Сэргээн засах Уламжлалт АУ-ны Н.Батцэцэг эмчийн зөвлөгөө

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сэргээн засах Уламжлалт АУ-ны Н.Батцэцэг эмчийн зөвлөгөө

Сэргээн засах Уламжлалт АУ-ны Н.Батцэцэг  эмчийн зөвлөгөө уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээ

22/07/2026
Өглөөний мэнд цахим найзуудаа! Та гэр бүл найз нөхдөөрөө энэ зун саам уухаар шийдсэн бол доорх зөвлөмж хэрэг болж магад ...
21/06/2026

Өглөөний мэнд цахим найзуудаа!

Та гэр бүл найз нөхдөөрөө энэ зун саам уухаар шийдсэн бол доорх зөвлөмж хэрэг болж магад хадгалаад аваарай!
Саам уух схем
1 өдөр 50 мл ээр өдөрт 2-3 удаа
2 өдөр 100 мл ээр өдөрт 2-3 удаа
3 өдөр 150 мл ээр өдөрт 2-3 удаа
4 өдөр 200 мл ээр өдөрт 2-3 удаа
5 өдөр 250 мл ээр өдөрт 2-3 удаа
6 өдөр 200 мл ээр өдөрт 2-3 удаа
7 өдөр 150 мл ээр өдөрт 2-3 удаа
8 өдөр 100 мл ээр өдөрт 2-3 удаа
9 өдөр 50 мл ээр өдөрт 2-3 удаа тус тус ууж болно.

‼️Саам уух үедээ архи айраг холиж уухгүй байх нь зүйтэйг анхаарна.
‼️Саамаа гүүний зэлэн дээр нь аягатайгаа алхаж очиж ууна.
‼️Саам уух үед махан хоолоо багасгаж хөнгөн хооллох ба хэвлийгээр дулаалж цагаан хоол сүү тараг шөлтэй хоол иднэ.
‼️Сэрүүн чанартай тул саамны үед будаа хар усыг цээрлэнэ!
‼️Хүн бүр адилгүй бөгөөд хэвлий чийрэг хий махбодитой хүмс хялбар гүйлгэхгүй шарын хэвлийтэй нойр булчирхай ходоод гэдэс муутай хүмс амархан гүйлгэж болзошгүй тул эмчийн хяналтанд саам уувал зүгээр
‼️Элэг муутай архи уудаг, элэгний өөхжилттэй , вирусын шалтгаант элэгний үрэвслийн хөнгөн үед СААМ ЭМЧИЛГЭЭ тохиромжтой.
‼️Эрүүл хүмүүс ч саам ууж болохыг сануулая таны цөс хөөгдөж элэг цэвэршинэ.
‼️Элэгний циррозын хүндэрсэн шат, хавдартай хүнд саам эсрэг заалттай!

☎️ 99960533

21/06/2026

Энэ зун саам уух зорилготой элэг цөс муутай тарган даралт ихэсдэг иргэдэд зөвлөмж

ГҮҮНИЙ СҮҮ БУЮУ СААМ

2️⃣Ундаа
Морь,илжигний сүү буюу гүүний саам
Төвөд: ཏ་བོང་འོ
Орос: Кобылье молоко
Аггли: Mare's milk
✅Гүүний саам нь А, В, D, E витаминууд, түүнчлэн амин чухал (Ca, K, Na, I, Co, Zn, Mn, Cu, Fe, Al) микроэлементүүдээр баялаг.
✅Витамин С-ийн агууламжаараа амьтны гаралтай бүтээгдэхүүнээс хамгийн өндөр.
✅Хүний биед нэн чухал уураг, ханаагүй тосны хүчлийг ихээр агуулдаг.
✅Биеийн дархлааг нэмэгдүүлэх
✅Бодисын солилцоог хэвийн болгох
✅Хоол боловсруулах эрхтний эмгэг
✅Уушгины өвчин
✅Арьсны өвчин
✅Мэс заслын дараах нөхөн сэргээлтийг түргэсгэх
✅ Уураг нөхөх зэрэг олон үйлдлийг нэг дор үзүүлдэг гайхалтай байгалийн гаралтай эмчилгээний бодис юм.
❎Дур мэдэн ууж, хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно.
❗Заавал Уламжлалтын мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, хяналтан дор хэрэглэнэ.

