29/08/2026
Тийрэн, дэв, хар сүнс, шулмын зан үйл гэх мэт ойлголтуудын цаана хүний айдас, шунал, сул талыг ашиглах зүйл оршдог.
Хүн доторхоо хөдөлгөхөө болих үед сэтгэл нь тогтоол ус шиг болдог. Тогтоол ус үмхийрдэг шиг үйлдэлгүй, өөрчлөлтгүй, хөдөлгөөнгүй сэтгэлд сөрөг бодол, айдас, шунал амархан тогтдог. Иймээс “хооллож, тэжээхгүй байх” хамгийн энгийн арга нь хөдөлгөөн, үйлдэл.
Хүн айдастайгаа нүүр тулахгүй зугтааж, хүсэл шуналдаа хөтлөгдөж, өөрийн толгойгоор тунгаахаа болих үед түүнийг эзэмдэхэд амархан болдог. Эхлээд итгэл үнэмшил төрүүлнэ. Дараа нь айлгаж, эргэлзүүлж, сэтгэлийг нь өөрийн хүссэн зүг рүү эргүүлнэ. Тиймээс хүн гаднах хар зүйлээс илүүтэй доторх айдас, шунал, сул талаа таньж, хөдөлгөөнтэй, үйлдэлтэй, ухамсартай байх хэрэгтэй.
Хөдөлгөөнгүй бие сульдана. Үйлдэл авдаггүй сэтгэл гацна. Тунгаахгүй ухаан бусдын итгэл үнэмшилд автана. Өөрийгөө хөдөлгөж чаддаг хүн сэтгэлээ ч хөдөлгөж чадна. Бодол санаа, бие махбод, итгэл үнэмшилдэээ эзэн байж хөдөлгөөнд оршоорой! /Энэ бичвэрийг хуулалгүй шэйрлэж бусаддаа түгээгээрэй/ DAYCI ЭГЭЭ ТВ
-Daisy