Оршихуйг Анагаах Увдис / Orshihuig anagaah uvdis

Оршихуйг Анагаах Увдис / Orshihuig anagaah uvdis Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Оршихуйг Анагаах Увдис / Orshihuig anagaah uvdis, Meditation Center, Ulaanbaatar.

12/06/2026
Эхнэр болон нөхрүүд унтахдаа хэн нь баруун талд, хэн нь зүүн талд унтдагаар нь хэн нь амьдралаа авч явдаг, хэн нь амьдра...
10/06/2026

Эхнэр болон нөхрүүд унтахдаа хэн нь баруун талд, хэн нь зүүн талд унтдагаар нь хэн нь амьдралаа авч явдаг, хэн нь амьдралдаа удирдагч, хэн ч дагагч гэдгийг төвөггүйхэн мэдэж болдог. Өнгөц сонсох, уншихад шал утгагүй юм шиг санагдаж болох ч хүч энергийн хуулиар, арга билгийн хуулиар, бөмбөрцгийн эргэлдэх жам ёсны хуулиар үнээн гэдэг нь сургалтаар, ажиглалтаар, туршилтаар ч батлагдсаар байдаг.

Аливаа хүн эцэг эхийн улаан цагаан дуслаас гадна тэнгэрийн алтан дусал буюу амь (сүнс) гэсэн гурван зүйлээс үүсдэг. Үүнийг уламжлалт анагаах ухаанд 3 дусал хэмээн үздэг. Эхийн умайд тогтсон үр хөврөлийн хүйнээс биеийг тогтоох гурван их судал үүснэ. Үүнийг арга билиг төв судлууд гэнэ. Дусал судал ялгаатайг анзаарна уу. Арга судал нь нурууны баруун талаар, билиг судал нь нурууны зүүн талаар дээш өгсдөг. Ингэж өгсөхдөө төв судал дээрээ солбилцож судлын зангилаа үүсгэх бөгөөд үүнийг ХҮРД өөрөө хэлбэл чакра, төвдөөр хорол гэнэ.Арга судлыг мөн эр энергитэй гэх бөгөөд, төвдөөр ром, санскритаар ida хэмээн нэрлэх бөгөөд биеийн баруун хэсэг болон зүүн тархины үйл ажиллагааг хариуцдаг. Товчдоо хамрын баруун нүхний амьсгал нь биеийн баруун хэсгийн үйл ажиллагаа болон эсрэг тархиныхаа үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэж ойлгож болно. Мөн бие махбодын үйл ажиллагааг хариуцна.

Хамрын зүүн нүхний амьсгалыг санскритаар (йогт гэсэн үг) pingali, төвдөөр жом судал, монголоор билиг оршихуй буюу бидний сэтгэл санааг удирдахаас гадна бидний сэтгэл санаа ямар байгааг илтгэнээ гэж үздэг. Эм хэмтэй гэж үздэг.
Төвд, санскрит, монголоор нэг зүйлийг өөр өөр нэршлээр нэрлэдэг тул хүмүүс будилах нь бий.
Маш бүдүүнээр тайлбарлахад биеийн баруун хэсгийг арга тал, зүүн талыг билиг тал гэж үздэг. Арга билгийн хуулийг мөн ахуйдаа тун энгийнээр ойлгоход нар сар, өдөр шөнө, эр эм, сайн муу, тэнгэр газар гэх мэт эсрэг тэсрэг хоёр зүйл юм аа гэж ойлгож болно. Энэ эсрэг тэсрэг хоёулаа байж бидний амьдрал үргэлжилнэ. Дан нар гараад шөнө болдоггүй бол хүн унтаж амарч, эрч хүч авч амьдрах боломжгүй болно. Эсрэг тэсрэг зүйл хамтдаа оршиж байж тэнцвэр буюу амьдрал үргэлжилж байнаа гэж ойлгож бас болно.

За одоо монголын уламжлалт анагаах ухаан, таван махбодын онол, йогийн ухаанаас нуршиж будилуулахгүйгээр.......эхнэр болон нөхрүүд аль нь баруун талдаа аль нь зүүн талдаа унтах нь жам ёсны буюу зөв бэ гэдгийг тайлбарлая.
Биеийн баруун талыг арга тал буюу эр (тал), зүүн талыг билиг тал буюу эм (тал) гэнэ.
Онол ажиглалт туршилтаар л үнэн эсэх нь тогтоно.

Нөхөртэйгээ алхах үед хэрвээ би баруун талд нь алхвал түрүүлж алхаад л, илүү санаачлагатай, манлайлагч болоод байгаагаа ажигласан. Зүүн талд нь алхахаар нөхөр давамгай, би дагамгай болж байгаагаа бас анзаарсан.Үүнийгээ сургалтууд дээрээ ажиглалтаа үргэлжлүүлж, нөхрийнхөө баруун талд унтдаг эмэгтэйчүүд гараа өргө дөө гэхэд танхимд байгаа эмэгтэйчүүдийн бараг 80% нь өргөх бөгөөд, үргэлжлүүлээд танай нөхөр та хоёрын аль нь илүү амьдралдаа удирдагч бэ гэхэд би би би гэх бүсгүйчүүд. Харин нөхрийнхөө зүүн талд унтдаг гэх эмэгтэйчүүд харах царайнаасаа эрхдүү, танхидуу, хүүхэн хонгорууд байдаг. Мэдэхгүй ээ манай нөхөр л бүгдийг зохицуулдаг шдээ гээд............нэг тийм амьдралдаа сэтгэл хангалуун, тайван, эрх муужгайнууд байдаг.

