Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв

Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв АЛСЫН ХАРАА
Дэвшилтэд технологи нэвтрүүлсэн оношилгоо, эмчилгээний цогц төв байх.

"Яаралтай тусламжийн тасгаас тогтолцоо руу: Өнөөгийн сорилт, хөгжлийн чиг хандлага сэдвээр хэлэлцүүлж байна. Монгол Улсы...
19/09/2026

"Яаралтай тусламжийн тасгаас тогтолцоо руу: Өнөөгийн сорилт, хөгжлийн чиг хандлага сэдвээр хэлэлцүүлж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын зорилтын хүрээнд “Яаралтай тусламжийн тасгаас тогтолцоо руу: Практик ур чадварын үзүүлэх” сэдэвт үндэсний сургалт 2026 оны 09 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд Орхон аймгийн УБЭҮ-ийн Соёл урлагийн цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус сургалтад төв болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, тусгай эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн 250 гаруй яаралтай тусламжийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Тус сургалтыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Яаралтай тусламж судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг болон АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэг хамтран зохион байгуулж байна.
Үндэсний сургалтын хүрээнд дараах үндсэн зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж байна:
Тогтолцооны шинэчлэл: Яаралтай тусламжийн тасгийн өнөөгийн зохион байгуулалтад дүн шинжилгээ хийн, олон улсын стандартад нийцсэн тогтолцоо руу шилжих алхмуудыг судлах,
Ажилтнуудын эрүүл мэнд, ачаалал: Эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал, түүнд нөлөөлөх ажлаас халшрах хам шинжийг тодорхойлон түүнээс гарах арга замыг эрэлхийлэх,
Мэргэжлийн ур чадвар: ЯТТ-ийн бүтэц зохион байгуулалт, KPI үнэлгээ, халдвар хамгаалал, санхүү-даатгалын тогтолцоо, сувилагчийн оролцоо болон өвчтөнийг үнэлэх олон улсын арга зүйг сайжруулах.

Сургалтын үеэр салбарын тэргүүлэх эрдэмтэн, зөвлөх эмч нар илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцаж байна. Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч Л.Ганболд "Энх оршихуй ба Анагаах ухаан" сэдвээр зочин лекц уншсан бол АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн дарга Санг Ким "Гамшиг осол, үй олноор осолдох үеийн шаталсан орчин үеийн дасгал сургуулилалт"-ыг талбар дээр бодитоор үзүүлэн дадлагажууллаа. Мөн УНТЭ-ийн ЯТТ-ийн эрхлэгч С.Алтансүх, ЦТЭ-ийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Р.Баянмөнх, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ц.Чинбаяр нар салбарын тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг удирдан явуулав.

Сургалтын эцсийн үр дүнд яаралтай тусламжийн тасгийн өнөөгийн зохион байгуулалтад бодит дүн шинжилгээ хийж, олон улсын стандартад нийцсэн яаралтай тусламжийн нэгдмэл тогтолцоо руу шилжих эхний алхмуудыг хийх юм. Мөн эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал, халшрах хам шинжийг бууруулах арга замуудыг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргахаар зорьж байна.

18/09/2026

🌱 "Боэт" эмч нар танд зөвлөж байна👩🏼‍⚕️👨🏼‍⚕️
Таны эрүүл мэндэд зориулж манай эмч нар өдөр бүр эмчийн зөвлөгөөнүүдийг цувралаар хүргэх болно 🙂🙂🙂
Хамтдаа эрүүл, эрч хүчтэй амьдарцгаая!
#БоэтЭмнэлэг #ӨдөрБүрийнЗөвлөгөө #ЭрүүлМэнд #ЭмчийнЗөвлөгөө

18/09/2026

сэргээн засах эмчилгээний тасаг
хөдөлмөр засалч Б.Билэгмаа
🌱 "БОЭТ"-ийн сувилахуйн баг танд зөвлөж байна 👩🏼‍⚕️👨🏼‍⚕️
Үйлчлүүлэгч танд "БОЭТ"-ын чадварлаг сувилагч нар ээлжээр, өдөр бүр эрүүл мэндийн болон асаргаа сувилгааны зөвлөгөөг цувралаар хүргэх болно. 🙂🙂🙂
Хамтдаа эрүүл, эрч хүчтэй амьдарцгаая!
#БОЭТ #СувилагчийнЗөвлөгөө #ӨдөрБүрийнЗөвлөмж #ЭрүүлМэнд #СувилахуйнБаг

18/09/2026

Гаж нөлөө мэдээлэх хуудсыг хэрхэн бөглөх вэ?

📢 ИРГЭД ОЛОН НИЙТЭД: ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЭМИЙГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БАЙНА
18/09/2026

📢 ИРГЭД ОЛОН НИЙТЭД: ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЭМИЙГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БАЙНА

18/09/2026

📍Орхон аймгийн иргэд та бүхнийг эрүүл мэндээ хамгаалж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө, нөлөөллийн ажилд идэвхтэй оролцохыг урьж байна.❤️‍🩹🤗
📍Байршил: Амарын талбай
📆Хугацаа: 2026.09.21
⏰Цаг: 10:00-16:00

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
18/09/2026

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

16/09/2026
🔥 ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО 🔥БОЭТ-ийн Мэс заслын тасагт тасаг, нэгжүүдийн галын аюулгүй байдлын бэлэн...
11/09/2026

🔥 ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО 🔥
БОЭТ-ийн Мэс заслын тасагт тасаг, нэгжүүдийн галын аюулгүй байдлын бэлэн байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үзүүлэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
🚒 Сургалтын зорилго:
Эмнэлгийн ажилтнуудад гал түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний мэдлэг, дадлыг олгох, онцгой байдлын үед өвчтөн болон үйлчлүүлэгчдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлыг хангахад чиглэгдэв.
👥 Сургалтад:
БОЭТ-ийн тасаг, нэгжүүдийн тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, үйлчлэгч, эмчилгээний хоол үйлдвэрлэлийн болон инженер техникийн тасгийн ажилтнууд хамрагдлаа.
📋 Сургалтаар олгосон гол мэдлэг, дадал:
🔹 Гал түймрийн үед мэдээлэл дамжуулах, хариу арга хэмжээ авах дараалал
🔹 Онцгой байдлын байгууллагад түргэн шуурхай дуудлага өгөх аргачлал
🔹 Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, галын хорын төрөл, ашиглалт
🔹 Өвчтөн, үйлчлүүлэгчдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх ажиллагаа
Сургалтыг ХАБЭА ажилтан Б.Пүрэвсүх болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Сонинзаяа нар чиглүүлэн явууллаа.
Галын аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хамтдаа хангацгаая! 🧑‍🚒🚨
#БОЭТ #ГалынАюулгүйБайдал #Сургалт #ЭмнэлгийнБэлэнБайдал #ЭрүүлМэнд

Address

Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв:

Shortcuts

Share

Category