МБТ Хүүхдийн эмч нар

МБТ Хүүхдийн эмч нар Эх Хүүхдийн эрүүл мэндийн баталгаат эх сурвалж, зөвлөгөө, мэдээлэл

21/07/2026

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эцэг эхчүүддээ дуулгах ховор, сайхан мэдээтэй.

Олон эцэг эхчүүд маань манай Болороо эмчээс зөвөлгөө авахаар цахимаар их холбогддог билээ.

Монголдоо очиж үзлэг, зөвөлгөө өгөх болсон тул та бүхэн маань амжиж цагаа аван үзүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх постноос аваарай.

🌈 МБТ ХҮҮХДИЙН ЭМЧ НАР 🌈👧👦 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!Хүүхэд бүр эрүүл өсөж, аз жаргалтай и...
01/06/2026

🌈 МБТ ХҮҮХДИЙН ЭМЧ НАР 🌈

👧👦 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Хүүхэд бүр эрүүл өсөж, аз жаргалтай инээж, хайр халамж дүүрэн орчинд хөгжих эрхтэй.

Бидний өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн төлөө хийж буй үйлс бүхэн маргаашийн эрүүл, боловсролтой, аз жаргалтай иргэдийг бүтээж байдаг.

Хүүхдийн өсөлт хөгжил нь зөвхөн өндөр жин биш. Эрүүл хооллолт, хангалттай нойр, идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүйн дэмжлэг, урьдчилан сэргийлэх үзлэг бүгд хүүхдийн эрүүл ирээдүйн үндэс юм.

Хүүхэд бүрийн инээмсэглэл гэр бүл бүрийн аз жаргал,
Хүүхэд бүрийн эрүүл мэнд улс үндэстний ирээдүй билээ.

💙 Бүх хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргал, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэн ерөөе.

МБТ Хүүхдийн Эмч Нар
2026.06.01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 🌷💙👶🏻👧🏻👦🏻

10/04/2026
07/04/2026

👶 8 нас хүрээгүй охинд хөх ургаж байвал хэвийн үү?

❗️Үгүй. Энэ нь эрт бэлгийн бойжилт байж болно.

🧠 Бэлгийн бойжилт гэдэг ньхүүхдийн бие насанд хүрэгчийн бие болж өөрчлөгдөх процесс.

Харин ⛔️👉 энэ өөрчлөлт хэт эрт эхэлбэл👉 эрт бэлгийн бойжилт гэж үзнэ

📌 Хэвийн нас:👧 Охид → 8 наснаас хойш👦 Хөвгүүд → 9 наснаас хойш

⚠️ Анхаарах шинжүүд:

Хөх ургах (8 наснаас өмнө)

Түргэн өсөлт

Бэлгийн үс, биеийн үнэр

Хөвгүүдэд эрхтэн томрох

🚨 Яагаад чухал вэ?❗️Энэ зүгээр эрт томорч байна гэсэн үг биш

Ясны нас хурдан ахина→ өсөлт эрт зогсоно→ насанд хүрээд намхан болно

Сэтгэлзүйд нөлөөлнө→ өөртөө итгэх итгэл буурна

👩‍⚕️ Юу хийх вэ?👉 “Хүлээгээд харъя” гэж болохгүй👉 Хүүхдийн дотоод шүүрлийн эмчид үзүүл

✔️ Эрт илрүүлбэл→ бүрэн хянах боломжтой

💬 Энэ мэдээллийг хадгалаарай👩‍👧 Найздаа хуваалцаарай

#ЭртБойжилт #ХүүхдийнЭрүүлМэнд #ЭцэгЭхчүүдэд

👶🏻👧👦 Хүүхэд насны эерэг, сөрөг бүхий л туршлага бидний насан туршийн амьдралд өдөр бүр, цаг бүр, хором бүр шууд нөлөөлдө...
16/02/2026

👶🏻👧👦 Хүүхэд насны эерэг, сөрөг бүхий л туршлага бидний насан туршийн амьдралд өдөр бүр, цаг бүр, хором бүр шууд нөлөөлдөг.

Биеийн ба сэтгэцийн эрүүл мэнд; суралцах, ажиллах ба бусадтай харилцах чадвар; аливаа өөрчлөлтөнд дасан зохицож өөрчлөгдөх ба асуудал бэрхшээлийг даван туулах чадвар, хорт зуршил, зан үйл гэх мэт нөлөөлөхгүй зүйл гэж үгүй.

