Ивээл фарм эмийн сан

Ивээл фарм эмийн сан Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ивээл фарм эмийн сан, Pharmacy / Drugstore, Choibalsan.

21/11/2025

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН УЛМААС МАНАЙ УЛСАД ЖИЛ БҮР 15-20 ХҮН НАС БАРДАГ

Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нягийн халдвар нь эмээр эдгэрэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэнэ.

Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, улмаар нас баралтад хүргэх эрсдэл бий болдог.

Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг.

Манай Улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байна. Энэ хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

2024 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 265 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 156 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бөгөөд жил бүр олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас 15-20 хүн нас барж байна.

✅Эмийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу уух нь эмийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ. Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.

21/11/2025

Мэс засал, төрөлт, хавдрын эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгалт зэрэг бүх эмчилгээнд антибиотик эм шаардлагатай.
Гэвч антибиотик эмүүд нь үйлчлэхгүй бол эдгээр бүх эмчилгээ үр дүнгүй.
✅ Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлцгээе.

20/11/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️

“BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна!

Монгол Улсад өнөөдрийн байдлаар “BYHEART” нялхсын сүүн тэжээл нь импортоор орж ирээгүй талаар гаалийн байгууллагаас мэдээлсэн. Уг бүтээгдэхүүнийг цахим сүлжээ, онлайн дэлгүүрээс худалдан авч, хэрэглэсэн байх эрсдэлтэй тул энэхүү сэрэмжлүүлгийг хүргэж байна.

07/11/2025
16/09/2025

📢 ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

🌍 ДЭМБ-аас жил бүрийн 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ жил 2025 оны 9 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

📑 2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга-ын 29.4.3 дахь заалтад жороор олгох эмийг цаасан эсхүл цахим жорын кодоор олгоно гэж тусгасан.

💡 Цахим жорын ач холбогдол:
✅ Эмийн жорыг гараар гаргацгүй бичсэнээс буруу эм олгогдохоос сэргийлнэ.
✅Үйлчлүүлэгчийн эмийн хэрэглээний мэдээлэл дээр үндэслэн эмч эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөө үүсэхээс сэргийлж, эмийг оновчтой сонгоно.
✅Эмийн хэрэглээний хяналтын үр дүнг сайжруулна.
✅Эмчийн цаг болон цаасыг хэмнэнэ.
✅Иргэд эмийн сангаас эм авахад хялбар, хурдан, шуурхай болно.
✅Цахим системд эмийн жорыг стандартын дагуу бичсэнээр эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал ач холбогдолтой.

✨ Энэ жилийн аяны уриа:
“ЦАХИМ ЖОР ЦАГ ХЭМНЭНЭ!”

🏥 Эрүүл мэндийн байгууллагууд болон нийт иргэд та бүхнийг аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

https://mmra.gov.mn/?id=201870

#ЭмийнЗохистойХэрэглээ #ЦахимЖор

02/04/2025

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэдийн урсгал, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүлээгдэл, төвлөрлийг сааруулах зорилгоор "Үндэсний баг" байгуулан ажиллаж байна..
🔵Тус "Үндэсний баг"-ийнхан 2025.04.02-10-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллана.
Үндэсний багийн бүрэлдэхүүнд УГТЭ- ээс Л.Бямбацогт, Эрдэнэчимэг, Бямбажамц, УНТЭ-ээс Зүрхний хэм судлалын эмч н.Ананд, УХТЭ-ээс М.Батмөнх , Хавдар судлалын Үндэсний төвөөс Б.Мөнхдэлгэр Д.Баямурат нарын 7 хүний бүрэлдхүүнтэй ажиллана.

11/03/2025

⚖️ ЭМДҮЗ-ийн 2025 оны 03 дугаар тогтоол Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн системд бүртгэгдэж, 2025 оны гуравдугаар сарын 7 өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлсэн.

📲 Та доорх QR кодыг уншуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээн жагсаалт болон бусад мэдээллүүдтэй танилцаарай.

🌐 https://emd.gov.mn/legals/793

10/03/2025

Address

Choibalsan
976

Opening Hours

Monday 07:45 - 22:00
Tuesday 07:45 - 22:00
Wednesday 07:45 - 23:00
Thursday 07:45 - 22:00
Friday 07:45 - 22:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ивээл фарм эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share