21/11/2022
ХҮҮХДИЙГ ХАХАХААС БОЛГООМЖЛООРОЙ!
Улаан хоолойд тээглэсэн гадны биетийг авахгүй цаг алдах тусам улаан хоолойн хана холгож, шарх үүсэн цоорох, халдварлагдах эрсдэлтэй. Улаан хоолой нь зүрх, гол судастай зэрэгцэн байрлах учир голтын идээт үрэвсэл үүсч амь насанд аюул учирдаг.
Сүүлийн бага насны хүүхэд телевиз, зөөврийн компьютерийн удирдлага, тоглоомон гар утасны зайг залгиж байна. Ходоодны шүүсэнд зай задарч доторхи хэд хэдэн төрлийн түлэмхий хүчилд ходоод гэдэс шархалж цоорох, сорвижин нарийсах аюултай. Иймд хүүхэд хахсан тохиолдолд яаралтай этчид хандаж, цаг алдахгүй дурангаар гадны биетийг авахуулах шаардлагатай .