Шинэ эрин эмнэлэг

Шинэ эрин эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шинэ эрин эмнэлэг, Health/Medical/ Pharmaceuticals, Bayanundur, Erdenet.

Шинэ эрин мед эмнэлэг нь Нүд, Мэс засал, Дотор, Мэдрэл, Зүрх судас, Арьсны өвчин болон Уламжлалтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Мөн эмнэлэг нь эмийн ба эмийн бус эмчилгээ хосолсон хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг үзүүлж байна. Мэргэжлийн баг хамт олон нүд мэс засал гоо сайхны эмчилгээ хагалгааг чанарын өндөр түвшинд үзүүлэхээс гадна хүүхэд,дотор,уламжлалтын эмч нарын үзлэг оношлогоо,эмчилгээ өдрийн эмчилгээ, физик эмчилгээ зэрэг төрөлжсөн үйлчилгээ, үйл ажиллагааг явуулж байна.

10/09/2026

✨ТАНЫ НҮДЭНД МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ✨

👁️НҮДНИЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО
🔬МЭС ЗАСАЛ, АЖИЛБАР БАЙНГА ХИЙГДЭЖ БАЙНА.

⏰ ӨНӨӨДӨР ҮЗҮҮЛЖ,
ИРЭЭДҮЙН ХАРААГАА ХАМГААЛААРАЙ!

📍 Хаяг: Эрдэнэт хот
ШИНЭ-ЭРИН МЕД ЭМНЭЛЭГ
📞 Цаг авах, лавлах утас: 9535-6767

Өдөр бүр 10,000 алхаж архаг өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалаарай🚶‍♂️🚶‍♀️🏃‍♂️🏃‍♀️
08/09/2026

Өдөр бүр 10,000 алхаж архаг өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалаарай🚶‍♂️🚶‍♀️🏃‍♂️🏃‍♀️