Онол байна, ажиглалт хийлээ......та ч гэсэн ажиглалт хийгээд үз гэмгүй. Нөхрийнхөө, эхнэрийнхээ аль талд унтдагаа тогтоо. Хэн нь илүү амьдралаа авч явж байгааг төвөггүй харах болно. Нөхөртөө амьдралынхаа жолоог атгах боломжийг өг, эхнэртээ эрхлэх боломжийг өг.........................үргэлжлэл бий.

Эх хувь: Т. Алтангэрэл йогини
Өв тээгч их монгол йогийн холбооны тэргүүн.

Хүн хэмээх бодгаль нь зөвхөн махан биеэс бүрддэггүй бөгөөд доорх зураг нь энерги болон ухамсарын олон давхаргат тогтолцо...
28/04/2026

Хүн хэмээх бодгаль нь зөвхөн махан биеэс бүрддэггүй бөгөөд доорх зураг нь энерги болон ухамсарын олон давхаргат тогтолцоо гэдгийг харуулсан "Хүний нарийн биес" (Subtle Bodies) буюу энергийн бүтэц юм. Эзотерик, теософи болон дорно дахины гүн ухаанд эдгээрийг дараах байдлаар тайлбарладаг
1. ФИЗИЧЕСКОЕ ТЕЛО (Махан бие)
Энэ бол бидний нүдэнд харагдаж, гарт баригддаг хамгийн доод давхарга. Таван мэдэрхүйгээр дамжуулж физик ертөнцийг танин мэдэх багаж хэрэгсэл юм.
2. ЭФИРНОЕ ТЕЛО (Эфир бие)
Махан биеэс хэдхэн см-ийн зайд орших энергийн "хуулбар". Энэ бие нь хүний эрүүл мэнд, амьдралын эрч хүчийг (Ци, Прана) хариуцдаг. Хэрэв эфир бие суларвал хүн амархан өвдөж, ядардаг.
3. АСТРАЛЬНОЕ ТЕЛО (Астрал буюу Сэтгэл хөдлөлийн бие)
Энэ давхарга нь бидний хүсэл мөрөөдөл, айдас, баяр баясгалан, уур хилэн зэрэг бүх сэтгэл хөдлөлийг агуулдаг. Хүний аурагийн өнгө нь голдуу энэ биеийн төлөв байдлаас шалтгаалж хувирч байдаг.
4. МЕНТАЛЬНОЕ ТЕЛО (Оюун санааны бие)
Бидний бодол санаа, үзэл баримтлал, логик сэтгэлгээний түвшин. Энэ бие нь суралцах, дүн шинжилгээ хийх чадварыг нөхцөлдүүлдэг. Тодорхой зорилготой, сахилга баттай хүний менталь бие тод томруун байдаг.
5. КАЗУАЛЬНОЕ ТЕЛО (Үйлийн үрийн буюу Шалтгаант бие)
Энэ түвшинд хүний өнгөрсөн болон одоо үеийн бүх үйл хөдлөлийн үр дагавар, туршлага хадгалагддаг. Энэ бие нь төрлөөс төрөлд дамждаг гэж үздэг бөгөөд бидний амьдралын хувь заяаны "архив" юм.
6. ТЕЛО БУДХИ ( Зөн билгийн бие)
Энэ нь дээд ухамсар, зөн билэг, агуу хайр энэрлийн түвшин. Хүн "би" гэх үзлээсээ салж, орчлон ертөнцтэй нэгдмэл болохоо мэдрэх үед энэ бие идэвхждэг.
7. АТМИЧЕСКОЕ ТЕЛО (Атмик буюу Сүнслэг бие)
Хүний хамгийн дээд, цэвэр ариун "Би" буюу бурханлаг чанар. Энэ түвшинд хүн өөрийнхөө амьдралын жинхэнэ зорилго, утга учрыг бүрэн ухамсарладаг.
8. БОЖЕСТВЕННОЕ ТЕЛО (Тэнгэрлэг бие)
Энэ нь Орчлон ертөнцийн эх үүсвэртэй шууд холбогддог хамгийн дээд энергийн давхарга.
9. ДУША (Сүнс)
Зургийн хамгийн дээр байгаа шар тойрог нь эдгээр бүх биеийг удирдан чиглүүлэгч, мөнхөд орших Сүнс юм.
Зүүн талд байгаа сум нь ухамсар дээрээс доош буюу сүнслэг ертөнцөөс физик ертөнцөд "материалжиж" орж ирж байгааг харуулж байна. Хүний хөгжил гэдэг нь эсрэгээрээ, махан биеэсээ эхлэн дээд давхаргуудаа танин мэдэж, ухамсараа дээшлүүлэх үйл явц юм.
#аураоношилгоо
#галзасал
#терапи@
Copy

