18/06/2025
🧠 Үсний уналтын 6 түвшинг зөв ойлго – Цаг тухайд нь арга хэмжээ авч, халцрахаас сэргийлээрэй
Үс уналт гэнэт эхэлдэггүй, харин аажмаар үе шаттайгаар явагддаг. Үсний уналтын аль шатанд байгааг эрт таньж мэдэх нь тохирох арчилгааны аргыг сонгоход тусалж, халцралын эрсдлийг бууруулахад чухал нөлөөтэй.
🌿 Түвшин 0 – Хэвийн үс уналт (Norwood 1)
Үс өтгөн, өдөрт 100-аас доош ширхэг үс унадаг. Энэ нь үсний байгалийн амьдралын мөчлөгтэй холбоотой бөгөөд заримдаа стресс эсвэл хоол тэжээлийн дутагдлаас болдог.
⏱ Ажиглаж, багахан зохицуулалт хийх хугацаа: 3–6 сар.
🌿 Түвшин 1 – Хөнгөн үс уналт (Norwood 2)
Шанааны хэсэгт үсний ургах шугам бүдгэрч эхэлнэ. Ихэвчлэн удамшил, дааврын өөрчлөлт, төмөр, цайрын дутагдлаас үүдэлтэй.
⏱ Арчилгаагаа зөв хийвэл сэргэх хугацаа: 3–6 сар.
🌿 Түвшин 2 – Дунд зэргийн үс уналт (Norwood 3)
Шанаа хэсэгт халцрал илүү тодорхой болж, орой хэсгийн үс нимгэрч эхэлдэг. Стресс, үсний химийн бодис, дааврын тэнцвэргүй байдал зэрэг нь шалтгаан болж болно.
⏱ Сэргээх хугацаа: 6–9 сар.
🌿 Түвшин 3 – Хүндэвтэр үс уналт (Norwood 4–5)
Шанаа болон оройн халцрал тод, эдгээрийн хоорондох үсний зурвас сийрэг байна. Үсний уутанцар агшиж, гэмтэл ихтэй болсон байдаг.
⏱ Нарийвчилсан эмчилгээ: 9–12 сар.
🌿 Түвшин 4 – Маш их үс уналт (Norwood 6)
Шанаа, орой хэсгийн халцрал нэгдэж, толгойн тойронд бага зэрэг үс үлдсэн байна. Үсний уутанцар бараг үйл ажиллагаагүй болдог.
⏱ Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ: 12 сараас дээш.
🌿 Түвшин 5 – Хүнд хэлбэрийн халцрал (Norwood 7)
Бараг бүх орой хэсэг халцарч, зөвхөн хүзүү, хоёр талд бага зэрэг үс үлддэг. Байгалийн аргаар нөхөн сэргээх боломж маш бага болдог.
⏱ Удаан хугацаанд тогтворжуулах эмчилгээ: хэдэн жил шаардлагатай.
⏳ Зөвлөгөө
Үс уналтыг эрт шатанд (түгшин 0–2) илрүүлж арга хэмжээ авах тусам, үсний эрүүл байдлыг хадгалах магадлал өндөр байдаг. Зөв хооллолт, амьдралын хэв маяг, арчилгаа нь таны үсийг удаан хугацаанд хамгаалж чадна.
Хэрвээ та үсний уналтын аль шатанд байгаагаа мэдэхийг хүсвэл, эсвэл өөрийн нөхцөлд тохирсон зөвлөгөө хэрэгтэй бол бидэнд зурвас илгээгээрэй! 💬