Алхах төдийд өвчний 90% эдгэрнэ.
Японы Нагао Казүкиро эмч “АЛХАЛТ” гэсэн ном бичсэн бөгөөд уг номынхоо урд хавтсан дээрээ “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” гэж бичсэн нь, уншигчдын сонирхол татаад байгаа билээ.
Нагао Казүкиро эмч олон жилийн судалгаан дээрээ тулгуурлан, алхалтын ач тусын талаар 4 цуврал ном бичсэн аж.
Тэрбээр, АЛХАХ ҮЕД:
1.хүний ГЕН ӨӨРЧЛӨГДӨЖ, ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙДАГ учраас, дархлаа сайжирч, өвчин эдгэдэг.
2.ТЕЛОМЕР ЭС УРТАСДАГ учраас, хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломж бий болдог.
3.ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ, ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гэдэс маш сайн зохицуулснаар, биед туссан өвчин эдгэх ба цаашид өвчлөхгүй байх боломж үүснэ.
4. ТЕСТОСТЕРОН хэмээх дааврын ХЭМЖЭЭ НЭМЭГДДЭГ учраас, уургийн нийлэгжилт нэмэгдэн, бодисын солилцоо сайжирч, өөх тосны солилцоог идэвхжүүлдгээс гадна, булчингийн хүч чадал нэмэгдэнэ. \Тестостеронийг хүний биед байгалиас заяасан допинг гэж үздэг бөгөөд, хэт ихдэх ба хэт багасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.\
5.СЕРОТОНИН, ДОПАМИН зэрэг аз жаргалын гормон ялгардаг учраас, урам зориг, эрч хүч биед бий болж, санаа сэтгэлийн хүч бий болсноор, алив өвчнөөс амархан ангижрах боломж бий болдог.
Ийнхүү, хүн өдөр бүр тогтмол 2000 – 10000 алхсанаар, дараах өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэсэн дүгнэлтийг Нагао Казүкиро эмч хийсэн байна. Үүнд: Өдөрт
- 2000 алхвал, өвчлөвч, хэвтэрт орохгүй
- 4000 алхвал, сэтгэл гутралд орохгүй
- 5000 алхвал, зөнөгрөхгүй, зүрх судасны өвчин тусахгүй
- 7000 алхвал, хорт хавдруудаас сэргийлж чадна. Гэдэс, ходоод өвдөхгүй, яс сийрэгжилтээс сэргийлж чадна.
- 8000 алхвал, даралт ихсэхгүй, чихрийн шижин тусахгүй, таргалахгүй, нойргүйдэхгүй, ууц нуруу өвдөхгүй.
- 10000 алхвал, бүх өвчнөөс бүрэн сэргийлж чадах бөгөөд, янз бүрийн өвчтэй байсан бол эдгээр нь 90 хувь илааршина.
Ийм учраас Нагао Казүкиро эмч аливаа өвчнийг эмээр эмчлэхээс илүүтэйгээр АЛХАЛТААР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙГ судалгаагаараа баталсан ажээ.
Нагао Казүкиро өдөрт ядахнаа, 3 удаа 15 минут алхах, эсвэл, 3 удаа дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Тогтмол алхдаггүй хүн өвчнөө эдгээх гэж, эмэнд хамаг мөнгөө зарцуулдаг бол, өдөр бүр 2000 – 10000 алхдаг хүн өвчлөх нь маш бага тул,тэдэнд эмийн сан руу очих хэрэгцээ шаардлага тун бага гардаг гэнэ.
Тэрбээр өдөрт дунджаар 7000 алхах нь тун сайн гэж үзсэн байна.
Хүн хөдөлгөөн хийж л байвал, өвчин үл тусаж, урт наслах боломжтой гэдгийг, Нагао эмч баталсан.
Харин, архи, тамхи зэрэг хорт зуршил, буруу хооллолт, хэт орой унтах зэрэг нь алхалтын ач тусыг үгүй хийдэг талтайг, анхаарууштай ажээ.
Нэгэн залуу: "Би өдөр бүр машинаараа ажилдаа явна. Ажилдаа очоод, компьютерийн ард суугаад өнжинө. Ажил тараад, гэртээ ирээд, буйдан дээрээ суусаар, нэг л мэдэхэд, унтах цаг болно. Энэ бүхнийг бодохлоор, өдөрт 1000 алхаж байгаа юм уу? Ядаж 2000 алхах сан" гэж ярив.
Нэгэн Япон хүн: "Би ажил руугаа метрогоор явдаг. Ажлын газраасаа 1 юм уу, 2 буудлын наана бууж, алхсаар ажилдаа очдог. Орой метрогоор харихдаа, мөн л гэрээсээ 1 юм уу, 2 буудлын наана буугаад, алхдаг. Ингэхгүй бол, өдрийнхөө алхалтыг хийж амждаггүй" гэж ярьсан байна лээ.
Алхалт хийх боломж гаргая гэвэл, гардаг л юм байна даа.
Алхаж хэвшицгээе.

08/09/2026

❓Гар, хөл, амны өвчин гэж юу вэ?

Гар, хөл, амны өвчин #ГХАӨ нь вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нь амны хөндийн эргэн тойрон, гар, хөл болон биеийн бусад хэсэгт цэврүү үүсэх шинж тэмдэгтэй. Цэврүү нь өгзөг зэрэг биеийн аль хэсэгт ч гарч болно.

