Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг

Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг Таны сэтгэлд үйлчилнэ ♥

Харилцааг хадгалах нь өөрөө зорилго биш.Хоёр хүний амьдралд хайр, хүндлэл, аюулгүй байдал, амьд холбоо үлдэх нь зорилго....
24/08/2026

Харилцааг хадгалах нь өөрөө зорилго биш.
Хоёр хүний амьдралд хайр, хүндлэл, аюулгүй байдал, амьд холбоо үлдэх нь зорилго. 💖

Бусдын амьдралтай өөрийгөө харьцуулах тусам ядуурлын тойрогт орж болно.Монгол шиг орлого, боломжийн ялгаа ихтэй нийгэмд ...
23/08/2026

Бусдын амьдралтай өөрийгөө харьцуулах тусам ядуурлын тойрогт орж болно.

Монгол шиг орлого, боломжийн ялгаа ихтэй нийгэмд social comparison буюу нийгмийн харьцуулалт бидний санхүүгийн шийдвэрт хүчтэй нөлөөлдөг.

“Тэр ийм машинтай.”
“Тэр ийм брэнд өмсдөг.”
“Би түүнээс дутах ёсгүй.”

Ингээд бид өөрийн хэрэгцээг биш, бусдын амьдралын түвшинг дагаж мөнгөө зарцуулж эхэлдэг.

Хэрэггүй зүйлээ зээлээр авах, боломжгүй хэрэглээг санхүүжүүлэх, зөвхөн “ядуу харагдахгүй” гэж мөнгөө үрэх нь эцэстээ хүнийг хүссэн амьдралд нь ойртуулах биш, харин ч өр, санхүүгийн дарамт, сэтгэл ханамжгүй байдалтай нь улам уядаг. Зээлийн “app”-ууд л энд ашигаа хийнэ, та биш.

Хамгийн аюултай нь бид бусдын харуулж бга, бүр дүр эсгэж буй амьдралтай өрсөлдөж эхэлдэг.

Тиймээс хааяа өөрөөсөө асуугаарай:

“Энэ надад үнэхээр зайлшгүй хэрэгтэй юу?
Эсвэл бусдаас дутуугүй харагдах гэж авч байна уу?”

Таны амьдралын чанарыг бусадтай өрсөлдсөн хэрэглээ биш, өөрийн үнэт зүйл, бодит хэрэгцээ, санхүүгийн эрх чөлөө л тодорхойлно. 🍀🌷🌿

“Дунд насны хямралын хамгийн чухал асуулт нь ‘Би юу амжуулаагүй вэ?’ биш. “Одоо би үнэхээр юу хүсэж байна вэ?” гэдэг бай...
22/08/2026

“Дунд насны хямралын хамгийн чухал асуулт нь ‘Би юу амжуулаагүй вэ?’ биш.

“Одоо би үнэхээр юу хүсэж байна вэ?” гэдэг байж болох юм.”

16/08/2026
🌿 Харшил ид идэвхжих үед… сэтгэлзүй ямар хамаатай вэ?Ид харшлын улиралд олон хүн үнэхээр аргаа барж байна.Хамар, хоолой,...
16/08/2026

🌿 Харшил ид идэвхжих үед… сэтгэлзүй ямар хамаатай вэ?

Ид харшлын улиралд олон хүн үнэхээр аргаа барж байна.

Хамар, хоолой, нүд, чих загатнаж, хамар битүүрч, нулимс гоожиж, найтаасаар…
Заримдаа бүр “амь тэмцэн өдөр хоногийг аргацааж байгаа юм шиг” санагдана. 😮‍💨

Намар хурдан болоосой гэж хүлээх нь аргагүй. 🍂🍁

Харшлын шалтгаан олон янз бна. Тоосонцор, тоос, хөгц, амьтны үс, удамшил, хүрээлэн буй орчны хүчин зүйлс зэрэг нь харшлын урвалыг өдөөж болно.

