Титэм

Титэм Өдрийн эмчилгээ, архины хордлого, дархлаа сэргээх эмчилгээ
Зүрхний цахилгаан бичлэг, холтёр, артерийн даралт холтер

✅️В3-витамин шигдээсээр нас барахыг50-90 хүртэл % багасгадаг бол С витамин зүрхний шигдээс болохоос 50% хамгаалдаг.❗️ХОЛ...
21/04/2026

✅️В3-витамин шигдээсээр нас барахыг50-90 хүртэл % багасгадаг бол С витамин зүрхний шигдээс болохоос 50% хамгаалдаг.

❗️ХОЛЕСТЕРИНЫ НОРМ

Холестериныг зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан гэж үзэж өөх тосыг багасгаж, сүүний тослогийг хүртэл багасгаж ирсэн ба ингэлээ гээд шигдээс багасаагүй жилээс жилд өсөж байгааг бүгд мэднэ.

Холестериныг багасгадаг эм болох статиныг уучихвал шигдээсээс баталгаатай хамгаалдаг бол би өнөөдөр үүнийг бичиж нүдээ чилээж суухгүй байх байсан. Статин нь юуг ч эмчилдэггүй юунаас ч хамгаалдаггүй эм.

1984 онд Калифорни мужийн Сан Диего хотод бүх Америкийн зүрхний эмч нарын “The National Consensus Development Conference on Lowering Blood Cholesterol to Prevent Heart Disease” нэртэй зөвлөгөөн болж холестерины нормыг хэлэлцсэн байна.

Энэ зөвлөгөөнөөр холестерины нормыг 240 байсныг 200mg/dl (5,8mmol/l) болгож багасгасан шийдвэр гаргасан юм. Энэ хурлын завсарлагаанаар хурлын тэргүүлэгчдийн ойролцоо байсан эмэгтэй тэдний яриаг сонсоод маш их гайхсанаа сүүлд бичсэн байдаг. Холестериний тухай ийм их ярьдаг мөртлөө ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй тогтоосон болохыг энэ эмэгтэй тэр ярианаас олж сонссон байв. Энэ эмэгтэй бол транс тосны судалгааг хийсэн, тос үйлдвэрлэгч нарт худалдагдаагүй гэдгээрээ алдартай нэрт биохимич Dr. Mery Enig байсан юм. Холестериний тухай хамгийн их ярьдаг мөртлөө ямарч шинжлэх ухааны баталгаа нотолгоогүй байгаад энэ эрдэмтэн гайхсан хэрэг. Холестерин ямар хэмжээтэй их болвол шигдээс болох аюултайг тогтоосон судалгаа одоо болтол байхгүй. Холестерин 200-аас их болоход зүрхний шигдээс болох аюултай гэдгийг баталсан ямарч судалгаа байхгүй. Ийм л юмаар хүмүүсийг айлгаж, холестерин гэж аюултай юм байдаг мэтээр ярьж ирсэн.

ECS (Европын зүрхний эмч нарын холбоо), EAS (Европын судасны хатууралтай тэмцэх холбоо) нар нь холестерин LDL-г 70mg/dl (2,6 mol/l )-оос бага болгохыг шаарддаг ба ахимаг насны бүх хүмүүс болон диабет-2 хүмүүст уулгах ёстой гэдэг. Гэхдээ энэ нь хэний төлөө вэ гэдгийг, хүмүүсийн төлөө юу эмийн концерний төлөө юу гэдгийг бид бодох ёстой!

Холестериныг 100 шахуу жил судалсан бөгөөд хамгийн том судалгаа “MONICA”(Monitoring of trends determinants in cardiovascular disease) нэртэй судалгааг ДЭХБ-н санхүүжилтээр дэлхийн 27 улсад 113 эрдэмтдийн баг 20 жил хийсэн. Энэ судалгаагаар амьтны гаралтай өөх тос нь судасны хатуурлын шалтгаан болдог, цаашилбал зүрхний шигдээсийн шалтгаан болдог эсэхийг тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ судалгааны дүн эмийн концерний талд гараагүй гэсэн үг.

Бамбайн дутагдалтай эмэгтэйчүүдэд холестерин ихэсдэг болохыг 1936 онд эрдэмтэд баталсан байдаг. Шүдэндээ хар тугалганы хольцтой пломб тавиулсан хүмүүст холестерин нь ихэсдэг бөгөөд тэр шүдийг нь авуулахад холестерин нормдоо ордог байсан гэнэ. Организмд хорт бодис их болоход холестерин бас ихэсдэг. Настай хүмүүст холестерин ихсэх нь тухайн организмд хорт бодисын хуримтлал ихсэж, дархлаа муудсантай холбоотой гэж эрдэмтэд үздэг. Холестерин нь олон шалтгаанаар ихэсдэг, антиоксидант шинжийг бас агуулдаг.

