Сэтгэмж клуб - Дорноговь аймаг

Сэтгэмж клуб - Дорноговь аймаг Оюуны чадамж, сахилга бат, стратегийн сэтгэлгээг хөгжүүлсэн тамирчдыг төлөвшүүлнэ.

Зүүн бүсийн даамын аварга шалгаруулах тэмцээн2026.04.25-26-ны өдрүүдэдТэмцээн зохион байгуулагдах газар: Сайншанд сумын ...
24/04/2026

Зүүн бүсийн даамын аварга шалгаруулах тэмцээн
2026.04.25-26-ны өдрүүдэд
Тэмцээн зохион байгуулагдах газар: Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3-р сургууль
https://maps.app.goo.gl/1qxczV7ECc4LPGSz8?g_st=ifm

100 буудалт даамын спортын зэрэг олгох журам Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 4 дүгээр бүлгийн 22 ду...
21/04/2026

100 буудалт даамын спортын зэрэг олгох журам

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 4 дүгээр бүлгийн 22 дугаар зүйлийн 22.1 ба 22.3 заалтыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг 2019 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөнө.

1. Спортын зэргийг МДХ-оос олгох бөгөөд тухайн оны хуваарьт орж батлагдсан тэмцээний удирдамжид заасны дагуу зохих оноог авсан бол спортын I, II, III зэрэг олгож, үнэмлэхээр баталгаажуулан, МДХ-ны мэдээллийн санд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.

2. Спортын зэрэг олгох болон зэрэг ахиулах тэмцээнийг холбооноос гадна клуб, дүүрэг, аймаг, сумдад зохион байгуулж болох бөгөөд тэмцээнийг ямар ч системээр зохион байгуулж болно.

3. Аймаг, дүүргийн өсвөр, залуучуудын АШТ-ий тухайн насанд тоглогчдын 30% нь зэрэг, цолтой бол зэрэг ахиулах журмыг тэмцээний удирдамжид тусгана.

4. Спортын II зэрэгтэй 15-аас дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын I зэрэг олгоно.

5. Спортын III зэрэгтэй 20-иос дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын II зэрэг олгоно.

6. Спортын зэрэггүй 25-аас дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын III зэрэг олгоно.

7. Мөн сонирхогчдын болон өсвөрийн лиг, улсын чанартай, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон, нэрэмжит тэмцээнүүдээс спортын зэрэг олгоно. Оролцогчдын тоо, бүрэлдэхүүнийг харгалзан авбал зохих оноог тухайн тэмцээний удирдамж дээр тодорхой тусгаж өгнө.

100 буудалт даамын спортын цол олгох журамМонгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 4 дүгээр бүлгийн 22 дугаа...
21/04/2026

100 буудалт даамын спортын цол олгох журам

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 4 дүгээр бүлгийн 22 дугаар зүйлийн 22.1 ба 22.3 заалтыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг 2019 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөнө.

1. Спортын цолыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Улсын цол, зэргийн комиссоос олгоно.
2. МДХ-ны холбооны хуваарьт орж батлагдсан, нэг талдаа 1 цагаас багагүй цагийн хяналттай тэмцээнд спортын мастер, дэд мастер цол болон балл олгоно.
3. Спортын мастер, дэд мастер цол биелүүлсэн тэмцээний үр дүнгийн хүснэгт болон дэлгэрэнгүй бөглөсөн анкетийг МДХ-ны албан бичигт хавсарган Улсын цол, зэргийн комиссын хурлаар баталгаажуулснаар цолны үнэмлэх, тэмдэг олгогдоно.
4. Олон улсын хэмжээний мастер – Олон улсын их мастер, Олон улсын мастер, Дэлхийн даамын холбооны мастер цол авсан бол шууд Олон улсын хэмжээний мастер цол хүртэнэ.
5. Спортын мастер цолыг дараах амжилтыг үзүүлбэл олгоно. Үүнд:
5.1. Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Монголын бүх ард түмний спортын их наадамд 75%-ийн амжилт үзүүлбэл

5.2. Тойргийн журмаар явагдсан Улсын аваргын шигшээ тэмцээнд 50%-ийн амжилт үзүүлбэл

5.3. МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд түрүүлбэл

5.4. Өсвөрийн ДАШТ-ий ахлах болон дунд насанд медаль авбал

5.5. Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний ахлах насанд түрүүлбэл

