Majaa emneleg - Мажаа эмнэлэг

Majaa emneleg - Мажаа эмнэлэг 1996 онд Эрдэнэт хотод байгуулагдсан. Уламжлалт-дотрын клиник.

Бумба хэрхэн үйлчилдэг вэ? 🤔Танд бумба эмчилгээ тохирох эсэхийг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, зориулалтын дагуу хийлгэ...
10/09/2026

Бумба хэрхэн үйлчилдэг вэ? 🤔
Танд бумба эмчилгээ тохирох эсэхийг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, зориулалтын дагуу хийлгээрэй.

#МажааУламжлалтынКлиник #БумбаЭмчилгээ #БариаЗасал #БулчингийнЧангарал #УламжлалтАнагаахУхаан

Өглөө сэрэхэд хүзүү хөшиж, мөр чилэн, толгой хүнд оргисон мэт санагддаг уу?Доошоо харж унтах үед толгой нэг тал руу удаа...
09/09/2026

Өглөө сэрэхэд хүзүү хөшиж, мөр чилэн, толгой хүнд оргисон мэт санагддаг уу?

Доошоо харж унтах үед толгой нэг тал руу удаан хугацаанд эргэсэн байрлалд байдаг. Ингэснээр хүзүүний үе, булчинд ачаалал нэмэгдэж, хүзүү хөших, мөр чилэх, толгой өвдөх зэрэг зовиур үүсдэг.

Боломжтой бол хажуу тийшээ эсвэл дээшээ харж унтан, хүзүүгээ зөв байрлалд байлгах тохиромжтой дэр хэрэглээрэй.

#УнтахБайрлал #ХүзүүнийӨвдөлт #ЭрүүлУнталт

09/09/2026

Залуу хүмүүс нуруугаа тогтмол үзүүлж байх хэрэгтэй.

09/09/2026

Ургацаа хурааж дууссан ч намрын ажил үргэлжилсээр…

Ногоогоо цэвэрлэж, даршлан удаан зогсох, бөхийж ажиллах үед нуруу, бүсэлхий амархан чилж өвддөг. Ажлынхаа дундуур түр амарч, байрлалаа сольж, биеэ зөөлөн сунгаарай.

Чилээ, өвдөлт арилахгүй үргэлжилж байвал даамжруулахаас нь өмнө манай эмнэлэгт хандаж, эмчийн үзлэг зөвлөгөө аваарай.

Өнөөдөр Дэлхийн хөдөлгөөн заслын өдөр тохиож байна. Тогтмол дасгал хөдөлгөөн нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж, харва...
08/09/2026

Өнөөдөр Дэлхийн хөдөлгөөн заслын өдөр тохиож байна.

Тогтмол дасгал хөдөлгөөн нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж, харвалтын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Өдөр бүр өөрт тохирсон хэмжээгээр идэвхтэй хөдөлж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулцгаая.

Хөдөлгөөн заслын салбарт ажиллаж буй нийт эмч, мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе.

#ДэлхийнХөдөлгөөнЗаслынӨдөр #МажааКлиник #ЭрүүлХөдөлгөөн

Хүзүү, нурууны булчинд дарахад хатуурсан хэсэг мэдрэгдэж байсан уу? Үүнийг булчингийн “триггер цэг” гэж нэрлэдэг.Булчин ...
05/09/2026

Хүзүү, нурууны булчинд дарахад хатуурсан хэсэг мэдрэгдэж байсан уу? Үүнийг булчингийн “триггер цэг” гэж нэрлэдэг.

Булчин хэт ачааллах, удаан хугацаанд нэг байрлалаар суух, буруу хөдөлгөөн хийх зэрэг шалтгаанаар чангарч, өвдөлт үүсэж болно. Тохирсон даралттай иллэг болон зөөлөн сунгалт нь булчингийн чангарал, өвдөлтийг түр багасгаж, хөдөлгөөнийг хөнгөвчлөхөд тусална.