Товчоор хүүхэд нас, бага балчир нас, нярай нялх үе буюу амьдралын эхний 1000 хоногийн туршлага бидний үлдсэн амьдралыг тодорхойлно.

🧑‍🧑‍🧒‍🧒 Эх эцэг бүр аль болох эрт мэдэж ойлгож аваасай!

👩🏻‍🏫🧑‍🏫👨‍🏫 Хүүхэдтэй ажилладаг багш, эмч, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч бүр маш сайн мэддэг, ойлгодог байгаасай гэж чин сэтгэлээ хүсдэг.

👍 Доорхи баримтат бүтээлийг цаг гарган үзэхийг зөвлөж байна.

✅ Энэ талаар илүү их мэдэхийг хүсвэл

📣 Шинийн 4-ний Бямба гарагийн өглөө болох

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙН ГЭМТЭЛ, ГЭМТЛИЙН ДАРААХ ХАРИУ УРВАЛ, ХАМШИНЖ” сэдэвтэй
ЖУРНАЛ КЛУБТ хүрэлцэн ирэхийг урьж байна.

Resilience: The biology of stress and the science of hope.

https://youtu.be/49YZ2rn5R2M?si=11Gb7_YdIqCu4uLu









Researchers have recently discovered a dangerous biological syndrome caused by abuse and neglect during childhood. As the new documentary Resilience reveals,...

🧠 ХҮҮХЭД 3 НАСНААС ӨМНӨХӨӨ САНАДАГГҮЙ…ГЭХДЭЭ МАРТДАГГҮЙ🧐🧐Нярай болон бага насны хүүхдийн тархинд эргэн дурсагдах ой сана...
11/02/2026

🧠 ХҮҮХЭД 3 НАСНААС ӨМНӨХӨӨ САНАДАГГҮЙ…ГЭХДЭЭ МАРТДАГГҮЙ🧐🧐

Нярай болон бага насны хүүхдийн тархинд эргэн дурсагдах ой санамжийг хариуцдаг хэсгүүд 3 орчим насанд бүрэн хөгжиж эхэлдэг. Тиймээс бид ихэнхдээ 3 наснаас өмнөх үйл явдлаа үгээр санаж чаддаггүй.

Гэхдээ энэ нь тэр үеийн зүйлс ор мөргүй алга болдог гэсэн үг огтхон ч биш.

3 наснаас өмнө хүүхдийн ой санамж ухамсаргүй (implicit memory) хэлбэрээр хадгалагддаг. Өөрөөр хэлбэл хүүхэд таны хэлж буй үгийг ойлгохгүй байж болох ч,
• Таны дууны өнгө
• Тайван эсвэл айдастай байдал
• Халамж, уур амьсгал
• Хүрэлцэх мэдрэмж
зэргийг маш нарийн мэдэрч, бие махбод болон мэдрэхүйн ой санамжиндаа хадгалж байдаг.

Тиймээс хүүхэд 3 наснаас өмнөхөө үгээр санахгүй ч, бие махбодоороо “санаж” үлддэг. Энэ санамж нь хожим аюулгүй мэдрэмж, өөртөө итгэх итгэл, харилцааны хэв маягт хүртэл нөлөөлдөг.

📣📣📣Хүүхэд таны юу хэлснийг бус, яаж хэлснийг хамгийн сайн санаж үлддэг. 🤍❤️❤️

Энэ удаагийн Хүүхдийн эмч нарын журнал клубт Франц улсын Нэнси хотын төв сэтгэцийн эмнэлгийн сэтгэлзүйч, “Монголын нялхасын сэтгэл зүйн эрүүл мэндийн Алунгоо үндэсний нийгэмлэг”-ийн тэргүүн

Ч.Ядамжав эмч маань хүрэлцэн ирж, сонирхолтой сэдвээр ярилцах боллоо.

Жич: Та бүртгэлээ баталгаажуулсан байх шаардлагатай.

Утас: 88079249, 99047790

UpToDate What’s new in pediatrics? АНУ-аас буцаж ирмэгц Эх Хүүхдийн эрүүл мэндийн сургалтуудаа Tungalag Mbt Bolor-Erdene...
03/02/2026

UpToDate What’s new in pediatrics?