Гэхдээ нэг сонирхолтой зүйл бий.

🧠 Сэтгэлзүйн байдал харшлын шинж тэмдэгт нөлөөлж болох уу?

Болно. Гэхдээ сэтгэлзүйн асуудал харшлын цорын ганц шалтгаан гэсэн үг биш.

Удаан хугацааны стресс, нойр дутуу байх, сэтгэл хөдлөлийн ачаалал ихсэх үед бие махбодын стрессийн хариу урвал өөрчлөгдөж, дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлж болно.

Өөрөөр хэлбэл:

Биеийн харшил + сэтгэлзүйн ачаалал = шинж тэмдэг илүү хүнд мэдрэгдэх боломжтой.

Тиймээс харшилтай үед зөвхөн хамраа эмчлэхээс гадна
🌿 нойр
🌿 стрессийн түвшин
🌿 амралт
🌿 сэтгэл хөдлөлийн ачаалал
🌿 өдөр тутмын амьдралын хэмнэлээ ч анзаарах хэрэгтэй.

Гэхдээ харшлын шинж тэмдэг хүчтэй байгаа бол “сэтгэлзүйн асуудал байна” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Хамгийн түрүүнд харшлын эмчид хандах нь зөв.

Бидний сэтгэл бие хоёр тусдаа ертөнц биш.

Сэтгэлд тохиолдож буй зүйл биеийн мэдрэмжид, биеийн байдал сэтгэл санаанд маань нөлөөлдөг.

Тиймээс энэ харшлын улиралд биеэ ч, сэтгэлээ ч хайрлая. 💖

Та анх харшилтай болох үед стресс ихтэй байснаа анзаарч байсан уу? 🤔

Дуу чимээнээс залхах нь юутай холбоотой вэ? 🤦🏻‍♀️Зарим үед хүний яриа, хүүхдийн дуу, телевиз, хөгжим, машины чимээ гээд ...
15/08/2026

Дуу чимээнээс залхах нь юутай холбоотой вэ? 🤦🏻‍♀️

Зарим үед хүний яриа, хүүхдийн дуу, телевиз, хөгжим, машины чимээ гээд энгийн зүйлс хүртэл тэвчихийн аргагүй санагддаг.

“Би яагаад ийм мэдрэмтгий болчихов?” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй.

Дуу чимээнд дургүй болох, амархан цочрох нь заримдаа бидний дотоод сэтгэлзүйн ачаалал нэмэгдсэний дохио байж болно.

🧠 1. Сэтгэл санааны хэт ачаалал

Өдөржин олон асуудал бодож, шийдвэр гаргаж, бусдын хэрэгцээнд хариу өгч явах үед тархи аль хэдийн “хэт ачаалагдсан” байдаг. Тийм үед нэмэлт өдөөлт болох дуу чимээг тэвчих чадвар багасна.

😮‍💨 2. Амрах хэрэгцээ

Заримдаа “чимээгүй баймаар байна” гэдэг нь үнэндээ “Би ганцаараа, тайван байх хэрэгтэй байна” гэсэн дотоод хэрэгцээ байдаг.

💭 3. Дарагдсан бухимдал

Хэлж чадаагүй үг, шийдэгдээгүй зөрчил, удаан хугацаанд хуримтлагдсан гомдол, уур бухимдал нь мэдрэлийн тогтолцоог илүү цочромтгой болгож болно.

🫥 4. Хэт их бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүр тавих

Өдөржин “ээж”, “эхнэр”, “нөхөр”, “ажилтан”, “удирдагч”, “асран хамгаалагч” гэх мэт олон үүрэг гүйцэтгэж явдаг хүн өөрийнхөө дотоод орон зайг бараг мэдрэхээ больж болно.

Тэгээд эцэст нь:

“Бүгдээрээ чимээгүй байгаач!”

гэж хашхирмаар санагдана.

