27/04/2026
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС (ХПВ) БА УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ НЬ
ХПВ нь дэлхий даяар хамгийн өргөн тархсан халдваруудын нэг бөгөөд насанд хүрэгчдийн ихэнх нь амьдралынхаа туршид халдвар авдаг. Ихэнхдээ шинж тэмдэггүй тул мэдэлгүйгээр дамжуулах эрсдэлтэй байдаг.
🎯 ДЭМБ-ын 2030 оны зорилт:
✔️ 15 нас хүртэлх охидын 90%-ийг ХПВ-ийн вакцинд хамруулах
✔️ Эмэгтэйчүүдийн 70%-ийг эрт илрүүлэгт хамруулах
✔️ Умайн хүзүүний хорт хавдрын 90%-ийг бүрэн эмчлэх
💉 ХПВ-ийн вакцины талаар:
* Вакцин нь халдвараас урьдчилан сэргийлдэг, харин үүссэн хавдрыг эмчлэхгүй
* Бэлгийн хавьталд орохоос өмнө хийлгэвэл хамгийн үр дүнтэй
* Дэлхийн 150+ оронд хэрэглэгдэж, аюулгүй, үр дүнтэй нь батлагдсан
* Монгол Улсад 4 цэнтийн вакцин ашиглаж байна
👨👩👧👦 Хэнд хэрэгтэй вэ?
✔️ 11 настай охид, хөвгүүд – үндэсний товлолын дагуу
✔️ Эрэгтэй, эмэгтэй хүн бүр урьдчилан сэргийлэх боломжтой
📊 Вакцины үр нөлөө:
* Өндөр эрсдэлтэй ХПВ (16,18) халдвараас ~90% хамгаална
* Бэлгийн үү ~88% буурна
* Умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэг ~70% буурна
* Зарим оронд ХПВ-тэй холбоотой хавдрууд 85% хүртэл буурсан
🔬 Хэрхэн үйлчилдэг вэ?
Вакцин нь вирус төст хэсгийг (VLP) бие махбодод танилцуулж, дархлааны системийг идэвхжүүлэн эсрэг бие үүсгэж, жинхэнэ халдвар орж ирэхэд хурдан устгах чадвартай болгодог.
🛡 Давуу тал:
✔️ Аюулгүй
✔️ Урт хугацааны дархлаа үүсгэнэ
✔️ Үргүйдэлд хүргэхгүй
✔️ Жирэмслэлтэд сөрөг нөлөөгүй
✔️ 6 төрлийн хавдраас сэргийлэх боломжтой
📍 Судалгаагаар вакцин хийлгэсэн охидыг дагаж үзэхэд 5 жилийн дараа 90%, 10 жилийн дараа 100% хамгаалалт үзүүлсэн байна.
👪 Эцэг эхчүүдэд:
Хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэнд, аюулгүй амьдралын төлөө ХПВ-ийн вакцинд хамруулж, урьдчилан сэргийлээрэй.