21/08/2026
Уул уурхайн цооногоо бөглөж чадахгүй энд тэндгүй аюул осол, түүнд нь хүүхэд, мал унаж эрсддэг улс байж Коп ч гэх шиг тэнэгтээд байгаарай. Дуугүй байх гэхээр үнэхээр хэцүү юм аа.
Ядаж энэ хурлын үeэр тэр асуудлуудаа ил тод яриад, бид ингэж алдсан, ингэж шийдэж байгаа гээд яриарай. Асуудал шийдэхийн тулд, шийдсэн туршлагаа хуваалцахын тулд НҮБ-ийн хурал байдаг юм.
Шүлэг яруу найраг бидэндээ л сонин болохоос гадныханд падгүй ш дээ. Болхи орчуулгатай. Ядаж яг шүлэг хэлбэрээр нь уран зохиолын хэмжээнд англи руу буулгасан бол бас яах вэ дээ.
Улс орон нь хийсэн ажил, ийм судалгаа, ийм үр дүн, ийм бодлого гэх юм байхгүй болохоор хөөрхий байгаль хамгаалагчаараа л нүүрээ тахлах шив дээ.
Тэгснээ бас юу харуулчихав даа. Урт гонжийсон ирвэсний хээтэй, хуучны загварын палааж өмсгөөд гунхалзуулаад байх юм. Матeриалаас үл хамааран, хээ нь өөрөө амьтны арьс үс сурталчлаад байгаа юм шиг эвгүй, бас үзэл сурталгүй юм аа. Бас наад хэдэн загвар өмсөгч нар чинь бидэндээ л гоё, сонин содон.
Нэмээд хэлэхэд, түүгээр очиж хоол эргүүлэхдээ гол нь биш. Eр нь монголын төрд байдаг хүмүүс ард түмнээ нэг тийм өлөн гэж бодоод хоол моолхноор хуурчих гээд дорд үзээд байдаг, тийм ээ. Тэнд яг ямар асуудал хэлэлцээд ямар ач холбогдол, ахиц дэвшил харагдав яригдав гэдгийг ард нийтэд сурталчлаач.
Эдүгээгийн даяаршлын үeд хүн болгон шахуу гадаад яваад галуу шувууны мах идчихсэн, гадаад найзтай, гадаадаар зах зухаас нь ярьдаг болчихсон ш дээ. Энгийн бид лав та нараас, бас та нарын томилж, хөлсөлж ажиллуулдаг хэдээс ч илүүхэн ярьчихна, бүр бодлого ч ярьчихна.
Бидний мөнгөөр юм хийж байгаа бол (энэ хэцүү цаг үeд, хэдэн тэрбум гэчихэв) бидэнд хүртээмжтэй зүйл хий. За тэр морины хөшөө мөшөө юу вэ. Дальдраад харж ч чадсангүй. Хальт харахад төхөөрүүлэх гэж байгаа мал шиг л юм харагдах юм.
-Улаанбаатар хогны асуудлаа шийдээгүй.
-Орон сууцны хотхон, байрнуудын хог хүртэл тараад өмхийрөөд хот бохирдуулаад байж байдаг. Хогийн цэг нь хүүхдийн тоглоомын талбайтайгаа залгаа. Тэнд нь нил архины хагархай шил, тамхидалт.
-Гэр хорооллын түлшний асуудлаа шийдээгүй. Өвөл бүр иргэд угаартаж амиа алдаж байна.
-Дэлхийд "үлгэр жишээ" агаарын бохирдолтой орон. Бусад орнууд агаарын бохирдлын асуудлаа шийдээд, урагшлаад байхад манайх л олон жил, олон триллионы дараа ч хэвэндээ. Ийм том эзгүй тал шиг газар нутагтай байж, үйлдвэрлэл хөгжөөгүй улс орон байж дэлхийд хосгүй агаарын бохирдолтой.
-Шатахууны хомсдлоор таг гацчихсан. Тэр нь зохицуулалт муутай. Иргэдийг хоорондоо хэрэлдэж, зодолдоход турхираад л, тийм л нөхцлийг нь бүрдүүлчихсэн. Түшээд нь өөрсдөө мушилзаад л жишим ч үгүй инээж ханиагаад явна.
-Уул уурхай нь хяналтгүй цэцэглэчихсэн. Нөхөн сэргээлт гэж онигоо. Нүх, цооногт нь хүүхэд, мал ороод эндээд, улс нь тоож байгаа ч юм байхгүй. Улаан шороо бужигнасан...
Ийм асуудлуудаараа Манлайлаад Коп зохион байгуулаад байгаа юм уу, ойлгосонгүй.
Мандат зүүсэн цэмбэгэр залуус дунд эдгээр асуудлаар зоригтой дуугарч байгаа хүн байгаа юм уу. Судалгаа хийсэн, үр дүн, туршлага, ахиц, явцаа танилцуулж байгаа хүн байгаа юм уу.
Би лав байхгүй байх аа гэж бодож байна. Учир нь танилцуулчихвал дэлхийн шившиг болох байлгүй дээ.
Тэгээд одоо тэрийсэн морины хөшөө, хүчилж хоосруулсан амьгүй хуурамч хотоор л нүүрээ тахалж байх шив дээ.
Манай хот түгжрэлээ дийлэхээ больсон. Тэг зогсдог. Давсаг задардаг кэйсүүд ч бий. Та нарыг ирэх үeэр л ард иргэдээ явуулахгүй байгаа юм аа гээд үнэнээ хэлээд энэ дугаарын хязгаарлалт энэ тэрээ гадны хүмүүст тайлбарласан уу. Эсвэл Өө манайх угаасаа ийм сэлүүхэн гээд гүлдийгээд байж байна уу.
Юу ч гэх вэ дээ, хүний өмнөөс ичих нэг хэрэг. Улсынхаа өмнөөс ичих ч ондоо хэрэг байдаг юм байна.