27/10/2023
Докторэм Интернейшнл компанийн үүсгэн байгуулагч Мустафа Эрдоган захиралын гаргасан мэдэгдлийг орчуулан хүргэлээ🇹🇷🇹🇷🇹🇷
Эрхэм хүндэт Монголын Лидерүүдээ
Бид та бүхэнд, Монгол улсад сүүлийн үед Докторэм интернейшнл компанийн талаар буруу ташаа мэдээлэлтэй байгаа гишүүд хэрэглэгчдэд зориулан энэхүү бичлэгийг бэлтгэлээ.
Би видеон дээр ярих сэдвүүдийн талаар үе үе дэлгэцийн дүрс хуваалцаж, танд хэлж байгаа зүйлийнхээ үнэн зөвийг батлахыг хичээх болно.
Эхлээд Мондокторэм интернэйшнл компанийн албан ёсны үйл ажиллагааны талаар ярихыг хүсч байна
Турк улсын Докторэм Интернэйшнл компанийн харьяа Мондокторем интернэйшнл ххк нэртэйгээр Монгол улсад 2023 оны 4 сард үүсгэн байгуулагдсан.
Турк улсын Докторэм интернейншл төв компанитай шууд холбоотой франчайзын гэрээ байхгүй шууд удирдлагатай компани юм.
Мондокторем интернэйшнл компанийг Турк талаас удирддаг бөгөөд өнгөрсөн 9 сард
Үүсгэн байгуулагч Доктор Идрис Таш,
Үүсгэн байгуулагч Мустафа Эрдоган
миний бие Монгол улсад айлчилсан бөгөөд компанийн нээлтийн арга хэмжээнд 700 гаруй гишүүд хүрэлцэн ирж оролцсон.
Албан ёсны үйл ажиллагаа явуулдаг Мондокторем интернэйшнл компанитай холбоотой баримт бичгийг дэлгэцэн дээр та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна.
Таны харж байгаагаар 2023 оны 4-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд манай компанийн үүсгэн байгуулсан баримт бичиг дэлгэцэн дээр харагдаж бна та үүнийг баталгаажуулах боломжтой.
Манай компани бүтээгдэхүүнээ Монгол улсын хууль дүрмийн дагуу албан ёсоор хил гаалиар нэвтрүүлдэг.
Дэлгэцээр таньд харуулж байгаачлан манай бүх наалтууд гаалийн хяналтанд ордог. Мөн энэхүү хяналтын дараа улсын хилээр нэвтрүүлэх нь зөвшөөрөгддөг.
Яг одоо харж байгаачлан манай наалтууд гаалийн хяналтад орж Монгол улсын хилээр нэвтрүүлж байгаа бичлэгийг үзүүлж байна. Хамгийн чухал нь манайх эрүүл мэндийн наалтнуудаа эм,эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тусгай зөвшөөрлийн лиценз авч гаалийн төв лаборторийн шинжилгээний бичгүүдээ хавсаргасан байгаа
Харж байгаачлан би зөвшөөрлийн баримт бичгийг таньд үзүүлж байна.
Миний хуваалцсан дэлгэц, баримт бичгүүдээс харахад Mондокторэм компани албан ёсны үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүх үйл явцыг албан ёсоор гүйцэтгэдэг компани юм.
Докторем интернэйшнл компани албан ёсны үйл ажиллагаатай холбоотой мэдэгдлийг дөнгөж сая би таньд тайлбарлалаа.
Өөр нэг сэдэв нь манай наалтуудыг Хятадад үйлдвэрлэсэн хуурамч наалт гэж сошиал медиа фээсбүүк олон нийтийн хэрэгслээр дуут мэссэж болон лайваар мэдээллүүд тараагдсан байна
Мэдээж хэрэг ташаа мэдээ мэдээллийн талаар үнэн зөв мэдээллийг хүргэхийг хүсч бна.
Түүнд итгэж байгаа маш олон хэрэглэгч байна энэхүү буруу ташаа мэдээлэл нь бидний болон компанийн нэр хүндэд маш ноцтойгоор халдаж буй асуудал дээр хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна
Үүсгэн байгуулагчийн байр сууринаас миний үгийг сонсоосой гэж хүсч байна
Та бүхний харж байгаачлан бүх наалтууд өөрийн логотой үйлдвэрлэгддэг
Doctorem компанийн эдгээр бүтээгдэхүүнийг Солонгос улсад үйлдвэрлэдэг ба бид өнгөрсөн сард Монголд айлчилсаны дараа Солонгос улсад үйлдвэртээ очсон.
Бид энд байгуулах шинэ компанитай холбоотой үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Солонгос улсад үйлдвэрлэсэн наалтнуудын сав баглаа боодол дээрх зарим агаарын нүх нь бүтээгдэхүүний
хугацааг багасгадаг болохыг судалж мэдсэн учир наалтны гадна талд хамгаалалтын уут хийлгэдэг та бүхэн наалтаа нээхдээ харж байгаа байх
манай наалт бүр дээр өөрийн лого байдаг гэж хэлсэн
Жишээ нь :
Omage plus наалт
Epifiz plus наалт бүр өөрийн логотой үйлдвэрлэдэг.
Одоо та бүхнийг төөрөгдүүлэх гэсэн буруу ташаа мэдээллийн талаар өөрөөсөө асуугаарай, дараа нь буруу мэдээлэл өгсөн хүмүүсээс бас асуугаарай
Бүх үйл явц, бүх лого, хэвлэх ажлыг тусгайлан хийсэн Doctorem компаний талаар бодоод үзээрэй
Миний одоо хуваaлцах дэлгэц дээрх наалтуудыг харьцуулах хараарай аль нь хуурамч байж болох вэ ?
Жишээ нь: Би Melotonin наалт гэж бичихэд Google дээрх олон зуун наалтууд логогүй дөрвөлжин хэлбэртэй олон олон наалт харагдаж байна.
Та энэ наалтуудыг хуурамч гэж бодож байна уу?
Эсвэл Doctorem-ийн өөрийн гэсэн найрлагатай тусгайлан онцгой жороор үйлдвэрлэсэн манай наалт хуурамч гэж бодож байна уу?
Дараагийн наалтыг харцгаая. Таны бодлоор яг одоо дэлгэцэн дээр гарч буй наалтууд нь бидний хэрэглэдэг зарим наалттай маш төстэй харагдаж байгаа биз ...
Та бүхний өмнөх дэлгэцээр харсан Doctorem логотой тэр наалт хуурамч уу?
солонгос, хятад бичээстэй эдгээр наалтууд хуурамч уу?
Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай!
Дараа нь бидний талаарх бодлоо эрэгцүүлэн хянаарай.
Бидний компанийг худал хуурамч мэдээллээр харлуулсан гүтгэж доромжилсон бичлэгүүдийг шалгаж илрүүлж баримтаар нотолж хуулийн байгууллагаар шийдвэрлүүнэ гэдгийг хэлье
Анхааран сонссонд Баярлалаа.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!