Уламжлалт анагаах ухааны зөвлөгөө

Уламжлалт анагаах ухааны зөвлөгөө Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Уламжлалт анагаах ухааны зөвлөгөө, Massage Therapist, Ulaanbaatar.

Permanently closed.
Мэдэж байх ёстой зүйлийн нэг .
04/05/2026

Мэдэж байх ёстой зүйлийн нэг .

19/04/2026

Хаварын энэ хавсаргатай үед залуус маань хөл шагайгаа гаргасан, нуруу ууцаа ил гаргаж яваад байна аа!!
Биеийн хэм бага хэмжээгээр буурахад л дархлаа унаж, далд байсан өвчиний вирус идэвхтэй болдог.
Мөн малгай өмсөж байхгүй бол хөлстэй гарч салхи авхуулаад толгой таллаж өвдөх, тархины судасны нарийсал болдог оо.
Хэсэг зуурын наранд хууртаж нимгэн хувцаслаж гарч болохгүй .
Их даарсан үед хүн биеийн дулаанаа нөхөх гэж халуун хоол унд идэж дулаанаа өргөдөг.
Иймд жингээ барьж буй хүмүүс дулаан хувцаслаж явж байгаарай!❤️

18/04/2026

Заа нэг зөвлөгөө ч юм уу эсвэл манайханы төөрөгдөл ч гэх юм уу..бариач дээр ирж байгаа хүмүүсийн ихэнх нь хэлж ирдэг зовиур өвдөлт..түүнийгээ буруу илэрхийлж ирдэг хүмүүсийн тухай мөн өвчиний ялгааг нь хэлж өгөхийг хичээе.
Толгой өвдлөө, хуян хөөрөөд байна, тархи доргисон..гэх мэтээр бариач дээр ирдэг.
Хэрэв үнэхээр доргилт бол барьж засаж болно оо.
Мөн хүзүүний булчингийн чангарлаас болж тархинд цусан хангамж дутсан бол иллэг массажаар суллан тайвшруулан цусан хангамж сайжруулан засаж болно оо...
Харин мигрень буюу тал мэдрэлийн үрэвсэл, тархины судасны нарийсал, гурвалсан мэдрэлийн үрэвсэл,цусан хангамж, даралт ихсэх, багасах гэх мэт нь заавал оношоо зөв олж эмийн эмчилгээтэй хавсран хийгддэг.
Харин үнэхээр хөдөлгөөний дутагдалаас болж хүзүү цээжний булчин чангарч хөдөлгөөн хязгаарлагдсан бол барианаас гадна өөрсдөө хөдөлгөөн засал хийх хэрэгтэй.
Мөн агааргүй бүгчим газар удаан хугацаагаар ажиллаж амьдарснаас хүчилтөрөгчийн дутагдал болсноор толгой бас өвдөнө./Агаарт тогтмол алхах/
Иймд өөрсдөө эрүүл зөв амьдралын хэвшилтэй байхыг/алхах, иог, дасгал хөдөлгөөн г.м/хичээгээрэй. ❤️

25/03/2026

Та ядарч, сульдаж нойрмоглож, эрч хүчгүй , чих шуугиж,толгой эргэж, гэдэс дүүрч, сэтгэл санаа тавгүй байна уу?
Хаврын улиралд элэг цөсний үйл ажиллагааг дэмжиж эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөн/иога/ хийж байвал та эрч хүчээр дүүрэн байх болно.
Өөх тостой хоол аль болох бага, ислэг ихтэй хүнсний ногоо аль болох их хэрэглэж өглөө босоод хөнгөн зууш, хөнгөн дасгал хөдөлгөөнөөр өдрийг эхлүүлэх.
Хаврын улиралд халуун ногоотой хоол, сармис, кимчи, хурц амтлагчтай хоол хүнс, хурц тослог хоолноос аль болох татгалзвал таны элэг цөс цочрохгүй.
Шингэн сайн ууж, амин дэм сайн ууж хэвшээрэй.

Хаварын улиралд:  эрүүл зөв зохистой хоол идэж, өөртөө таарсан дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл санаагаа тайван байлгаснаар...
23/03/2026

Хаварын улиралд: эрүүл зөв зохистой хоол идэж, өөртөө таарсан дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл санаагаа тайван байлгаснаар та дархлаагаа өргөж эрч хүчтэйгээр давах болно.
Үүний тулд: шинэ хүнсний ногоо голчлон хэрэглэж,хүнд хоол/мах,өөх тостой хоол/ ыг аль болох бага идэх...
Битүү шөл, шөлтэй хоол,/ хонины махны/зутан шөл, ногоотой шөл, арвайн гурил,
Шинэхэн огурцы, помидор, нарийн ногоо..байцааны шөл, луувангийн зутан, хулууны зутан...гэх мэт аль болох шөлтэй хоол идэх хэрэгтэй.
Мөн цагаан идээ ааруул, аарц, шар тос, шимийн архи бага зэрэг халааж уух..гэх мэтээр хий хуйгаа дарах хэрэгтэй.
Хэрвээ чих шуугиад, даралт тогтворгүй байгаад байвал...битүү шөл хийж уух, шар тосонд хуушуур хайрч ..чих болон гарын алгандаа жигнэх, аагтай сайхан сүүтэй цайгаа хөлсөө гартал оочлон уух хэрэгтэй.
Хүүхдүүддээ мөн сайн витамин өгч шингэн зүйл сайн уухыг зөвлөж байгаарай.
Хөгшдийг сайн унтуулж, сэтгэл санааг нь тайван байлгаж, хоол ундыг нь холдуулалгүй сайн анхаарах хэрэгтэй.

19/11/2025

Одоо өвлийн улиралд цус багатай, амархан даарч хөрдөг хүмүүс шимт малынхаа мах сайн идэж болохоос гадна бага зэрэг халуун ногоотой хоол идэж байвал дотор халуунаа дээш өргөхөөс гадна хоол боловсруулалтанд хэрэгтэй.
Хавар дарж даршилсан халиар, хөмүүл гэх мэт ногоонуудаа өвөл сайн идэж байгаарай.

19/11/2025

Админ нь бариа засал аа хийхээ түр завсарласан байгаа ч та бүхэндээ өөрийн 25 жилийн туршлага мэдлэгээ хуваалцан нийтлэж хэрэгтэй зөвлөгөөнүүдээ өгсөөр байх болноо.
Асуух зүйл байвал чатаар асууж лавлаарай.
Мөн бичсэн зөвлөгөөнүүдийг минь олон хүнд хүргэж хувилан түгээгээрэй!
Улирал улиралдаа тааруулан хэрэгтэй зөвлөгөөг өгсөөр байх болноо.

19/11/2025

За өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан та нартаа хэлэх захих юм аа хэлэе ээ.
Малгай өмсөж хэвшээрэй!!!
Биеийн дулаанаа толгойноосоо алддаг шүү! Доогуураа, өмд гутал дулаан яваарай!
Бөөрөө дааруулахгүй яваарай!
Хүний биеийн дархлаа бол даарахад л унаж, мөн стресс бухимдалд унаж байдаг учир аль болох дулаан хувцаслаж яваарай!
Сэрүүн төрлийн идээ ундаа../үүнд тахианы мах, гахайн мах, загас, будаа..г.м/ .аль болох татгалзаж халуун бүлээн шимт малынхаа махыг түлхүү хэрэглээй!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уламжлалт анагаах ухааны зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share