☎️ 9980 1797

24/05/2026

Батболдын Цэрэнлхагва

Хаяг: 10-р хороолол Цоглог хотхон 201-р байр, Утас: 99960533
13/05/2026

Хаяг: 10-р хороолол Цоглог хотхон 201-р байр, Утас: 99960533

Хий тэнцлийн цагт хурж, зун хөдөлж, намар амирлана.  Хий, шар, бадганы ойлголт маш чухал юм. Дан гурав, хавсарсан гурав,...
12/05/2026

Хий тэнцлийн цагт хурж, зун хөдөлж, намар амирлана.

Хий, шар, бадганы ойлголт маш чухал юм. Дан гурав, хавсарсан гурав, хурмал нэг гээд долоон биеийн өвөрчлөлд хувааж ярьдаг.

Дан хий гэж байхгүй гэж үздэг. 90% хий, 10% бадгана, 80% хий, 20% шар гэдэг ч юмуу. Хавсарсан гэдэг нь 70:30, 60:40-ийн харьцаатай, хурмал гэдэг нь 33:33:33 тэнцвэртэй байхыг хэлнэ.

Голдуу хавсарсан өвчлөл нийтлэг бий.

Улирлаар авч үзвэл УАУ-нд 6 цаг бий:
12.16-наас 2.15 хүртэл өвлийн адаг
2.16-наас 4.15 бол хавар
4.16-наас 6.15 бол тэнцэл дэгжрэл
6.16-наас 8.15 зун
8.16-наас 10.15 намар
10.16-наас 12.15 өвлийн эхэн гэсэн ийм 6 цаг буюу улирал бий.

Хий, шар, бадган 3 махбод хурах, хөдлөх, амирлах гэсэн зарчмаар явна.

Хүмүүс хөдөлгөөн бага хийж, хүнд, тослог идээ ундаа тэргүүтэн сэрүүн хавсарснаас бадган хурдаг.

Бадган хавар хөдөлж, тэнцлийн цагт амирлана.

Тэгэхээр өвлийн улиралд илчтэй, халуун чанарын мах шөл, идээ ундааг хэрэглэж, дулаан хувцаслаж даарахгүй явж, нойр сайн авах хэрэгтэй. Өвлийн шөнө урт, тиймээс номонд тойгны шөл, зутан шөл уугаарай гэж бичсэн байдаг. Халуун чанартай адууны мах, бүлээн чанартай хонины мах зохистой. Аньс, нэрс, чацарганы шүүсийг буцалсан усанд хандалж уух, нохойн хошууг цайндаа буцалгаж уух зэргээр хоол ундаараа зөв байх юм.

Хүмүүс ядраад байна дусал хийлгэчихье л гэдэг. Дусал шингэн гэдэг хүний биед ороод 12 цаг эргэлдээд биеэс гадагшилна. Дусал хийлгэх нь буруу гэж хэлэхгүй ч хэмжээнд нь хэрэглэвэл эмчилгээ, хэтрүүлбэл хор. Өндөр тунтай витаминууд их уухын оронд түүнийг агуулсан хоол ундаа идэх нь илүү үр дүнтэй. Витаминууд шингэхдээ ходоодыг их цочроодог.

Уламжлалт анагаах ухаанд нойргүйдэл гэхэд хий арвидсантай холбоотой байдгаас хий дарах идээ, ундаа, эмийг өгнө. Монгол төөнө, халуун тосон бариа, шимжүүлэх бариа, зүү гэх мэтээр эмчилнэ. Мөн эмчилгээний гам салхи жаварт цохиулахгүй, хүйтэн ус зэргийг хэрэглэхгүй байх нь маш чухал.