ШИВАГИЙН ОД Энэхүү од нь Шива, Парвати нарын нэгдлийн бэлэгдэл болдог. Эрэгтэйн гурвалжин нь, хариуцлага, хамгаалалт, аз...
01/03/2026

ШИВАГИЙН ОД
Энэхүү од нь Шива, Парвати нарын нэгдлийн бэлэгдэл болдог. Эрэгтэйн гурвалжин нь, хариуцлага, хамгаалалт, аз жаргалыг бэлэгддэг. Эмэгтэйн гурвалжин нь, хайр, амар амгалан, гоо сайхныг бэлэгддэг. Энэхүү мандала нь хэрхэн уншигддагийг одоо харцгаая. Хариуцлагатай байдал нь хайрыг төрүүлдэг. Эрэгтэйн хариуцлага хэдийчинээ хүчтэй байна, түүнийг хайрлах эмэгтэйн хайр төдийчинээ хүчтэй байна. Түүнийг хайрлах эмэгтэйн хайр хэдийчинээ хүчтэй байна, түүний хариуцлагаа мэдрэх мэдрэмж төдийчинээ хүчтэй байна. Өөрөөр хэлбэл харилцан нэг нэгнээ дэмжин тэтгэж, тэжээж байдаг.
Эрэгтэйн хамгаалалт хэдийчинээ хүчтэй байна, эмэгтэйн амар тайван байдал төдийчинээ хүчтэй байна. Хамгаалалт нь амар тайван байдлыг бий болгодог. Амар тайван байдал нь хамгаалалтыг бий болгодог. Эмэгтэй хэдийчинээ амар тайван байна, эрэгтэй төдийчинээ түүнийг хамгаалахыг хүсдэг. Эрэгтэй хэдийчинээ ихээр түүнийг хамгаалахыг хүснэ, эмэгтэй төдийчинээ амар тайван байна.
Эмэгтэйн гадаад ба дотоод гоо үзэсгэлэн хэдийчинээ их байна, тэр хэмжээгээр эрэгтэй нь аз жаргалтай болдог. Эрэгтэй нь хэдийчинээ аз жаргалтай байна, эмэгтэй төдийчинээ гоо үзэсгэлэнтэй байж чадна. Гоо үзэсгэлэн нь аз жаргалыг тэжээж байдаг. Бүгд нэг нэгнийгээ тэжээж, тэтгэж, дэмжиж байдгийг харж байна уу? Энэхүү мандала нь ингэж л уншигддаг…
Энэ шидэт мандалын тусламжтайгаар та хувь тавилангаа ойлгож, уншиж эхлэх боломжтой.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

19/10/2025

ЭМЭЭ ӨВӨӨ НАРЫН ГАР ДООРХ

АЛТАН ЖОРУУДЫГ ХАДГАЛААД АВААРАЙ.

– Буцалсан усанд хужир хийж гар хөлөө дүрвээс шар ус арилна.

– Хооллохын өмнө жамц давстай ус уухуйд хоолны шингэц сайжирна.

– Сулхан давстай ширгээсэн ус олон өгвөөс хүүхдийн гэдэс гүйлгэхийг зогсоомой.

– Чихэнд хорхой орвоос утасны үзүүрт цавуу түрхэж наалдуулж ав.

– Ураг хөдөлвөөс\дутуу төрөх\ таван лан мөнгө хоёр аяга усанд буцалгаж уулгаваас тогтох.

– Түлэнхийд савангийн хөөс түрхэвээс сайн.

– Могой үлд гарваас хоёр үзүүрт нь тамхины бохь түрхэхэд томрохгүй.

– 3 тогооны хөөг 3 аяга усанд буцалгаж нэг аяга болгоод бүлээн уулга. Савны өвчинд сайн

– Амаржсаны дараа халуурахуйд 3 тогооны хүйсний хөө буцалгаж хүйтэн уулгаваас сайн.

– Чихэр өвс чанаж ууваас толгойн өвчин намдана.

-Хөндлөн буюу хөлөөр төрөхүй хийгээд умайд үхсэн хүүхэд эс гарч эх нь үхэтхийхүйд голомтны шороо усанд зуурч цутгаваас даруй гарах бөгөөд тэр хүүхдийн толгойд шороо наалдсан байх нь маш хайхамшигтай бөлгөө.

– Гэдэс хоржигнох, гэдэс ходоод үргэлж өвдөх, огиулах, зогисох, олгойн хий, өтгөн хатах, эс шингэх өвчинд модон аяганд эм хийж гэдсэнд нь тавьж боодог. Монгол хүн хүүхдийн гэдэс зайлахаас хамгаалж аюулхайд нь аяга хөмөрч боодог. Жижиг лонхонд ус хийж бүснээс нь уядаг.

– Хармагийн шүүс түрхвээс үс өтгөн болно.

– Хоолой багалзуур хавдахуйд цавьны булчирхайн нимгэн дээр эрхий дарам газарт 3-4 дахин хүрэндэй \иод\ түрхэхүйд зүгээр болохыг олон үзвээ.

– Хатагтайн сарын хир алдарахуйд усанд хув буцалгаж уулга.

– Шөрмөс тасарсанд цасан чихэр \глюкоз\ ахиухан хийх сайн.

