OM TARA уламжлалт эмнэлэг

OM TARA уламжлалт эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from OM TARA уламжлалт эмнэлэг, Medical and health, Peak Residence 818a байр, Ulaanbaatar.

📍 Zaisan Hill-н баруун талд Zaisan Peak зогсоолд Баян рестораны баруун талаар ХЭЭЛЭНГОО хаалгаар ороод 2 давхарт

📋 Уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээ Намайг О.Очгэрэл гэдэг.
2018 онд БНХАУ ӨМӨЗО-н Үндэсний их сургуулийг УАУ-ы хүний их эмчийн бакалавр.
2021 онд Оточ Манрамба их сургуульд судалгааны магистр.
2021 онд УАУТХ-д УАУ дотор судлалын нарийн мэргэжлийн эмч.
2023 онд УХТЭ-д Яаралтай тусламжийн олгох эмч.

Ажлын туршлага:
2018-2023 онд "Дээд Эрүүл Мэндийн Оточ Одь" эмнэлэгт хүний их эмч.
2019-2021 онд Улаанбаатар сувилалд резидент эмч
2023 онд УХТЭ-н ЯТТ-н олгох эмч

“ЯМАР ХҮМҮҮС ХООЛ ИДСЭНИЙ ДАРАА ШИНГЭН ЗҮЙЛ УУЖ БОЛОХГҮЙ ВЭ?” Цуврал 23🥗 Эрүүл зөв хооллолт гэдэг нь зөвхөн шим тэжээлтэ...
21/08/2026

“ЯМАР ХҮМҮҮС ХООЛ ИДСЭНИЙ ДАРАА ШИНГЭН ЗҮЙЛ УУЖ БОЛОХГҮЙ ВЭ?” Цуврал 23

🥗 Эрүүл зөв хооллолт гэдэг нь зөвхөн шим тэжээлтэй, витаминлаг хоол идэхийг л хэлэх үү?

- Үгүй

👉Хоололтын үед ХООЛ болон УУХ ШИНГЭН-ий харьцааг тэнцүүлэн идэх нь ЗӨВ ЗОХИСТОЙ хооллолтонд багтдаг.

🟰 Хоорондын зөв харьцаа гэж юу вэ?

Ходоодны тэн хагас /50%/-т нь ХООЛ,
Үлдсэн тэн хагасын хагаст /25%/ нь ШИНГЭН ЗҮЙЛ,
Үлдсэн /25%/ хэсгийг ХООСОН байлгаж чадвал тэр зөв харьцаа.

Зөв харьцаагаар идэж чадвал тэр нь биеийг амьдруулах хүчийг үүсгэнэ.

🔆 Монголчууд маань хоол идсэнийхээ араас ёс болгож заавал цай амсаж, уудаг. Энэ нь:

1. Хоолыг шингээнэ

2. Биеийг төлжүүлэнэ

3. Биеийн хүчийг нэмэгдүүлэх чадалтай.

❓ Ямар үед хоолны араас шингэн ууж болохгүй вэ?

1. Дуу хаагдах өвчин буюу
- Хоолой сөөх,
- Хоолой хуурайших,
- Хоолой сэрвэгнэх
- Хоолой өвдсөн шинж тэмдгийн үед

2. Астма

3. Цэртэй ханиалга

4. Ханиад томуу хүрсэн

5. Гүйлгэлтийн үед болохгүй.

Энэ нь өвчний эдгэрэлтийг удаашруулж өвчнийг архагшуулдаг.

💌ЗӨВӨЛГӨӨ:

🥣 1. Хооллох бүртээ 2 гарын алганы хонхорыг нийлүүлсэн хэмжээтэй 1 аяга хоол зооглох.

🥃 2. Тэр аяганыхаа талаар шингэн зүйл ууж болно. Хэтрүүлбэл өөр өвчин үүсдэг.

🍽️ 3. Өөрийн ходоодны хэмжээнд таарсан хувийн аягатай болох түүнийгээ чадвал биедээ авч явж байх /Халдварт өвчнөөс сэргийлнэ/

❗4. Дээрх зовиур болон өвчтэй хүмүүс хоолны араас цай, ус, ундаа уухгүй байх.

🤗 5. Та жингээ барих болон жингээ бууруулах гэж байгаа бол уухгүй байвал зохино.

🍲 6. Шөлтэй хоолыг ходоодны 75 хувьдаа /1 аяга талтай/ идэж болно...

