03/08/2026
🎉 Солонго Нүдний Эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Говь-Алтай аймагт зохион байгуулж буй хүмүүнлэгийн ажлын хүрээнд хүүхдийн нүдний үзлэгийг идэвхтэй хийж байна.
👩⚕️ Хүүхдийн нүдний үзлэгийг хариуцан ажиллаж буй Солонго Нүдний Эмнэлгийн нүдний эмч Саруултуул үзлэгийн эхний өдрөөс эхлэн харааны шилний хэрэгцээтэй, харааны өөрчлөлттэй олон хүүхэд үзлэгт хамрагдаж байгааг онцолж, хүүхдийн харааны асуудлыг эрт үед нь шалгуулж, шаардлагатай эмчилгээ, хяналт цаг алдалгүй хийх нь ямар чухал болохыг онцлон ярьсан юм.
20 жилийн турш бидний эрхэм зорилго бол чанартай нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт, тэр дундаа орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх явдал байсаар ирсэн бөгөөд энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаа маань энэ зорилгын нэг хэсэг юм.
🙏 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! 💙
#СолонгоНүднийЭмнэлэг #20ЖилийнОй #ХүмүүнлэгийнАжил #ГовьАлтай #ХүүхдийнНүд #НүднийЭрүүлМэнд #ҮнэТөлбөргүйҮзлэг