27/06/2026
Бумба гэж юу вэ?
✅Хүйтэн хийг арилгаж, цусны эргэлтийн үйл ажиллагааг схйжруулж хаванг хөөн өвдөлтийг намдаахын дээр хүний биеийн арга билгийн тэнцвэрийг зохицуулан ядаргаа тайлж бие махбодыг сайжруулдаг.
1. Дулаацуулах үйлчилгээ үзүүлдэг.
Бумба тавих засал нь биеийн хэсэг арьсанд дулаацуулах үйлчилгээ үзүүлдэг. Дулаан мэдрэмжийг өгч судсыг тэлж өргөсгөн цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцоог дэмжиж өгснөөр биеийн доторх муу бодисыг гадагшлуулахын дээр биеийн эсэргүүцлийг сайжруулж халууныг хөөх хор тайлах үйлчилгээтэй.
2. Тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүүлдэг.
Бумба тавих засал нь биеийн даралтыг тэнцвэржүүлжмэдрэлийн системийг зохицуулж цусны бичил эргэлтийг сайжруулах ба тунгалагийн эргэлтэнд сайнаар нөлөөлдөг байна.
3. Вакум даралт үзүүлэх үйлчилгээ.
Гадаад дотоодын мэргэжилтнүүдийн судалгааны дүнд бумба тавих засал нь арьснаас маш олон төрлийн илүүдлийг ялгаруулдаг гэж тогтоосон байна.
Хожим нь зэс бумба, эвэр бумба, хулсан бумба, шаазан бумба, шилэн бумба зэргээр орлуулж болдог болсон. Өвчний төрөл олшрохын хэрээр булчингийн гэмтэл, толгой өвдөх, томуу зэрэг янз бүрийн өвчнийг анагаах болсон байна.