Анхаа эмч

Анхаа эмч Нярай хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгнө.

Сайн байцгаана уу?Нярайн гэдэс яагаад дүүрдэг бэ? гэж ээжүүд их асуудаг. Олон шалтгаан байдаг. Ихэвчлэн дараах шалтгаант...
07/12/2022

Сайн байцгаана уу?
Нярайн гэдэс яагаад дүүрдэг бэ? гэж ээжүүд их асуудаг.
Олон шалтгаан байдаг. Ихэвчлэн дараах шалтгаантай.
1. Хүүхэд кесар хагалгаагаар төрөхөд хүүхдийн гэдэсний бичил биетний физиологи хөгжлийг алдагдуулдаг.
2. Төрөхийн өмнөх болон төрсний дараах үеийн антибиотек хэрэглээ нь хүүхдийн гэдэсний бичил биетэн бүрдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлдэг.
3. Хүүхдээ буруу хөхүүлэх үед агаар сорж залгидаг.
4. Ээж хүүхдийг хэвтүүлж хөхүүлэх.
5. Хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүнээр хооллодог хүүхдэд үхрийн сүүний үл тохироогоос болж хий ихээр үүсч гэдэс дүүрнэ.
6. Угжаар хооллож байгаа үед угжны хөхөлт том, угжийг хэвтээ барьж хийтэй хөхүүлэх гээд олон шалтгаан нөлөөлнө.
Иймд хүүхэд жам ёсоороо төрөх замаар төрж, төрсөн цагаас эхлэн эхийн сүүгээр эрт хооллох нь хүүхдийн гэдэсний бичил биетний бүтцийг бүрдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл болно.

Хүүхдээ унтахад яаж туслах бэ...
13/06/2019

Хүүхдээ унтахад яаж туслах бэ...

13/06/2019

Шинэ залуу ээж аавуудаа анхаарлаа хандуулаарай. Нярайд эм өгөх талаар Хүүхдийн төв сувилалын нярайн сувилагч Жаргал та бүхэнд зөвлөж байна. Дараа , дараачийн...

13/06/2019

Шинэ залуу ээж аавуудаа анхаарлаа хандуулаарай. Бага, дутуу жинтэй нярайн хүйг хэрхэн цэвэрлэх талаар Хүүхдийн төв сувилалын нярайн сувилагч Болормаа та бүхэ...

27/04/2019
12/11/2018
07/10/2018
14/07/2018

Нярай хүүхдийн хамар битүүрэх?

Хамар нь битүү хүүхэд хөхөө сайн хөхөж чаддаггүй. Хамар нь битүү учраас хөхөө хөхөж, бас хажуугаар амьсгалах гэж хүүхэд нэлээн зовно гэсэн үг. Амьсгалахгүйгээр байж чадахгүй учраас хөхөө хөхөхөө болиод амаараа амьсгална.
Хамар нь битүү хүүхэд шөнө дунд тайван унтаж ч чадахгүй, ойр ойрхон сэрнэ.Амаараа амьсгална гэдэг нь хүйтэн, бохир, хуурай агаарыг амаараа хүүхэд шууд залгихыг хэлнэ.
Хамар битүүрэлт нь хүүхдэд амьсгалын замын халдварт өвчнөөр олон дахин өвчлөх эрдлийг нээж өгнө. Цаашлаад энэ асуудал нь хүүхдэд дунд чихний үрэвсэл, амьсгалын доод замын халдварт өвчин, толгой өвдөх өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
-Хамар битүүрэх шалтгаан:
Үүнд хамрын салстын вирус, нянгийн халдвар, ховор тохиолдолд (1 наснаас дээш) харшил байж болно. 2 сараас бага насанд анатомийн онцлогоосоо шалтгаалан амаараа амьсгалж чаддаггүй. Иймд нярай хүүхдийн хамар битүүрэхэд амьсгалахад хүндрэлтэй болно.

-Энэ тохиолдолд юу хийж болох вэ?

