20/08/2026
🌸 Өнөөдөр Хүндэт багшийн минь төрсөн өдөр тохиож байна 🌸
Таны түгээдэг гэрэл, хайр, ухаарал олон хүний дотоод ертөнцөд хүрч, өөрийгөө таних, сэтгэлээ сонсох, амьдралаа өөрөөр харах замыг нээж өгдөг билээ.
Төрсөн энэ сайхан өдөр тань
✨ Сэтгэл тань амар амгалангаар,
✨ Сүнс тань гэрлээр,
✨ Зүрх тань хайраар,
✨ Амьдрал тань аз жаргал, элбэрлээр дүүрэн байх болтугай.
Таны заасан бясалгал бүр олон хүний зүрхэнд гэрэл болон асаж, таны түгээсэн хайр, ерөөл өөрт тань мянга дахин арвижин буцаж ирэх болтугай.
🌿 Гэрэл түгээдэг багш танд гэрэл дүүрэн амьдрал,
хайр түгээдэг зүрхэнд тань хайр дүүрэн оршихуй,
ухаарал түгээдэг замд тань улам их амжилт,
эрүүл энх, урт удаан нас, дотоод амар амгаланг ерөөе.
Төрсөн өдрийн мэнд хүргэе, хайрт багшдаа . 💛🙏✨
Хамтдаа маш олон гэрэл асааж зүрхэнд нь амар амгаланг авч ирэх урт холын замыг гэгээлэгээр хайраар хамт туулж яваадаа талархаж байна 🙏💚🥰