу?
👀 Ярилцаж байгаа хүнийхээ нүд рүү нь харж байгаа мөртлөө юу хэлснийг нь огт тогтоож чадахгүй өнгөрөх үе бий юу? Эсвэл хүний нүд рүү ойроос харахад танд амаргүй байдаг уу?
🚀 Ажлыг эрч хүчтэй эхлүүлдэг ч дуусгаж чадалгүй орхих, эсвэл өөр шинэ ажил руу үсрэх хандлагатай юу? Гэрийн ажлыг байсан ч олон юм эхлүүлдэг, дуусгаагүй ажил овоороод замбараагүй байдал үүсдэг тал бий юу?
📅 Цаг төлөвлөх, ажлын багаж хэрэгсэл, файлаа цэгцлэхэд хүндрэлтэй байдаг уу? Их хоцордог уу?
🪑 Сууж байхдаа гар хөлөө савчих, үзэг эргүүлэх, эсвэл хөлөө чичигнэх зэргээр өөрийгөө бусадтай харьцуулахад илүү хөдөлгөөнтэй байгаа мэт санагддаг уу? Зүгээр хөдөлгөөнгүй суухаар нэг л тухгүй санагддаг уу?
🗣️ Хэт их ярих, ярьсныхаа дараа ярих шаардлагагүй зүйл ярив гэж харамсах эсвэл хүний яриаг дуусгалгүй дундуур нь тасалж ярих тохиолдол гардаг уу?
🚦 Дараалалд зогсох, замын түгжрэлд орох зэрэг хүлээх шаардлагатай үед хэт их бухимддаг уу?
🛑 Зарим өдрүүдэд гэнэт юу ч хийж чадахгүй мэт санагдах эсвэл зүгээр л гацчихдаг уу? Ажлыг эхлүүлэхэд хэт их хүчин чармайлт, мотивац, кофе уух зэргээр шаардагддаг уу?
📱 Утсаа байнга гүйлгэж үзэж "оролддог" уу?
📩 Хэрвээ тийм гэх хариулт олон байвал та бидэнд хандаж зөвлөлдөх боломжтой.