Жигжидсүрэнгийн Чинбүрэн

Жигжидсүрэнгийн Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний гавьяат эмч Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН

19/08/2026

ХАВДРЫН ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО БОДИТООР БҮРДЭЖ БАЙНА

Хавдар судлалын үндэсний төвд хавдрын тусламж үйлчилгээний цогц тогтолцоо бодитоор бүрдэж, хүчин чадал, чадавх нэмэгдэж байна.

✅Хавдрыг хожуу биш, эрт илрүүлж, нарийн оношлон, хүн бүрийн онцлогт тохирсон оновчтой эмчилгээ хийх боломжийг бүрдүүлэхийн төлөө хэрэгжүүлж ирсэн ажлууд үр дүнгээ өгч эхэллээ.

#ХавдрынЭртИлрүүлэг #УрьдчиланСэргийлэлт

ХАВДРЫГ “ГЕНИЙН ТҮВШИНД” ОНОШИЛЖ, ХҮН БҮРТ ТОХИРСОН ЭМЧИЛГЭЭ СОНГОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭӨнөөдөр Хавдар судлалын үндэсний төв -...
17/08/2026

ХАВДРЫГ “ГЕНИЙН ТҮВШИНД” ОНОШИЛЖ, ХҮН БҮРТ ТОХИРСОН ЭМЧИЛГЭЭ СОНГОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв -д ажиллаж, хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, лаборатори, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

💯Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд зөвхөн эмчилгээнд анхаарах бус эрт илрүүлэх, нарийн оношлох, зөв эмчилгээ сонгох, эмчилгээний дараах сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх бодлого чухал. Энэ чиглэлээр олон жил ярьж, бодлогоор дэмжиж ирсэн ажлууд маань бодит ажил болж, иргэдэд хүрч эхэлж байгаад баяртай байна.

ХСҮТ-ийн "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн алба" өнгөрсөн зургаадугаар сард ашиглалтад орсноос хойш бамбай булчирхайн 3, чихний ойролцоох 1, өндгөвчний 1, хөхний 2 хавдрыг эрт үед нь илрүүлээд байна. Энэ бол эрт илрүүлэг ямар чухал болохыг харуулсан бодит үр дүн.

✅Иргэд элэг, цөс, уушги, толгой хүзүү, эмэгтэйчүүд, хөх, дуран, бүтэн биеийн зэрэг хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн цогц багц оношилгоо үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон. Өвчнөө хүндэрсний дараа биш, эрүүл байхдаа үзүүлж, эрсдэлээ тодорхойлуулж, шаардлагатай оношилгоо, эмчилгээгээ цаг алдалгүй авах нөхцөл бүрдэж байна.

🧬🔬Бас нэгэн томоохон технологийн шинэчлэл нь ХСҮТ-ийн лабораторид MiSeq i100 шинэ үеийн #генийн дараалал тогтоох төхөөрөмж суурилуулсан явдал.

Энэ төхөөрөмжөөр хавдрын эсийн генийн бүтцэд гарсан өөрчлөлтийг өндөр нарийвчлалтай тодорхойлж, нэг удаагийн шинжилгээгээр олон зуун генийн мутацийг зэрэг шалгах боломжтой. Ингэснээр тухайн хавдар ямар генетикийн онцлогтой, ямар эмчилгээ илүү тохирохыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

👍Энэ бол хавдрын эмчилгээг хүн бүрт ижил байдлаар бус, өвчтөн бүрийн генетикийн онцлогт тохируулан сонгох буюу хувь хүнд тохирсон эмчилгээний шинэ боломж юм.

🇲🇳Мөн үр дүн багатай байж болзошгүй эмчилгээнээс зайлсхийж, цаг хугацаа, эмчилгээний зардлыг хэмнэхэд нэн ач холбогдолтой. Хамгийн чухал нь ийм шинжилгээг дотооддоо хийх боломж бүрдэж, сорьцыг гадаад руу илгээх шаардлага багасаж байна.

Хавдрын тусламж үйлчилгээ зөвхөн оношилгоо, эмчилгээгээр дуусахгүй. Өвчтөн эмчилгээний дараа хэвийн амьдралдаа эргэн ороход сэргээн засах эмчилгээ чухал. Тиймээс ХСҮТ-ийн Сэргээн засах төвийг “Хүрээ” ротари клубийнхэн 70 мянган ам.долларын санхүүжилтээр шинэчилж байгаа нь цогц тусламж үйлчилгээнд нэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болов.

