Орчил Гэгээ Хүрээлэн

Орчил Гэгээ Хүрээлэн Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Орчил Гэгээ Хүрээлэн, Meditation Center, Гандан, Шар Ордон 5, 6-р давхарт, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Ulaanbaatar.

“Эх Язгуур Бясалгал”✨🙏🏻
Монгол ДЭЭД өвгөдийн ТЭНГЭР ухаан шингэсэн судар, үлгэр, туульс, ерөөл, магтаалыг МОНГОЛ хэлний чимэгт аялгуугаар түмэнд түгээн дэлгэрүүлж, ӨВ соёлыг таниулах зорилготой МОНГОЛ бясалгалын төв болно.

НАМАР-н эхэн сарын ШИНИЙН 7Нарны илч багассан☀️Найгах цэцэгсийн өнгө гундсан🥀Нүргэлэх тэнгэрийн чимээ ихэссэн🌠Налгар НАМ...
19/08/2026

НАМАР-н эхэн сарын ШИНИЙН 7

Нарны илч багассан☀️
Найгах цэцэгсийн өнгө гундсан🥀
Нүргэлэх тэнгэрийн чимээ ихэссэн🌠
Налгар НАМАР-н сар 🍁хэдийнэ ТУХАЛЖЭЭ

НАМАР-н өдрүүдэд 🇲🇳МОНГОЛ түмэн минь
Хөвгүүн үрсийнхээ 🧒🏻СЭВЛЭГ-г үргээж
Хоёр биений холбоос зангидаж
Хослох амьдралыг ЕРӨӨН👰
Шинэ гэрийн НАЙР хийдэг нь ч УЧИГТАЙ

Газрын ШИМ бүрэн боловсорч🫐
Ганганах шувууд ХОЛ-г зорьж🕊️
Гийх наран АЛСРАН холдож☀️
Ганган ЕРТӨНЦ хишгээ хайралдаг нь ч УЧИГТАЙ

УЧИГ задалваас:
Гарвал дээд ӨНДӨР ӨВГӨД👴👵
Ганган үрсээн ТОЛЬДОН гийж
Намар цагын энэ л ӨДРҮҮДЭД🌍
Гал мандал 🔥дээр тань ТУХАЛДАГ учиг бий
ИЙМД:
Үүсгэлээн ХҮНДЛЭН
Үр хүүхдүүд нь гоёсож🌳
Их найрыг хөгжөөн
Ижий буурлууд
Эцэг дээдсүүдтэйгээ ЗОЛГОДОГ ерөөлтэй🙏

Эх дэлхийдээ талархаж🌍
Элбэрэлт нарандаа бахдаж☀️
Эрхэм ХИШИГТ мэхийж🌈
Энэ л өдрүүдийг ДЭЭДЭЛДЭГ ерөөлтэй

15/08/2026

ГАЛ: 🔥Орчлон ертөнцийн чанад нууцыг өөртөө агуулдаг нэгэн бодгалт хүч бол ГАЛ болой. Бид мэдэх гэж хичээвч хаанаас асуух...
13/08/2026

ГАЛ: 🔥
Орчлон ертөнцийн чанад нууцыг өөртөө агуулдаг нэгэн бодгалт хүч бол ГАЛ болой.

Бид мэдэх гэж хичээвч хаанаас асуухаа үл мэднэ
Бид таних гээд хичээвч учиг үл тодрох нууц гэлтэй
Бид ойлгож учиглан ухаарал авахыг хүснэ

Би асууж байна

Гал махбод гэж юу вэ?🔥
Гал шүтэхүйн шалгаан юу вэ?🔥
Гал дээдлэн хүндэтгэхүйн шалтгаан юу вэ? 🔥
Таниж мэдэх зүйлс их юм аа. 🔥

Ааваас өвлөх ГАЛ чухаг гэх юм
Мөнхөд дээдлэх хүч ГАЛ гэх юм
Угтаж өвлөх удамт ГАЛ эрхэм гэх юм
Учигтайхан судлах ёстой хүч бол ГАЛ гэх юм

Бид судалсаар
Бид учиг холбоосыг ухаарсаар
Бид оюу тойромд энхжин бадрах шалтгаан энд буй гэж ойлгосоор
Бид хөгжин дэлгэхүйн их хүчний чанад нууц энд буй хэмээн бахадсаар

