13/05/2026
СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХИЛ ХЯЗГААР ГЭЖ ЮУ ВЭ?
Сэтгэл хөдлөлтэй холбоотой хувийн орон зай, өөрийн мэдрэмж, хэрэгцээ, үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, хамгаалж, зохистойгоор илэрхийлэх дотоод хязгаар юм.
Үүнд:
Би юу мэдэрч байгаагаа мэдэх
Миний мэдрэмж чухал гэдгийг ойлгох
Би юуг зөвшөөрөх, юуг зөвшөөрөхгүйгээ сонгох
Бусдын мэдрэмж миний хариуцлага биш гэдгийг ойлгох
ХИЛ ХЯЗГААРАА МЭДЭРЧ, ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ БАЙХ НЬ ХЭР ХОРТОЙ ВЭ?
Сэтгэл зүйн ядаргаа, стресс ихэсдэг
Бусдын сэтгэл хөдлөлд амархан автдаг
Өөрийгөө алдах мэдрэмж төрдөг
Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг
Харилцаанд тэнцвэргүй байдал үүсдэг
Ашиглуулах, манипуляцид өртөх эрсдэл нэмэгддэг
Сэтгэл гутрал, түгшүүр, ганцаардал нэмэгддэг
Бие махбодод ч нөлөөлнө:
толгой өвдөх
нойргүйдэх
хоол боловсруулах асуудал үүсэх гэх мэт
ХИЛ ХЯЗГААРАА ХЭРХЭН МЭДЭРЧ, ИЛЭРХИЙЛЖ, ХАМГААЛДАГ БОЛОХ ВЭ?
1. МЭДРЭХ
Өөрийн мэдрэмж, хэрэгцээг таньж мэд.
Өөрөөсөө асуу:
Би одоо юу мэдэрч байна?
Надад юу тав тухгүй санагдаж байна?
Би юуг хүсэж байна?
2. ИЛЭРХИЙЛЭХ
Өөрийн хил хязгаараа тодорхой, эелдэг бөгөөд шууд илэрхийл.
Жишээ:
“Би одоо ярилцахыг хүсэхгүй байна.”
“Надад энэ тав тухгүй санагдаж байна.”
“Би туслахыг хүсэж байна, гэхдээ энэ хүрээнд.”
3. ХАМГААЛАХ
Хил хязгаараа зөрчвөл баттай, тайван байж өөрийгөө хамгаал.
“Үгүй” гэж хэлэх эрхтэй
Зөвшөөрөхгүй бол зайгаа барих
Өөрийгөө буруутгахгүй байх
4. ТАСРАЛТГҮЙ ДАСГАЛЖИХ
Хил хязгаар тогтоох нь дадал шаарддаг.
✅Манай инстаграммыг дагаарай. https://www.instagram.com/dotoodluujin_psychology/
✅Холбогдох утас: +976-88958919
Сэтгэл зүйч Тэгшжаргал See less