14/08/2026
⚠️ "ҮЕГҮЙ" БОЛГОХ ЭРСДЭЛТЭЙ ҮЕНИЙ ЦАГААН ТАРИА БУЮУ КЕНАЛОГ (Triamcinolone)
Эмнэлгийн практикт болон иргэдийн дунд хамгийн ам дамжин, замбараагүй хэрэглэгддэг нэгэн тарианы тухай эмч хүний хувьд үнэнийг хэлэх цаг болжээ. Зураг дээрх Кеналог (Triamcinolone) нь маш хүчтэй Глюкокортикоид буюу СТЕРОИД (ГОРМОН)-ын төрлийн тариа юм.
Манайхан үүнийг тойрсон хэд хэдэн маш аюултай төөрөгдөлд орсон байдаг:
1. Ковидын үеэр "Хятадын үений цагаан тариа" нэрээр тархсан нь
Ковидын дэгдэлтийн үед Хятадаас "үений цагаан тариа" нэрээр орж ирж, хүмүүс өвдөлтөө намдаахын тулд ямар ч тун, хяналтгүй хэрэглэж эхэлсэн. Энэ бол өвдөлтийг түр зуур "хуурч" дарах хүчтэй гормон болохоос биш үе мөчийг эмчилдэг эм огт биш юм.
2. "Сорвины тариа" гэх учир нь: Үений мөгөөрс, шөрмөсийг хайлуулах чанар!
Кеналог нь маш хүчтэй ЭД ГЭМТЭЭХ, ХАЙЛУУЛАХ (хатингаршуулах) үйлчилгээтэй. Келоид сорвийг хайлуулах зорилгоор хэрэглэдэг энэ чанар нь үе, шөрмөс рүү орохоороо таныг эрүүл ҮЕГҮЙ БОЛГОХ, МӨГӨӨРС БА ШӨРМӨСИЙГ ХАЙЛУУЛЖ ЦУСАРХАГ БОЛГОДОГ аюултай.
3. Шөрмөсөнд үүсгэдэг ноцтой гэмтэл
Хүмүүс шөрмөс нь үрэвсэх тоолонд Кеналог тариулаад байдаг. Гэтэл энэ гормон нь шөрмөсний коллагены бүтцийг задалж, суналт даах чадварыг нь үгүй хийдэг. Үүний улмаас ердийн алхах, хөдлөх төдийд л ШӨРМӨС ШУУД ТАСРАХ аюултай нөхцөл рүү хөтөлдөг.
4. "Нэг хийлгэвэл ахиад л тариулмаар санагдаад байдаг" хамаарал
Тарианы үйлчилгээ гарах үед гормоны нөлөөгөөр үений мөгөөрс, шөрмөсний бүтэц улам муудаж, өвдөлт нь өмнөхөөсөө ч илүү хүчтэй эргэж ирдэг. Ингээд өвчтөн өвдөлтөө тэсэлгүй дахин тариулсаар байгаад эцэст нь үеэ бүрэн устгаж эцэст нь үеэ солиулах заалтанд хэдийнээ хүрсэн байдаг.
5. Ортопедийн эмч нар хагалгааны өмнө яагаад 6 сар ХОРИГЛОДОГ вэ?
Үе мөчний ортопедийн эмч нар өвдөг, түнхний үе солиулах мэс засалд орох гэж байгаа бол наад зах нь 6 сарын өмнөөс ямар ч гормоны тариа (Кеналог) хийлгэж болохгүй гэж хатуу зөвлөдөг. Учир нь:
• Эд хайлуулах чанараас болоод үений эргэн тойрны яс, холбоос эд, мөгөөрс маш хэврэгшдэг.
• Хагалгааны дараа шинэ хиймэл үеийг тогтоох яс нь бөх бат байж чаддаггүй.
• Гормон нь хэсэг газрын дархлааг устгадаг тул хагалгааны дараа маш аюултай халдвар орох эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг.
💡 ЭМЧИЙН ЗӨВЛӨМЖ БА БОДИТ ЗААЛТ:
Кеналог нь огт хэрэглэж болохгүй "хор" биш бөгөөд эмчийн хатуу хяналт дор зөвхөн дараах ЗАЙЛШГҮЙ ЗААЛТААР, маш нарийн тунгаар хэрэглэгдэх ёстой:
1. Үе мөчний цочмог, хүнд үрэвслийн сэдрэл (Ревматоид артрит болон подаграгийн цочмог сэдрэл)
2. Цочмог синовит ба бурсит (Үений бүрхүүл ба уутны цочмог үрэвсэл)
3. Келоид сорви хатингаршуулах (Арьс ба гоо сайхны эмчилгээнд)
4. Аутоиммун болон харшлын цочмог хүнд сэдрэлүүд
⚠️ ЭМНЭЛГИЙН ПРАКТИКТ ГАРЧ БУЙ НОЦТОЙ АЛДАА:
Сүүлийн үед өвдөлт намдаах (Pain management)-ийн зарим эмч нар үүнийг 7 хоногийн зайтай, эсвэл өнжөөд нэг хамаагүй тарихыг зөвлөж, эмчилгээндээ хэрэглэж байгаа нь анагаах ухааны ноцтой алдаа юм! Энэ нь өвчтөний өвдөлтийг түр зуур хуурч байгаа ч үений эдийг хурдан хугацаанд устгах аюултай. Олон улсын удирдамжаар Кеналогыг зайлшгүй заалтаар хэрэглэж байгаа үед ч нэг үеэнд жилд 2-3-аас олон удаа хийхийг хатуу хориглодог.
Үений мөгөөрс, шөрмөсөө хайлуулж "үегүй" болохоос сэргийлж, гормоноор хуурах биш, эдийн нөхөн төлжилтийг бодитоор дэмждэг үүдэл эсийн (SVF) болон сийвэнгийн (PRP) эмчилгээ зэрэг орчин үеийн зөв аргуудыг сонгож, мэргэжлийн ортопед, үе мөчний эмчид хандаарай!