Харин хэт хүчтэй дарах нь өвдөлтийг нэмэгдүүлж болзошгүй. Өвдөлт удаан үргэлжлэх, гар хөл бадайрах эсвэл сулрах шинж илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.

#БулчингийнЧангарал #ХүзүүнийӨвдөлт #НурууныӨвдөлт #ИллэгЗасал #МажааЭмнэлэг

Компьютер дээр удаан ажилладаг бол эрхий хуруу, бугуйндаа анхаараарай.Ажлынхаа дундуур дараах хөнгөн сунгалтыг хийгээрэй...
04/09/2026

Компьютер дээр удаан ажилладаг бол эрхий хуруу, бугуйндаа анхаараарай.

Ажлынхаа дундуур дараах хөнгөн сунгалтыг хийгээрэй:

1️⃣ Эрхий хуруугаа алгандаа оруулж, бусад хуруугаараа зөөлөн атгана.
2️⃣ Бугуйгаа чигчий хурууны зүг аажуухан хазайлгаж сунгана.

Эрхий хурууны уг болон бугуйн гадна тал байнга өвдөх, хавдах, юм атгахад зовиурлах шинж илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.

#БугуйнӨвдөлт #ЭрхийХуруу #СунгалтынДасгал #АжлынБайрныЭрүүлМэнд #ЭрүүлМэнд

Мөр хөшиж, гараа дээш өргөхөд хэцүү байна уу?Эдгээр энгийн дасгал нь мөрний хөшилтийг багасгаж, хөдөлгөөнийг аажмаар сэр...
03/09/2026

Мөр хөшиж, гараа дээш өргөхөд хэцүү байна уу?

Эдгээр энгийн дасгал нь мөрний хөшилтийг багасгаж, хөдөлгөөнийг аажмаар сэргээхэд тусална.

✅ Зөөлөн, тогтмол хийгээрэй
✅ Өвдөлт өгөхгүй хэмжээнд хөдөлгөнө
✅ Огцом эсвэл хүчтэй өвдвөл зогсооно

Мөрний хөдөлгөөн аажмаар сэргэдэг тул яаралгүй, тогтмол хийх нь чухал. Өвдөлт нэмэгдэх, гар мэдээ алдах эсвэл хүч сулрах шинж илэрвэл эмчид хандаарай.

#МөрнийХөшилт #МөрнийӨвдөлт #МөрнийДасгал #ЭрүүлМэнд #МажааЭмнэлэг

Өгзөгнөөс эхлээд хөл даган цахилгаан гүйх мэт өвддөг үү?Өгзөг орчмын булчин хэт чангарч, хөндүүрлэхэд өвдөлт гуя, шилбэ ...
02/09/2026

Өгзөгнөөс эхлээд хөл даган цахилгаан гүйх мэт өвддөг үү?

Өгзөг орчмын булчин хэт чангарч, хөндүүрлэхэд өвдөлт гуя, шилбэ рүү дамжин суудлын мэдрэлийн өвдөлттэй төстэй мэдрэгддэг.

Бөмбөгөөр зөөлөн дарж иллэг хийх нь булчинг суллаж, зовиурыг түр багасгахад тусална. Харин өвдөлт арилахгүй байх, хөл бадайрах, мэдээ алдах эсвэл сулрах шинж илэрвэл эмчид үзүүлээрэй.

#ӨгзөгнийӨвдөлт #ХөлРүүДамжихӨвдөлт #СуудлынМэдрэл #БулчингийнЧангарал #ЭрүүлМэнд

Address

Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11В хороолол 88 тоот
Erdenet
61020

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 09:00 - 16:00
Sunday 09:00 - 16:00

Telephone

+97695357666

Alerts

Be the first to know and let us send you an email when Majaa emneleg - Мажаа эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Majaa emneleg - Мажаа эмнэлэг:

Shortcuts

Share

Category