💚 7. Харьцангуй эрүүл хүмүүс хооллолтын үеийн хоол ундаагаа тэнцүүлэн ЗӨВ ЗОХИСТОЙ хооллож өвчингүй биеээ үргэлжлүүлэн тордоорой.

Танд эрүүл энхийг хүсэе !

Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл

Одон орон зурхайгаар таны төрсөн орд таны биеийн ямар эрхтэнд голчлон нөлөөлдөг вэ? Цуврал 126🌊 Сүүлийн бүлэг болох УСАН...
21/08/2026

Одон орон зурхайгаар таны төрсөн орд таны биеийн ямар эрхтэнд голчлон нөлөөлдөг вэ? Цуврал 126

🌊 Сүүлийн бүлэг болох УСАН махбодтой 3 ордыг оруулъя.

Товчхон тайлбарлахад таныг төрөх үед тосож авч буй од гариг эрхэс гэж байдаг. 12 ордыг тус тусад нь хариуцдаг гараг /Буд, Сугар, Санчир г.м/ гэж бий.

☪️Тус гарагууд нь сонгомлоор хэд хэдэн эрхтэнг нөлөөлж байдаг. Энэ нь таны нэг насны амьдралд хамаатай байх тул та бүхэн өөрийн төрсөн НАРны ордоор хялбар нөлөөлж болохуйц эрхтнээ мэдээд аваарай.

Гал махбодтой орд : https://m.facebook.com/story.php?story_fbid=270008749107723&id=100082957983606&mibextid=Nif5oz

Шороо махбодтой орд : https://www.facebook.com/100082957983606/posts/270644589044139/

Хий /агаар/ махбодтой орд:
https://www.facebook.com/100082957983606/posts/270961459012452/

Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О.Очгэрэл

Одон орон зурхайгаар таны төрсөн орд таны биеийн ямар эрхтэнд голчлон нөлөөлдөг вэ? Цуврал 125🌍Энэ удаад ХИЙ /Агаар/ мах...
20/08/2026

Одон орон зурхайгаар таны төрсөн орд таны биеийн ямар эрхтэнд голчлон нөлөөлдөг вэ? Цуврал 125

🌍Энэ удаад ХИЙ /Агаар/ махбодтой 3 ордыг оруулъя.

Товчхон тайлбарлахад таныг төрөх үед тосож авч буй од гариг эрхэс гэж байдаг. 12 ордыг тус тусад нь хариуцдаг гараг /Буд, Сугар, Санчир г.м/ гэж бий.

☪️Тус гарагууд нь сонгомлоор хэд хэдэн эрхтэнг нөлөөлж байдаг. Энэ нь таны нэг насны амьдралд хамаатай байх тул та бүхэн өөрийн төрсөн НАРны ордоор хялбар нөлөөлж болохуйц эрхтнээ мэдээд аваарай.

Гал махбодтой орд : https://m.facebook.com/story.php?story_fbid=270008749107723&id=100082957983606&mibextid=Nif5oz

Шороо махбодтой орд : https://www.facebook.com/100082957983606/posts/270644589044139/

Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О.Очгэрэл

Одон орон зурхайгаар таны төрсөн орд таны биеийн ямар эрхтэнд голчлон нөлөөлдөг вэ? Цуврал 124🌍Энэ удаад ШОРОО махбодтой...
19/08/2026

Одон орон зурхайгаар таны төрсөн орд таны биеийн ямар эрхтэнд голчлон нөлөөлдөг вэ? Цуврал 124

🌍Энэ удаад ШОРОО махбодтой 3 ордыг оруулъя.

Товчхон тайлбарлахад таныг төрөх үед тосож авч буй од гариг эрхэс гэж байдаг. 12 ордыг тус тусад нь хариуцдаг гараг /Буд, Сугар, Санчир г.м/ гэж бий.

☪️Тус гарагууд нь сонгомлоор хэд хэдэн эрхтэнг нөлөөлж байдаг. Энэ нь таны нэг насны амьдралд хамаатай байх тул та бүхэн өөрийн төрсөн НАРны ордоор хялбар нөлөөлж болохуйц эрхтнээ мэдээд аваарай.

Гал махбодтой орд : https://m.facebook.com/story.php?story_fbid=756756943766232&id=100082957983606

Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О.Очгэрэл

"Намрын улиралд хүүхдүүддээ хагас атга үзэм идүүлж  уушгийг нь тэтгээрэй" Цуврал 123🍇 Үзэм нь амтлаг амттай, сэрүүн чана...
19/08/2026

"Намрын улиралд хүүхдүүддээ хагас атга үзэм идүүлж уушгийг нь тэтгээрэй" Цуврал 123

🍇 Үзэм нь амтлаг амттай, сэрүүн чанартай тул

• Ханиадны үлдэгдэл урхаг арилгах

• Ханиахыг намдаах

• Дотор хаванг хөөж амьсгаадахыг дарах

• Уушгийг төлжүүлж, шимжүүлэх зэрэг чадалтай.