Финляндад хийсэн судалгаагаар жимс ногоогоор хооллодог хүмүүст муу холестерин (LDL) нь ихсэж, сайн холестерин (HDL) нь багассан үзүүлэлт гарсан байжээ.

HDL нь судасны хананд NO (азотын дутуу исэл)-г ихэсгэж судасны агшилтыг тавиулж цусны даралт ихсэхийг бууруулдаг, цус өтгөрөхийг багасгадаг, зүрхний хэм алдагдахад сайнаар нөлөөлдөг байна. HDL ихтэй үед хавдраар өвчлөхөөс хамгаалдаг сайн талтай.

Тамирчдад холестерин нь 300mg/dl хүртэл ихэсдэг ба HDL нь их байдаг тул зүрхний ямар нэг асуудал байдаггүй.
Манай эмч нар өөхтэй мах идчихвэл судас хатуурна гэж бас хажуугаар нь худлаа ярихаа азнавал яасан юм бэ. Өөхтэй махаар хооллоод байвал судас нь зузаан өөхтэй болдог гэнэ. Хаана ч ийм судалгаа байхгүй, зөвхөн эмийн концернийхон л ингэж ярьж хүмүүсийг айлгадаг.

Судасны хатууралд амьтны гаралтай өөх тос байдаггүй, судасны хатуурлын 80% нь кальци байдаг тул ясны бүтэцтэй ойролцоо хатуу зүйл байдаг гэдгийг эрдэмтэд аль хэдийн баталчихсан байгаа.

Холестерин нь химийн томьёоны хувьд алкогольд хамаарагддаг бодис.
Холестеринийг багасгана гээд статин уувал судасны хатуурлыг улам ихэсгэдэг гэдгийг ч бас эрдэмтэд баталчихсан байгаа.

Германы эрдэмтэн Др. Ruth би холестерин зүрхний шигдээсийн шалтгаан биш гэдгийг 30-д жилийн өмнө баталчихаад байхад миний төрөлх нутаг Германд 6 сая гаруй хүн статин ууж байна гэж харамсан бичсэн байдаг.
Гомоцистеин нь холестеринаас 40 дахин илүү шигдээс болох магадлал байгааг хэлдэг үзүүлэлт.

🫰Lipoprotein (а) шигдээс болох магадлалыг холестеринаас 10 дахин илүү хэлдэг үзүүлэлт байдаг.
Хүхэрт Хонройтин шигдээсийн дараа дахин шигдээс болохоос 50% сэргийлдэг бодис.
С-витамин зүрхний шигдээс болохоос 50% хамгаалдаг.
Е-витамин зүрхний шигдээс болохоос 30-50% хамгаалдаг.
А-витамин зүрхний шигдээсээс 30% хамгаалдаг.
К2-витамин зүрхний шигдээсээс 41% хамгаалдаг.
В3-витамин шигдээсээр нас барахыг50-90 хүртэл % багасгадаг.

🔸️Шигдээс болсон бүх хүмүүс Д витамины дутагдалтай байдаг гээд шигдээсээс хамгаалдаг олон витаминууд байхад шигдээсээс хамгаалдаг эсэх нь судалгаагаар батлагдаагүй холестериныг багасгадаг эм болох статиныг монголчууддаа уулгаж хордуулах шаардлага байна уу?
Статины төрлийн Аторис, Мертинел зэрэг эмнүүд манайд байгаа.
Статин уусан хүмүүст диабет-2 болон хавдраар өвчлөх магадлал ихэсдэг, булчин сулралтай болдог, элгийг гэмтээдэг, бөөрний дутагдалтай болгодог, нүдний болор цайх, нойргүйдэл, сэтгэл гутралтай болгодог гээд маш их гаж нөлөөтэй, уусан хүнийг ямар нэг өвчтэй болгодог. Бүгдээрээ өөрөөр сэтгэж шигдээсээс хамгаалцгаая!

БАДРАХЫН БАЯРСАЙХАН
Польш улс
#титэмэмч #соронзононошилгоо #бүтэнбиеийнүзлэг #ЭртИлрүүлэг #ЗүрхСудас #Эрүүлзүрх #сайнэмч #зүрхсудасны #ЭрүүлМонголХүн #өдрийнэмчилгээ

20/04/2026

ХОЛЕСТЕРИНЫ НОРМ

Холестериныг зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан гэж үзэж өөх тосыг багасгаж, сүүний тослогийг хүртэл багасгаж ирсэн ба ингэлээ гээд шигдээс багасаагүй жилээс жилд өсөж байгааг бүгд мэднэ.

Холестериныг багасгадаг эм болох статиныг уучихвал шигдээсээс баталгаатай хамгаалдаг бол би өнөөдөр үүнийг бичиж нүдээ чилээж суухгүй байх байсан. Статин нь юуг ч эмчилдэггүй юунаас ч хамгаалдаггүй эм.

