Мэс заслын дараах боолт эмчилгээ

Мэс заслын дараах боолт эмчилгээ ���

07/01/2025

Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч:
ДАРААХ ӨВЧЛӨЛИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА:
🏥 Ерөнхий мэс засал
🏥 Бүдүүн шулуун гэдэсний өвчлөлийн оношилгоо эмийн болон мэс заслын эмчилгээ
🏥 Хэвлийн хөндийн дурангийн мэс засал
- Цөсний хүүдийг дурангаар авах мэс засал
- Мухар олгойг дурангаар авах мэс засал
🏥 Шамбарам өвчний оношилгоо, эмийн болон мэс засал эмчилгээ /Багажаар сойх болон уламжлалт мэс заслын арга/
🏥 Цочмог болон архаг парапроктит өвчний үеийн мэс заслын эмчилгээ
🏥 Шулуун гэдэсний амсрын цууралтын үеийн эмийн болон мэс заслын эмчилгээ

Таны цагаан мах эргэж гадагшлаад, үе үе цус гарч,  #Шамбарам таныг ДАХИН зовоосоор байна уу🏥Хошногоны амсар болон шулуун...
18/11/2024

Таны цагаан мах эргэж гадагшлаад, үе үе цус гарч, #Шамбарам таныг ДАХИН зовоосоор байна уу
🏥Хошногоны амсар болон шулуун гэдэсний доод хэсэгт байрлах вений судаснуудын хөвсгөр биетүүд өргөсөх энэхүү эмгэг нь олон шалтгаантай байдаг.🤔
Энэ өвчний үе шат, төрөл, хүндрэл үүссэн эсэхээс хамаарч олон төрлийн мэс заслын бус болон мэс заслын эмчилгээнүүд байдаг.
Мэс засал эмчилгээний олон аргууд байдаг хэдий ч үр дүн, дахилт өгөх, эрсдэл, хүндрэлүүд нь бүгд харилцан адилгүй байдаг нь судалгаагаар нотлогдсон❗️‼️
🥵☢️Эмчилгээгүй удааж, ужигруулсан үед архаг цус багадалт, шамбарамны зангилаанд бүлэн үүсч бөглөрөх, анус, шулуун гэдэсний архаг шархлаа, хошного, шулуун гэдэсний салст суларч хошногоны сүвээр урваж, унжиж гарах зэрэг эрүүл мэндэд сөрөг, хортой нөлөө бүхий хүндрэлүүд үүсдэг.
Та манай пейжээс бидний хаяг, ажиллах цагийн хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүдтэй танилцаарай🥰🤗👏
Бидэнтэй утсаар холбогдож, цаг товлоод ирж үзүүлж, зөвлөгөө аваарай
☎️95887145

 #ШАМБАРАМААС Урьдчилан сэргийлэх аргууд:Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах: Спирт нь өөртөө их хэмжээгээр усыг т...
26/10/2024

#ШАМБАРАМААС
Урьдчилан сэргийлэх аргууд:
Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах:
Спирт нь өөртөө их хэмжээгээр усыг татдаг. Тиймээс спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсний маргааш ихээр ам цангадаг ба өтгөн сайн гадагшилдаг нь өөртөө шингэн их татаж их шээх, өтгөн амархан гадагшилдаг байна. Ингээд огцом ихээр шингэнээ алдаж, бие шингэний дутагдалд орж, цусан дах шингэний дутагдал үүссэнээр бие дэх шингэнээ татаж өөхний задрал багасах, булчин сулрах, дархлаа муудах шинж тэмдэг илэрдэг байна. Үүний хамгийн эхний жишээ бол тархины цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэй толгой өвдөх юм. Энэ процесс ганц өдөр үргэлжлэхгүй нэг удаагийн архины хэрэглээнээс 10-аад өдөр үргэлжилнэ. Үүнээс үүдэн өтгөн хатаж доод хэсгийн булчин суларч шамбармын зангилаа гарна.

Хувийн ариун цэврийг сахих:
Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занших хэрэгтэй. Энэ нь үрэвслийг дарах урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бvлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгүй байж болно.

Өтгөн хаталт болон гvйлгэлтээс сэргийлэх:
Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зовуурьтай хvмvvс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовуурь илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хvнс хэрэглэж гvйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаанд сууж хүндрэхгүй байх:
Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай. Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий.

Судалгаанаас харахад хэвийн үед 30 секундийн дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2–3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3-5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Эмчилгээ
Шамбарам өвчин (цагаан мах эргэх) нь венийн судасны төвийлт нь арьс амархан чангардаггүйтэй адил венийн судас тийм амар агшихгүй. Тиймээс шамбарамд удаан хугацааны эмчилгээ шаардана гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Эмийн эмчилгээ :
Хоолны дэглэм буюу шингэн зүйл сайн уух, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжсэнээр өтгөн хаталтаас сэргийлэх боломж олгоно.
Удаан хугацаагаар 00-д суухгүй байх.
Бүлэн усанд суух. Энэ нь венийн цусны эргэлтийг сайжруулснаар зангилаа агших боломжийг олгоно.
Шамбармын эсрэг түрхлэг хэрэглэх.
Мэс засал эмчилгээ хийх

26/10/2024

ӨГЛӨӨНИЙ МЭНД
#ШАМБАРАМ ӨВЧНИЙ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БОЛНО 🤏

Address

Баянзүрх дүүрэг 7р хороо, Сансарын баянцээлийн зүүн талд Сувилахуй ӨЭМТ
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэс заслын дараах боолт эмчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category