31/05/2026
Ид шидийн орон Хөвсгөл төв, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газар хамтарсан "IELTS -2026" хөтөлбөрийн танхимын 8 сарын сургалт дуусаж, төгсөлтийн уулзалтаа хийлээ.
2025 оны 10 сарын 1- 2026 оны 05 сарын 31 хүртэл 8 сарын хугацаанд тогтвортой, тууштай, маш өндөр үр дүнтэйгээр, ахисан дунд, академик түвшин хүртэл суралцсан хүүхдүүд маань өнөөдөр аав, ээжүүддээ сурсан мэдсэн зүйлээсээ хуваалцлаа.
Энэ 8 сарын хугацаанд хүүхдүүд маань зөвхөн англи хэлд суралцсангүй.
Асуудлыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, үнэлэхээс эхлээд сэтгэлзүйгээ удирдах, холын зорилгодоо тогтвортой, тэнцвэртэй, тууштай байх гээд хувь хүний чухал ур чадваруудад бас суралцжээ.
Манай танхимын хөтөлбөрийн багш М.Эрдэнэчимэг.
Улаанбаатар хотоос Хөвсгөлийн зорин ирж өөрийн англи хэл зааж арга зүйгээр 8 сарын хугацаанд итгэмээргүй үр дүн, өгөөж өгөөд өнөөдөр буцав.
Багш маань өөрөө 40 насандаа бие дааж англи хэл сураад, Австралийн ЗГ тэтгэлгээр Австралид магистр хамгаалж байсан.
Даван туулах, асуудал шийдэх сэтгэлзүйн боловсрол өндөртэй, маш их ном уншдаг, жинхэнэ оюун санааны хүн.
Тэр их өгөөж, эрдмээсээ Хөвсгөлийн хүүхдүүдэд өгч, энэ хөтөлбөрийн цөмийг босголцож өгсөн Эрдэнэчимэг багшдаа маш их баярлалаа. 😍😍
Хөтөлбөрийг санхүүжүүлж, санаа зовохгүйгээр төслөө хэрэгжүүлэх бүх нөхцөлийг бүрдүүлдэг Мөрөн сумын Засаг дарга Хадбаатарын Тайванбаяр, санхүү албаны дарга Пүрэвжавын Одончимэг нартаа баярлалаа.
Жинхэнэ баттай ар тал байж чаддаг, жинхэнн ид шидтэй ах эгч нар шүү дээ.
Бидний ургац арвин байна гэдэгт итгэлтэй байгаа.
Одоо хүүхдүүд маань түвшин ахиулах хөтөлбөрөө дуусгасан, PRE IELTS болон IELTS -н бэлтгэл хөтөлбөр ирэх 7 хоногоос эхэлнэ.
Италиас Namu Doł багш маань ирж байгаа. Зуны туршид танхимаар хичээллээд 8 сарын сүүлээр шалгалтаа өгнө.
Энэ бүх урт хугацааны аялалд тууштай байж, зорилгынхоо төлөө хичээж байгаа хөөрхөн хүүхдүүддээ баярлалаа.
Бүгдэд нь амжилт хүсье. 😍😍
#ХүүхэдБүхэнИнээнэ
#ИдШидийгБүтээнэ