Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв Та Амбулаторийн үзлэгийн цагийг 1800-0119 дугаарт залгаж авна уу.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өгөх зөвлөмж🌧️ Үерийн дараа байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны цэвэрлэгээ, халдваргүйжү...
24/07/2026

Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өгөх зөвлөмж

🌧️ Үерийн дараа байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг шуурхай зохион байгуулснаар ажилтан, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой.

📍 Үерийн дараа:
✅ Ажлын байрны өдөр тутмын цэвэрлэгээг хамгаалах хувцас, бээлийтэйгээр хийх
✅ Хувийн ариун цэврийг чанд сахиж, гараа тогтмол угаах
✅ Үерийн усаар бохирдсон хог, лаг шаврыг аюулгүйгээр цэвэрлэн зайлуулах
✅ Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх

⚠️ Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэж, халдваргүйжүүлэх бодисыг аюулгүй хадгална уу.

🤝 Эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үндэс юм.

🚨 ТАРВАГАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДГИЙГ ТАНЬЖ, ЭРТ ХАНДААРАЙТарваган тахал нь богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулж ...
23/07/2026

🚨 ТАРВАГАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДГИЙГ ТАНЬЖ, ЭРТ ХАНДААРАЙ
Тарваган тахал нь богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулж болзошгүй зоонозын халдварт өвчин юм.
⚠️ Хэрэв тарвагатай харьцсан, агнасан, арьс өвчсөн, махтай нь харьцсан, эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу.
🔸 Гэнэт өндөр халуурах
🔸 Чичрэх
🔸 Толгой хүчтэй өвдөх
🔸 Булчирхай томорч, эмзэглэлтэй болох
🔸 Бөөлжих
🔸 Цээжээр өвдөх, цустай цэр гарах
🔸 Ханиах
❗ Эрт оношлуулж, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь өвчний хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал арга юм.
Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалъя. Тарвага агнахгүй, түүхий эд, махтай нь харьцахгүй байцгаая.

23/07/2026
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА...👍👍👍📌Орчин үеийн стандарт хангасан, тохилог ажлын байрны ая тухтай орчинт...
23/07/2026

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА...👍👍👍
📌Орчин үеийн стандарт хангасан, тохилог ажлын байрны ая тухтай орчинтой
📌Орчин үеийн, шинэчлэгдсэн тоног төхөөрөмжтэй
📌 Хамтын ажиллагаа, түншлэл
📌 Инноваци ба технологийн ашиглалт
📌 Хувь хүний хөгжил, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжууд таныг хүлээж байна.

Та бүхэн доорх QR кодоор нэвтрэн ажил горилогчийн анкет бөглөх болон утсаар холбогдоно уу.

🚨ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ‼👉Бага насны хүүхдийг хүчтэй урсгалтай гол мөрөн, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, г...
23/07/2026

🚨ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ‼

👉Бага насны хүүхдийг хүчтэй урсгалтай гол мөрөн, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганц нэгээр орхихгүй байхыг зөвлөж байна.

🚨 ТАРВАГАН ТАХЛААС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЪЯТарваган тахал нь тарвага болон бусад мэрэгч, туулай хэлбэртэн амьт...
22/07/2026

🚨 ТАРВАГАН ТАХЛААС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЪЯ

Тарваган тахал нь тарвага болон бусад мэрэгч, туулай хэлбэртэн амьтад, тэдгээрийн бөөс, бүүрэг, мөн өвчтэй хүнээр дамжин халдварлах эрсдэлтэй аюултай халдварт өвчин юм.

Халдвараас сэргийлэхийн тулд:
✅ Тарвага агнахгүй, барихгүй, арьс өвчихгүй байх
✅ Тарваганы түүхий мах, эд эрхтнийг хэрэглэхгүй, хот суурин газарт оруулахгүй байх
✅ Мэрэгч, туулай хэлбэртэн амьтдын бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
✅ Эрсдэлт бүлгийн иргэд тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах
✅ Олноор үхсэн тарвага, мэрэгч, туулай хэлбэртэн амьтан тааралдвал гар хүрэхгүй, мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх

⚠️ Тарвага болон мэрэгч амьтадтай эрсдэлтэй харьцахаас зайлсхийх нь тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

❗️ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЦГЭЭЕ!Бүх нийтийн урт амралтын өдрүүдээр хөдөө, орон нутагт аялж, зугаалахдаа тарваган тахлын ...
22/07/2026

❗️ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

Бүх нийтийн урт амралтын өдрүүдээр хөдөө, орон нутагт аялж, зугаалахдаа тарваган тахлын эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.

⚠️ Дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
• Тарвага агнах, барих, өвчих, махыг нь хэрэглэхгүй байх.
• Үхсэн тарвага болон зэрлэг амьтны сэг зэмд хүрэхгүй байх.
• Тарваганы нүх орчимд тоглох, удаан саатахаас зайлсхийх.
• Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх.
• Халдвартай бүс нутгийн сэрэмжлүүлгийг анхаарч, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх.

❗️Хэрэв өндөр халуурах, толгой өвдөх, чичрэх, булчирхай эмзэглэн томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхгүй, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандан, тарвагатай хавьтал болсон эсэхээ заавал мэдээлээрэй.

Эрүүл мэндээ хамгаалж, хариуцлагатай аялцгаая.

22/07/2026

⚠️ ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

📌 Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлэгдэж байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг тодорхойлогдож, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.

☝️ Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм.

☎️ Та Эрүүл мэндийн даатгалтай холбоотой авлига, ашиг сонирхлын мэдээллийг ЭМДEГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1️⃣8️⃣0...
22/07/2026

☎️ Та Эрүүл мэндийн даатгалтай холбоотой авлига, ашиг сонирхлын мэдээллийг ЭМДEГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1️⃣8️⃣0️⃣0️⃣-1️⃣3️⃣6️⃣3️⃣ утсаар мэдээллээрэй.

⚠️ ТАРВАГАН ТАХАЛ ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ?Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд дараах үндсэн замуу...
22/07/2026

⚠️ ТАРВАГАН ТАХАЛ ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ?

Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд дараах үндсэн замуудаар халдварладаг.

🔸 Шууд хавьтлын зам – Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.

🦟 Дам халдварын зам – Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.

😷 Агаар дуслын зам – Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.

🍖 Хоол хүнсний зам – Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.

✅ Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй, өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байх нь тарваган тахлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Address

Police Street Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+97670100175

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв:

Shortcuts

Share

Category