29/07/2026
BioHC нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яамны “Технологийн супер давуу талт стартап төсөлд шалгарлаа!
Энэхүү төслийн хүрээнд KBioHC нь Oracle компанийн дэлхийн хэмжээний Oracle Cloud Infrastructure -д суурилсан эмнэлгийн баримт бичгийг автоматаар цахимжуулах, EMR системтэй AX пайплайн -ыг бүрэн хэмжээнд хөгжүүлж байна.
Эмч гаднын баримт бичигт агуулагдах гол мэдээллийг товчлон нэгтгэж, эмнэлгийн EMR буюу цахим эмнэлгийн бүртгэлийн системд гараар оруулдаг. Үзлэгийн хугацаа богино учраас ямар нэг чухал мэдээлэл орхигдсон эсэхэд санаа зовох тохиолдол ч гардаг.
CT зэрэг гаднын дүрс оношилгооны материалыг киоскоор хүлээн авахад эмнэлгийн мэдээллийн санд автоматаар бүртгэдэг атлаа шинжилгээний хариу, эмийн жор зэрэг эмнэлгийн баримт бичгийг яагаад нэг бүрчлэн гараар оруулах шаардлагатай байдаг вэ?
🇰🇷🇰🇷🇰🇷KBioHC-ийн AI ухаалаг амбулаторийн киоск нь өвчтөний сканнердсан цаасан эмнэлгийн баримтыг шууд таньж боловсруулна. Мөн мэдээллийг гаднын API руу дамжуулахгүй, хаалттай орчинд ажилладаг On-Premise VLM-ийг ашиглан хувийн мэдээллийг аюулгүйгээр нэргүйжүүлж, өгөгдлийг бүтэцжүүлнэ.
Технологийн гол давуу талууд
1. Ухаалаг киоскийн автоматжуулалт
Өвчтөний өгсөн бүтэцгүй эмнэлгийн баримт бичгийг киоскоор өндөр хурдтай сканнердана
➔ AI ашиглан шууд бүтэцжүүлнэ
➔ Тухайн эмнэлгийн мэдээллийн сангийн форматад хөрвүүлж, системд дамжуулна.
2. Хоёр үе шаттай маппинг архитектур
Эмнэлэг бүрд харилцан адилгүй ашиглагддаг локал кодыг эхлээд KBioHC-ийн завсрын стандарт код болох LOINC болон SNOMED CT-тэй холбоно
➔ Дараа нь тухайн эмнэлгийн өгөгдлийн схемд автоматаар хөрвүүлнэ.
Ингэснээр эмнэлгүүдийн хооронд тархай бутархай, харилцан нийцгүй байгаа өгөгдлийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
3. Байгууллагын түвшний өгөгдлийн аюулгүй байдал
OCI Vault/KMS-д суурилсан төгсгөлөөс төгсгөл хүртэлх шифрлэлтийг хэрэгжүүлснээр системд өгөгдөл үлдэхгүй байх “Zero Data Residual” зарчмыг хангана.
KBioHC нь зөвхөн технологийн туршилт, баталгаажуулалтын PoC шатанд зогсохгүй, Oracle-ийн дэлхийн хэмжээний OCI дэд бүтцийг ашиглан Oracle Marketplace-д бүтээгдэхүүнээ бүртгүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд нэвтрэх GTM (Go-To-Market) хамтын ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлнэ.
Кёнхи их сургуулийн харьяа эмнэлгийн байгууллагуудад хийх бодит орчны туршилтаас эхлэн БНСУ болон гадаадын их сургуулийн эмнэлгүүд, эрүүл мэндийн үзлэгийн төвүүд, гадаадын өвчтөнд үйлчилдэг клиникүүдэд хурдтай өргөжин тэлж, дэлхийн дижитал эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх болно.
#ДижиталЭрүүлМэнд #ЭмнэлгийнХиймэлОюун #ЭрүүлМэндийнТехнологи