1984 онд Калифорни мужийн Сан Диего хотод бүх Америкийн зүрхний эмч нарын “The National Consensus Development Conference on Lowering Blood Cholesterol to Prevent Heart Disease” нэртэй зөвлөгөөн болж холестерины нормыг хэлэлцсэн байна.

Энэ зөвлөгөөнөөр холестерины нормыг 240 байсныг 200mg/dl (5,8mmol/l) болгож багасгасан шийдвэр гаргасан юм. Энэ хурлын завсарлагаанаар хурлын тэргүүлэгчдийн ойролцоо байсан эмэгтэй тэдний яриаг сонсоод маш их гайхсанаа сүүлд бичсэн байдаг. Холестериний тухай ийм их ярьдаг мөртлөө ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй тогтоосон болохыг энэ эмэгтэй тэр ярианаас олж сонссон байв. Энэ эмэгтэй бол транс тосны судалгааг хийсэн, тос үйлдвэрлэгч нарт худалдагдаагүй гэдгээрээ алдартай нэрт биохимич Dr. Mery Enig байсан юм. Холестериний тухай хамгийн их ярьдаг мөртлөө ямарч шинжлэх ухааны баталгаа нотолгоогүй байгаад энэ эрдэмтэн гайхсан хэрэг. Холестерин ямар хэмжээтэй их болвол шигдээс болох аюултайг тогтоосон судалгаа одоо болтол байхгүй. Холестерин 200-аас их болоход зүрхний шигдээс болох аюултай гэдгийг баталсан ямарч судалгаа байхгүй. Ийм л юмаар хүмүүсийг айлгаж, холестерин гэж аюултай юм байдаг мэтээр ярьж ирсэн.

ECS (Европын зүрхний эмч нарын холбоо), EAS (Европын судасны хатууралтай тэмцэх холбоо) нар нь холестерин LDL-г 70mg/dl (2,6 mol/l )-оос бага болгохыг шаарддаг ба ахимаг насны бүх хүмүүс болон диабет-2 хүмүүст уулгах ёстой гэдэг. Гэхдээ энэ нь хэний төлөө вэ гэдгийг, хүмүүсийн төлөө юу эмийн концерний төлөө юу гэдгийг бид бодох ёстой!

Холестериныг 100 шахуу жил судалсан бөгөөд хамгийн том судалгаа “MONICA”(Monitoring of trends determinants in cardiovascular disease) нэртэй судалгааг ДЭХБ-н санхүүжилтээр дэлхийн 27 улсад 113 эрдэмтдийн баг 20 жил хийсэн. Энэ судалгаагаар амьтны гаралтай өөх тос нь судасны хатуурлын шалтгаан болдог, цаашилбал зүрхний шигдээсийн шалтгаан болдог эсэхийг тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ судалгааны дүн эмийн концерний талд гараагүй гэсэн үг.

Бамбайн дутагдалтай эмэгтэйчүүдэд холестерин ихэсдэг болохыг 1936 онд эрдэмтэд баталсан байдаг. Шүдэндээ хар тугалганы хольцтой пломб тавиулсан хүмүүст холестерин нь ихэсдэг бөгөөд тэр шүдийг нь авуулахад холестерин нормдоо ордог байсан гэнэ. Организмд хорт бодис их болоход холестерин бас ихэсдэг. Настай хүмүүст холестерин ихсэх нь тухайн организмд хорт бодисын хуримтлал ихсэж, дархлаа муудсантай холбоотой гэж эрдэмтэд үздэг. Холестерин нь олон шалтгаанаар ихэсдэг, антиоксидант шинжийг бас агуулдаг.

Финляндад хийсэн судалгаагаар жимс ногоогоор хооллодог хүмүүст муу холестерин (LDL) нь ихсэж, сайн холестерин (HDL) нь багассан үзүүлэлт гарсан байжээ.

HDL нь судасны хананд NO (азотын дутуу исэл)-г ихэсгэж судасны агшилтыг тавиулж цусны даралт ихсэхийг бууруулдаг, цус өтгөрөхийг багасгадаг, зүрхний хэм алдагдахад сайнаар нөлөөлдөг байна. HDL ихтэй үед хавдраар өвчлөхөөс хамгаалдаг сайн талтай.

Тамирчдад холестерин нь 300mg/dl хүртэл ихэсдэг ба HDL нь их байдаг тул зүрхний ямар нэг асуудал байдаггүй.
Манай эмч нар өөхтэй мах идчихвэл судас хатуурна гэж бас хажуугаар нь худлаа ярихаа азнавал яасан юм бэ. Өөхтэй махаар хооллоод байвал судас нь зузаан өөхтэй болдог гэнэ. Хаана ч ийм судалгаа байхгүй, зөвхөн эмийн концернийхон л ингэж ярьж хүмүүсийг айлгадаг.

