Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

Хойд бүсийн хавдрын оношилгоо,  эмчилгээний дэд төв Welcome

Манай эмнэлэг нь “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн “Хаалт-Хөгжилийн менежментийн бодлогын хүрээнд Орхон аймгийн ирээдүй хэтийг тодорхойлох, эдийн засгийн хөшүүрэг, орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор тус үйлдвэрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.
Япон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, туршлага, эмнэлгийн тоног төхөөрөмж, Япон улсын эмнэлгийн менежментийн арга барилыг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг хүргэхээс гадна аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.

Орон нутагт анх удаа хамгийн орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулж, дэвшилтэт технологиор хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлсэн нь эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжилд оруулж буй томоохон бүтээн байгуулалт юм.

Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй байх зорилго тавин ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалаар өндөр өртөгт шинжилгээ, мэс засал, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, MRI, CT, ходоод улаан хоолойн дурангийн шинжилгээ болон эрт илрүүлгийн багц шинжилгээ зэргийг хийж байна.

❗️ИРГЭДИЙН АНХААРАЛД 💉УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА.✅  20 болон түүнээс дээш хүнтэй албан б...
10/09/2026

❗️ИРГЭДИЙН АНХААРАЛД 💉
УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА.

✅ 20 болон түүнээс дээш хүнтэй албан байгууллагад очиж хийх боломжтой.
✅ 6 сартайгаас дээш бүх насныхан хамрагдах боломжтой.

💙 Томуугийн хүндрэлээс сэргийлж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя.
“Томуугийн эсрэг хамтдаа” 💉

Үнэ: 1 тун 60,000 төгрөг

⏰Цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд 08:30-17:00

📞 7777-7103

Хойд бүсийн хүн амын дундах халдварт бус өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хорт хавдрын тусламж үй...
07/09/2026

Хойд бүсийн хүн амын дундах халдварт бус өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах.

Хойд бүсийн иргэдэд хүрч үйлчлэх зорилгын хүрээнд Булган аймгийн Хялганат тосгонд явуулын амбулатори, хавдрын урьдчилан сэргийлэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэгийг Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвтэй хамтран 2026 оны 09 сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулж 500 гаруй иргэдэд үзлэг, оношилгоог хийж ажиллаа.

Үзлэгийн төрөл:
1. Уушгины эмчийн үзлэг
2. Хөхний хавдрын эмчийн үзлэг
3. Толгой, хүзүүний хавдрын эмчийн үзлэг
4. Хоол боловсруулах эрхтэн судлалын эмчийн үзлэг
5. Зүрх судасны эмчийн үзлэг
6. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг

Batbold Tseleejav
Хавдар судлалын үндэсний төв

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАРХойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв дараах ажлын байранд ажилтан сонгон шалгар...
28/08/2026

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

🔹 Эмнэлзүйн эмгэг судлалын эмч — Үндсэн орон тоо
📅 Материал хүлээн авах хугацаа: 2026.09.11-ний өдрийг дуустал

☎️ 7777-5103

Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн хүний нөөцийн алба

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА. Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн захирал Ж.Жавхлан,  Булган аймги...
28/08/2026

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн захирал Ж.Жавхлан, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар Хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй, төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус гэрээ нь Булган аймгийн хүн амд хорт хавдрын тусламж, үйлчилгээг орон нутагт ойртуулж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээ, хяналтын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

Ийнхүү Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон Булган аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ажилласнаар иргэдийг хавдрын эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, шаардлагатай оношилгоо, эмчилгээ, хяналтын тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжийг нэмэгдүүлэх юм.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАРУушгины эмч /түр орон тоо/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан /түр орон тоо/☎️ 7777...
13/08/2026

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Уушгины эмч /түр орон тоо/
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан /түр орон тоо/
☎️ 7777-5103
Материалыг 2026.08.24-ний өдрийг дуустал хүлээн авна.
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн хүний нөөцийн алба.

ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД САЛБАРЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ШАГ...
11/08/2026

ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД САЛБАРЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.
Эмнэлгийн ажилтны өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ баяр хүргэе.

Тодруулбал: Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтнаар
- Б.Долзодмаа
- З.Болормаа
Эрүүл мэндийн "Яамны жуух" бичгээр
- З.Мөнхтогоо
- О.Ганжаргал
- Х.Сэмбэдорж
- С.Ариунболд
Орхон аймгийн ИТХ-н Иргэний төлөө
- М.Уранчимэг
- Н.Дарьсүрэн
Орхон аймгийн ИТХ-н Жуух бичгээр
- Д.Оюунтунгалаг
- Б.Батням
- О.Шагдар
Орхон аймгийн Засаг даргын Жуух бичгээр
- П.Ганхуяг
- Э.Цагаан-Эрдэнэ
- М.Удаанжаргал
- О.Энхцэцэг
- Ш.Болортунгалаг
- Д.Янжиндулам
Орхон аймгийн "Хүндэт тэмдэг"
- Б.Оюун-Эрдэнэ
Баян-Өндөр сумын ИТХ-н Жуух бичиг
-Ж.Булганчимэг
Баян-Өндөр сумын Засаг даргын Жуух бичиг
- Г.Оюун-Эрдэнэ
- Г.Билэгт нар тус тус шагнагдлаа.

Шагнал гардан авсан нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

03/08/2026
28/07/2026
Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төв 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийлээ.Х...
23/07/2026

Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төв 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийлээ.

Хуралд ХСҮТ-н Ерөнхий захирал Ц.Батболд, Эмчилгээ үйлчилгээ эрхэлсэн захирал С.Хүрэлсүх, Хавдрын бүртгэл тандалтын албаны дарга Т.Ундармаа нар оролцлоо. Хурлын үеэр Эрдэнэт хотын 50 жилийн ойн медиалаар 5 ажилтан, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” 2 ажилтан, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан"-аар 2 ажилтан тус тус шагнууллаа.

🇲🇳ЭРИН ЗУУНЫ БАХАРХАЛ ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙГ УГТАН 🇲🇳зохион байгуулж буй "ХОТОО ХАМТДАА УГААЯ" бүх нийтийн угаалга,...
22/07/2026

🇲🇳ЭРИН ЗУУНЫ БАХАРХАЛ ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙГ УГТАН 🇲🇳зохион байгуулж буй "ХОТОО ХАМТДАА УГААЯ" бүх нийтийн угаалга, цэвэрлэгээний аяны хүрээнд Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн хамт олон өөрсдийн эзэмшлийн талбайд их цэвэрлэгээ, угаалгын ажлыг зохион байгууллаа.

Аяны хүрээнд авто болон явган хүний замын хашлаганы өнгө сэргээх, саравч будах, явган зам болон орчны бохирдлыг цэвэрлэж, хотын өнгө үзэмжийг сэргээх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Address

Bayan-Undur, Zest Bag
Erdenet
POBOX940

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677777103

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв:

Shortcuts

Share

Category