Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

  • Home
  • Mongolia
  • Darkhan
  • Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, 8-р баг, 17-р хороолол, Ардын Өргөн чөлөөний 5-504 тоот, Darkhan.

Байгууллагын түүхэн замнал
Анх 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дархан хотын АХГЗ-ны СЭЗБодлогын хэлтэст Москва хотын Газар зохион байгуулалтын их сургуулийг төгссөн Газар зохион байгуулагч инженер Алтангэрэл овогтой Нармандах ажиллаж эхэлснээр газрын харилцааны ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх эхлэл тавигдсан.

1. 1997 оны 05 сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын 93 тоот Захирамжаар Газар зохион байгуулалтын алба нэртэйгээр байгуулагдсан.

2. 2000 оны 12 сарын 18-ны өдрийн аймгийн Засаг даргын 267 тоот Захирамжаар Газрын харилцаа, хот байгуулалтын алба нэртэйгээр зохион байгуулагдсан.

3. 2003 оны 01 сарын 10-ны өдрийн аймгийн Засаг даргын 08 тоот Захирамжаар Газрын алба нэртэйгээр зохион байгуулагдсан.

4. 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Аймгийн Засаг даргын 18 тоот захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.

🎉🎊 Дархан-Уул аймгийн нийт 👷 барилгачиддаа Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 🎊 100 жилийн...
04/09/2026

🎉🎊 Дархан-Уул аймгийн нийт 👷 барилгачиддаа Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 🎊 100 жилийн ойн баярын мэндийг эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хот байгуулалт, орон сууцжуулалтын үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн барилгачид, архитектор, зураг төсөл зохиогч, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд, үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчид, салбарын нийт хамт олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.🎊🎉

 #ХОНГОР СУМАНД 2026-09-24-НД ТАНХИМААР  #ГАЗРЫН  #ДУУДЛАГА  #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНАДархан-Уул аймгийн Хонгор сумын З...
03/09/2026

#ХОНГОР СУМАНД 2026-09-24-НД ТАНХИМААР #ГАЗРЫН #ДУУДЛАГА #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2026.08.18-ны өдрийн А/160 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 📆2026.09.24-ний өдрийн 🕙10:00-🕠 17:30 цагт Хонгор сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулна.
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем🔎 www.mle.mn болон 🔎 https://www.gov.mn/news/n/8666 -ээс харна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 📆2026-09-21-ний өдрийн 🕘08:30 цагаас 📆2026-09-23-ны өдрийн 🕤17:30 цагийн хооронд Хонгор сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 📆2026.09.24-ний өдрийн 🕙 10:00-🕠 17:30 цагийн хооронд явагдана.

 #ХОНГОР СУМАНД 2026-09-04-НД ТАНХИМААР  #ГАЗРЫН  #ДУУДЛАГА  #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНАДархан-Уул аймгийн Хонгор сумын З...
03/09/2026

#ХОНГОР СУМАНД 2026-09-04-НД ТАНХИМААР #ГАЗРЫН #ДУУДЛАГА #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2026.08.18-ны өдрийн А/159 дүгээр захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 📆2026.09.04-ний өдрийн 🕙10:00-🕠 17:30 цагт Хонгор сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулна.
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем🔎 www.mle.mn болон 🔎https://www.gov.mn/news/n/8660 -ээс харна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 📆2026-09-01-ний өдрийн 🕘08:30 цагаас 📆2026-09-03-ны өдрийн 🕤17:30 цагийн хооронд Хонгор сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 📆2026.09.04-ний өдрийн 🕙 10:00-🕠 17:30 цагийн хооронд явагдана.

📣📣📣 НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛААГазрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас 2026 оны 08 дүгээр сар...
21/08/2026

📣📣📣 НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас 2026 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум “2 дугаар багийн Хар бэлчир”-т 10:00 цагаас иргэн, хуулийн этгээд, малчид болон олон нийтэд “Нээлттэй хаалганы өдөрлөг” - ийг зохион байгууллаа.
✨ Өдөрлөгийн үеэр:
✅ Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахимаар болон цаасаар санал өгөх заавар

✅ Egazar.gov.mn цахим хуудаснаас аймаг, сумдын 2026 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө харах заавар

✅ Egazar.gov.mn цахимаар газар өмчлөх 11-н төрөл , газар эзэмших, ашиглах эрхийн 21-н төрлийн цахим хүсэлтийг илгээх, хэрэглэх заавар зөвлөмж

✅ Хонгор сумын нутаг дэвсгэрт 2026 онд, хадлангийн талбайг түр ашиглуулах тухай гэрээ байгуулах

✅ EGAZAR.GOV.MN – цахим хуудсыг иргэдэд сурталчлан таниулах мөн ашиглах, мэдээ мэдээлэл авах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдол өгсөн арга хэмжээ боллоо.
Идэвхтэй оролцсон малчин иргэд, хуулийн этгээд болон хамтран ажилласан Хонгор сумын Засаг дарга болон тус сумын Засаг даргын тамгын газар болон бусад байгууллагууддаа талархал илэрхийлье 👍👍👍

14/08/2026

250 айлын амины орон сууцны хүсэлтийг цахимаар илгээх үед үүссэн асуудлыг Аймгийн ЗДТГ--ын 70370099 дугаараас лавлана уу.
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар аппликейшн болон хүсэлт хүлээн авах ажлыг хариуцахгүй байгаа болно.

14/08/2026
14/08/2026

Газар олголтыг 2026.9.14-нд цахим сугалааны программаар зохион байгуулна

🌱 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын тухай хуулийн дагуу бэлчээрийн төлөв байдал, чанар...
08/08/2026

🌱 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын тухай хуулийн дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийг үнэлэх фото мониторингийн хээрийн судалгааг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд 8 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумдын нийт 28 цэгт хээрийн судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгаа нь бэлчээрийн доройтлыг эрт илрүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

Address

8-р баг, 17-р хороолол, Ардын Өргөн чөлөөний 5-504 тоот
Darkhan

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

70376483

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар:

Shortcuts

Share