Судасны хатууралд амьтны гаралтай өөх тос байдаггүй, судасны хатуурлын 80% нь кальци байдаг тул ясны бүтэцтэй ойролцоо хатуу зүйл байдаг гэдгийг эрдэмтэд аль хэдийн баталчихсан байгаа.

Холестерин нь химийн томьёоны хувьд алкогольд хамаарагддаг бодис.
Холестеринийг багасгана гээд статин уувал судасны хатуурлыг улам ихэсгэдэг гэдгийг ч бас эрдэмтэд баталчихсан байгаа.

Германы эрдэмтэн Др. Ruth би холестерин зүрхний шигдээсийн шалтгаан биш гэдгийг 30-д жилийн өмнө баталчихаад байхад миний төрөлх нутаг Германд 6 сая гаруй хүн статин ууж байна гэж харамсан бичсэн байдаг.
Гомоцистеин нь холестеринаас 40 дахин илүү шигдээс болох магадлал байгааг хэлдэг үзүүлэлт.

Lipoprotein (а) шигдээс болох магадлалыг холестеринаас 10 дахин илүү хэлдэг үзүүлэлт байдаг.
Хүхэрт Хонройтин шигдээсийн дараа дахин шигдээс болохоос 50% сэргийлдэг бодис.
С-витамин зүрхний шигдээс болохоос 50% хамгаалдаг.
Е-витамин зүрхний шигдээс болохоос 30-50% хамгаалдаг.
А-витамин зүрхний шигдээсээс 30% хамгаалдаг.
К2-витамин зүрхний шигдээсээс 41% хамгаалдаг.
В3-витамин шигдээсээр нас барахыг50-90 хүртэл % багасгадаг.

Шигдээс болсон бүх хүмүүс Д витамины дутагдалтай байдаг гээд шигдээсээс хамгаалдаг олон витаминууд байхад шигдээсээс хамгаалдаг эсэх нь судалгаагаар батлагдаагүй холестериныг багасгадаг эм болох статиныг монголчууддаа уулгаж хордуулах шаардлага байна уу?
Статины төрлийн Аторис, Мертинел зэрэг эмнүүд манайд байгаа.
Статин уусан хүмүүст диабет-2 болон хавдраар өвчлөх магадлал ихэсдэг, булчин сулралтай болдог, элгийг гэмтээдэг, бөөрний дутагдалтай болгодог, нүдний болор цайх, нойргүйдэл, сэтгэл гутралтай болгодог гээд маш их гаж нөлөөтэй, уусан хүнийг ямар нэг өвчтэй болгодог. Бүгдээрээ өөрөөр сэтгэж шигдээсээс хамгаалцгаая!

БАДРАХЫН БАЯРСАЙХАН
Польш улс

Бүтэн биеийн соронзон оношилгоо хийж, эмчилгээ хийнэ.1. Дотор эрхтэний үйл ажиллагаа (зүрх судас, элэг, бөөр, хоол болов...
14/04/2026

Бүтэн биеийн соронзон оношилгоо хийж, эмчилгээ хийнэ.
1. Дотор эрхтэний үйл ажиллагаа (зүрх судас, элэг, бөөр, хоол боловсруулах)
2. Мэдрэлийн ядаргаа
3. Стрессийн эмгэг
3. Витамин, эрдсүүдийн дутагдал

Хаврын хямдрал 50% /төлбөр 20,000₮/ ✨️✨️✨️

Хаяг: Гуравдугаар эмнэлгийн зүүн талд, Сүмийн зүүн талд, Мөнх-ундармал төвийн 2 давхарт 207 тоот.
Цаг авч үзүүлнэ.

Утас: 90091791
#ЭртИлрүүлэг #ЭрүүлМонгол #Эмч #зүрхсудасны #Зүрх #эмнэлэг #титэм #ЗүрхСудас #Эрүүлзүрх #Оношилгоо #үзлэг #сайнэмч #Титэмэмч #Соронзононошилгоо #бүтэнбиеийнүзлэг #өдрийнэмчилгээ #ӨдрийнХоол #ЭрүүлМэнд #ЭрүүлМонголХүн

🫀 ЗҮРХ СУДАСНЫ ЭХО ОНОШИЛГООТанд дараах шинж тэмдэг илэрч байна уу?▪️ Цээжээр бачуурах▪️ Амьсгаа давчдах▪️ Зүрх дэлсэх, ...
14/04/2026

🫀 ЗҮРХ СУДАСНЫ ЭХО ОНОШИЛГОО

Танд дараах шинж тэмдэг илэрч байна уу?

▪️ Цээжээр бачуурах
▪️ Амьсгаа давчдах
▪️ Зүрх дэлсэх, салганах
▪️ Түргэн ядрах

❗️Эдгээр нь зүрхний эмгэгийн дохио байж болзошгүй.

