Оюу чагнуур

Оюу чагнуур Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Оюу чагнуур, Medical and health, Erdenet.

18/03/2026
28/06/2025


Оюу чагнуур-Хүүхэд, харшил судлалын эмнэлэг
🫁🌸 Хүүхэд болон том хүний харшлын талаар мэдэх ёстой зүйлс

Хамар битүүрэх, нус гоожих, нүд загатнах, арьс улайж загатнах, ханиалгах… Энэ бүхэн жирийн ханиад биш, харшлын шинж тэмдэг байж болзошгүй!

Харшил нь ямар ч насны хүнд илэрч болох бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, насанд хүрэгчдийн дунд тохиолдол эрс нэмэгдсээр байна.



👶 Хүүхдэд харшил хэрхэн илэрдэг вэ?
• 🟢 Хамар битүүрэх, шөнө хурхирах
• 🟢 Нүд улайж, нулимс гоожих
• 🟢 Арьсан дээр тууралт гарах, загатнах
• 🟢 Хоолны дараа гүйлгэх, бөөлжих, тууралт гарах (хоолны харшил)
• 🟢 Амьсгал давчдах, цээж шуугих (астма)

👨‍🦱 Насанд хүрэгчдэд харшил хэрхэн илэрдэг вэ?
• 🟣 Улирлын чанартай хамрын битүүрэл, нус гоожих
• 🟣 Хоол, эм, амьтны үс, тоосонцорт хариу урвал
• 🟣 Арьсны харшил (дерматит)
• 🟣 Амьсгалын замын үрэвсэл, архаг ханиалга



🔬 Харшлын сорил яагаад чухал вэ?

Харшлын шинж тэмдгийг ханиад, амьсгалын замын үрэвсэлтэй андуурах нь элбэг. Харшлын сорил тавьснаар:
✅ Яг юунд харшил өгч байгааг нарийн тогтооно
✅ Зайлсхийх арга хэмжээг тодорхойлно
✅ Зохистой эмчилгээ хийх боломж бүрдэнэ
✅ Астма зэрэг хүндрэлээс сэргийлэхэд тусална



📍 Манай эмнэлэг харшлын сорил тавьж байна!

🧪 Бид дараах сорилуудыг хийж байна:
– Арьсан дээр тавих сорил
– Хоолны болон амьсгалын харшлын дэлгэрэнгүй оношилгоо

🩺 Та болон таны хүүхдийн зовиурыг мэргэжлийн эмч нар оношлон, тохирсон зөвлөгөө, эмчилгээг санал болгож байна.



📞 Холбоо барих: 99357353, 95550622
📍 Байршил: Орхон Баян-Өндөр сум Зэст баг 1-5р байр
🕒 Цагийн хуваарь: Даваа–Бямба 10-15 цаг



🌱 Эрүүл амьсгал, тайван өдөр хоногийг бид хамтдаа бүтээе!

#ХаршлынСорил #ХүүхдийнХаршил #НасандХүрэгчдийнХаршил #ЭрүүлАмьсгал #ХаршлынЭмнэлэг

UICED-2025 team❤️❤️
04/06/2025

UICED-2025 team❤️❤️

18/07/2024
18/07/2024

MRSA

18/07/2024

ХАРШИЛ ӨВЧНИЙ ТУХАЙ
Харшил гэдэг нь хүний дархлаа тогтолцооны зохицуулга алдагдаж тэнцвэргүй болсон үед үүсдэг. Өөрөөр хэлбэл дархлаа тогтолцооны хэт мэдрэгшлийн урвалаас үүснэ. Тэгвэл дархлаа тогтолцоо гэж юу вэ? Дархлаа тогтолцоо гэдэг нь халдварт нян, бактер, вирус болон гадны янз бүрийн таагүй нөлөөллийн эсрэг тэмцэж, хүнийг эрүүл байлгадаг тогтолцоо юм. Харшил өвчин үүсгэдэг шалтгааныг харшил төрүүлэгч буюу аллерген гэдэг. Аллергеныг биед нэвтэрч байгаа замаар нь хэд хэд хуваана.
1. Амьсгалын замаар ордог аллерген. Үүнд:
-Гэрийн тоос, загасны хуурай хоол, эмийн нунтаг, хөгц,
мөөгөнцөр, гурил будааны тоос, цэцэгний тоос, хөлс, өтөг
бууцны тоос, будагны үнэр гэх мэт,,,
-Амьтны арьс, хагны аллерген, амьтны арьсны хучуур эд,
амьтны шээс, шүлс, шавьжны биеийн хэсгүүд гэх мэт...
-Ургамлын тоосны аллерген (модлог ургамал, үет ургамал,
хөл газрын ургамал)
2. Хоол боловсруулах замаар ордог аллерген
-Самар, загас, өндөг, сүү, хоолны амтлагч, будагч, бэхжүүлэгч
бодисууд, эм гэх мэт...
3. Цусаар дамжин ордог аллерген
-Тариа, сийвэн, вакцин 3т, шавьжинд хазуулах, хатгуулах, цус
сорогч хальсан далавчтанд хатгуулах (шумуул, зөгийн гэх
мэт..)
4. Хавьтлын замаар ордог аллерген
-Гоо сайхны хэрэглээний тос ба цэвэрлэх бодисууд, эм,
химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гэх мэт...
УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШИЛ
Салхиар тоос хүртээдэг төрөл бүрийн ургамлын тоосноос ургамлын харшил үүснэ. Ургамлын тоосжилт ихэсдэг 3 үе тогтоогдсон байдаг. Үүнд:
1 үе. Хаврын тоосжилт буюу модлог ургамлын үе 5 сарын 15
наас 5 сарын 30 хүртэл 10-15 хоног үргэлжилнэ. (бургас,
хус, улиас....)
2 үе. Зуны тоосжилт буюу үет ургамлын үе 6 сарын 15 наас 7
сарын 15 хүртэл 20 гаруй хоног үргэлжилнэ. (ерхөг,
согоовор, арвай...)
3 үе. Зун, намрын тоосжилт буюу хөл газрын ургамлын үе 7
сарын 11 нээс 8 сарыг дуустал 40 гаруй хоног үргэлжилнэ.
(шарилж лууль...)
Ургамлын тоосны харшлын шинж тэмдэг: Хамраас нус гоожих, хамар битүүрэх, хамар нүд загатнах, найтаах, нүд улайж загатнаж, нулимс гоожих, цаашид ханиах, астма болж хүндрэх тохиолдол байдаг. Ургамлын харшилтай хүмүүс шинж тэмдэг намдсан 10 сараас 3 сарын хооронд ургамлын тоосны харшлын шалтгааныг тодруулах сорил тавиулах нь илүү тохиромжтой байдаг. Ингэснээр та ямар ургамлаас харшилтайгаа мэдэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадна.
ХАРШИЛТАЙ ИРГЭД ДЭЭРХ ХУГАЦААНД ИРЖ ХАРШЛЫН СОРИЛОО ТАВИУЛНА УУ. ХАЯГ: 1-5 БАЙР ХУУЧИН ОНОШИЙН ХАЖУУД УТАС: 99357353