Мөн эмч, сувилагч, ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг “Хангай” ротари клубийнхэн 300 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр тохижуулж, 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар болжээ. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь эмч, ажилтнууд тогтвортой, сэтгэл тайван ажиллахад чухал ач холбогдолтой. Та бүхэндээ баярлалаа. 🙏

✅Хавдрын эсрэг тэмцэх бодлого ийм цогц тогтолцоо руу шилжиж байна. Иргэд хавдраа эрт мэддэг, оношилгоо эмчилгээгээ эх орондоо хийлгэдэг, хүн бүрт тохирсон эмчилгээ авах боломжтой болохын төлөө хийж ирсэн ажлууд бодит үр дүн болж буйн илэрхийлэл юм.

Цаашид ч хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлогоо тууштай дэмжиж ажиллана.

Элэг бүтэн амьдралын төлөө. ❤️

2026.08.17

#ЭлэгБүтэнАмьдрал #ХавдрынЭртИлрүүлэг #ГенийнДараалал
#ЭрүүлМонголХүн

🩺 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 69.7 МЯНГАН АЖИЛТАН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА 💙Монгол Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байг...
14/08/2026

🩺 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 69.7 МЯНГАН АЖИЛТАН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА 💙

Монгол Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 69.7 мянган эрүүл мэндийн ажилтан хүн амынхаа эрүүл мэнд, амь насны төлөө өдөр бүр хичээн ажиллаж байна.

Энэ тооны цаана өвдсөн нэгэнд итгэл өгч, хүндхэн мөчид нь түшиг болж, хүний амь насыг аврахын төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг мянга мянган эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бий 👩‍⚕️👨‍⚕️

❤️ Эрүүл мэндийн салбарын хамгийн үнэт баялаг бол хүнлэг сэтгэл, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагаа эрхэмлэн ажиллаж буй Та бүхэн билээ.

Хүнлэг, энэрэнгүй сэтгэл бол эмч хүний хамгийн эрхэм чанар, нэрийн хуудас юм.

Эмч хүний хувьд би энэ мэргэжлийн үнэ цэнэ, хариуцлага, ёс зүй, зовлон, жаргалыг нь мэднэ. Хүний амийг аварч, амьдралд нь итгэл найдвар буцаан авчирсан тэр мөч бол эмч мэргэжлээрээ бахархаж, талархдаг хамгийн сайхан мөчүүдийн нэг байдаг. 🙏

🇲🇳 Монгол Улсын 3.6 сая иргэний эрүүл мэндийн манаанд ажиллаж буй 69.7 мянган эрүүл мэндийн ажилтан Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Иргэн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой байх ёстой.

Үүний тулд эрүүл мэндийн ажилтнуудынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, нийгмийн баталгааг бэхжүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг хэрэгцээнд нь нийцүүлэн зөв, тэнцвэртэй хуваарилах ажлуудыг бодлогоор дэмжиж, эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор нь шинэчлэхийн төлөө ажилласаар байна.

🌏 Та бүхний мэргэжлийн нэр хүнд өндөрт өргөгдөж, хөдөлмөрийн тань үнэ цэнэ улам бүр өсөж, мэдлэг, ур чадвар тань дэлхийд үнэлэгдэх болтугай.

💙 Монголын эрүүл мэндийн салбар хүн төвтэй, чанартай, хүртээмжтэй тогтолцоогоор улам хүчирхэгжин хөгжихийн төлөө хамтдаа зүтгэе.

🎉 ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

#ЭрүүлМэндийнАжилтныӨдөр #Эмч #Сувилагч #ЭрүүлМэндийнСалбар #ХүнТөвтэйЭрүүлМэнд #Баярлалаа

03/08/2026

🇲🇳🇯🇵 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДДЭЭ ЯПОНЫ ШИЛДЭГ ЭМЧ, ПРОФЕССОРУУДЫН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЛЭЭ

Эрүүл мэндийн салбарт Монгол Улстай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн Япон Улсын нэр хүндтэй эмч, профессоруудын багийг энэ жил Баянзүрх дүүргийн иргэддээ урьж, Дарь-Эх нэгдсэн эмнэлэгт хүмүүнлэгийн үзлэг, зөвлөгөөний үйл ажиллагааг зохион байгууллаа.

🦷 Японы Анагаах ухаан, шүд судлал мэдээллийн төвийн захирал, профессор Нацүмэ Нагатогийн удирдлагаар Японы эмч нар 30 гаруй жилийн хугацаанд Монголд ирж, эрүү нүүрний мэс засал, шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, эмч мэргэжилтний сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлсээр ирсэн билээ.

👨‍⚕️Энэ удаа профессор Маэда Хацүхико 愛知学院大学
тэргүүтэй 22 эмч, профессорын баг хоёр өдрийн турш Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын иргэдэд хүрч ажиллан, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлэв.

