03/09/2026
2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн дараа МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль сэтгэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй I–IV курсийн оюутнууд уулзаж, бие биетэйгээ танилцан, дотно нөхөрлөлөө эхлүүллээ. 🥰
Уулзалтын үеэр сургууль, тэнхимийн үйл ажиллагаа, сэтгэл судлалын мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, оюутны оролцоо, клуб, дугуйлангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, шинэ хичээлийн жилийн зорилго, тэмүүллээ хуваалцлаа. 🌱📚
Сэтгэл судлаач болох их үйлсийн гараагаа эхлүүлж буй нийт оюутнууддаа хичээл сурлага, эрдэм мэдлэг, урлаг спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе! 🫂❤️
✨ Мэдлэгээ хөгжүүлье, сэтгэлээрээ дэмжье, хамтдаа ирээдүйг бүтээе!
🎉 Та бүхэндээ амжилт хүсье! 🎉
МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль #БоловсролСудлалынТэнхим #СэтгэлСудлал #ШинэХичээлийнЖил