Цахим жимс

Цахим жимс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цахим жимс, Medical and health, Ulaanbaatar.

“Эрүүл амьдралын жигүүр”- Эмч, мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан ТББ

🩺 Нотолгоонд суурилсан эрүүл мэндийн мэдээллийг мэргэжлийн эмчээс
📚 Эмч нарын хөгжил, салбарын тулгамдсан асуудлын үр дүнтэй шийдэлд хамтдаа
🎯 Зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэе.

20/08/2026
ХӨХ САВ ХҮНСНИЙ САВ БИШ! Хөх өнгийн хуванцар канистр, үйлдвэрийн зориулалтын хуванцар сав, хүнсний бус зориулалтын уут, ...
20/08/2026

ХӨХ САВ ХҮНСНИЙ САВ БИШ!

Хөх өнгийн хуванцар канистр, үйлдвэрийн зориулалтын хуванцар сав, хүнсний бус зориулалтын уут, сав зэрэг нь хүнс, унд хадгалах зориулалттай биш бөгөөд ус, сүү, айраг, тараг зэрэг хүнстэй удаан хугацаанд хүрэлцэх үед химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлтэй байдаг. Ялангуяа нарны гэрэл, өндөр температур, олон дахин ашиглалт нь энэхүү эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс ус, сүү, айраг болон бусад цагаан идээг хадгалах, тээвэрлэхдээ хүнсний зориулалтын 304/316 маркийн зэвэрдэггүй ган сав, шилэн сав, бүрээс нь гэмтээгүй паалантай сав, уламжлалт модон хөхүүр, хүнсний зориулалтын тэмдэглэгээтэй сав ашиглахыг зөвлөж байна.


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

17/08/2026
21/07/2026
Түргэн тусламжийн эмч нартаа туслацгаая 🙏🙏🙏  ?  #БАЯРЛАЛААА
21/07/2026

Түргэн тусламжийн эмч нартаа туслацгаая 🙏🙏🙏
? #БАЯРЛАЛААА

01/07/2026

💧Өглөө сэрээд бүлээн ус ууж хэвшээрэй.

Өглөө сэрээд бүлээн ус уух нь хүний биеийн шингэний тэнцвэрийг сэргээж, бодисын солилцоог идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй.

✅Унтаж байх хугацаанд буюу 6–8 цагийн туршид шингэн хэрэглэдэггүй тул бие махбод нийт шингэнийхээ 1–1.5 хувийг алддаг. Энэ нь тархины үйл ажиллагаа, биеийн сэргэлтэд шууд нөлөө үзүүлдэг байна.

💎Жижиг дадал — том өөрчлөлт

#ӨглөөнийЗөвөлгөө #ЦахимЖимс #ЭрүүлАмьдрал #ЭрүүлЗуршил

🇲🇳🤝🇯🇵 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА“Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын төлөөлөгчид 2026 оны 6-р сарын 5–11-ний өдр...
25/06/2026

🇲🇳🤝🇯🇵 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

“Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын төлөөлөгчид 2026 оны 6-р сарын 5–11-ний өдрүүдэд Япон улсын Тояама мужид ажиллаж, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын байгууллагуудтай танилцан туршлага солилцлоо.

Тус ажлын хүрээнд Косэйрэн Такаока болон Мицүгаока нэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн менежмент болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Мөн Сайхан Тояма нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн асрамж, халамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, олон нийтэд түшиглэсэн үйлчилгээний сайн туршлагаас суралцлаа.

Энэхүү айлчлалаас бид Япон улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын сайн жишгээс суралцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг нээх чухал алхмуудыг эхлүүллээ.

Халуун дотноор хүлээн авч, үнэтэй туршлагаа хуваалцсан Тояама мужийн Өргөмжит консул болон хамтран ажилласан байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🗓️ 2026.06.05–11
📍 Тояама муж, Япон улс

#ЭрүүлАмьдралынЖигүүрТББ


🌿 Үндэсний үйлдвэрлэлийн шинэ түүх бичигдлээ!Уламжлалт болон ургамлын гаралтай эмийн шинэ үйлдвэр “GMP-3”-ын нээлтийн ба...
25/06/2026

🌿 Үндэсний үйлдвэрлэлийн шинэ түүх бичигдлээ!

Уламжлалт болон ургамлын гаралтай эмийн шинэ үйлдвэр “GMP-3”-ын нээлтийн баярт Моносын нийт хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэе. 🎊

Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний үйлдвэрлэлийн нэр хүндийг өндөрт өргөж буй та бүхнээр бахархаж байна.

Амжилтын зам тань үргэлж дардан байх болтугай! 💐

#ЦахимЖимс #Монос #МонголБахархал
Монос Эмийн Үйлдвэр

23/06/2026

🥰🥰🥰

Address

Ulaanbaatar
16040

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим жимс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Цахим жимс:

Shortcuts

Share