Ертөнцийн амь ГАЛ
Хүмүүний амь ГАЛ
Оршихуйн амь ГАЛ

ОГХ-н үүсгэн байгуулагч, ТӨВЛӨРӨХҮЙН эрдмийн багш: Б. Эрдэнэчимэг

2026.08.13

ГАНЦААРАА💫 БАЙХ-г ХҮСЭХ НЬ буруу зүйл биш🌺Зүст биеЗүггүйтэн буртаглагдваас🧬Бодлын оронБурууд автваас💨Сэтгэлийн мандалСэл...
04/08/2026

ГАНЦААРАА💫 БАЙХ-г ХҮСЭХ НЬ буруу зүйл биш🌺

Зүст бие
Зүггүйтэн буртаглагдваас🧬

Бодлын орон
Бурууд автваас💨

Сэтгэлийн мандал
Сэлүүрээ алдваас 🫯

Хийсгэл оршнолууд
Хэлхээт судлыг тань эрхшээж👿
Урсах эрчим тань
Уруудан доройтож👹
Уясах эгшиг тань
Хөг хэмнэлээ алдаж🎼
Хүйн эрчим тань
Хүслийн хүлээнд орж
Хүмүүн дүрээ алддаг учигтай 💀

✨ИЙМД✨
Дүрст биений шунал тачаалд бүү авт
Буруу буртагыг бодлын хэмжээст бүү оруул
Сөрөг хэмийг сэтгэлийн толинд бүү тусга

Цаг хугацааны хэмжээст ДЭЛХИЙ-д🌍
Цаг хугацаатай заларсан гэрэлт БИЕЭ✨
Цагаан эрчимээр тэжээн УСЛААРАЙ🌺

Тэнгэр дээд өвгөдтэй🌞
Тэнхлүүн дээд дээдсүүдтэй💫
МОНГОЛ хүмүүн гэдгээ
Магнай орондоо🧠
Мөнхөд сануулан тунхаглаж
Эрчим орноо хамгаалж байгаарай🥰

“Орчил Гэгээ” Хүрээлэнгийн дэргэдэх  “Эх Язгуур” бясалгалын төвийн ТӨВЛӨРХҮЙН бүх хичээлүүд 2026.08-р сард амарна. 🌍2026...
31/07/2026

“Орчил Гэгээ” Хүрээлэнгийн дэргэдэх

“Эх Язгуур” бясалгалын төвийн ТӨВЛӨРХҮЙН бүх хичээлүүд 2026.08-р сард амарна. 🌍

2026.09-р сараас ✨шинэ хичээлийн жил эхэлнэ.

АНХНЫ ҮР👼Ижий дагинаЭцэг тэнгэрийнхээ Үр тосох үүдийг нээж🔥Удам буурлуудУраг өвгөдийнхөөХолбоос нь болж мэндэлдэг учраас...
29/07/2026

АНХНЫ ҮР👼

Ижий дагина
Эцэг тэнгэрийнхээ
Үр тосох үүдийг нээж🔥
Удам буурлууд
Ураг өвгөдийнхөө
Холбоос нь болж мэндэлдэг учраас✨

Анхлан буусан үрээ
Амь орныг минь хамгаалагч хэмээн
Аминчлан хайрладаг учигтай💕

Алс холын ОРЧИЛ-с
Амгалан ертөнцийг цогцлоохоор
Агуу түүхийг туурвихаар🌍
Аавын УДАМ-г тэгшитгэхээр
Ижийн УРАГ-г зүгшрүүлэхээр
Заларч буусан УУГАН үр учраас🤰🏻

Энхрий УУГАН үрээ
Эг дээд ертөнц хэмээн
Эрхэмлэн хүндэлдэг ёстой💫

Зулай тэрлэн төрөх дүү нарынхаа
Замыг засч тэгшилдэг учраас
Зүүсгэл гоёлтой ГЭРЭЛ хэмээн
СЭНТИЙ дээр залдаг учигтай🌺

Хамгийн нандин ГЭРЭЛ
Хараа булаам БОДГАЛЬ
Хязгааргүй гэгээн ЕРТӨНЦ
Анхны үр болон буудаг юм
Аминчлан дээдэлж яваарай🥰

УДАМУРАГ-г тань үргэлжлүүлж буй -БЭР тань-ХАНЬ, ГЭРГИЙ таньЭцэг дээдИжий гоёлынхоо ГАЛ дээрЦэцэг болон дэлгэрсэн ОХИН үр...
23/07/2026