– Ходоодны гал ихэдсэнд \хүчил их\ -д мах шарж идэх, хүйтэн ус тустай.

– Тосонд хүхэр хайлж бүлээн болгоод түүхий яр боовоос эдгэрэх.

– Хамрын цус эс тогтвоос хүхэр нухаж гуурсаар үлээвээс тогтоно.

– Нярай хүүхэд шөнө уйлах аваас зулын бадам хөхөнд түрхэж хөхүүлбээс сайн.

– Тарваганы гамшиг өвчтөнд холилдвоос архи ууж явбаас үл халдах сайн.

– Хор идэж хордсонд хүйсий нь архиар угаагаад, архи ус хольж уулгаваас сайн.

– Чихэнд шавьж орвоос архи, сүү, ус аль болохыг тусаахуйд сайн.

– Чихэнд хорхой орохуйд архи дусааваас гадагш гарах, шар тос дусаахад дотор нь үхдэг.

– Хожгорт шар харгайн тос, баавгайн тос түрхэх эм.

– Ингэний сүүнд хужир хийж ахарын эсгийд шингээж боовоос хөл гарын шар ус арилна.

– Гар хөлийн шар усанд сайн хужиртай усанд утаатай шар эсгий чанаж бүлээн боовоос сайн.

– Өтгөн хатваас ар үр давс хоёрыг буцалгаж өгөх буй.

– Өрөмний цөцгийд давс хольж түрхвэл хамарт гарсан яр эдгэнэ.

– Айргийн тосонд давс хольж түрхвээс хамарт гарсан яр арилмой.

– Шүд тэсэхүйеэ бэрх өвдвөөс чинжүү давстай хольж зууваас маш сайн.

– Утаагүй галд түлсэн хөх давс шар тосонд найруулж түрхвээс биед гүвэрүү гарсныг анагаана.

– Шар тосонд сонгино нухаж хийхүйд \хошногоор\ өтгөн хатсаныг гаргамой.

– Сонгины цоор сайн хольж чих бөглөвөөс дүлий эдэгмүй.

– Цуунд дүрсэн сонгины хальс тавьж боохойд хөлийн эвэр арилмой.

– Үр үл тогтоогч эхэд тарианы шөлөөр махны үнс даруулж уулгаваас хүүхэд удаж олоод төрсөн нь тогтох буй.

– Хүний өлөн шээсэнд улаан тамхи зуурч түрхвээс хүн, малын хамуу эдгэх сайн.

– Цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшваас хөл гарын шар ус арилна.

– Цавуу дарь хоёрыг найруулж түрхвээс могойн яр эдгэнэ.

– Шар тосонд шүдэнзний толгой найруулж түрхвээс хувилсан шарх эдгэнэ.

– Архинд тогооны хөө найруулж уухуйд нярайлсны дараа цус алдахыг зогсоомой.

– Тогооны хөө зөгийн балаар найруулж буцалсан усаар даруулж ууваас хоолой хавдахыг анагаана.

– Хүхрийг шүлсэнд зуурч түрхвээс архины хороор хамар улайсныг эдгээнэ.

– Шар тосонд хүхэр найруулж түрхвээс хожгор толгойд үс ургана.

– Ямааны тархинд цасан чихэр\глюкоз\ найруулж ууваас шөрмөс тасарсаныг эдгээнэ.

– Шар тосонд глюкоз найруулж түрхвээс хөлдөж шархласныг эдгээнэ.

– Эрийн шээсэнд хусны хальс дэвтээж уухуйд сарын тэмдэг хаагдсаныг ирүүлмой.

– Таван салааг хойлигийн шөлөөр даруулж уухуйд ходоодны шарх анагаах тустай.

– Ямааны сүүнд цагаан төмс чанаж уухуйд цайвар хаванг хөөж дотуур хөөрлөг дарагдах сайн.

– Сайн архинд нэг жин буудайн гурилын исгэвэр зуурч чанаад шаарийг нь шүүж орхиод архийг нь сарын тэмдэг ирсэн орой нэг аяга, маргааш үдийн хэрд нэг аягыг, нар гарахад нэг аягыг тус тус уулгаваас үр таслах хүсэл нь 50 нас хүртэл найдвартай биелэх болно.

– Улаан манжингийн шүүс зөгийн балтай найруулж уулгаваас дотуур хөөрлөг дарахдаа маш сайн.

– Зөгийн баланд жүрж найруулж худгийн хүйтэн усаар даруулж уулгаваас хоолойн хавдар эдгэнэ.

Ардын эмчилгээ

Бөөрний архаг өвчинд: 7 ширхэг чандагны баас хандалж уух мөн

Зэрлэг цахилдагны шар цэцгийг дөрөвдvгээр сарын 15-20 ний vед 3-9 ширхгийг нэг өдөр зажлан шvvсийг залгих сайн.

Шээс элбэгшихэд: Чихэр өвсний ханд уухад сайн

Цусны даралт байнга ихэсдэг хvнд: Залуу загын vнс тооройн буулт, сайн чанарын буудайтай хамт буцалгаж /нэг литр усанд гурван халбага vнс, нэг халбага хужир/ хийнэ. Олон дахин шvvгээд өдөрт гурав хувааж гурван удаа ууна.