👉 Зүрх судасны эхо оношилгоо нь:
✔️ Зүрхний бүтэц, үйл ажиллагааг тодорхойлно
✔️ Хавхлагын өөрчлөлтийг илрүүлнэ
✔️ Цусны урсгал, шахалтын чадварыг үнэлнэ
✔️ Эмгэгийг эрт үед нь оношлох боломжтой

👩‍⚕️ Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй зүрх судасны эмч
✔️ Оношилгоо
✔️ Үзлэг
✔️ Мэргэжлийн зөвлөгөө

⏰ Эрүүл мэндээ хойшлуулалгүй, цаг алдалгүй оношилгоо
📍 Манай эмнэлэгт орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилж байна.

📞 Холбоо барих: 85001028
📍 Байршил: БГД, 5 хороолол, 3 эмнэлгийн зүүн талд, Сүмийн зүүн талд, Мөнх-Ундармал төвийн 207 тоот
💡 Эрүүл мэндээ хамгаалъя!
#титэм #ЭртИлрүүлэг #Зүрх #эхо #Зүрхний #ЗүрхСудас #зүрхнийЭХО #Эрүүлзүрх #Эрүүл #ЭрүүлМэнд #ЭрүүлМонгол #зүрхсудасны #Эмч #эмнэлэг

💚Манайхан даралт даралт гэж ярихаас биш, Даралт гэж юу вэ? Юу юуны даралт ихэсдэг вэ? Даралт ихэссэнээр ямар эрсдэл үүсэ...
16/02/2026

💚Манайхан даралт даралт гэж ярихаас биш, Даралт гэж юу вэ? Юу юуны даралт ихэсдэг вэ? Даралт ихэссэнээр ямар эрсдэл үүсэх талаар тэр бүр мэддэггүй.
Тэгвэл та бүхэндээ энэ талаарх мэдээллийг хүргэж байна.
🩷Зүрхнээс шахагдсан цус судасны хананд үзүүлэх даралт
Хоёр тоогоор хэмжигдэнэ:
• Дээд даралт (систол) – зүрх агших үеийн даралт
• Доод даралт (диастол) – зүрх амрах үеийн даралт

Хэвийн хэмжээ: Ойролцоогоор 120/80 мм.муб
Өндөр даралт (140/90-с дээш) энэ нь харвалт, зүрхний шигдээсийн гол шалтгаан болдог.
Та өөрийнхөө даралтыг хэвийн, тогтмол хэмжээнд барьж байх нь хамгийн чухал.

🧠Тархины даралт (Дотоод гавлын даралт)
Үүнийг ихэвчлэн тархины доторх шингэн, эдийн даралт гэдэг.
Энэ төрлийн даралт ихэссэн үед:
• Тархины хавдар
• Гэмтэл
• Цус алдалт
• Хаван зэргийг үүсгэнэ.
Шинж тэмдэг:
• Толгой хүчтэй өвдөх
• Бөөлжих
• Нүд бүрэлзэх
• Ухаан балартах
👁️Нүдний доторх шингэний даралт ихсэхэд:
• Глаукома үүснэ
• Хараа муудна
• Сохрох эрсдэлтэй
🫁Уушги руу очих цусны даралт ихсэхэд:
• Амьсгаадах
• Зүрхэнд ачаалал өгнө
• Зүрхний дутагдалд хүргэнэ
☝️Даралт харвах (тархины харвалт) юунаас болдог вэ?
☝️Харвалт нь тархины цусны эргэлт гэнэт алдагдаж тархи хүчилтөрөгчгүй болохыг хэлнэ. Энэ нь 2 үндсэн төрөлтэй
1. Судсанд бөглөрөл үүсэх (хамгийн элбэг – 80%)
• Цусны бүлэн
• Өөх тос (холестерин)
• Судас нарийсах
2. Судас хагарах
• Ихэнхдээ цусны даралт ихсэлтээс
• Судас тэсэхгүй хагарна
• Тархинд цус алдана
☝️Харвалтын хамгийн гол шалтгаанууд
1. Цусны даралт ихсэх (хамгийн аюултай)
• Судас хатуурна
• Судас хагарна
2. Стресс
3. Холестерин ихсэх
4. Тамхи
5. Архины хэт хэрэглээ
6. Чихрийн шижин
7. Хөдөлгөөний дутагдал
8. Таргалалт
☝️Харвалтын анхны шинж тэмдэг
• Нүүр мурийх
• Гар, хөл саажих
• Хэл яриа ойлгомжгүй болох
• Гэнэт толгой хүчтэй өвдөх
• Тэнцвэр алдах

⚠️ Энэ үед яаралтай эмнэлэгт очих шаардлагатай
Хэрэв даралт ихсэх шинж байгаа бол:
• Даралтаа тогтмол хэмжих
• Давс багасгах
• Стресс багасгах
• Тамхи, архи зогсоох
• Эмчийн бичиж өгсөн эмийг тогтмол уух юм.
Өөртөө болон хайртай хүмүүсээ дээрх эрсдлүүдээс хамгаалаарай.