5.6. Спортын мастерын 3 балл цуглуулбал

a) Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Бүх ард түмний спортын их наадамд 70%-ийн амжилт үзүүлбэл 2 балл

b) Тойргийн журмаар явагдсан Улсын аваргын шигшээ тэмцээнд 45%-ийн амжилт үзүүлбэл 2 балл

c) Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Бүх ард түмний спортын их наадамд 60%-ийн амжилт үзүүлбэл 1 балл

d) Тойргийн журмаар явагдсан Улсын аваргын шигшээ тэмцээнд 40%-ийн амжилт үзүүлбэл 1 балл

e) МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд 70%-ийн амжилт үзүүлбэл 1 балл

f) Сонирхогчдын, оюутны, залуучуудын УАШТ-д 75%-ийн амжилт үзүүлбэл 1 балл

g) Ахмадын УАШТ-ий 51-64 насны ангилалд медаль авбал, 65-аас дээш насны ангилалд түрүүлбэл тус бүр 1 балл

6. Спортын дэд мастер цолыг дараах амжилтыг үзүүлбэл олгоно. Үүнд:
6.1 Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Бүх ард түмний спортын их наадамд 55%-ийн амжилт үзүүлбэл
6.2 МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд 65%-ийн амжилт үзүүлбэл
6.3 Сонирхогчдын, оюутны, залуучуудын УАШТ-д 70%-ийн амжилт үзүүлбэл
6.4 Өсвөрийн УАШТ-ий ахлах насны ангилалд түрүүлбэл
6.5 Спортын дэд мастерын 3 балл цуглуулбал
a) Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Монголын бүх ард түмний спортын их наадамд 50%-ийн амжилт үзүүлбэл 2 балл

b) МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд 60%-ийн амжилт үзүүлбэл 2 балл

c) Сонирхогчдын, оюутны, залуучуудын УАШТ-д 65%-ийн амжилт үзүүлбэл 2 балл

d) Өсвөрийн УАШТ-ий ахлах насны ангилалд медаль хүртвэл 2 балл

e) Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Монголын бүх ард түмний спортын их наадамд 45%-ийн амжилт үзүүлбэл 1 балл

f) МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд 55%-ийн амжилт үзүүлбэл 1 балл

g) Сонирхогчдын, оюутны, залуучуудын УАШТ-д 60%-ийн амжилт үзүүлбэл 1 балл

h) Сонирхогчдын лигийн тэмцээний “А” ангилалд 75 хувийн амжилт үзүүлбэл 1 балл

i) Өсвөрийн УАШТ-ий дунд насны ангилалд түрүүлбэл 1 балл

j) Аймаг, дүүргийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн ангиллын, тоглогчдын 50% нь цол, зэрэгтэй тэмцээнд түрүүлбэл 1 балл

7. МДХ-ны хуваарьт орж батлагдсан, олон насны ангиллаар зохиогдсон тэмцээнээс спортын мастерын балл, дэд мастер цол, дэд мастерын балл олгож болно. Оролцогчдын тоо, бүрэлдэхүүнийг харгалзан авбал зохих оноог тухайн тэмцээний удирдамж дээр тодорхой тусгаж өгнө.

8. Нээлттэй тэмцээнд эмэгтэй тамирчдын цолны болзлыг эрэгтэйчүүдийнхээс бага хувиар тооцож болно. Энэ тохиолдолд оролцогчдын тоо, бүрэлдэхүүнийг харгалзан авбал зохих оноог тухайн тэмцээний удирдамж дээр тодорхой тусгаж өгнө.

9. Тухайн балл нь биелүүлснээс хойш 4 жилийн хугацаанд хүчинтэй.

100 буудалт даамын тоглолтын дүрэмЭнэхүү дүрмийг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны тоглолтын дүрэм(Annex 1)-ийн дагууболов...
21/04/2026