1. Толгой, цээжийг 30-40 хэм өндөрлөж тэврэх, унтуулах
2. Агаарыг чийгшүүлэх.
3. Зориулалтын хамар цэвэрлэгчээр эсвэл хөвөн имэрч хамрыг цэвэрлэх
4. Зүгээр л хэдэн минут уйлуулах. Уйлахад нулимс ихээр ялгарч тэр нь хамрын арын хөндий руу урсан цэвэрлэгдэж чадахгүй байгаа өтгөн, хатсан нусыг шингэлэн залгиулна гэсэн үг.
5. Хүүхдийн унтдаг орчинг аль болох өд, тоос гэх мэтийн зүйлсээс ангид байлгах хэрэгтэй. Ялангуяа шувууны өдөөр хийсэн дэр, зөөлөн тоглоом, үслэг эдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг хүүхдээсээ хол байлгах хэрэгтэй.

-Эмчийн зөвшөөрөлгүйгээр ой хүртлэх хүүхдэд хамрын дусаалга дусаахгүй.

-Энэ бүх арга үр дүнгvй бол эмчид хандаарай!

"Хөх Гүн" эмнэлэг нь өдөр бүр ХЭТ ЯГААН ТУЯА БОЛОН ЭЛЕКТРОФОРЕЗ АППАРАТААР физик болон нөхөн сэргээх эмчилгээг тогтмол х...
19/06/2018

"Хөх Гүн" эмнэлэг нь өдөр бүр ХЭТ ЯГААН ТУЯА БОЛОН ЭЛЕКТРОФОРЕЗ АППАРАТААР физик болон нөхөн сэргээх эмчилгээг тогтмол хийж байна.
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ:
¨ Толгой өвдөлт
¨ Нойргүйдэл
¨ Нурууны өвдөлт
¨ Үе, мөч, холбоос, зөөлөн эдийн үрэвсэл, гэмтэл
¨ Нүд, чих, хамар, хоолой, амны хөндийн салстын үрэвсэл
¨ Артерийн даралт ихсэх, багасах өвчин
¨ Бөөрний архаг үрэвсэл
¨ Ходоодны архаг үрэвсэл
¨ Давсагны үрэвсэл
¨ Түрүү булчирхайн үрэвсэл зэрэг дотор эрхтний өвчнүүдийн үед хийнэ.Харилцах утас: 98114988, 80014988, 93060610

Дархлаа тогтолцоо гэж юу вэ?Бид бүхэн дархлаа гэдэг үгийг мэднэ.Дархлаа тогтолцоо гэдэг бол маш том ойлголт төдийгүй энг...
09/06/2018

Дархлаа тогтолцоо гэж юу вэ?
Бид бүхэн дархлаа гэдэг үгийг мэднэ.Дархлаа тогтолцоо гэдэг бол маш том ойлголт төдийгүй энгийнээр хэлэхэд гадны довтолгооноос өөрийгөө хамгаалах бие махбодын тэмцлийг хэлдэг.
Секунд бүрт тэрбумаараа тоологдох өвчин үүсгэгчид довтолж байдаг. Тэдгээрийн эсрэг дархлаа тогтолцоо байнга ажиллаж байдаг. Дархлаа тогтолцоо гэдгийн цаана 21 цэрэг бүхий дархлааны эсүүд ажилладаг. Тэдгээр нь тус бүр өөрийн гэсэн үүрэгтэй, хоорондоо нягт харилцан уялдаатай ажиллаж биднийг хамгаалдаг.
Биеийн дархлаа яагаад сулардаг вэ?
Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, тунгалагийн зангилаа, шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Энэ нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг аж. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг байна.
Дархлаа суларсныг яаж мэдэх вэ?
Архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй.Сүүлийн үед монголчууд бидний тэр дунд дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. ИЙМД ТА БҮХЭН ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ.
Харилцах утас: 98114988, 80014988

Address

I баг, Хөх гүн эмнэлэг
Khentiï

Telephone

98114988

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анхаа эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category