21/07/2026
Эмнэлзүйн тохиолдол 64 📚
#Сонирхолтойтохиолдол
24 настай эмэгтэй цээжний хүчтэй өвдөлтийн улмаас түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэв.
Тэрээр 10 хоногийн өмнө ямар нэг хүндрэлгүйгээр, төрөх замаар эрүүл саруул хүүтэй болсон. Жирэмсний болон төрөх явцад ямар нэгэн хүндрэл байгаагүй.
Төрсний дараах 10 дахь хоногт гэртээ нярайтайгаа хоёулхнаа байх үед нь хүүхдээ унтуулсны дараа шүршүүрт орж байхад нь гэнэт бие нь муудаж, цээжний урд хэсгээр хүчтэй өвдөлт өгчээ. Өвдөлт нь цээжин дээр хүнд зүйлээр дарж байгаа мэт буюу шахаж, базаж буй шинжтэй байсан гэж тодорхойлжээ.
Өвдөлт эхлэх үетэй хавсарч ихээр хүйтэн хөлс гарч, хүчтэй айдас түгшүүр төрсөн тул амь насанд нь аюултай байж болзошгүй гэж үзэн өөрөө түргэн тусламж дуудсан байна.
Өмнөх өвчний анамнезаас үзэхэд тэрээр эрүүл, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг. Илүүдэл жинтэй мөн хэдэн сар болоод үе үе сэдэрдэг мигрень хэлбэрийн толгойн өвдөлттэй байжээ.
Түүний зүрхний цахилгаан бичлэгийг харууллаа /2026 оны 4 дүгээр сар/
Зураг бүрийн доороос тайлбараа уншаарай
Манай пейж хуудсыг дагаж зүрхний цахилгаан бичлэг уншихыг бие даан сурч, илүү олон сонирхолтой тохиолдол, мэдээлэл уншаарай ☺️📚🪶🧠