🍁 Намар төмөр махбодтой уушгины судал дэлгэрч идэвхжих үе тул өвөлдөө сайн бэлдэж уушгиа шимжүүлэх хүнсийг хэрэглээрэй.

Ялангуяа бяцхан үрсдээ үзэм ашиглаад намарт:

🧃Ундааны оронд үзэмний шүүс уулгаарай.

🍭Чихэрний оронд хагас атга үзэм идүүлээрэй

🍚Дангаар нь уйтгартай байвал шинэ шар тостой цагаан будааны бресс хийж өгөөрэй.

👉 Эсвэл та бүхэн уламжлалт анагаах ухааны үрлэн эм болох "Гүнбүрүм 7" эмийг 30 хоногийн зайтай 7-10 уулгаж цэвэрлэж тэтгэж болно шүү.

Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О. Очгэрэл

18/08/2026

Таны аль нэг эрхтэнд ургацаг үүссэн бол галын илчээ үүсгэж (Бодисын солилцоогоо нэмж) хамгаал

“ТУУЛГА ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?” Цуврал 26👉Туулга гэдэг нь тусгайлан бэлтгэсэн эмт бодис /ургамал/ ашиглан өвчнийг туун гарг...
17/08/2026

“ТУУЛГА ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?” Цуврал 26

👉Туулга гэдэг нь тусгайлан бэлтгэсэн эмт бодис /ургамал/ ашиглан өвчнийг туун гаргах буюу өвчний цэвэрлэгээ гэж ойлгож болно.

💛 Туулга нь ихэвчлэн ШАР-аар голлосон халуун чанартай өвчнийг үндэсээр нь эмчилдэг сэрүүн чанартай засал эмчилгээ юм.

❓ Ямар өвчнинд туулга эмчилгээ хийдэг вэ?

➡️ Толгойн өвчинд /Толгой хатгаж өвдөх, Нүд бүрэлзэх/
➡️ Арьсны өвчинд /Хатиг, идээт үрэвсэл, харшил г.м/
➡️ Эмэгтэйчүүдийн өвчинд /Миома, уйланхай/
➡️ Цөсний өвчин /Бие нүд арьс шарлах, Цээж гашуурах, Цөс нугаларах, ургацаг, өтгөрөл г.м/
➡️ Архаг өтгөн хаталт
➡️ Тулай өвчинд
➡️ Хорхой өвчинд өөр өөрийн тусгай эмт бодисуудаар өвчнийг доош туулгаж гаргана.

👉 Хэдэн төрлийн туулга байдаг вэ?:

1. Шар өвчний туулга буюу цөсний туулга
2. Эмэгтэйчүүдийн туулга
3. Судсан туулга
4. Толгойн өвчний туулга гэх мэт эртхэн өвчин тус бүрт тусгайлан найруулсан олон төрлийн туулганууд байдаг.

💁Одоо уламжлалтын эмнэлгүүдэд түгээмэл хийж байгаа нь ЦӨСНИЙ туулга бөгөөд цөс нь ШАР-ын суурь тул дээрх өвчнүүдийн үед цөсний туулга хийлгэхэд тодорхой үр дүн үзүүлдэг. Иймд цөсний туулга хийлгэж болно.

🏠 Гэрийн нөхцөлд шар сүү, оливын тос, лемоноор цөсөө угаах нь түр зуур дээрх өвчнүүдийн шинж тэмдэгийг дарах боловч ЭМЧИЛГЭЭ биш юм.

⚕️ Тусгайлан бэлтгэсэн эм танг ашиглаж өвчин бүрийг өөрийн туулгаар туулгах нь гэрээр цөс угаахаас ондоо тул та өөрт тохирсон өвчний туулганы төрлөө сонгон эмчийн хяналтанд аль болох намрын улиралдаа / 9,10 саруудад / нэг хийлгэж байгаарай.