УДАМ
УРАГ-г тань үргэлжлүүлж буй
-БЭР тань
-ХАНЬ, ГЭРГИЙ тань

Эцэг дээд
Ижий гоёлынхоо ГАЛ дээр
Цэцэг болон дэлгэрсэн ОХИН үр🌺

Өндөр өвөг
Буурай ижийнхээ АРИУН өвөрт
Оч болон мэндэлсэн ТОД гэрэл✨

Эцэг УУЛ
Ижий НАР-ныхаа ГЭГЭЭН оршихуйд
Хөг аяс болон эгшиглэсэн УЯСАМ хэм🎼

Эрчлэх САЛХИ
Түших ЕРТӨНЦ-ийн МАНДАЛТ оронд
Гайхам бодгаль болон ТӨГСӨРСӨН бие🧘🏻

Аавын СУРГААЛЬ
Ижийн БҮҮВЭЙН аалинд
Гиймэл бүсгүй болон ГЭРЭЛТСЭН гэгээ болой🔅

❤️🥰🌺✨
Удмыг тань ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ гэж
Уясам эгшгээ ХӨГЛӨН
Уяхан биеэ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭН
Ариун САВ орондоо
Тэнгэрийн ГЭРЭЛ тосдог юм🤰

Тэнхээт биеийг УРЛАХ гэж
Тэнгэр газрыг холбодог юм🌏

Үр гоёлоо
Хүмүүн дүрэнд УРЛААД
Цалгих эрчмийг ЭРЧЛЭН
Замбууланд үрээ ӨЛГИЙДДӨГ юм🌈

Ижий дүрэндээ
Сэнтий ТОСООД
Өсгөхүйн ЖАРГАЛ-д умбадаг юм🥰

БЭР хэмээн цоллогдох ❤️
ОХИН үрээ ХҮНДЛЭН хайрлаарай.

ГЭРГИЙ сэнтийнд заларсан
ХАНЬ гоёлоо ХАЛАМЖЛАН хайрлаарай👰

Зүүд адил✨Зурвас өнгөрөх ӨДӨР-үүдТаны ӨНӨӨДӨР-төө оршиж буйн шинж дүр🥰Эгэл хүмүүн дүрээр сэнтийлсэн ТА🧘🏻Элээх өдрүүдийн ...
21/07/2026

Зүүд адил✨
Зурвас өнгөрөх ӨДӨР-үүд

Таны ӨНӨӨДӨР-төө оршиж буйн шинж дүр🥰

Эгэл хүмүүн дүрээр сэнтийлсэн ТА🧘🏻
Элээх өдрүүдийн урсгалыг🌍
Ээлжлэх нарны тусгалыг🌞
Элбэх салхины эрчсийг💨
Эрээн өнгөт шинжийг ҮЛ сөрнө, харин ХЭМ нэгдэн УЯСНА🌺

Өчигдөрт ҮЛ тушигдана
Өнгөрсөнд ҮЛ санааширна
Ирээдүйд ҮЛ яарна
Ирээгүйд ҮЛ тэмүүлнэ

Оргилох ХҮСЭЛ ч үгүй✨
Ондооших ШУНАЛ ч үгүй
Омооших СЭТГЭЛ ч үгүй
Одоо, энэ л ХОРОМ-доо СЭТГЭЛ дүүрнэ

Өнөөдөрт өнжин амгаланжина☺️
Одоод онцгойлон шимтэнэ

Эрхэм БЯСАЛГАГЧ та ЦАГ ХУГАЦАА-ны хүлээснээс ангижирч, ЭНЭ л хором мөч бүртээ ТӨВЛӨРӨӨРЭЙ.🧠

18/07/2026

2026.07.18 Үлгэрийн бясалгал
ХҮРЭЛДЭЙ ХААНЫ ТУУЛЬС №48

12/07/2026

Address

Гандан, Шар Ордон 5, 6-р давхарт, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 06:00 - 17:00
Tuesday 06:00 - 17:00
Wednesday 07:00 - 17:00
Thursday 06:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00

Telephone

+97694777726

Alerts

Be the first to know and let us send you an email when Орчил Гэгээ Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Орчил Гэгээ Хүрээлэн:

Shortcuts

Share