АНУ-аас буцаж ирмэгц Эх Хүүхдийн эрүүл мэндийн сургалтуудаа Tungalag Mbt Bolor-Erdene Sarankhuu найзуудтайгаа хамтран эхлүүлж байв.

🧑‍🧑‍🧒‍🧒 Сүүлийн нэг жил Эцэг эхчүүдэд зориулсан сургалтандаа цаг гаргаж чадсангүй.

Гэхдээ заваараа бичиж л байя.

🥕🥗🥦 Хүүхдэд хоол танилцуулах

BABY-LED WEANING аргачлал гэдэг нь:

-Нухаш зутан бантан болгож нялбайлгахгүй
-Бүхэл хоолыг гарт нь баригдахаар жижиглэж бэлтгээд
-Хүүхэд өөрөө хоолоо барьж идэхэд туслах, сургахыг хэлнэ.

🥰 Энэхүү арга нь маш олон чухал ач тустай.

Үүнд:

-Өөрөө идэвхтэйгээр өөрийн хэрэгцээгээр зөв зохистой хооллох дадалд суралцана.

-Сонголт хийх чадвартай болно. Сонголтыг мэдээж тархиараа хийж байгаа болохоор уураг тархины хөгжилд маш сайн.

-Гарын жижиг булчингууд хөгжинө.

-Хэл яриа, харилцааны чадварт эерэг нөлөөтэй.

🥣 Уламжлалт халбагадах аргаар дан нухаш, зутан, бантан, миксердсэн хоол өгөх нь олон сөрөг үр дагавартай

Үүнд:

-Өөрөө идэвхтэйгээр зохистой хооллох дадалд суралцаагүй тул хоолонд дургүй болох хандлагатай.

-Хоол голж шилэх нь түгээмэл

-Хэт хүчилж хооллосноос хоолонд дургүй болох хандлагатай

-Ходоод сунасны улмаас хэт их идэж, илчлэгийн илүүдлээс улбаалан таргалалт ба таргалалттай холбоотой эмгэгүүд үүсэх

-Бүхэл хатуу хоол идэж чадахгүй болох, зөвхөн зөөлөн хоол иддэг тул хоол тэжээлийн нэр төрөл цөөрч, улмаар шим тэжээлийн бодисын дутагдал үүснэ.

✅ Шим тэжээлийн дутагдал нь ба төмөр дутлын цус багадалт, цайрын дутал, халдварт өртөмхий болохын зэрэгцээ биеийн ба уураг тархины өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдсан.

👆🏻 Зохисгүй, буруу хооллолт нь зөвхөн хоол танилцуулах үеийн төдийгүй, бага балчир нас, өсвөр нас улмаар насанд хүрсэн үед ч олон эрүүл мэндийн асуудлын эх үндэс болдог.

👧👶🏻👦 Хэрэв хүүхдэд тань хооллолттой холбоотой ямар нэгэн асуудал, бэрхшээл илэрч байвал эртхэн хүүхдийн эмчид хандаарай!!!

Хуяг-Очирын Мөнгөнцэцэг Munguntsetseg Khuyag-Ochir MD, MPH, MSc, IBCLC

Хүүхдийн эмч, нярайн эмч, эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн,
Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх

💕 Ховдын хязгаараас хичээл сургуулийнхаа амралтаар зориод ирэх нь хайр юм аа. Энэ зун л Ховд нутагт очиж үзсэн. Үнэхээр ...
05/01/2026

💕 Ховдын хязгаараас хичээл сургуулийнхаа амралтаар зориод ирэх нь хайр юм аа.

Энэ зун л Ховд нутагт очиж үзсэн. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутаг байна лээ.

👩🏻‍⚕️🧑🏻‍⚕️👨🏻‍⚕️ Заавал өвдсөн үед биш өвдөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн өсөлт хөгжил, хоол тэжээлийн үнэлгээ; биеийн ба сэтгэцийн эрүүл мэндийг хянуулж хэвшээрэй.

✅ Нярай нялх үед нь сар бүр;
✅ Хоёр нас хүртэл нь улиралд 1 удаа;
✅ Цэцэрлэгийн насанд жилд 2 удаа;
✅ Сургуулийн бага ангид жилд 2 удаа;
✅ Дунд, ахлах ангид жилд 1 удаа заавал хүүхдийн эмчид үзүүлээрэй!!!





Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 22:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when МБТ Хүүхдийн эмч нар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to МБТ Хүүхдийн эмч нар:

Shortcuts

Share