100 буудалт даамын тоглолтын дүрэм

Энэхүү дүрмийг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны тоглолтын дүрэм(Annex 1)-ийн дагууболовсруулсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зохиогдох 100 буудалтдаамын бүх шатны тэмцээнд 2018 оны 2-р сарын 16-аас эхлэн хэрэглэгдэнэ.
Нэг. 100 буудалтдаам
1.1. 100 буудалт даам нь хоёр хүн тоглодог оюуны спортын нэгтөрөл юм.
1.2. 100 буудалт даамыг мэргэжлийн болон сонирхогчийн түвшиндтоглоно.
Хоёр. Даамын хөлөг,хүү ба даам
2.1. 100 буудалт даамын хөлөг нь 10 эгнээ, 10 багана бүхий 100 шоо дөрвөлжингөөсбүрдэнэ. Шоо дөрвөлжингүүдийг хар, цагаан(тод, бүдэг)-аар алаглуулан 50хар, 50 цагаан буудал үүсгэнэ. Даамыг хар буудлын дагуу хошуулдан нүүж тоглоно.
2.2. Хөлөгт хоёр хар, хоёр цагаан булан байх бөгөөд хоёр харбулан тоглогчдын зүүн гар талд байрлана. Буудлыг 1-50 хүртэл дугаарлана.Хөлгийн нэг захын эхний эгнээнд 1-5 дугаартай буудал байх бол эсрэг захынсүүлийн эгнээнд 46-50 дугаартай буудал байна. Зүүн гар талын эхний баганад 6,16, 26, 36, 46 дугаартай буудал байх бол баруун гар талын сүүлийн баганад 5,15, 25, 35, 45 дугаартай буудал байна.
2.3. Хөлөг нийт 17 ташуу шугамтай. Хөлгийн46-41-37-32-28-23-19-14-10-5 гэсэн дугаартай шугамыг гол шугам гэнэ. Гол шугамбүхий талыг урт жигүүр, эсрэг талыг богино жигүүр гэнэ.
2.4. Даамыг 20 цагаан,20 хар хүүгээр тоглоно.
2.5. Хөлгийн 1-20 дугаартай буудал дээр хар хүүг, 31-50дугаартай буудал дээр цагаан хүүг өрж тоглох бөгөөд тоглолтыг өрөг гэж нэрлэнэ.
Гурав. Хүү, даамаарнүүх ба идэх
3.1. Хүү хөлгийн хошуулдсан шугамын дагуу зөвхөн нэг буудалахиж нүүнэ. Хүү урагш давшиж идэхээс гадна ухарч иднэ. Хүү нүүсээр/идсээр яваадэсрэг талын эцсийн буудалд хүрсэн үед даам болно. Даамыг хүүнээс ялгахын тулд хүүгхоёр давхарлах юм уу эргүүлэн тавина. Даам нь хошуулдсан шугамын дагуухчөлөөтэй аль ч буудалд алгасан нүүх буюу идэх эрхтэй.
3.2. Идэх үедээ эсрэг талын хүү дээгүүр нэгээс илүү давжгарахыг хориглоно. Харин чөлөөтэй байгаа буудлыг хэдэн ч удаа дайран өнгөрчболно. Хүү/даамаар идэхдээ эсрэг талын хамгийн олныг нь идэх ёстой. Хэд хэдэнхүү буюу даамыг товшин идсэн бол идэх нүүдлээ бүрэн дуусгасны дараа идэгдсэнхүү болон даамыг хөлгөөс цуглуулж авна.
3.3. Цагаан тал эхэлж нүүн тоглолт эхлэх бөгөөд цагаан, харээлжлэн нэг нэг нүүнэ. Цагааны нүүдэлболон харын хариу нүүдлийн хамт нэг бүтэн нүүдэл үзнэ.
3.4. Тоглогч доорх үйлдлийн аль нэгийг хийсэн бол нүүдэлхийсэнд тооцно. Үүнд:
· Өөрийн хүү/даамыг нэг буудлаас нөгөөд шилжүүлэн тавиадгараа салгах
· Эсрэг талын хүү/даамыг бүрэн идээд өөрийн хүү/даамаас гараасалгах
· Эсрэг талын хүү/даамыг идсэн ч өөрийн хүү/даамаас гараасалгаагүй бол идэлтийг өөр чиглэлд өөрчлөн хийж болно.
3.5. Нүүх ээлжиндээ тоглогч өөрийн хүү/даамд гар хүрсэн болтүүгээрээ заавал нүүнэ.
3.6. Хүү/даамыг засаж тавих зорилгоор гар хүрэх бол “засъя”гэж заавал урьдчилан хэлнэ.
3.7. Эсрэг талын хүү/даамд эхэлжгар хүрэхгүй бөгөөд идсэний дараа нэг гараараа түүж авна.
Дөрөв. Хожил
4.1. Аль нэг талын бүх хүү/даам идэгдэж дууссан буюу нүүдэлгүйболсон үед хожно.
4.2. Эсрэг тал нь эсэргүүцээд нэмэргүй буюу гарцаагүй гэж үзэнбууж өгвөл заавал бүгдийг идэж дуусгалгүйгээр хожил авч болно.
4.3. Эсрэг талын тоглолтын цаг дуусвал тоглолтын байрлал ямарбайсан ч хожил авна.
Тав. Тэнцээ
5.1. Нэг даамын эсрэг
· Гурван даам
· Хоёр даам, нэг хүү
· Нэг даам, хоёр хүүтэй үед 16 нүүгээд хожиж чадаагүй болөргийг тэнцсэнд тооцно. Гэхдээ хягаарлагдмал цаг (бонусгүй)-тай үед тухайнбайрлалд хожих магадлалгүй бол заавал 16 нүүхгүйгээр өргийг тэнцсэн гэж үзнэ[1].
5.2. Нэг тал хүүгээ хөдөлгөлгүй, идэлт хийлгүйгээр зөвхөндаамаараа 25 нүүсэн бол хүчний харьцааг тооцолгүйгээр тэнцсэн гэж үзнэ.
5.3. Тоглолтын явцад нэг байрлал 3 удаа давтагдвал тэнцсэндтооцно. Гэхдээ байрлал заавал дараалждавтагдах албагүй, хооронд нь хэдэн нүүдэл хийсэн ч ялгаагүй байрлалдавтагдсанд тооцно.
5.4. Нэг даамын эсрэг хоёр даам эсвэл нэг даам, нэг хүүтэй болтэнцэнэ.
5.5. Хоёр тоглогч харилцан тохиролцож тэнцэх бол дор хаяж 40нүүсэн байна.
5.6. Тоглогч зөвхөн өөрийн нүүх ээлжиндээ тэнцэх саналгаргана. Хэрэв эсрэг тоглогч нүүдэл хийсэн бол саналыг хүлээж аваагүй гэж үзэнтоглолтыг үргэлжлүүлнэ.
5.7. Хэдийгээр материалын ба байрлалын давуутай байлаа чхожиход цаг хүрэлцэхгүйн улмаас тэнцэхээр санал тавьж цагаа зогсоовол тэнцсэндтооцно.
Зургаа. Өрөгт баримтлахзарчим
1. Тоглолт эхлэхээс өмнө тоглогчид хөлөг, хүүний байрлал зөвэсэхийг нягталж шалгах ёстой. Тоглолт эхэлж нүүдэл хийсэн бол хүү илүү дутуубайсан, тоглох өнгөө сольж тоглосон зэргийг засах боломжгүй тул тэр хэвээр ньүргэлжлүүлнэ.
2. Тоглогчид дүрэмд харш буюу боломжгүй нүүдэл хийсэн болөрсөлдөгч нь тэр алдааг засуулах эрхтэй. Харин хариу нүүдэл хийсний дарааалдааг засах эрхгүй болно.
3. Тоглолтын үед асуудал гарвал дуусахаас өмнө шийдүүлнэ.Тоглолт дуусч дүн гарсан бол ямар нэгэн асуудал, гомдлыг хөөн хэлэлцэхгүй.