💚Lilo care - Хайраар услаж, халамжаар тэтгэж, хариуцлага, хүн чанараар танд үйлчилнэ.
☎️ 85001028

16/02/2026

ШИГДЭЭСЭЭС ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА
Зүрхний шигдээсээс хамгаалдаг эм гэж байхгүй, эмэн эмчилгээ нь эмчилдэггүй эмчилгээ байдаг тул өнөөдөр хамгийн их үхэлтэй өвчин болсон байгаа. Худлаа онолоор худлаа эмчилгээ хийж хүнийг эмчлэхгүй гэдгийг шигдээсийн эмэн эмчилгээ бэлхнээ харуулдаг. Зүрхний шигдээсийн тухай өмнө би олон сэдэв бичсэн байгаа, хагас дутуу хальт мөлт мэдлэгээр үхэл ихтэй өвчнөөс өөрсдийгөө хамгаалж чадахгүй.
Цус өтгөрч бүлэн үүсэх нь судасны хатуурлаас гадна зүрхний шигдээс үүсэх нэг шалтгаан байдаг. Ходоодны хүчилгүй болоход цусны үхсэн эсийг цуснаас цэвэрлэж чадахгүй цус өтгөрөх нэг шалтгаан болдог ба үүнийг А. Залманов эмч цус нь цусны үхсэн эсээр дүүрсэн байдаг гэж бичсэн байдаг. Цус өтгөрөх олон шалтгаан байдаг ба кортизон, жирэмснээс хамгаалах эмнүүд, зарим үрэвслийн эсрэг эмнүүд, сэтгэц тайвшруулах эмнүүд, гормоны бэлдмэлүүд, энергижүүлдэг ундаанууд, кокаин, эфедрин зэрэг нь цусыг өтгөрүүлж бүлэн үүсгэдэг.
2017 онд хийсэн судалгаагаар судасны хатууралтай хүмүүст наттокиназа 300мг-г 26 долоо хоног уулгахад судасны хатуурал нь 36,6% багассан үзүүлэлт гарсан байна. Наттокиназа нь нийт холестерин, 3-глицеридийг багасгадаг ба үүгээрээ судасны хатуурлыг багасгадаг байна.
Наттокиназа гэдэг нь уургийг задалдаг фермент бөгөөд цусыг өтгөрүүлдэг фибрин гэдэг уургийг задалж бүлэн үүсэхээс хамгаалдаг.
Фибрин нь цус өтгөрүүлдэг уураг юм. Судасны хана гэмтэхэд тэнд хамгийн түрүүнд фибрин очиж цусыг өтгөрүүлж цус алдахаас нь хамгаалдаг бодис юм. Наттокиназа нь фибринийг задлахаас гадна цусанд өмнө үүссэн бүлэнг бас задалж чаддаг.
Организмд бүлэн үүсэхийн эсрэг плазмина гэдэг уураг байдаг ба наттокиназа үүнээс 4 дахин илүү хүчтэй үйлчилдэг гэнэ.
Чикаго хотын эрдэмтэд наттокиназа цусны бүлэнг задлахдаа яг энэ плазмина шиг үйлчилдэг гэдгийг баталсан судалгаа хийсэн байна.
Наттокиназа нь даралт ихсэхийг багасгадаг сайн нөлөөтэй бодис.
Наттокиназа нь цус өтгөрөхийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул зүрхний шигдээс болон цус харвалтаас сэргийлдэг бодис юм. Тиймээс наттокиназаг Байпасын өрсөлдөгч гэж зүгээр ч нэг хэлээгүй байх.
Наттокиназаг цус харвалтын дараа уулгахад тархины гэмтсэн эсийн 61% нь сэргэсэн байжээ. Энэ туршилтыг хулганд цус харвалт үүсгэж туршсан судалгаагаар баталсан байна.
Е-витамин цус өтгөрөхөөс 44% хамгаалдаг ба үүнийг 2007 онд 40мянган эмэгтэйд 600оун Е-витаминыг уулгаж туршсан 10 жилийн судалгаагаар баталсан байна.
2010 онд хийсэн судалгаагаар шигдээсийн дараа аспирин удаан уулгахад организм түүнд дасалтай болж цусыг шингэлж бүлэн үүсэхээс хамгаалж чадахгүй болдог ба үүний эсрэг омега-3 уулгаж туршихад аспирин шиг гаж нөлөөгүй цусыг шингэлдэг болохыг эрдэмтэд баталсан байна. Омега-3 1-3гр хоногт уулгахад ийм үр дүн гарсан байна.
С-витамин 2 гр-р 20 хоног уухад фибринийг хайлуулах чадвар 62.5% ихэсдэг гэсэн судалгаа байна. 2003 оны судалгаанд чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед цус өтгөрч олон хүндрэл гардаг ба үүний эсрэг С-витамин уулгахад үүссэн бүлэнг багасгадаг болохыг баталсан байна.
Амьтанд зүрхний шигдээс үүсдэггүй ба үүний шалтгаан нь тэдний биед С-витамин байнга үүсэж судас хатуурахаас хамгаалдаг болохыг баталчихсан байгаа. Мууранд 2гр, нохойд 5гр, ямаанд 12гр С-витамин хоногт үүсдэг болохыг судалгаа баталсан байдаг. Тиймээс хүн эдгээрээс дутуугүй хэмжээний С- вит ууж байж зүрхний шигдээсээс хамгаална гэдгийг санаж явахад илүүдэхгүй байхаа.
Наттокигазаг шар буурцгийг исэлдүүлж Японы эрдэмтэд гарган авсан ба Bacillus subtilis natto гэдэг бактерийн үүсгэдэг фермент юм.
Наттокиназа 2000 FU гэдэг нь 100мг-тай тэнцэнэ. Шигдээсээр өвчилсөн өвчтөнүүд ба судасны нарысалтай өвчтөнүүд үүнээс өдөрт 3 удаа ууна, харин урьдчилан сэргийлэх тунгаар бол 1ш өдөрт ууна.
Одоо хавар эхэлж зүрхний шигдээс, цус харвалт хамгийн их тохиолддог үед нүүрс ус, сүү цагаан идээний (кальци) хэрэглээгээ түр зогсоож дээрхи бэлдмэлүүдийг хэрэглэж шигдээс цус харвалтаас өөрсдийгөө болон гэр орныхоо хүмүүсийг хамгаалаарай.
Холестерин багасгадаг эм эдгээр бэлдмэлүүдтэй зүйрлэх юмгүй, шигдээсээс хамгаалдаггүй, гаж нөлөө ихтэй байдаг тухай би өмнө бичсэн байгаа. “Халамцуу яриа” нэвтрүүлэгт жүжигчин Батхүү шигдээс болсон тухайгаа ярьсан байна. Үүнийг үзэж шигдээс гэж ямар аюултай өвчин болох, зүрхний эмч гэж ямар ачтай тустай хүмүүс байдгийг дахин мэдэж аваарай. (жүжигчин маань өөрөө олон нийтийн сувгаар ярьсан тул би энд бичлээ, хэн нэгний өвчний тухай ярих ёсгүй гэдгийг би мэднэ)
БАДРАХЫН БАЯРСАЙХАН 15-02-2026 Польш улс