Call now to connect with business.

17/07/2024

📛 ➖Оз төгсгөлтэй бол сахар гэсэн үг.
Сахар хэзээ ч эрүүл хүнсэнд тооцогдож байгаагүй боловч хоол хүнсэнд ихээр хэрэглэгдсээр байна.
Сахар гэж бичихгүй жишээ нь: мальтоз гээд бичсэн байвал сахар шүү дээ.

Сахар гэж юу вэ❓
Сахар гэхээр цагаан элсэн чихэр, сахароз гэж боддог байж болох юм. Үнэн хэрэгтээ сахарын олон төрлүүд байдаг.
Химийн бүтцээрээ:
1️⃣ сахарын 1 молекул (моносахарид),
2️⃣ эсвэл сахарын 2 молекул хоорондоо холбогдсон (дисахарид-элбэг) бүтэцтэй. Эдгээр сахарууд байгаль дээр нэлээд их хоол хүнсэнд байдаг. Зарим хэлбэрийг нь боловсруулсан хүнсэнд нэмэлтээр оруулдаг.
🔴 Моносахарид
🔺 Глюкоз. Глюкоз цусанд байдаг ба энергийн том эх үүсвэр, цусны сахар гэж хүмүүс ярьдаг.
Эх үүсвэр: Жимс, жимсний жүүс, ялангуяа банана, жүрж, усан үзэм, хасарваань жимсэнд, манжин, лууван, зөгийн баланд глюкоз агуулагдсан байдаг.
🔺 Фрузтоз. Жимсний сахар гэж ярьдаг. Учир нь фруктоз ихэнх жимсэнд байдаг. Глюкозтой адил фруктозыг шууд энергийн эх үүсвэр болгон ашиглаж чаддаггүй.
Эх үүсвэр: Жимс, жимсний жүүс, ялангуяа манго, жимсгэнэ, тоор, тарвасанд, хэрээний нүд, артишок, зөгийн бал, зуун настын шүүсэнд фруктоз агуулагддаг.
🔴 Дисахарид
🔻 Sucrose. Глюкозын 1 молекул, фрузтозын 1 молекулын нэгдлээс бүрдэнэ.
Дисахарид биед шимэгдэхийн тулд хэт их хэмжээтэй байдаг. Хоол боловсруулах замд сахароз задраад, цааш глюкоз ба фруктоз болж задран цусны урсгалд тус тусдаа ордог.
Эх үүсвэр: Жимс, элсэн чихэр, бурам, кокосны сахар, зөгийн бал, maple сироп, сахароз нэмэлтээр агуулсан хүнс, уух зүйл сахароз агуулдаг.
🔻 Лактоз. Глюкозын 1 молекул, галактозын 1 молекул, өөр моносахаридаас бүрдэнэ. Цагаан идээнд агуулагддаг гол сахар. Сахарозын адил моносахарид хэлбэрээр задарч цусанд ордог.
Эх үүсвэр: Сүү, цөцгийтэй сүү, тараг, рикотта бяслаг, шар ус лактоз агуулдаг.
🔻 Мальтоз. Хоорондоо холбогдсон глюкозын 2 молекулаас тогтоно. Хоол боловсруулах замд цардуул (глюкозын молекулын урт гинжин холбоос) задралд орсоноор үүсдэг. Боловсруулсан хүнсэнд фруктоз ихтэй эрдэнэшишийн сироп байдлаар их хэрэглэгдэх болсон. Биед мальтоз нь глюкозын 2 молекул болон задарч цусны урсгалд шууд шимэгдэн ордог. Цардууллаг хүнс, ундаа хэрэглэснээр чихэрлэг амтгүй байсан ч цусны сахар мэдэгдэхүйц ихэснэ.
Эх үүсвэр: Төмс, чихэрлэг төмс, эрдэнэшиш, гоймон, пиво, зарим өглөөний сереал, боловсруулсан хүнс мальтоз агуулдаг.

17/07/2024

мацаг

17/07/2024

Харшил

Address

Erdenet
976

Opening Hours

Monday 10:00 - 03:00
Tuesday 10:00 - 15:00
Wednesday 10:00 - 03:00
Thursday 10:00 - 15:00
Friday 10:00 - 15:00
Saturday 10:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Оюу чагнуур posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share