🤝 👬 Профессор Маэда бидний хамтын ажиллагаа 20 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Айчи мужийн Хорт хавдрын төвд суралцаж байх үеэс өнөөдрийг хүртэл хавдар судлал, эрүү нүүр, шүдний тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж, Монголын иргэдэд олон удаагийн хүмүүнлэгийн ажлыг хэрэгжүүлж ирсэн нь бидний нөхөрлөл, хамтын ажиллагааны үнэ цэнийг илэрхийлж буй юм.

💬 Та бүхэндээ Маэда профессорын онцлон хэлсэн үнэ цэнтэй зөвлөгөөг бичлэгээр хүргэж байна. Анхааран сонсоорой.

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос. Японы эмч, профессор, баг хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏

「情けは人のためならず」という言葉があります。モンゴルには「善意は必ず報われる」という意味のことわざがあります。モンゴルの人々のために心を込めてご尽力くださった日本の先生方、医療チームの皆様に、心より感謝申し上げます。🙏🇲🇳🇯🇵

#Баянзүрхдүүрэг #МонголЯпоныХамтынАжиллагаа #амныхөндийнэрүүлмэнд #ЭрүүлМонголХүн

МОНГОЛД ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА🇲🇳🇰🇷 Хавдрын тусламж, үйлчилгээний ч...
28/07/2026

МОНГОЛД ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

🇲🇳🇰🇷 Хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, технологийг эх орондоо авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгсөөр байна.

🏥 Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын "АдипоЛабс" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, REMISSION 1°C хавдрын эсрэг өндөр хэмт эмчилгээний дэвшилтэт төхөөрөмжийг Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд хүлээлгэн өгөв.

🔬 REMISSION 1°C нь хавдрыг дангаар нь эмчлэх төхөөрөмж биш бөгөөд хими, туяа эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хавсран ашигладаг орчин үеийн гипертерми эмчилгээний технологи юм.

⚡ Өндөр давтамжийн цахилгаан энергийг ашиглан хавдрын эдийн температурыг хяналттайгаар нэмэгдүүлснээр хавдрын эсүүдийг эмчилгээнд илүү мэдрэг болгож, эмчилгээний үр дүнг сайжруулах, зарим тохиолдолд өвдөлт, эмчилгээний дараах зовуурийг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг. Иймээс энэхүү технологийг дэлхийн олон оронд хавдрын хавсарсан эмчилгээний нэг хэсэг болгон амжилттай ашиглаж байна.

💯Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, бүсийн хавдрын төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд бодит үр дүнгээ өгсөөр, иргэд маань дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, технологийг эх орондоо авах боломж улам бүр нэмэгдэж буйд эмч хүний хувьд баяртай байна.

25/07/2026

Эрхэм хүндэт ахмад буурлууд аа, эрхэм уяачид, унаач хүүхдүүд, хүндэт зочид, наадамчин олон оо!

Та бүхэндээ энэ сайхан баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр бид Гачуурт нутгийн бахархал, Монгол түмний эрхэм өв соёл болсон хурдан морины түүхийг мөнхжүүлсэн хөшөөний нээлтэд хуран цуглаад байна.

Монгол хүн, монгол морь хоёрын түүх салшгүй холбоотой. Монгол адуу бол зөвхөн унаа хөсөг бус, эх орныхоо тусгаар тогтнол, төрт ёс, өв соёл, хийморь сүлдийн бэлгэдэл болсоор ирсэн билээ.

Гачуурт бол эртнээсээ хурдан хүлэг, эрдэмт уяачдаараа алдаршсан нутаг. Энэ нутгийн нэрийг Монгол даяар дуурсгасан домогт хүлгүүдийн нэг бол “Эрхэт төрийн идэр түмний эх халтар хээр” юм.

Даага, шүдлэн, хязаалан, соёолон дөрвөн насанд дараалан түрүүлсэн домогт “Болдбаатарын Эрхэт төрийн идэр түмний эх халтар хээр”-ийн алдар гавьяа Гачууртын бахархал төдийгүй Монголын хурдан морины түүхэнд мөнхөрсөн амжилт юм. Энэ дээд амжилт өнөө хэр эвдэгдээгүй байгаа нь Гачуурт нутгийн адууны угшил, уяачдын эрдэм билэг ямар өндөр болохыг илтгэн харуулдаг.

Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү хөшөө нь зөвхөн нэгэн хурдан хүлгийн дурсгал биш юм. Энэ бол монгол адууны соёл, уяачдын хөдөлмөр зүтгэл, унаач хүүхдүүдийн зориг тэвчээр, хүн хүлэг хоёрын ариун холбоог үеийн үед өвлүүлэн үлдээх бахархлын бэлгэдэл юм.

