Ижил Санаа ӨЭМТ

Ижил Санаа ӨЭМТ Чингэлтэй дүүргийн 6-р хорооны Өрхийн эмнэлэг
Цагийн хуваарь: 08:30-17:00
Цайны цаг: 12:30-13:30

27/07/2026

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

📌Энэ жил “ГЕПАТИТ: СААД БЭРХШЭЭЛИЙГ ХАМТДАА АРИЛГАЖ, ШИЙДЬЕ” уриа дор тэмдэглэж байна. Вируст гепатитын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт, халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэг, хандлагыг сайжруулах, гепатитын тусламж, үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.

 2026.04.24-2026.04.30Вакцин бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай, шинжлэх ухаанд суурилсан арга ...
29/04/2026


2026.04.24-2026.04.30

Вакцин бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай, шинжлэх ухаанд суурилсан арга юм.

Та хүүхэд, гэр бүл, нийгмээ хамгаалахын тулд товлолын дагуу дархлаажуулалтдаа хамрагдаарай.

Дархлаажуулалт бол зөвхөн хувь хүний биш нийт нийгмийн хамгаалалт юм. Хамтдаа эрүүл нийгмийг бүтээе.

29/04/2026
“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байнаЦуврал зөвлөмж №1: Сарын тэмдгийн үеийн зөвлөмж✔️ Анхаарах зүйлс:Ар...
29/04/2026

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна
Цуврал зөвлөмж №1: Сарын тэмдгийн үеийн зөвлөмж
✔️ Анхаарах зүйлс:
Ариун цэврийг сайтар сахих (хэрэглэлийг 3–4 цаг тутам солих)
Дулаан хувцаслаж, даарч хөрөхөөс сэргийлэх
Хөнгөн, шим тэжээлтэй хоол идэх (жимс, ногоо, төмөр ихтэй хүнс)
Хэт их ачаалалтай дасгал хийхээс зайлсхийх, хөнгөн хөдөлгөөн хийх
Сайн амарч, хангалттай унтах
✔️ Өвдөлт намдаах энгийн аргууд:
Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих
Бүлээн ус, цай уух
Тайван амрах, стрессээ зөв зохицуулах

 📆📌ТОВЛОЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХУВААРИЙГ ДАГАЖ МӨРДӨӨРЭЙ✅Товлосон хугацааг хойшлуулах нь өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгү...
28/04/2026


📆📌ТОВЛОЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХУВААРИЙГ ДАГАЖ МӨРДӨӨРЭЙ
✅Товлосон хугацааг хойшлуулах нь өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгүй. Иймд эрүүл мэндийн ажилтантай зөвлөж хүүхдийг товлолын хугацаанд нь дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.

🌍Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног 04 дүгээр сарын 24-30 ний өдрүүдэд тохиож байна.👼🏻Дархлаажуулалтын үед хүүхэд дэмжих з...
28/04/2026

🌍Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног 04 дүгээр сарын 24-30 ний өдрүүдэд тохиож байна.
👼🏻Дархлаажуулалтын үед хүүхэд дэмжих зөвлөмж 1 👇🏻
✅Вакцин хийлгэх үед та хүүхэдтэйгээ нүдээрээ харилцаж, инээмсэглэн, зоригтой байгааг нь магтаарай.
✅Хэрэв хүүхэд уйлбал тэвэрч тайтгаруулан, аюулгүйг мэдрэхэд нь туслаарай.

 2026.04.24-2026.04.30 Дархлаажуулалт нь амь насанд аюултай өвчин  #Улаанбурхан  #сахуутатран  #гахайнхавдар  #хөхүүлхан...
28/04/2026


2026.04.24-2026.04.30
Дархлаажуулалт нь амь насанд аюултай өвчин #Улаанбурхан #сахуутатран #гахайнхавдар #хөхүүлханиад зэрэг өвчнөөс сэргийлнэ.
Дархлаажуулалт бол зөвхөн хувь хүний биш нийт нийгмийн хамгаалалт юм. Хамтдаа эрүүл нийгмийг бүтээе.

04 дүгээр сарын 25-Дэлхийн хумхаа өвчинтэй тэмцэх өдөр.Хумхаа өвчин нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг...
24/04/2026

04 дүгээр сарын 25-Дэлхийн хумхаа өвчинтэй тэмцэх өдөр.
Хумхаа өвчин нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.
Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хумхаа өвчний дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдарч байгаа ба уг өвчний улмаас минут тутамд 1 нас баралт бүртгэгддэг байна.
Хумхаа нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд:
✔️ Гэрийн хаалга, цонхонд тор хийх, орондоо шумуулын тор татах
✔️ Шумуул үргээх тос, цацлага хэрэглэх
✔️ Гэр орчны ойр орчимд тогтсон ус, ил задгай усан сан байлгахгүй байх.
Эрүүл Мэндийн Яам
Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Address

Https://goo. Gl/maps/Lmwb3qNJPEdGucHw 8
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ижил Санаа ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category