Ядаргааг эмчлүүлэхгүй явсаар сөрөг үр дагавар нь өвчин эмгэг үүснэ. Даамжраад сэтгэцийн олон өвчний суурь болно. Тиймээс биед жаахан зовиур байвал эмчид үзүүлээд зааврын дагуу хоол ундаа идээд, эмчилгээгээ авах нь зохистой.

Хүн бүрийн биеийн онцлог, билэг чанар, мөн чанар, төрөлх чанар өөр, өөр тул дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийлгэх нь маш буруу.

05/05/2026

ЗӨВЛӨМЖ

Таны элэг өвчилсөн тохиолдолд эхний үе шатандаа ямар нэг өвдөх шинж тэмдэг огт илрэхгүй.

Учир нь элгэнд өвдөлтийг мэдрэх эс, ноцирецептор байдаггүйтэй холбоотой!

Харин дараах шинж тэмдгүүд илрэх боломжтой бөгөөд хэрэв таньд илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаж, лабораторийн шинжилгээ, биохимийн шинжилгээ, вирусын маркерын шинжилгээ, хэт нам авиан дүрс оношлогооны шинжилгээ тус тус өгөөрэй

1. Хоолны дуршил муудах, цатгалдах, аюулхай орчимд цанхайж байвал

2.нүүр нүд улайх, хараа муудах, нүд бүрэлзэх, толгой халуун оргиж өвдвөл

3. Шалтгаангүйгээр хамраас,буйлнаас, шулуун гэдэснээс цус олонтаа гарвал

4. Нүүр, биеийн арьсанд тууралт, сэвх нөсөө, толбо их гарах, хуурайших, загатнавал

5. Биед хаа нэгтээ цохиулж жанцуулсан мэт хөхрөх, толбо гарвал

6.Шалтгаангүйгээр харлах, царай зүс бараантах, амархан эцэж ядрах, турах, тамирдах шинж тэмдэг илэрвэл

7. Ам,цээж хоолой гашуун оргих, ам хатах ундаасах, уруул хатаж хагарвал

8. Архи их хэмжээгээр уусан, хордсон бол

9. Өглөөд өлөн шээс уур үнэр ихтэй, улбар шаргал өтгөн, хүрэн өнгөтэй, булингар, тунадас ихтэй бол

10. Шарлаж байсан бол эмчид хандахыг зөвлөж байна.

Элэг цөсний өвчлөл хүндэрч засал авахаа болисон үед л ӨВДӨЛТ зовиур илэрдэг.

Энэ үед эмнэлэгт голдуу хандаж байгаа бөгөөд эмчилгээ үр дүн муутай,хожуу оношлогдон,асар их зардал гарч хүндрэх амь нас аюулд орох учиртай.

Та өөрийгөө,ойр дотныхондоо анхаарал тавьж өвчнөөс сэргийлж эрт эмчид хандахыг зөвлөж байна.

Амжилт хүсэе .

Зөвлөгөө үргэлжилнэ.

Уламжлалт анагаах ухааны их эмч сэргээн засах их эмч Н.Батцэцэг

99960533

05/05/2026

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТАВАН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ
Өвчнийг гаднаас нь анагаах буюу
амирлуулахын алиныг боловч засал гэж нэрлэнэ.

Уламжлалт анагаах ухаанд заслыг ангилахдаа:
1. Зөөлөн засал
2. Ширүүн засал
3. Хатуу засал гэж ялган үздэг.

а. Зөөлөн засалд:

Жин засал (төрөл бүрийн жингүүд)
Дэвтээлэг засал (шавар, рашаан, ороох засал)
Түрхэж илэх засал (илж нухлах, бариа засал, зөөлөн бариа, халуун тосон бариа г.м ) орно.

б. Ширүүн засалд:

Ханах засал
Төөнөх засал
Хатгах засал орно.

