Бодио Мод

Бодио Мод Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Бодио Мод, Psychotherapist, mongolia, Ulaanbaatar.

Хүн өөртөө сэтгэл хангалуун болохын тулд элдэв мэс засалд орох бус өөрийгөө байгаагаар нь хайрлаж хүлээн авах ёстой юм. ...
18/10/2021

Хүн өөртөө сэтгэл хангалуун болохын тулд элдэв мэс засалд орох бус өөрийгөө байгаагаар нь хайрлаж хүлээн авах ёстой юм. Харин эсэргээрээ байвал өөртөө бус өрөөлд сэтгэл ханамж өгөх үйлдэл болж таарна шүү дээ.

31/12/2020

Арга болон Билэгийн боловсролын ялгаа, Аль нь таны ажлыг илүү амжилтанд хүргэж чадах вэ?

Шинэ зүйл та нараас биш, чанадаас ирдэг. Та нар хуучнаа л мэднэ. Шинэ зүйл үүдийг чинь тогшиход хуучин ертөнц сандарч та...
26/12/2020

Шинэ зүйл та нараас биш, чанадаас ирдэг. Та нар хуучнаа л мэднэ. Шинэ зүйл үүдийг чинь тогшиход хуучин ертөнц сандарч таараа. Үүдээ нээх юм бол чи хуучин хэвээрээ үлдэхгүй. Энэ бол эрсдэл. Хуучинтайгаа чи ижил дасал боловч хэдийн уйдаж гансарсан байдаг. Тэгсэн мөртлөө шинээс айж, дасал болсон харанхуй нүхэндээ шургадаг. Шинийг хүлээн авахад зүрх зориг хэрэгтэй. Зүгээр нэг зориг биш, эгэлгүй чин зориг хэрэгтэй. Дэлхий аймхай хулчгараар дүүрсэн тул хүмүүс өсч хөгжихгүй байна. Хулчгар хүн яаж хөгжих вэ. Хөгжих боломж бүрээс айж ухардаг хүн дүр эсгэхээс биш жинхэнэ утгаараа хөгжихгүй. Жинхэнэ хөгжлийг орлон тоглогчоор нөхөхөд хүрнэ. Чи өөрөө өсөхгүй, хадгаламжаа өсгөж чадна. Үүнд зориг хэрэггүй. Харин ч аймхай занд чинь бүрэн нийцнэ.

Банкны хадгаламж өсөх хэрээр өөрийгөө өсч байгаа шигээр бодно. Нэр хүнд нэмэгдэх тусам “Би томорч байна” гэж зүүдэлнэ. Энэ бол өөрийгөө хуурч байгаа хэрэг. Нэр төр, бэл бэнчин аль нь ч чи биш шүү дээ. Банкны хадгаламж чиний буй чанар биш. Үнэхээр өсч хөгжихийг хүсч байвал хулчгар, үхээнц байдлаа орхих хэрэгтэй. Яаж бид шинэ болох вэ? Шинэ зүйл оршихуйн чанадаас ирдэг юм. Чи чанадыг мартсан байж болно. Чанад чамайг мартаагүй. Хүүхэд ээжийгээ мартсан байж магадгүй. Ээж нь хүүгээ мартаагүй. Хувь хэсэг өөрийгөө тусдаа арал шиг бодож байгаа ч бүхэл түүнийг тэвэрсэн хэвээрээ. Тийм учраас шинэ юмс урихгүй байсан ч чам руу нэвтэрдэг. Өдөр, шөнө тутам мянга нэгэн жимээр ирж буй. Харах нүдтэй бол цаг үргэлжийн урсгалыг толилох учиртай.

Бурханы адислал хур мэт шаагивч өнгөрсөн цагийн бүрхүүл дотор бүгсэн болохоороо чи түүнийг анзаарахгүй байна. Үхээнц, аймхай зангаасаа болж сэрэл мэдрэхүй чинь мохжээ. Сэргэг байх юм бол шинийг мэдэрнэ. Энэ сэрэхүй аз сорьсон нууцлаг аялалд урам зоригий чинь хөглөнө. Бурхан үргэлж шинэ, үргэлж одоогоороо байдаг. Тийм учраас л ариун дагшин. Түүнийг өнгөрсөн, ирээдүй цаг дээр ярих аргагүй. Амьдралд нэвтэрч буй шинэ бүхнийг Бурханы илгээлт гэж хүлээж ав. Хүлээж авдаг хүнийг шашинлаг хүн гэнэ. Хүлээн эс авагчийг шашинлаг бус гэнэ. Бурханд өөр рүүгээ нэвтрэх боломж олгох хэрэгтэй. Залбирал, бясалгалын утга учир нь энэ – Нээлттэй байх, уриалгахан байх. Шинэ алхам чамайг төвөг бэрхшээл рүү оруулавч талархалтай ханд. Алдаагаар дамжин суралцаж, бэрхшээлээр дамжин хөгждөг. Гүн гүнзгий, бүрэн дүүрэн хүлээн авсан цагт шинэ зүйл чамайг заавал хувиргана. Үхмэл, хаагдмал чулуу хэвээр үлдэх үү, амьдарч, нээгдэж, цэцэглэх үү, чиний л сонголт.