Танд эрүүл энхийг хүсэе 🤗

Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О. Очгэрэл

Энэ жил манай эмнэлэг 9/25-27нд эрүүл мэндийн технологийн экспод оролцох бөгөөд тус өдрүүдэд үзлэг оношлогоо үнэгүй хийг...
17/08/2026

Энэ жил манай эмнэлэг 9/25-27нд эрүүл мэндийн технологийн экспод оролцох бөгөөд тус өдрүүдэд үзлэг оношлогоо үнэгүй хийгдэж, шинээр нэвтэрсэн тоног төхөөрөмжтэй танилцах боломжтой 🥰

Хамт олон, үйлчлүүлэгчиддээ үргэлж инээд хөөр бэлэглэж байдаг Отгонбаяр Ц. эмчдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэ...
16/08/2026

Хамт олон, үйлчлүүлэгчиддээ үргэлж инээд хөөр бэлэглэж байдаг Отгонбаяр Ц. эмчдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе ээ 🥰🥳

“НАМАР ЮУ ЗОХИСТОЙ ВЭ?” Цуврал 18🍂 Намар хүний биед ямар өөрчлөлт гарч, ямар өвчлөл сэдрэх болон ямар өвчнөөр өвчлөх бол...
16/08/2026

“НАМАР ЮУ ЗОХИСТОЙ ВЭ?” Цуврал 18

🍂 Намар хүний биед ямар өөрчлөлт гарч, ямар өвчлөл сэдрэх болон ямар өвчнөөр өвчлөх боломжтойг түүнээс яаж урьдчилан сэргийлэх аргаа ойлгож авсан байх гэж итгэж байна 🙂

❓Тэгвэл намар ямар идээ унд, явдал мөр хийвэл зохистой байдаг вэ?

🍲Идээ унд: Амтлаг, гашуун, эхүүн амттай, сэрүүн, нүнжиггүй эрдэмтэй идээ унд голловол зохистой.

🥩Махны зүйл: Үхэр, гөрөөсний махыг голлох

🧈Тосны зүйл: Дөнгөж гаргаж авсан ямааны шинэ тос дээдийн сайн. Үхрийн шинэ шар тос бас болно.

🫘 Үрсийн зүйл: Цагаан будаа , хөх арвай, шар будаа, буурцаг зэрэг зохимжтой.

🥗Ногооны зүйл: Бүх төрлийн ногоон өнгийн ногоо🥦🥒🥬

🍉Жимс: Тарвас, нэрс зэрэг байгаль дэлхий бидэнд намрын цагт өгдөг жимс бүхэн зохимжтой.

🥤Ундааны зүйл: Буцалгаж хөргөсөн ус, үнээ ямааны тараг. Детокс ундаануудаа жинхэнэ уух улирал шүү дээ 😋

🏃Явдал мөр: Цээрлэх явдал мөрийг мөрдөхөд л болно.

🌴1. Сэрүүн сүүдэр газар, усны эрэг дээр суувал зохино.

🙉 2. Дуу чимээ багатай, үймээн шуугиангүй газар байх

👃3. Сайхан үнэртэй тосоор биеэ тослох /Агар, зандан тэргүүтэн.../

💦4. Хөлсийг бага гарган хөнгөн алхах хэрэгтэй.

🎽5. Агаар сэлгэлт сайн хувцас өмсөх.

🛌6. Бэлгийн үйлийг намрын цагт 7 хоногт 3 хийх нь зохистой гэдэг.

💌Зөвөлгөө:

1. Ерөнхийлвөл намрын цагт ногоон өнгөтэй идээг голчил гэж бичсэн байдаг. Иймд юу авах идэхээ ойлгохгүй байвал ногоон өнгийн бүх зүйл намрын улиралд зохимжтой.

2. Биеийн өвөрмөц чанар нь ШАР дийлэнх хүмүүст цээрлэл болон зохистой идээ явдал нь энэ насандаа мөрдвөл биеэ эрүүл авч явах боломж нь шүү 🤗

💚 Юу идэж уух нь таны сонголт билээ, танд эрүүл энхийг хүсэе. Сонголт бүхэн тань мэргэн байг ээ 🙏

❗Анхааруулга:

Хэдий намар болж байгалиасаа ШАР босох боловч эрүүл биеийн тэнцвэрээ алдагдуулж хийгээ хямраасан хүмүүс мэргэжлийн УАУ-ны эмчээс зөвөлгөө авч дээрх зүйлсийг мөрдвөл зохино.

Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О. Очгэрэл

Address

Peak Residence 818a байр
Ulaanbaatar
17023

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 15:00
Sunday 10:00 - 15:00

Telephone

+97699846162

Alerts

Be the first to know and let us send you an email when OM TARA уламжлалт эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to OM TARA уламжлалт эмнэлэг:

Shortcuts

Share