Энэхүү сайхан бүтээлийг санаачлан босгож, ажил хэрэг болгосон нийт иргэд, уяачид, урчууд, дэмжигч байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гачууртын уудам талд хурдан хүлгийн туурайн төвөргөөн үеийн үед цуурайтаж, уяачдын хийморь өөдөө байж, хүүхдийн гийнгоо тасралтгүй эгшиглэх болтугай.

Монгол морины босоо цагаан хийморь мөнхөд мандан бадарч,
Гачуурт нутгийн хурдан хүлгийн алдар үеийн үед дуурсах болтугай!

Та бүхэндээ дэнж хотойтол сайхан наадахыг хүсэн ерөөе.

🇲🇳ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 🥇Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо хөгжил дэвшил, салбар бүр...
24/07/2026

🇲🇳ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 🥇

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо хөгжил дэвшил, салбар бүртээ үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн нэр бүхий эрхэм зүтгэлтнүүдэд өнөөдөр төрийн дээд одон, медалийг гардуулан өгч, төр, түмнийх нь хүндэтгэл, талархлыг уламжиллаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
Лувсандашийн Тамжиддагва

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
Шаравын Виктор

АЛТАНГАДАС ОДОН
Агвааны Маруся
Дашнямын Баяржаргал
Сандагсүрэнгийн Баяржаргал
Бямбасүрэнгийн Мөнхтуяа
Бэлэгийн Норов
Нэргүйн Долгормаа
Мунагийн Туул
Содномын Хишигтогтох
Цэрэндагвын Батжаргал
Дэчинжамцын Тунгалаг-Эрдэнэ
Дангаасүрэнгийн Нэргүй
Сосорбурамын Адъяасүрэн
Гочоогийн Баянжаргал
Гансүхийн Гантуяа
Юнгэрийн Төмөрхуяг
Минжбадгарын Гантуул

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
Энэбишийн Одончимэг
Нэргүйн Оюунтуяа
Бүргэдбатсүхийн Эрдэнэцэцэг нарыг тус тус шагналаа.

Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм Та бүхэндээ халуун баяр хүргэж, элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай байж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөөх эрхэм үйлс тань улам арвижин дэлгэрэхийг хүсэн ерөөе. 👏👏👏

📍2026.07.24, Төрийн ордон, Хүндэтгэлийн өргөө гэр

Тэвчээр, зохион байгуулалт, чанар. Испани финалд яг аваргын тоглолтоо үзүүлж, нэмэлт цагт ялалтаа авч чадлаа. Баяр хүргэ...
19/07/2026

Тэвчээр, зохион байгуулалт, чанар. Испани финалд яг аваргын тоглолтоо үзүүлж, нэмэлт цагт ялалтаа авч чадлаа. Баяр хүргэе, шинэ дэлхийн аваргууд! 🇪🇸🏆⚽

⚽️ Финалын өмнөх хамгийн том асуулт…

Францын ахлагч Килиан Мбаппе хагас шигшээд Испанид хожигдсоныхоо дараа:

“Бид Испанид тоглолтын хэмнэлийг бүрэн удирдуулах боломж олгосон. Родри, Фабиан Руист хэтэрхий их цаг, орон зай өгсөн. Тэдний прессингийг давж, бөмбөгөө зөв ашиглаж чадсангүй.” гэсэн дүгнэлт хийжээ.

Тэгвэл 🇪🇸 Испани энэ тоглолтоо Аргентины эсрэг давтаж чадах уу?

Эсвэл 🇦🇷 Аргентин Францын гаргасан алдааг давтахгүй, тоглолтын хэмнэлийг өөрчилж чадах уу?

Миний хувьд Испани дунд шугмын хяналт, прессингээрээ ялимгүй давуу харагдаж байгаа ч Аргентин Египт, Франц багуудыг тоглолтын эцэс хүртэл бууж өгөлгүй сүүлийн арав гаран хугцаанд буулгаж авсан..

🎁 Аварга баг болон тоглолтын эцсийн оноог зөв таасан хүмүүсээс нэг азтан тодруулж, дурсгалын бэлэг гардуулна.

Одоогоор таамгийн олонх нь 🇦🇷 Аргентин байна. Харин 🇪🇸 Испанийг аваргална гэж үзэж байгаа хүн хэр олон байна вэ?

⚽️ Дэмжиж буй баг болон онооны таамгаа комментод үлдээгээрэй!

Миний таамаг: Испани 1:0 Аргентин.

