06/05/2026
🇹🇭 Тайланд Улсад зохион байгуулагдаж буй "RCOT 2026" Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд Ханлор эмнэлгийн ерөнхий эмч, "Монголын Чих Хамар Хоолойн Эмч Нарын Нийгэмлэг"-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалбаяр эмч амжилттай оролцож байна.
👨💻 Тэрээр “Journey through Evolution: Mongolian Society of Otolaryngology – Head and Neck Surgery” сэдэвт илтгэлээрээ Монголын чих, хамар, хоолой – толгой хүзүүний мэс заслын салбарын түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлагыг олон улсын эмч мэргэжилтнүүдэд танилцуулж байна.
“Beyond the Routine” уриан дор болж буй "RCOT 2026" хурал нь чих, хамар, хоолой – толгой хүзүүний мэс заслын чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэдэг олон улсын нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын шинэ чиг хандлага, туршлагуудыг хэлэлцэж буйгаараа онцлог юм.
🇹🇭 RCOT 2026🇲🇳
📅 2026.05.06 – 2026.05.08