Гэр бүл судлаач Н.Амарсанаа

Гэр бүл судлаач Н.Амарсанаа Гэр бүлийн харилцаанд хэрэгтэй мэдээллийг өдөр бүр нийтлэнэ.
Гэр бүлийн зөвлөгөө өгч, сургалт хийнэ.

21/08/2026

Хараал, доромжлолын араас ханиа, хайраа гэдэг үг сонсох нь огиудас хүргэмээр мэдрэмж гэдгийг санаж, хэлэх үгээ бод.

20/08/2026

Асуудлаасаа зугтлаа гээд түр намжина уу л гэхээс шийдэгдэхгүй. Тиймээс харилцааныхаа асуудлыг бодитоор шийддэг байгаарай.

19/08/2026

"САЛАХ УУ? БАЙХ УУ?" нэвтрүүлэг | 21
Сэдэв: Нэрээ нууцлан бичсэн нэгэн бүсгүйн захидал
Хөтлөгч: Н.Амарсанаа /Cэтгүүлч, гэр бүл судлаач/

Шууд утас: 11-461045
Маркетинг: 88661045

YouTube: www.youtube.com/
Soundcloud: www.soundcloud.com/gerbulradio
ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ, ИРЭЭДҮЙД ХӨТӨЛНӨ.

Та байсан бол яах байсан бэ?Би нөхөртэйгөө суугаад 14 жил болж байна. Бид хоёр 33 настай. Хоёр хүүхэдтэй бага маань 2 на...
19/08/2026

Та байсан бол яах байсан бэ?
Би нөхөртэйгөө суугаад 14 жил болж байна. Бид хоёр 33 настай. Хоёр хүүхэдтэй бага маань 2 настай болохоор декриттэй гэртээ байдаг. Удахгүй ажилдаа орно. Нөхөр бид хоёр хэн хэн нь юм юм үзээгүй байхдаа суусан. Сарын өмнө нөхрөө ажлынхаа хүүхэнтэй 5 сар араар тавьсныг мэдлээ.
Бүх баримтыг нь ухаж олсон. Тэр хүүхэнтэй нь ч уулзсан. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Нөхөр ганц удаа уучлаа ч би өөрчлөгдөнө гээд гуйгаад байгаа. Бас хүүхдүүдээ бодоод байх юм аа. Би өөрөө галбиртаа анхаардаг. Өөртөө ч арчаатай эмэгтэй гэж өөрийгөө боддог.
Харин явалдсан хүүхэн нь 9 дүү. Хэтэрхий тарган нүүр дүүрэн батгатай сонин хүүхэн байсан. Тэгж бодохоор бүүр гутраад байх юм. Гол гомдоод байгаа юм нь өвөл сурагчийн амралтаар бид гурав хол байхад тэр хүүхэнтэй анх унтсан байсан. Бас хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад бас уулзаж унтсан байсан. Өөрийнхөө төрсөн өдрөөр ч бас уулзсан байсан. Бичсэн мэссэж нь хайртай хүсэж байна энэ тэр гэсэн байсан. Тэрийг нь хэлээд хөөсөн ч явахгүй. Зүгээр мэссэж, худлаа тэгэж бичсэн юм. Хайргүй зүгээр л өөр хүүхэнтэй унтаж үзмээр байсан гэж хэлээд байгаа. Бид хоёрын бэлгийн амьдрал бол хэвийн яг өмнөх шигээ л байсан. Надад хэлэхдээ бас л гоё л гэдэг.
Явалдсанийг нь мэдсэнээс хойш өмнөх байснаасаа шаал өөр болсон. Халамжтай гэрийн бүх л ажлыг хийж, хүүхдүүдээ анхаардаг болсон. Орж ирсэн бүх цалингаа бас шилжүүлж, тамхинаас гарна гээд тамхи татахгүй байгаа. Би нөхрхөө үнэхээр л өөрчлөгдөх байх гэж горьдоод байгаа гэх юм уу даа.
Өмнө бол би бүх л юмаа өөрөө хийдэг. Нөхрөө аль чадахаараа л хайрлаж гэртээ ирээд тайван амраг дээ гэж бодож хүндэлдэг байсан. Гэхдээ найзуудтайгаа гарч орно гэхэд нь ууралдаг байсан. Энэ нөхөрт муухай байдаг байсан гэж хэлсэн. Би өөрөө аавгүй өссөн болохоор ч тэр үү цаанаасаа л нөхрөө гарна гэхээр л уур хүрээд байдаг байсан юм.
Бид хоёр эвлэрэх гэж үзсэн. Ярилцахад бага насны трума хоёуланд нь байсан. Гэхдээ яг уулчлаад цуг байя гэхээр би өөрөө тэсдэггүй. Хэрүүл хийгээд, орилж хашхираад, тэр нь байнга бодогдоод үнэхээр хэцүү байх юм. Би яг яах вэ? Яаж энэ бүхий ард гарч, гэр бүлээ бүтэн авч үлдэх вэ? Надад туслаач. /Жич: Захидалын хариу зөвлөгөөг өнөөдөр 15:05 минутаас Салах уу? Байх уу? нэвтрүүлгээр хүргэнэ./

19/08/2026

Сайн нэрийг хүсэвч олдохгүй муу нэрийг хусавч арилахгүй гэдэг. Тиймээс ханийнхаа өмнө нэр хүндтэй амьдрахыг ямагт хичээ.

18/08/2026

Үнэхээр өөрийн чинь зөв байсан ч ханиа хэт их буруутгаж дорд үзэх хэрэггүй.

16/08/2026

Ханиа үглэлээ гэж сөрөх биш. Харин ч өөр рүүгээ өнгийж, аливаа зүйлийг үглүүлэхгүй хийж сураарай.

13/08/2026

Нэг насаараа дэргэд нь баймаар санагддаг байсан хүнийхээ хажууд нэг хором ч тэсч чадахгүй болох цаг ирдгийг сана.

12/08/2026

"САЛАХ УУ? БАЙХ УУ?" нэвтрүүлэг | 20
Сэдэв: Нэрээ нууцлан бичсэн нэгэн бүсгүйн захидал
Хөтлөгч: Н.Амарсанаа /Cэтгүүлч, гэр бүл судлаач/

Шууд утас: 11-461045
Маркетинг: 88661045

YouTube: www.youtube.com/
Soundcloud: www.soundcloud.com/gerbulradio
ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ, ИРЭЭДҮЙД ХӨТӨЛНӨ.

11/08/2026

Ханиа зовж зүдрэхэд нь түшиж тулах ёстой болохоос биш. Буруутгаж хүйтэн хөндий хандах учиргүйг сана.

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688860504

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр бүл судлаач Н.Амарсанаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Гэр бүл судлаач Н.Амарсанаа:

Shortcuts

Share