02/06/2026
❓Таны сарын тэмдэг саатсан уу?
❗️Жирэмсний тест 2 зураас гарсан уу?
❓❓❓Тийм бол танд дараах зөвлөмж хэрэг болно оо...
🔥 Жирэмсний хяналтын ЭХО-д үзүүлэх: ( давсаг дүүрэн шээстэй ирээрэй). үзлэгээр жирэмслэлт умайн хөндийд байрласан эсэх, ургийн зүрхний цохилт хэвийн эсэхийг шалгаж, ихэр жирэмсэн, өсөлтгүй жирэмслэлт болон умайн гадуурх жирэмслэлтийг эрт илрүүлж оношилно.
❗️Жирэмсний хугацаа таарахгүй, умайн хөндийд үр хөврөл тод харагдахгүй бол цусаар жирэмсний даавар (hCG) тодорхойлох шинжилгээ өгч, давтан ЭХО-д үзүүлэх шаардлагатай.
💊 Фолийн хүчил (400-800 мкг) өдөр бүр уух: Энэ нь ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжил үүсэхээс сэргийлнэ. Дур мэдэн өөр эм, витамин ууж болохгүй!
🤮 Жирэмсний эрт үеийн хордлого: Жирэмсний 6-8 дахь долоо хоногт хордлого оргилдоо хүрдэг. Өглөө орноосоо босохоосоо өмнө хуурай жигнэмэг идэх, цагаан гаатай бүлээн цай уух нь дотор муухайралтыг намдаана.
🥗 Хооллолт: Түүхий болон дутуу болсон мах, түүхий өндөг, загаснаас ШУУД татгалз (Халдвар авахаас сэргийлнэ). Кофены хэрэглээгээ багасгаарай.
🌲 Амралт: Бие дотроо шинэ амьдрал бүтээхийн тулд асар их энерги зарцуулж байгаа тул амархан ядарна. Сайн унтаж амар.
🚨 ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДАХ ШИНЖ ТЭМДГҮҮД:
❗️ Үтрээнээс цус эсвэл бор өнгийн ялгадас гарах
❗️ Хэвлийн доогуур хүчтэй базлаж өвдөх
❗️ Бөгс рүү тулж, суулгалт өгөх гэж байгаа мэт өвдөх
❗️ Тасралтгүй бөөлжиж, шингэн зүйл ч ууж чадахгүй болох
👋Цагийн хуваарь:
Даваа-Баасан гаригт 09:00-21:00
Бямба гаригт 10:00-17:00
Ням гаригт 10:00-14:00
🏥 СБД, 8-р хороо, GB plaza 7 давхарт 701 тоот
☎️ 97001994 утсаар цаг авч үйлчлүүлнэ үү.
“Хайраар дүүрэн аялал бидэнтэй хамт”
#Эхо #суулгац #спираль #ерөндөг , #мазок #Эс
#эмэгтэйчүүдийн_үзлэг
#спираль