Гэхдээ асуудал нь заримдаа дуу чимээнд биш,
бидний дотор аль хэдийн хэтэрхий их “чимээ” үүссэнд байдаг.

🌿 Тиймээс дараагийн удаа дуу чимээ таныг хэт их бухимдуулах үед өөрөөсөө:

“Яг одоо надад юу хэрэгтэй байна?”

гэж асуугаарай.

Чимээгүй байдал уу?
Ганцаараа байх хугацаа юу?
Унтаж амрах уу?
Хэн нэгэнд сэтгэлээ нээж ярилцах уу?
Эсвэл зүгээр л хэсэг хугацаанд хэн нэгний хэрэгцээг хангахгүйгээр өөрийгөө мэдрэх үү?

Заримдаа бидний хүсдэг “чимээгүй байдал” бол үнэндээ сэтгэлдээ амрах орон зай байдаг.

Хүн өнгөрснийг буцааж өөрчилж чадахгүй.Харин өнгөрсөнд үүссэн үзэл баримтлалаа өөрчилж чадна.Бидний амьдралд болсон зүйл...
13/08/2026

Хүн өнгөрснийг буцааж өөрчилж чадахгүй.
Харин өнгөрсөнд үүссэн үзэл баримтлалаа өөрчилж чадна.

Бидний амьдралд болсон зүйлсийг буцааж засах боломжгүй.
Хэн нэгний хэлсэн үгийг буцааж хэлээгүй болгох боломжгүй.
Алдсан боломж, өнгөрсөн харилцаа, шархалсан мөчүүдийг дахин амьдруулж чадахгүй.

Гэхдээ нэг зүйл бидний гарт байдаг.

Тэр бүхнийг өнөөдрийн амьдралдаа ямар утгатай авч явахаа сонгох.

Өнгөрснийг:
🌿 ойлгож болно — “Яагаад ийм зүйл болсон юм бол?” гэж өөрийгөө танихын тулд.

🌿 хүлээн зөвшөөрч болно — “Тийм зүйл болсон. Би үүнийг өөрчилж чадахгүй” гэж бодит байдлыг эсэргүүцэхээ болихын тулд.

🌿 гашуудаж болно — алдсан зүйлээ үгүйсгэхгүйгээр мэдрэхийн тулд.

🌿 уучилж болно — болсон зүйлийг зөвтгөхийн тулд биш, харин өөрийгөө өнгөрсөнд хоригдож амьдрахаас чөлөөлөхийн тулд.

Зарим шарх бүрэн арилахгүй байж болно.
Гэхдээ тэр шарх таны бүх амьдралыг тодорхойлох албагүй.

Өнгөрсөн бол таны түүхийн нэг хэсэг.
Гэхдээ таны ирээдүйн хувь тавилан биш.

Өнгөрснийг өөрчилж чадахгүй.
Харин түүнд өгсөн утга учрыг өөрчилж чадна.

Тэгээд нэг өдөр та эргэн хараад:

“Энэ бүхэн намайг эвдсэн төдийгүй, өөрийгөө илүү гүн ойлгож, илүү ухаалгаар амьдрахад минь тусалсан юм байна” гэж хэлж чадна. 🫶

13/08/2026

🍁Намрын тэргүүн сарын шинийн нэгэн
☀ Нар мэт таны оюун бодол цэлмэг
🍁Насандаа үргэлж юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж
☀ Намираа хур мэт буян хишиг нь өөдөө дэлгэрэх болтугай.

Асуудлыг шийдэх олон гарц бий.Амьдралд хямрал, зовлон, гарцгүй мэт санагдах үе хүн бүрт тохиолддог.Тэр мөчид бидний хара...
12/08/2026

Асуудлыг шийдэх олон гарц бий.

Амьдралд хямрал, зовлон, гарцгүй мэт санагдах үе хүн бүрт тохиолддог.