в. Хатуу засалд:
Хагалах

Огтлох
Хусах
Гаргах

зэрэг үйлдлүүд орох бөгөөд энэ нь орчин цагийн анагаах ухааны мэс ажилбарын хэлбэр юм.

4.️Туулгах, бөөлжүүлэх заслууд нь зөөлөн, ширүүн заслын алинд нь ч хамаарагдахгүй бөгөөд арилган үйлдэх эмчилгээний тусдаа төрөлд хамаарагдана.

5.️Соруул засал нь эмчилгээний биеэ даасан арга бөгөөд шивүүр, самнуур зэрэг аргуудтай хавсран хийж болно.

ЗӨӨЛӨН, ШИРҮҮН, ХАТУУ ЗАСАЛ гэсэн дээрх ангилал нь заслын мөн чанар, хүний бие махбодод үзүүлж буй нөлөөллийг тусгасан гол ангилал болон дэлгэрчээ.

Сэргээн засах Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Батцэцэг

99960533

ШИРҮҮН ЗАСАЛ- ТӨӨНӨ ЗАСАЛ                                  МОНГОЛ ТӨӨНӨ  Эмчлэх өвчнөөс хамаарч задь, цагаан гаа, гоньд ...
01/05/2026

ШИРҮҮН ЗАСАЛ- ТӨӨНӨ ЗАСАЛ
МОНГОЛ ТӨӨНӨ

Эмчлэх өвчнөөс хамаарч задь, цагаан гаа, гоньд зэргийг нунтаглан самбайд чанга ороогоод буцалж буй шар тосонд дүрж тодорхой бэлчирүүдэд тавьж хэрэглэнэ.

Хий болон бадганаар үүсгэгдсэн хүйтэн өвчнүүдийн үед биед байрлах хий, бадганы бэлчрүүдийг төөнөж энерги, цусны урсгалыг тэгшитгэн шингээлтийг сайжруулан үрэвсэл дарах, өвдөлт намдаах, бэтэг эвдэх, хаван арилгах, хийг дарах, хүйтэн шар усыг хатаан үе мөчний үйл ажиллагааг хэвийн болгоно.

ХИЙЖ БОЛОХ ЗААЛТ:

Хоол шингэхгүй байх
Биеийн тамир дорой
Шээс задгайрах
Зүрх, амин судлын хий өвчин
Шар усны өвчнүүдийн үед хэрэглэнэ.

ЭСРЭГ ЗААЛТ:

Артерийн даралт тогтмол өндөр байдаг
Таван эрхтний өвчин
Арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан, шархалсан үрэвслүүдийн үед төөнөхгүй.

Хүчлэгийг илүү идвээс элэгний шим шүүс арвидаж, дэлүүний тамир барагдсанаас болж булчин мах шуурдан хуниаслаж уруул хүрэнтэнэ.

Давслагийг илүү идвээс ясны шим тамир хохирогдон шим шүүс барагдах тул судал нь царцан хатуурах учраас өнгө зүс хувирна.

Амтлагийг илүү идвээс аюулхай цээж дүүрч агшиж уухилах, өнгө зүс харлан, бөөрний тамир тэгшээ алдаж, яс эвэршээн гэзэг үс халзарна.

Гашууныг илүү идвээс дэлүүний шим шүүс дутагдан ходоодны тамир арвидсанаас арьс хөрс хатингаран үс зулгарна.

Гошгууныг (Халуун амт) илүү идвээс судал шөрмөс гэмтэн суларч, тамир хүч хөнөөгдсөнөөс болж шөрмөс таталдан хумс хатингарна.

Уламжлалт анагаах ухаан, сэргээн засалч их эмч Н.Батцэцэг

Хаяг: 10-р хороолол Цоглог хотхон 201-р байр

Address

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 28р хороо Цоглог хотхон 201
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэргээн засах Уламжлалт АУ-ны Н.Батцэцэг эмчийн зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category