Гэхдээ хувирал бол идэвхийлэл биш шүү. Шинэ зүйлийг хүчээр бүтээх боломжгүй. Хүчилсэн үйлдэл бүр чинь өнгөрсөн цагийн хуулбар байх болно. Тийм учир хүчлэлгүй, ая зөнгөөрөө, бясалгагч ухамсраар үйлд. Хүүхэд шиг агшин хоромдоо уусч, өөрийгөө бүрмөсөн мартаж бай. Тэгэх юм бол чи өдөр бүр шинэ нээлт, шинэ хараагаар баяжиж явсаар нэг л өдөр гэв гэнэт агшин бүрийн шинийг харах болно. Дахиж хуучин бүрхүүлд орохгүй, өнгөрсөн цагийн үйл түйтгэрт автахгүй үргэлж шижир залуу, шүүдэр мэт ариун байна.

Будда агшнаас агшинд амьдардгийг сана. Далайд үлэмж сүрлэг давалгаан босох шиг. Агуу их баяр баясгалан, оргилсон их тэмүүллээр оддыг шүүрэн аваад замхарна. Дараачийн агшинд бүжиг наадам дахиад л эхэлнэ. Энэ бол Бурханы оршихуй. Бодь сэтгэл, будда ухамсрын төлөв. Агшин бүрийд шинээр ирж, зохирон үйлдээд буцах. Хоёр агшны дунд чөлөө бий. Тэрхүү чөлөөнд Будда арилсан байдаг. Энэ бол атомлог үзэгдэл. Би чамд нэг үг хэлээд арилна. Дараа нь өөр үг хэлээд бас арилна. Зохиролт үйлийн хооронд би эс оршино. Эдгээр завсар чөлөө бол үнэмлэхүй хоосон. Үнэмлэхүй амьдралыг гагцхүү үхэл агуулж чаддаг юм.

Жирийн хүмүүс дал орчим жилийн дараа л ганц удаа үхдэг. Далан жил хог хаягдал хуримтлуулдаг гэсэн үг. Харин Будда агшин тутам нөгчдөг учраас ямар ч хог хаягдал хураадаггүй. Амьсгал дээр бодоод үз. Чи агшин тутам амьсгалдаг шүү дээ. Амьсгал авах бүр чинь амьдрал. Амьсгал гаргах бүр чинь үхэл. Үхлийн дараа чи шинээр амьсгалж, шинээр төрдөг. Энэ бол байгалилаг зөнгийн үйлдэл. Өнгөрснөөс зууралгүй, шинийг хүлээж авахад идэвх чармайлт шаардлагагүй. Амьдралыг байгаагаар нь хар –Яатха бхутам. Нөхцөл болзолгүй, хүсэл тачаалгүй тунгалаг нүдээр хар. Тэгвэл чи үргэлж шинэчлэгдэнэ. Энэ бол дахин амилалтын утга санаа. Уг утгыг ухаарах юм бол ой санамжийн хүлээснээс гэтэлнэ. Ой санамж бол хий үзэгдлийн ертөнц. Энэ бол бидний шорон. Чухамдаа бидний эго юм. Ой санамж “би” гэгдэх холбоо сүлжээг бүтээдэг. Эл хуурмаг цогц үхлээс айдаг нь жам ёс. Үхлээс айдаг учраас шинэ бүхнээс дөлдөг.

Өөрийгөө эго биш гэдгийг ойлгохоос нааш чи шинийг хүлээн авч чадахгүй. Эго бол өнгөрсөн цагийн ой санамж төдий. Ой санамж бол машин механизм, биокомпьютер. Чиний мөн чанар ухамсар болохоос ой санамж биш. Жишээ нь, чи замаар алхаж яваад хэн нэгнийг харжээ. Царайг нь санах мөртлөө нэрийг нь санахгүй байна. Тэгээд ой санамжаа уудалж, эндээс ч нэг, тэндээс ч нэг сөхөж байтал нэр нь гарч ирэхэд, “Өө, тэр л байна шүү дээ” гэнэ. Ой санамж бол чиний тэмдэглэл. Тэмдэглэлийг хэн үзэж байгаа юм бэ? Тэр бол чи.