Тэр мөчид бидний харах өнцөг нарийсаж, “Үүнээс өөр арга байхгүй”, “Би цаашид тэсэхгүй,” “Үхчих юмсан” гэж бодогдож болно.

Гэхдээ өнөөдөр харагдахгүй байгаа гарц маргааш байхгүй гэсэн үг биш.

Үхэхийг хүсэх бодол төрөх нь ихэнхдээ амьдралаа дуусгахыг хүссэнээс илүүтэй, тэсэхийн аргагүй болсон өвдөлтөө дуусгахыг хүсэж байгааг илэрхийлдэг.

Тиймээс хямралын үед эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө түр зогсоорой.

🌿 Асуудлыг өөр өнцгөөс хар.
🌿 Итгэдэг хүнтэйгээ ярь.
🌿 Тусламж хүс.
🌿 Мэргэжлийн хүнтэй уулз.
🌿 Өнөөдөр бүх амьдралаа шийдэх гэж бүү яар.

Асуудалд ганц шийдэл байдаггүй.
Гарцгүй мэт санагдаж байгаа нь гарц үнэхээр байхгүй гэсэн үг биш.

Заримдаа бидэнд амьдралаа дуусгах биш,
өвдөлтөө давах өөр арга олох л хэрэгтэй байдаг.

Хямрал бол төгсгөл биш.
Зөв тусламж, цаг хугацаа, шинэ өнцөгтэй хамт шинэ гарцын эхлэл ч байж болно.

Манай соёлд хүүхдээ томоотой дуулгавартай болгож хүмүүжүүлэх сонирхолтой байдаг. Гэвч хэтэрвэл энэ нь асуудал болдог. Уч...
11/08/2026

Манай соёлд хүүхдээ томоотой дуулгавартай болгож хүмүүжүүлэх сонирхолтой байдаг.
Гэвч хэтэрвэл энэ нь асуудал болдог.
Учир нь дуулгавартай бх нь муу гэсэн үг биш харин тэнцвэр алдагдвал сөрөг нөлөөтэйг мэдэх хэрэгтэй.

Энд “хэт дуулгавартай байх” нь өөрийн хүсэл, үзэл бодол, хэрэгцээгээ байнга дарж, бусдын шаардлагад нийцэх хэлбэрт орж болно.

* “Үгүй” гэж хэлж чадахгүй
* Бусдыг гомдоохоос айх
* Өөрийн хэрэгцээг хоёрдугаарт тавих
* Шийдвэр гаргахдаа бусдын зөвшөөрөл хүлээх
* Өөрийн хил хязгаарыг хамгаалж чадахгүй байх
* Дотроо уурлаж, гомдлоо хуримтлуулах
* “Бусдын хувьд үргэлж сайн хүн байх ёстой” гэсэн итгэл үнэмшилд баригдах
* Эцэст нь ядралт, дургүйцэл, далд уур хуримтлагддаг.

⚖️ Сэтгэл заслын өнцгөөс

Үүнийг дараах хоёр туйлын хооронд харж болно:

Хэт дуулгавартай →
“Бусдын шаардсан, хүссэнээр л бх ёстой.”
“Хэн нэгэнд л тохирч амьдрах хэрэгтэй.”

Эрүүл дуулгавартай байдал →
“Би бусдыг сонсож, хүндэлнэ. Гэхдээ өөрийн байр суурь, хэрэгцээгээ ч мөн хамгаална.”

Хэт захирагдахгүй байх →
“Би хэний ч үгийг сонсохгүй, өөрийнхөөрөө л байна.”

Энд зорилго нь “дуулгавартай хүнээс дуулгаваргүй хүн болоход уриалах” биш, харин дуулгавартай байдал + өөрийн сонирхолоо ч хамгаалж тэнцвэрийг нь олох тухай юм.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00

Telephone

+97699059364

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг:

Shortcuts

Share

Category