30/01/2026
Таны уур хүрдэг чинь хүүхдүүд тань муу байгаад биш, таны өөрийн эдгээгээгүй шархтай холбоотой шүү!!
Ингэж хэлснээр аль хэдийн зарим хүмүүсийн уурыг бол хүргэж л байгаа🫣
💔Таныг тэвчээр алдах болгонд, уураа барьж чадалгүй уурлаж орилох болгонд, энэ нь таны хүүхэд асуудалтай учраас биш, та өөрөө маш их бие сэтгэлийн ядралт, урам хугаралт, гомдол, шарх тээж байгаа учраас гэдгийг ойлгох хэрэгтэй. Танд ийм мэдрэмжүүдээ яаж гаргах, зохицуулахыг мэдээж хэн ч заагаагүй.
👎Хүүхэд тань уйлахад таны “Дуугүй бай” гэж өөрийн эрхгүй хэлдэг тань таныг хүүхэд байхад танд уйлах эрх байгаагүйг харуулж байгаа. Таныг уйлахад “Юундаа уйлсын?”, “Чимээгүй байхгүй бол………..…..!” зэрэг зүйлс сонсож өссөнтэй холбоотой. Таны өөрийн боловсруулж чадаагүй өвдөлт, айдас таны биед хадгалагдаад булшлагдсан байсан нь цухуйж гарч ирж байна гэсэн үг юм.
👎Хүүхдээ жижиг алдаа гаргах болгонд “Яагаад хүний үг сонсдоггүй юм бэ?”гээд загнах бүрт, таныг хүүхэд байхад алдаа гаргасны төлөө айдас ичгүүр мэдэрдэг байсантай холбоотой юмаа. Таны бяцхан зүрх хайрыг, төгс байх ёстой гэдэг ойлголттой нэгтгэсэн гэсэн үг.
👎Хүүхэд тань өөдөөс тань сөрөх, үг хэлэх үед танд үл хүндлэгдсэн мэдрэмж төрдөг. Хүүхдийн бурууд биш, мэдээж хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Танаас өөр үзэл бодолтой байх эрхтэй. Харин таны уурлаж байгаа хариу үйлдэл бол “Намайг ч бас сонсдоггүй, хүндэлдэггүй байсан” гэж таны хүүхэд нас хашгирч байгаатай адил юм шүү.
Сэтгэл хөдлөлүүд алга болно гэж байдаггүй. Эдгээтэл бие дотор булшлагдаад байж л байдаг шүү. Уураа ойлгож, хүлээн зөвшөөрч, эдгээж, хүүхдүүддээ өвлүүлэхгүй байхыг хичээгээрэй.