12/11/2025

9 хоног, 7 хоног, 72 цаг, 48 цаг, 24 цагийн холтерийн шинжилгээ хийж байна.
ДОЛОО ХОНОГИЙН ХОЛТЕР ШИНЖИЛГЭЭ
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны 05 сарын 01-ны өдрөөс эхлэн далд хэлбэрийн ховор тохиолдох хэм алдагдлыг оношлох зорилгоор 7 хоногийн холтер шинжилгээний технологийг зүрхний хэм судлалын өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.
Энэ нь 7 хоногийн туршид тасралтгүй үргэлжилсэн зүрхний цахилгаан бичлэгийг хийснээр 24-48 цагийн холтер шинжилгээгээр илрэхгүй байгаа далд хэлбэрийн цөөн тохиолдол бүхий хэм алдагдлыг ойролцоогоор 3-5 дахин илүү үр дүнтэй илрүүлэх боломжийг бий болгож байгаа юм.
Оношилгооны хэрэгслийг дээр дурдсан хугацаагаар хүний биед байрлуулахад харшил үүсгэхгүйн дээр усанд орох зэргээр өдөр тутмын амьдралын хэв маягийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд хөнгөн, авсаархан байдлаар бүтээгдсэн дэвшилтэт технологи билээ.
Монгол улсад тархины цус харвалт элбэг тохиолдож байгаа ба тархинд цус хомсрох харвалтын цөөнгүй тохиолдох шалтгааны нэг бол далд хэлбэрийн буюу цөөн давтамжтайгаар тохиолдож буй зүрхний хэм алдагдах өвчин байдаг. Энэхүү өвөрмөц хэлбэрийн, цөөн тохиолдож буй хэм алдагдах өвчнийг эрт үр дүнтэй илрүүлснээр тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч эхлүүлэх боломжтой болно.