Бамбай булчирхайн томорсныг: Чонын хэлээр 3-7 удаа шөнө бvр хөхvvлбэл сайн.

Хоол шингэхvйд: Тас, ёл, хар галууны хоолой идвээс сайн нөлөөтэй.

Цусны даралт ихэсвэл: Цагаан тvрvvний ишийг нь цэвэрлээд хөлийнхөө уланд долоо хоног дэвсвэл даралт буурдаг. Мөн зэрлэг шар төмсийг ингэний сvvнд буцалгаж уухад даралт буурна.

Уушгины архагшсан /хvнд/ өвчинд: Эхээсээ төрмөгц vхсэн /сvvгээ амлаагvй /ишигний уушгийг дангаар нь нь буюу ишигний өвчний тантай хамт идэж, ууж хэрэглэвээс сайн. Мөн зэс саванд тараг хийн удааж балыг нь шингээж уух буюу уушгиа гаднаас нь хавтгай зэсээр хөхvvлэх сайн.

Уушги цоорсонд: Туйпланг аливаа архагширсан өвчинд эрт дээр vеэс хэрэглэж байжээ.

Хоол vл шингэхэд: Чонын ходоод хэрэглэвээс сайн

Цусны өвчинд: Шvр /улаан/ -ийг бага бага хэрэглэхэд vр дvн сайтай. Мөн шинэхэн ургасан халгайгаар ханд бэлтгэж уувал сайн.

Цус тогтооход: Алтан ургамал хэмээн ургамал сайн

Цөсний хvvдийн үрэвсэл, суулгалт, цус алдалтыг эмчлэхэд: Сөд өвсийг хэрэглэдэг

Хорт хавдар ходоодны vрэвсэлийг эмчлэхэд: Хус модны онгил /зача/ гэдэг vvгээр өтгөн ханд бэлтгэж уулгаж эмчлэхэд сайн.

Зvрхний өвчинд: Задыг хоол хvнсэндээ амт оруулан хэрэглэвэл сайн.

Зvрхний өвчнөөс шалтгаалсан хаванд: Бугын хуучин ясан эврийг шатааж vнсийг нь буцалгаж уувал сайн. Мөн Тарваганы хатаасан тархи, шар шувууны махны шөл хэрэглэвээс vр дvнтэй.

Нарийн өвчинд /улаан хоолойны/:

А.Загасны хатаасан мах гаансаар татах тустай.

Б.Сохор номингийн махыг шалз чанаад шөлийг нь уух vр дvнтэй.

В.Элээ шувууны мах,цөс идэж уух сайн

Г.Болзлогын шөл өгвөл хоол ордог.

Д.Хус модны онгилоор ханл бэлтгэж ууваас сайн

Ходоодны хорт хавдарт:

A.Хойлгийн мах цус хэрэглэх шинээр нь

Б.Зэрлэг гахайн баас, алтан гагнуур, таван салаа мэт орсон тан уух.

B.Шаргалжуутын хар хадны /өттэй/ рашаанаас ууж өтийг нь залгих зэргээр дээрх эмчилгээнvvдийг зэргэцvvлэн жилд хоёр удаа эмчилгээ хийж цаашид жил бvр эмчилгээг хийвэл сайн.

Элэгний архаг өвчинд: Шаргалжуутын Лхамын рашааныг /бар vр/-тэй хамт хэрэглэвээс сайн.

Элэгний хатууралд: Элээний элэг маш сайн

гэдэг юм билээ шүү.

9 зоосны мэргэ                                                    “Зоосоор мэргэлэх нь монголчуудын дунд ихэд дэлгэрсэн ...
04/09/2025

9 зоосны мэргэ “Зоосоор мэргэлэх нь монголчуудын дунд ихэд дэлгэрсэн бөгөөд бараг үндэсний төлгийн зэрэгт хүрсэн байна. Уг мэргэ олон төрөл зүйлтэй бөгөөд харилцан адилгүй байдаг. Үүнд: "Ганц сохор зоосон мэргэ”, "Гурван зоосны мэргэ”, "Таван зоосны мэргэ”, "Есөн зоосны мэргэ”, "Гэсэр богдын арван хоёр зоосон мэргэ” гэж байдаг болой. Эдгээрээс түгээмэл дэлгэрсэн нь "Есөн зоосны мэргэ”. Ер нь зоосонд төлгөнд хэрэглэхэд ихэд түгээмэл болсон нь манж хятад үсэг бүхий нүхтэй зоос юм. Өөр зоос байсан ч болно. Гол нь найман ижил нэг сондгой эсвэл тэмдэгтэй зоос байх ёстой найман зоосноосоо ялгах нь чухал. Сондгой зоосыг толгой зоос гэдэг. Зооснуудаа сүлд талыг нь цагаан тал, тоо талыг нь хар тал гэж үзээрэй.
Есөн зоосоор мэргэлэх нь: Сонгосон есөн зоосоо арцаар аривлаж бэлдэнэ. Толгой зоосондоо мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал ер нь мэргэ төлөг гэдэг бодлын төвлөрөл гэдгийг санах хэрэгтэй) бусад зоостой нийлүүлэн хоёр алгаа төмбийлгөн дотогшоо битүүлж сэгсчин зайлаад зоосыг зүүн гар дээрээ эрхий талаас эхлэн нар зөв эргүүлэн тараана. Толгой зоос буусан талыг шинжинэ. Зоос бүр нэртэй бөгөөд эрхий хуруу талаас Сүм, уул, онгоц, арслан, чоно, нар, хэрээ, сар, бумба гэдэг. Таны толгой зоос аль нь болж бууснаар мэргэ тайлагдана. Цагаан сүм...хар чоно гэх мэт