Номыг ОУИМ Р.Манлай бичиж, СМ Ц.Алтанхуяг хянан тохиолдуулжээ. Зохиогчид анхан шатны суралцагчаас олон улсын цолтнуудтай...
21/04/2026

Номыг ОУИМ Р.Манлай бичиж, СМ Ц.Алтанхуяг хянан тохиолдуулжээ. Зохиогчид анхан шатны суралцагчаас олон улсын цолтнуудтай ажиллаж байсан цөөнгүй жилийн туршлага дээрээ үндэслэн эл номыг бичсэн байна. Цувралын эхний дэвтэр нь эхлэн суралцагчид болон бага насны хүүхдэд зориулагдсан бөгөөд эхнээс нь дуустал бодсоноор даамын спортын зэрэг авах хэмжээний ур чадварыг эзэмших юм.

Дорноговь аймгийн “Сэтгэмж” даамын клубийн нээлтийн арга хэмжээнд зориулсан Бүсийн аварга шалгаруулах нээлтийн тэмцээний...
21/04/2026

Дорноговь аймгийн “Сэтгэмж” даамын клубийн нээлтийн арга хэмжээнд зориулсан Бүсийн аварга шалгаруулах нээлтийн тэмцээний бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ. Баг тамирчдадаа амжилт хүсье.

Address

Sain-Shand

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэмж клуб - Дорноговь аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share