⚽️ Дэлхийн аваргын финал эхлэхэд хоёрхон цаг үлдлээ!🇪🇸 Испани – Аргентин 🇦🇷 тоглолтыг Үндэсний олон нийтийн телевиз шууд...
19/07/2026

⚽️ Дэлхийн аваргын финал эхлэхэд хоёрхон цаг үлдлээ!

🇪🇸 Испани – Аргентин 🇦🇷 тоглолтыг Үндэсний олон нийтийн телевиз шууд дамжуулах юм байна.

Одоогоор комментын олонх нь Аргентиныг дэмжиж байна. Харин миний таамаг: Испани 1:0 Аргентин. Мөн Испани эхний үед гоол хийнэ гэж харж байна.

🎁 Аварга баг болон эцсийн оноог зөв таасан хүмүүсээс нэг азтан тодруулж, дурсгалын бэлэг гардуулна.

Та хэнийг аваргална гэж бодож байна? Онооны таамгаа комментод үлдээгээрэй!

⚽️ Финалын өмнөх хамгийн том асуулт…

Францын ахлагч Килиан Мбаппе хагас шигшээд Испанид хожигдсоныхоо дараа:

“Бид Испанид тоглолтын хэмнэлийг бүрэн удирдуулах боломж олгосон. Родри, Фабиан Руист хэтэрхий их цаг, орон зай өгсөн. Тэдний прессингийг давж, бөмбөгөө зөв ашиглаж чадсангүй.” гэсэн дүгнэлт хийжээ.

Тэгвэл 🇪🇸 Испани энэ тоглолтоо Аргентины эсрэг давтаж чадах уу?

Эсвэл 🇦🇷 Аргентин Францын гаргасан алдааг давтахгүй, тоглолтын хэмнэлийг өөрчилж чадах уу?

Миний хувьд Испани дунд шугмын хяналт, прессингээрээ ялимгүй давуу харагдаж байгаа ч Аргентин Египт, Франц багуудыг тоглолтын эцэс хүртэл бууж өгөлгүй сүүлийн арав гаран хугцаанд буулгаж авсан..

🎁 Аварга баг болон тоглолтын эцсийн оноог зөв таасан хүмүүсээс нэг азтан тодруулж, дурсгалын бэлэг гардуулна.

Одоогоор таамгийн олонх нь 🇦🇷 Аргентин байна. Харин 🇪🇸 Испанийг аваргална гэж үзэж байгаа хүн хэр олон байна вэ?

⚽️ Дэмжиж буй баг болон онооны таамгаа комментод үлдээгээрэй!

Миний таамаг: Испани 1:0 Аргентин.

⚽️ Финалын өмнөх хамгийн том асуулт…Францын ахлагч Килиан Мбаппе хагас шигшээд Испанид хожигдсоныхоо дараа:“Бид Испанид ...
18/07/2026

⚽️ Финалын өмнөх хамгийн том асуулт…

Францын ахлагч Килиан Мбаппе хагас шигшээд Испанид хожигдсоныхоо дараа:

“Бид Испанид тоглолтын хэмнэлийг бүрэн удирдуулах боломж олгосон. Родри, Фабиан Руист хэтэрхий их цаг, орон зай өгсөн. Тэдний прессингийг давж, бөмбөгөө зөв ашиглаж чадсангүй.” гэсэн дүгнэлт хийжээ.

Тэгвэл 🇪🇸 Испани энэ тоглолтоо Аргентины эсрэг давтаж чадах уу?

Эсвэл 🇦🇷 Аргентин Францын гаргасан алдааг давтахгүй, тоглолтын хэмнэлийг өөрчилж чадах уу?

Миний хувьд Испани дунд шугмын хяналт, прессингээрээ ялимгүй давуу харагдаж байгаа ч Аргентин Египт, Франц багуудыг тоглолтын эцэс хүртэл бууж өгөлгүй сүүлийн арав гаран хугцаанд буулгаж авсан..

🎁 Аварга баг болон тоглолтын эцсийн оноог зөв таасан хүмүүсээс нэг азтан тодруулж, дурсгалын бэлэг гардуулна.

Одоогоор таамгийн олонх нь 🇦🇷 Аргентин байна. Харин 🇪🇸 Испанийг аваргална гэж үзэж байгаа хүн хэр олон байна вэ?

⚽️ Дэмжиж буй баг болон онооны таамгаа комментод үлдээгээрэй!

Миний таамаг: Испани 1:0 Аргентин.

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
11200

Alerts

Be the first to know and let us send you an email when Жигжидсүрэнгийн Чинбүрэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Жигжидсүрэнгийн Чинбүрэн:

Shortcuts

Share

Category