08/09/2026
За яг маргаашнаас.
Ер нь сахар, гурилаа л болъё.
Орой 6-аас хойш идэхгүй байвал яг турдаг гэнэ.
Монгол хүн дан махаа л идэх нь зөв дөө.
Өнөөдөр сайн идэж аваад, маргаашнаас детоксдоод биеэ цэвэрлэе.
Бүр юу ч идэхгүй ээ. Ганцхан тараг л ууя.
Танил сонсогдож байна уу?
Тэр үедээ жин бууж, үр дүнд хүрч ч болно. Харин хэсэг хугацааны дараа? Жин буцаад нэмэгдэнэ. Дахиад шинэ дэглэм эхэлнэ. Дахиад хориглоно, тэвчинэ. Тэгээд дахиад л тэсвэр алдана. За нэгэнт алдсан юм чинь дуртайгаа идье. Ингээд дахиад эхнээсээ...
Заримдаа энэ тойрог зөвхөн жин буцаад нэмэгдэхээр дуусахгүй. Хэт хязгаарласан, шим тэжээлийн хэрэгцээг хангахгүй хооллолт болон жингээ хурдан хасаж, нэмэх давтамж нь цөсний чулуу үүсэх эрсдэл, цусан дахь сахарын зохицуулга алдагдах, үс уналт, ядрах, нойр хямрах зэрэг асуудалтай ч холбоотой байж болно. Тэгвэл...
Бидэнд үнэхээр дахиад өөр нэг дэглэм хэрэгтэй юу?
Чамгүй хугацааны турш миний хамгийн их сонирхон судалж, боловсруулсан “Хооллолт ба Сэтгэл зүйн холбооны” тухай анхны лекцээ та бүхэнд хүргэх гэж байгаагаа дуулгахад таатай байна.
ДЭГЛЭМЭЭС ЭРХ ЧӨЛӨӨ РҮҮ
Энэ удаа юу идэж болох, юу идэж болохгүй гэсэн шинэ жагсаалт өгөхгүй. Харин яагаад бид дэглэмийн энэ тойрогт дахин дахин ордог, түүнээс яаж гарах, хоолтойгоо илүү тайван харилцаатай байж, тэнцвэртэй хооллолтыг урт хугацаанд тогтвортой авч явах вэ? гэдгийг ярилцъя.
CLOUDIES WELLNESS DAY
📍 Дархан :9 сарын 13- Grand Yak Event Hall
📍 Эрдэнэт: 9 сарын 19- Уурхайчдын соёлын ордонд уулзацгаая
Хоол зүйч Уянга