Тайлал: Цагаан сүм-байрандаа төв суурин
Уул- саадтай, хөдөө гадаа
Онгоц- унаа, тэрэг, ус
Арслан-мөнгө, хүч, зардал
Чоно- хийморь, хүний тусламж, хулгайч
Нар- баяр
Хэрээ- хэл сураг
Сар-өөрийн баяр
Бумба- өөрийн сав гэх мэтээр тайлах ба хар талаар буувал эсрэг муу байна гэж үзнэ. Эдгээрийг мэдсэн байхад та цааш өөрийгөө илүү хөгжүүлж мэргэшсэн сайн төлгөч болж болно шүү дээ.
Есөн зоосны судар

Анхны төлгийг тэнгэр мэдтүгэй гэнэ. Дундах төлгийг тэнгэр газар гэнэ. Эцгийн төлгийг төрийн сүлдэнд гэнэ. Есөн зоосны төлгийг баригч хүн тэнгэр сахиусандаа сайтар сүжиглэж байсугай. Есөн зоосыг 7 ба 21 удаа угаана.

Сүм
Нарны гэрлээр хамаг харанхуйг гийгүүлсэн мэт санасан бүхэн бүтэх. Гэрийн, зочдын, амины төлөг бүгд сайн. Тэнгэр сахиус ивээн өршөөх болно. Ажил албанд сайн. Оргон зайлсныг олж барих. Тэнгэр сахиусны хилэн гэмгүй ч тэнгэртээ тахь, сахиусандаа сэржим өргүүлбэл бүр сайн бөлгөө.
Цагаан сүм
Ер бүгд дор сайн. Аливаа худалдаа бүхэн олз олох, явдал бүхэн бүтэмжтэй сайн. Алдсаныг үзвээс баруун хойд буюу зүүн зүгт сураг гарч олдох, түргэн эр. Аливаа санасан явдал хэрэг саадгүй бөгөөд сайн. Өвчний хувьд бол тэнгэр сахиусны хилэн их, тэнгэр сахиус долоон өвгөн одонд сэржим өргүүл. Нүүрэндээ сорвитой хүнээс гайтвал сэржим өргүүл. Явдлын хүн мэнд явж байна. Удахгүй ирнэ. Үр хүүхэд дор хүү төрнө.
Хар сүм
Аливаад явсан хүнд саадтай ч 3 хоногт ирэх. Эрэл бол холгүй ойр. Удаан олох. Гөрөөлөх авлах. Өвчин бол үхээрийн хорлолтой тул лус тахих. Дотор барцадын дом хийлгэвэл сайн. Олз ба худалдааны хувьд ашиг хонжоо их, тэнгэр сахиусанд сан тавиулж, их онгодод даатгал өргүүл. Тэгвэл дайсны зүйлийг дарахад сайн. Аливаа алдагдсанд бол олоход бэрх. Ажил үйлс бүтээх сэржим өргүүл. Ингэвэл сураг гарч олдоно. Үр хүүхэд ирэх нигууртай. Тэнгэр сахиусандаа сайн залбир. Ер нь сүм 3 удаа буувал сайн. Сүм бол хүний орон гэдгийг анхаар.
Уул
Хэрэг ба хамаг үйлс дор сайн. Явагсад түргэн ирэх. Зарга хийвэл дийлэх, өвчин түргэн эдгэрэх. Алдсаныг ойроос олох. Үр хүүхдэд нигууртай. Дайсан үгүй. Олз олох. Уул бол хийморь юм.
Цагаан уул
Хүч ихтэй тул аливаа хэрэг дор сайн. Айдас хүйдэс үгүй. Дайсанд үл ялагдах, тэнгэр сахиус өршөөх, өлзий хутаг өршөөх, явдал мөрд саадгүй, олз олох. Алдсан зүйлийг үзвээс уул ба ус хадтай газраас олдоно. Өвчин бол өмнө зүгээс хар морьтой хүн ирснээс буюу улаан идээ идсэний бузар байх тул идээний бузар гаргах. Үр хүүхдийн нигууртай. Худалдаанд ашиг их. Сайн төлөг, аливаа үйлс бүтэх замтай. Идээний дом хийлгэх.
Хар уул
Хол газар одсон хүн түргэн ирнэ. Аян замд хийгээд ажил албанд олз ашигтай худалдаа арилжаа бүтэмжтэй, саадгүй сайн. Алдсан зүйлийн эрэл саадтай, удаан. Өвчний хувьд улаан махны бузар их тул үл таних айлд мах шарж идвээс эдгэнэ. Хээрийн гал тахих. Галын дом тахилга хийнэ.
Онгоц
Эм хүн нь хоёр сэтгэл төрвөөс эцэстээ муу. Эрэл бол ойроос олно, өвчин бол хойд зүгээс улаан буюу хар бараан өнгийн эд авснаас, бэлбэсэн эмийн гараас бузар идээ идсэний улмаас үүссэн тул идээний дом хийлгэвээс эдгэрнэ. Идээний дом хийлгэх рашаанаар утлага хийх.
Цагаан онгоц
Өөрийн үйлс дор сайн. Хол газар одсон бол ирж явна. Алдсан бол ойроос олно. Өвчин хүнд боловч амь нас бат сайн. Үр хүүхэд төрнө. Ажил үйлс бүтээх сэржим өргөх.