Ой санамж мэдээж хуучин зүйл. Гэхдээ эгогийн амьдрах эрчим хүч. Шинэ байхын тулд эготой ижилсэхгүй байх хэрэгтэй. Эготой ижилсэхгүй бол түүний үхэл сэхэлд санаа зовохоо болино. Ямар ч дүр үзүүлсэн тэр угаасаа амьгүй механизм шүү дээ. Түүнийг ашиглаж болно, харин түүнд ашиглуулж болохгүй. Үхлийн айдас эгогоос л төрдөг. Оршихуйд айдас үгүй. Оршихуй өөрөө амьдрал учраас тэр. Амьдрал айдсыг мэдэхгүй, үхлийг мэдэхгүй. Хуурмаг юмст л сарних айдас бий. Эго сарних нь Бурханы агаарт мэндлэхийн нэр. Шинэ бүхэн Бурханаас ирдэг учраас айж эмээлгүй тосч бай. Амьдрал чинь улам бүр баяжсаар хүлээс бүхнээс гэтэлсэн хутагт болох өдөр ирнэ
Agnista.mn

Чамд ямар ч цаг зав алга гэж үү? Бясалгалд зориулах ганц цаг шүү дээ! Сэтгэлээсээ ахин дахин лавла. Хүмүүс бясалгал хийх...
25/12/2020

Чамд ямар ч цаг зав алга гэж үү? Бясалгалд зориулах ганц цаг шүү дээ! Сэтгэлээсээ ахин дахин лавла. Хүмүүс бясалгал хийх завгүй амьдардаг гэж би үзэхгүй байна. Өчнөөн цагаар дэлгэц ширтээд л, хөзөрдөөд л, уншсан сониноо ахин дахин эргүүлээд л, улиг болсон хов жив, дэвэн дэлхийн шалдар булдрыг эргүүлдэж насыг элээх мөртлөө “Бидэнд бясалгал хийх цаг зав алга” гэцгээдэг. Дэмий балай юмст болохоор хангалттай их цаг завтай болчихдог. Яагаад вэ?
Дэмий юмсын хувьд дадал болсон сэтгэл аюулгүй тайван байдаг. Бясалгал руу орох юм бол хий үзэгдэл гарцаагүй замхрах учраас түгшүүр зарлаж, чамайг хорьж саатуулах арга хэмжээ авна. “Юун бясалгал вэ? Тэгж суух зав хаа байна? Цаг зав байгаа бол илүү чухал зүйлд зориул. Бясалгал энэ тэрээ дараа болно биз. Эхлээд мөнгө хэрэгтэй. Мөнгөгүй бол яаж тайван бясалгах юм бэ” гэнэ. Бясалгалыг хойшлуулахад амархан. Чиний хувьд амьд үлдэх, эсэхийн асуудал биш санагдана. Харин идэх талхыг хойшлуулж болшгүй. Тэгвэл чи үхнэ. Мөнгийг хойшлуулж болшгүй. Амьдрал мөнгөн дээр тогтдог. Энэ хорвоод бүх юм түүгээр хэмжигдэнэ. Тиймээс л бясалгалыг хамгийн сүүл рүү чихэж орхидог. Бясалгалд умбах агшинд хүн энэ хорвоогоос хальдаг. Бясалгал үхэл шиг учраас сэтгэл чинь айж сандарч, булзааруулах арга бүхнийг сүвэгчилнэ.
Agnista.mn

Хэдэн ч дипломтой бай, хичнээн ч ном уншсан бай таны ажил, бизнес амжилттай явагдана гэсэн баталгаа байхгүй. Таны гадаад...
24/12/2020

Хэдэн ч дипломтой бай, хичнээн ч ном уншсан бай таны ажил, бизнес амжилттай явагдана гэсэн баталгаа байхгүй. Таны гадаад мэдлэг бус таны дотор орших хүн бэлэн болоогүй л бол яаж ч хичээгээд хүссэн амжилтандаа хүрэхгүй л болов уу. Өөрөө өөртэйгөө ажиллаж эхэлснээр сая доллараас ч илүү үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтыг та өөрийн бизнестээ оруулах болно. Хэрхэн яаж мөн хаанаас эхлэх талаар хайхалтай видео хичээл тун удахгүй орох болно.

Address

Mongolia
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бодио Мод posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Бодио Мод:

Shortcuts

Share