11/06/2026
Гайхалтай дадлууд
1. Эхэлсэн бол дуусга: Тууштай байдлыг суулгана.
2. Буруугаа хүлээж сур: Хариуцлагатай занг өгнө.
3. Одоо хийж чадах зүйлээ бүү хойшлуул: Бүтээмжтэй занг өгнө.
4. Хэлэхээсээ өмнө бод: Хэрсүү, хянуур занг өгнө.
5. Алдсан бол дахиад оролд: Дайчин, сэтгэлийн тэнхээг өгнө.
6. Бусдын амжилтанд алга таш: Атаархлаас ангид, аз жаргалтай байж сурна.
7. Хүнд туслах боломж гарвал заавал тусал: Энэрэнгүй, дулаан сэтгэлийг өгнө.
8. Хүний ардуур бүү муул: Найдвартай түшигтэй зан чанарыг өгнө.
9. Ном унш: Ухаантай, олон талаас боддог болгоно.
10. Зорилготой бай: Энэ нь амьдралыг урсгалаараа биш, утга учиртай, тэмүүлэлтэй амьдрахад тусална.