Хар онгоц
Аливаа санасан үйлс үл бүтэх. Гэрийн дотор хэрүүл хямрал болох, тэнгэрийн хилэн их тул тэнгэр сахиусандаа сан, галын дом хийх, өвчний хувьд хүндрэх тул Их онгодод даатгал хийж, сүлдийг дуудуулах. Эдгэнэ. Онгоц, сар хоёр бол эм хүний сүлд.
Арслан
Мэргэн оточ өвчнийг эдгээх мэт. Гэр ба амин дор хийгээд үйлс бүхэн дор сайн. Орон балгасыг мянган аянгаар эвдэж үл чадахтай адил. Харин ган гачиг дэлгэрч магадгүй тул овоо, лус тахиулах . Хамаг үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх ба явсан хүн саадгүй. Үр хүүхэд олдох нигууртай. Худалдааны хувьд ашиг ихтэй, алдсаныг хялбар түргэн олох. Дайсан, хулгай дээрмийн аюулгүй, өвчин тахалгүй, хийморьгүй цог жавхлан дэлгэрэх сайн.
Цагаан арслан
Хатсан газраас эрдэнэ олсон мэт, хайртай хүнтэй учрах мэт. Амь нас бат, холоос сүр сүлд ирэх мэт. Эрэл бол өөрөө ирнэ. Өвчинд бол лус тахиулж, даатгал хийлгэх. Эдгэнэ. Хол явсан хүн олз ихтэй ирнэ. Худалдаанд ашиг ихтэй. Үр хүүхэд дэлгэрнэ. Цэргийн аянд сэрэмжлэн яв. Аливаа үйлс сүүлдээ хурд мэт эргэн дайсны нүүр буцна. Алс явсан хүн 3 хоногт буцна. Ажил үйлс бүтээх сэржим өргөх. 7 өвгөнд тахилга өргөх.
Хар арслан
Хар хүн хишиг олз олох. Худалдаанд олз ашиг ихтэй ирнэ. Алдсан юманд бол ноён хүний сүргээс олох буюу түшмэл хүнээс сураг сонсож олно. Өвчинд лусын хорлолтой тул лус тахиулах. Худалдааны ашиг их боловч хэл амны сэржим хийлгэх. Орсон зүйлийг тогтооно. Арслан буух нь лусын хорлол, жатгатай гэж хэлдгийг анхаар. Арслан нар хоёр хол эр хүний сүлд байдгийг анхаар. Лус тахиулах. Хараал хариулгын сэржим хийлгэх. Хэрээний толгойгоор дом хийлгэх.
Чоно
Ер нь муухан төлөг. Гэр ба амин дор сайн. Гагцхүү жуулчлан одвоос бусдад сонжигдох унасан моринд халтай. Амь насаа даатгах, ажил үйл бүтээх сэржим хийлгэх. Хэрэг тус бүтэх. Аливаа алдсанд зүүн зүгт хүнээс сонсож олох. Заргалдвал дийлнэ. Худалдааны ашиг өчүүхэн. Өвчинд бол улаан идээ идсэн ба галд бузар орсноос буюу хэрүүлтэй газраас улаан мах идсэнээс болж бөөлжих буюу суулгах явдал бий тул бие сэтгэл дагасан барцадын дом хийлгэх. Эдгэнэ.
Цагаан чоно
Аливаа үйлс түргэн бүтэх, хол газар явсан хүн олз ашиг ихтэй ирнэ. Аливаа алдсанд өмнө зүгээс сураг сонсож олох, хэрүүл буюу заргын тал сайн. Өвчинд хар бараан эдээс гайтах, тэнгэр сахиусын хилэн их. Долоон бурхан одыг тахиваас сайн. Орон гэртээ гал тахиул. Худалдаанд олз ашигтай. Үр хүүхэд ховор. Ер нь чоно гурван удаа буувал муу. Учир нь хаан хүн түшмэл хүнтэй учирвал ял олз хохирох муу. Сүлд дуудуулах.
Хар чоно
Явдал дор саадтай, хулгайд сэрдэгдэх, хүн ба малын гарзтай. Бас хэл ам, бузар түйтгэртэй, өвчин ужиг, амь насанд цөвтэй. Хэл амны сэржим өргүүлэх, харын хариулга дом хийх. Гарзын үүдийг хааж, галын дом, хэл амны хариулгын сэржим хийх.
Нар
Нэгэн өдрийн юманд сайн. Жирэмсэн дор сайн. Явдлын хүнд саад их, өвчинд бол бэлбэсэн эмийн газраас улаан идээ ба улаан эд авсан, толгойг ороолгосноос лусын хорлолтой тул лус тахиулах.
Цагаан нар
Санасан үйл нэгэн өдөрт бүтэх. Явдалд саадгүй сайн. Эрэл зүүн хойд зүгээс сураг сонсож олдоно. Өвчин болбоос эрээн эдмэлээс гайтсан тул дөрвөн зүгт эд зүйлийг гаргана. Ариусгалын дом хийх. Сүлд дуудуулах.