Хаяг: БГД 5 хороо 3 эмнэлгийн зүүн талд Мөнх-Ундрамал төвийн 2 давхарт 207 тоот
Жич. Урьдчилан цаг авч үйлчилнэ.
Утас 90091791
#насандхүрэгчдийнөдрийнэмчилгээ
#дусалтариа #Зүрхний24цагийнхолтер
#дотрынэмчийнүзлэг
#холтер #7хоногийнхолтер
#72цагийнхолтёр
#зүрхнийэмч #Зүрхнийэмчийнүзлэг #зүрхнийсайнэмч
#зүрхнийхэмалдагдал
#хэмалдагдал

12/11/2025

Та харвалт, цусны өтгөрөл, зүрхний шигдээс, цусны бүлэн үүсэхээс сэргийлэхийг хүсвэл дараах зөвлөгөөг дагна уу!!
* Цусны 60-70% шингэн байдаг ус сайн уу! Уснаас өөр шингэнг юу ч нөхөхгүй
* Хар цай, кофе, жүүс ундаа эд нар шингэн нөхөх биш шээс л хөөдөг огт шингэн зүйлд бүү тооц
* Чанартай өөх тос сайн ав! Омега3, Олив, кокос хушга авакода эд нар чинь л чанартай өөх тос. Судасны хананы уян хатан байдал, судасны ханыг цэвэрлэнэ.
* Архи дарс хэрэглэсэн бол маргааш нь цусыг шингэлэх арга хэмжээ эрдэс минерал заавал ав!
* Дасгал хөдөлгөөн байнга хий! Фитнессээр хичээллэдэг хүний хялгасан судасны тоо энгийн хүнээс илүү байдаг. Цусны эргэлт сайжирна
* Давс сахар цагаан гурил малын гаралтай өөх тосыг хязгаарла
* Эрүүл агаар маш чухал!!!
* Ситрулин, Арженин гэх амин хүчлээр баялаг хүнс түлхүү хэрэглэ! Боломжгүй бол нэмэлтээр ав. Судасны хана тэлнэ. Цусны урсгал нэмэгдэнэ.
* Аспирин-81, Кардиол магни эд нар чинь цусны бүлэн үүсэхээс л хамгаална тэгж цус шингэлнэ гэж байхгүй.
* Өглөөг маш чанартай хоолоор заавал эхлүүл овьёос ялангуяа заавал ид!
* Илүүдэл жин өөхөндөө хяналт тавь гадуур л аль болох битгий ид!

🎊 Улаанбаатар хотод Зүрхний хэвтэн эмчлүүлэх төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг хайж байгаа бол дараах зааврын дагуу тохиргоог хийгээрэй.
1. Коммент хэсэгт: гэж бичээрэй. Хэрэв цэнхэр өнгөтэй болвол та манай санамсаргүй сугалааны уралдаанд оролцох болно.
2. Public тохиргоотой Share хийнэ.

Ялагчдыг 2025 оны 12-р сарын 10-нд зарлана.
Зүрхний эмчийн үзлэг зөвлөгөө үнэгүй хийж өгнө.

Тайлбар: Бүх ялагчидтай шууд мессежээр холбогдох болно. Амжилт хүсье ❤❤

Зүрхний өдрийн эмчилгээ 85001028
Хэвтэн эмчлүүлэх 99995335

#Зүрх #ЗҮРХНИЙЭМНЭЛЭГ #Бумаа санаа эмнэлэг #Эмчлэх #титэмэмгэлэг

HighLigths
12/11/2025

HighLigths

Эрүүл биед саруул ухаан оршино

Хаврын ядаргаа стресс
Харвалтын дараах нөхөн сэргэлт

Уламжлалт, зүүний их эмч
Судас барьж өвчнийг оношилж, зүү, төөнө, бариа заслын эмчилгээ хийнэ.
Үзлэг, эмчилгээ - үйлчилгээний үнэ
Эмчилгээний төрөл
1. Анхны үзлэг оношилгоо, зөвлөгөө өгөх - 30000
2. Давтан үзлэг- 20000
3. Зүү эмчилгээ 1 талдаа - 35000
4. Зүү эмчилгээ 2 талдаа- 45000
5. Цахилгаан зүү эмчилгээ -
40000
6. Чихний зүү- 15000
7. Толгойн доргилтыг оношлох бариа - 20000
8. Чихний лаа 1ширхэг- 8000
9. Үргүйдлийг эмчлэх- 40000
10. Могойн яр өвчнийг эмчлэх- 50000
11. Зэс бумба - 5000
12. Хуян шар усыг арилгах самнуур- 25000
13. Төөнө засал- 15000
14. Усан зүү (кумданг, ихэсийн тарилга)- 40000
Хаяг: 3-р эмнэлгийн зүүн талд Мөнх-Ундармал 207 тоот утас 95113792

Address

Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, 3 эмнэлгийн зүүн талд Мөнх-Ундрам төвийн 2 давхарт зүрх дотрын эмнэлэг
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Титэм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category