Мэдэхгүй нэгэндээ түгээгээрэй😇
08/09/2026

Мэдэхгүй нэгэндээ түгээгээрэй😇

👧🏻🧒🏻 ХҮҮХДҮҮД ЭЭ!Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах хүнснээс т...
08/09/2026

👧🏻🧒🏻 ХҮҮХДҮҮД ЭЭ!
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах хүнснээс татгалзаарай.
💚 Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, зөв хүнсний сонголтыг хэвшүүлцгээе!
#ЗөвДадалЗөвСурагч #ХүүхдийнЭрүүлМэнд

ШИНЭ-ЭРИН МЕД эмнэлэг ✨💉СУВИЛАГЧ ажилд авна!📍 Байршил: Эрдэнэт хот, 1-р микро ШИНЭ-ЭРИН МЕД эмнэлэг 📌 Шаардлага: • Сувил...
04/09/2026

ШИНЭ-ЭРИН МЕД эмнэлэг ✨
💉СУВИЛАГЧ ажилд авна!

📍 Байршил: Эрдэнэт хот, 1-р микро ШИНЭ-ЭРИН МЕД эмнэлэг
📌 Шаардлага:
• Сувилахуйн мэргэжлийн үнэмлэхтэй
• Харилцааны соёлтой, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг
• Багаар ажиллах чадвартай

📞 Холбоо барих: 9900-6268, 95356767

👩‍⚕️ Эрүүл мэндийг хамгаалах чин сэтгэлтэй таныг манай найрсаг хамт олонд урьж байна! 💙

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ӨНӨӨДӨР ХАЙРЛАЯ 💙Таны бие тавгүйрхэж, өвдөлт зовуурь мэдрэгдэж байна уу?Мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо,...
04/09/2026

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ӨНӨӨДӨР ХАЙРЛАЯ 💙

Таны бие тавгүйрхэж, өвдөлт зовуурь мэдрэгдэж байна уу?
Мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, хэвтэн эмчилгээ болон уламжлалт эмчилгээг нэг дороос аваарай.☺️

🏥 Хэвтэн эмчилгээ:
🔹 Дотор
🔹 Зүрх судас
🔹 Мэдрэл
🔹 Нүд
🔹 Гэмтэл, мэс засал
🔹 Уламжлалт эмчилгээ

Мөн цус, шээсний шинжилгээ, ЭКГ, зүү төөнүүр, бариа засал зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

📞 9900-6268 | 9535-6767
📍 Эрдэнэт хот, Зэст баг, 1-6 байрны урд

Эрүүл байх хамгийн зөв сонголт — цаг тухайд нь үзүүлэх. 🌸

#ЭрүүлМэнд #Эрдэнэт #ӨдрийнЭмчилгээ

23/08/2026

Хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар

Манай эмнэлэг нь Европ болон уламжлалт хавсарсан эмчилгээ үйлчилгээгээр хэвтүүлэн болон өдрийн эмчилгээгээр тусламж үйлч...
16/08/2026

Манай эмнэлэг нь Европ болон уламжлалт хавсарсан эмчилгээ үйлчилгээгээр хэвтүүлэн болон өдрийн эмчилгээгээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.

🏥 Манай эмчилгээ, үйлчилгээнд:
🛏 Хэвтүүлэн болон өдрийн эмчилгээ
🩺 Зүрхний цахилгаан бичлэг
💊 Эмийн эмчилгээ
✔️ Уламжлалт эмчилгээ, зүү төөнүүр, бумба
💆‍♀️ Бариа засал, Ceragem массажны ор, массажны сандал
🥗 Эмчилгээний хоол үйлчилгээ

📌 Дараах чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна:
• Гэмтэл, мэс засал
• Дотор
• Уламжлалт эмчилгээ
• Нүд
• Мэдрэл
• Зүрх
• Арьсны өвчин

📍 Байршил: Эрдэнэт хот, Зэст баг, 1-6 байрны урд
📞 Утас: 9535-6767 | 9900-6268

🌿 Эрүүл мэнд— хамгийн үнэтэй хөрөнгө. Эрүүл мэнддээ цаг тухайд нь анхаараарай😊
#ЭрүүлМэнд #Эрдэнэт #ӨдрийнЭмчилгээ #БАРИАЗАСАЛ

31/07/2026

Address

Bayanundur
Erdenet

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97699006268

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ эрин эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share