Хар нар
Аливаа үйлсэд муу тул дайсны орсон мэт тэнгэр сахиусанд бузар халдсан тул ариусгалын дом хийх. Бэлбэсэн эмийн бузар болсноос их хэл амыг таслахын тулд хэл амны сэржим өргөх, сүлд дуудуулах, даллага авахуулах.
Хэрээ
Хүн ба малын гарзтай. Бие сэтгэл дагасан өвчин бол улаан мах ба улаан эдийг ад дагаж ирсэн тул барцадын дом хийх. Явгарсанд бол баруун зүгээс сураг сонсож олох. Босуулыг барих. Хол явсан хүн олз ашиг олох сайн. Даллага авахуулах.
Цагаан хэрээ
Гэрийн дотор эд таваар дэлгэрэх. Басхүү даллага авахуулбаас улам сайн. Өвчинд бол хар морьтой хүн идээ авчирснаас горьдсон буюу улаан эдээс гайтах. Эд зүйлийн засал хийх. Босуул хүн үхнэ. Алдсаныг урд зүгээс сургаар олох. Худалдаанд дунд. Үр хүүхдийн нүүр өчүүхэн. Галын дом хийх.
Хар хэрээ
Ургийн хүн архи, мах авч ирэх тул аливаа малд хор болох тул галын дом хийлгэх зочин түргэн ирэх. Алдсаныг зүүн хийгээд баруун зүгт эрвэл олох. Өвчин урвах ба ширүүн тул утлага рашаанаар зөөлөн дом хийж наранд сүү өргөх, онгод шүтээндээ даалт хийж, бие сэтгэл дагасан барцадын дом хариулгын сэржим хийх.
Сар
Санасан хэрэг үйлс бүтэх ба аливаа газар очвол нөхөртэй учрах. Зарга хийвэл дийлнэ. Дайсанд дийлдэхгүй, нөхрийн тулд нөхөд олон. Өвчинд бол бузар, муу идээ идсэний бузар тул идээний дом хийлгэ. Аливаа малын гарзтай тул гарзын үүдийг хааж, галын дом, галын тахилга хийлгэх. Явсан хүн түргэн ирнэ.
Цагаан сар
Аливаа үйлс шударга бүтэх сайн. Өвчинд бол бузар идээ идсэний бузар тул идээний дом хийлгэх. Босуул удаан эрүүлэх нь. Хол газар явсан удаан ирэх. Худалдаанд ашиг үгүй. Үр хүүхэд өчүүхэн. Идээний бузар. Рашаанаар арвилах, биеийн барцад арилгах.
Хар сар
Үйлдэл үйлс бүтэх нь саадтай. Ноён хүнтэй учирвал харийн газраас авах адил аянд, албанд ч сайн. Олз ашиг удаан бүтэх, малын гарзанд газар лусыг тахиул. Өвчинд хар морьтой хар өараан хувцастай хүнээс хар эд авснаас гайтай, ад зэтгэрийн хорлолтой тул овоо, лус тахиулах, тэнгэр сахиусыг тахь. Алдагдсаныг үзвэл олоход бэрх. Хар хэл ам, хараалын хариулга сэржим өргүүл. Хар хэл ам хараалын хариулга хийх. Бие сэтгэл дагасан барцадын дом хийлгэх.
Бумба
Бумбыг рашаанаар дүүргэсэн мэт, хуурай газраас ус гарах адил, хувхай модноос навч цэцэг дэлгэрэх мэт сайн. Гэр хийгээд аминд, зочинд ер нь бүхэнд сайн. Дайсны зүйл үгүй. Хань нөхөд олон. Хол явсан хүнээс сайн үг сонсох. Алдсаныг түргэн олох, өвчинд улаан эд гай авчирна.
Цагаан бумба
Ямарваа үйлс бүтэх сайн. Өвчин бол үхээрээс болсон тул үхээрийн бузар гаргуулах. Босуул хүнийг үзвэл баруун хойноос сурагтай. Олдоно. Аливаа алдагдсанд "явгарсанд” өндөр уулнаас гарзгүй олдоно. Худалдаанд ашиг хонжоо их. Явсан хүн саадгүй түргэн ирэх. Үр хүүхэд сайн. Нөхрийн хувьд олно, удаан сайн. Үхээрийн бузар.
Хар бумба
Сайн боловч саадтай, аминд тогтвортой. Тэнгэр сахиусын хилэн их. Лусын сэржим өргөх. Явдал мөрд нөхөр үл олох. Гөрөөлбөлавлах эрлийг сургаар олох. Бие дагасан барцадын дом хийлгэх. Лус тахиулах"
хуулбарлав.

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Оршихуйг Анагаах Увдис / Orshihuig anagaah uvdis posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share