Япон цэгэн бариа, алжаал тайлах массаж

Япон цэгэн бариа, алжаал тайлах массаж Та манайд ирж биеийн эд эс бүрээ сэргээж, алдаж буй эрүүл биеийн эрч хүчээ нөхөж аваарай

26/04/2026
With Гранд – I just got recognised as one of their top fans! 🎉
24/04/2026

With Гранд – I just got recognised as one of their top fans! 🎉

15/04/2026

Эхнэр бид хоёр анх бие биедээ дургүй байсан юм. Дургүй ч юу байхав, тоглоом тоглохоор дандаа дайсны тал болцгоогоод тэгээд өрсөлдөж алалцсаар байгаад сүүлдээ бие биедээ дасаад нийлчихсэн. Бид хоёр Харбинд сургуульд сурдаг байхдаа нэг оюутны байранд амьдардаг байлаа. Тэгсэн тэр үеэр гахайн ханиад гараад бид нар оюутны байрандаа карантинлагдчихгүй юу. Ерөөсөө орж гарахгүй. Бүтэн сар ёстой хийх юм байхгүй баахан дуракдаж хөзөрдсөн хүмүүс. Тэгээд хөзөрдөхөөр Хажаа дандаа дайсны тал болно. Би нөгөө тал нь. Тэгснээ бид хоёр хоёулаа хоёр багийнхаа толгойлогч. Миний санааг уншаад өөдөөс яг сөрөг довтолгоо хийгээд наачихна, зэвүүн. Ухаан уралдуулж байгаа нь надад аятайхан санагдсан юм.

Бид хоёр чинь ерөнхийдөө сонирхол нэгтэй, спортлог. Манай оюутны байр ширээний теннистэй, тэгэнгүүт теннисээр бас алалцана. Ерөнхийдөө л хоорондоо мөнхийн өрсөлдөөнтэй. Орой болгон хөзөр тоглоод байхаар тоглохгүй болонгуут тогломоор санагдана. Би хэлэндээ арай лаг байсан юм. Тэгээд хамтдаа хичээлээ их хийнэ. Би Хажаа руу байж байгаад л "Хичээлээ хийгээч" гэж бичнэ. Өглөө ч бичнэ, орой ч бичнэ. "Даалгавраа хий" л гээд байна. Тэгээд албан ёсоор үерхээч гэж гуйхгүй, тэгж байсаар байгаад нийлчихсэн.

Би чинь тэндээ хамгийн хөгшин оюутан нь байсан. "Үерхье" гэж хэлэх гэхээр тэгдэг нас өнгөрчихсөн юм шиг санагдаад туулай гахай хоёр ивээл гээд нэг тийм зурхайтай сонин бариад өрөөнд нь орж байсан юм, өөрийнхөө санааг илэрхийлж байгаа царай нь юм байх. Тэгээд Хажаад тэрийгээ өгөөд "Сонин унш, сонин унш" л гээд байсан гэсэн. Одоо би өөрийгөө тэр үед юу бодож тэгснээ сайн санадаггүй юм. Бодвол ингэвэл ойлгочих байх л гэж бодсон байх.

Би дээд анги нь байсан болохоор түрүүлээд төгсчихсөн, тэгээд Хажааг төгсөхийг хүлээнгээ Эрээнд нэг жил бас лангуун дээр сууж байгаа юм. Тэр хооронд том хүү маань ч гарчихсан байсан. Тэгээд Хажааг төгсөнгүүт нь Монголд ирээд хэсэг байж байгаад Хятад руу докторын тэтгэлэгт материалаа өгсөн чинь бүтчихээр нь буцаад явсан. Доктортоо нэг жил сурч байхдаа тэтгэлгийн оюутнуудад Солонгосын виз амархан гардаг гэж сонсоод тэнд үргэлжлүүлж суръя гэж бодоод визэнд орсон чинь бүтээд тэгж бид хоёр Солонгос явж байсан юм даа. Анхандаа бол бид хоёрт харлая марлая гэсэн бодол огт байгаагүй. Улиралдаа нэг ирж очоод сураад байж болно л гэж бодсон. Тэгээд очоод сураад ажиллаад ирсэн чинь ирж очин байх нь нэг л худлаа болоод явчихсан. Доктор төгсөх чинь бас чанга юм байна лээ. Дээрээс нь 30 нэлээн гарчихсан байсныг ч хэлэх үү, ер нь л аль нэгийг нь золиослох ёстой юм байна гэдгээ ойлгоод бид хоёр ярилцаж байгаад сургуулиа больж байсан юм.

Тэгээд хамтдаа албан байгууллага, буудлын цэвэрлэгээнд явдаг болсон. Магистр төгсчхөөд нойл угаагаад зогсож байгаагаа бодохоор заримдаа ч шантарна өө. Хажаа надад уйлж хэлж үзэж байгаа юм, "Ёо яах гэж энд ингээд явж байгаа юм бэ" гээд л. Хажаад хэцүү байгааг нь дотроо зөндөө харж байгаа болохоор хааяа "Ишшш Орхоон чааваас даа, айлын охиныг ингэж авч явж байх ч гэж дээ" гэж бодогдоно шүү дээ. Надад өөрт хэцүү байсан ч гэсэн Хажааг шантрах гээд ирэнгүүт нь би сайн талуудыг нь яриад байдаг юм. "Энийг давчихвал 2уулаа ингэчихнэ шүү дээ. Ингэчих л юм бол гайгүй болчихно доо" гэдэг ч юм уу. Тэгсгээд л яриад байхаар манай хүн гайгүй болчихдог. Тэгэхгүй би бас шантраад биеэ сул тавьчихвал аягүй бол 2уулаа цуг уйлаад бүр баларсан юм болно.

Тэгээд "Энд ирж ингэж тэнэгтэх гэж. 2уулаа яах гэж их сургуульд сурсан юм. Буцах уу? барих уу?" гээд л хоорондоо ярьж ярьж байснаа цалин буунгуут баярлалдаад "За зүгээр ч юм уу. Одоо 2лаа дахиад жаахан гүрийчих үү" гэж байсаар байгаад бид 2 тэнд 2 жил болчихсон. Тэнд нийгэм нь үнэхээр гоё тогтуун. Байгаад байвал байгаад л байхаар юм байна лээ. Бид хоёр чинь Монгол руу 2 хүүхэд рүүгээ хэрэглээний мөнгө явуулж байгаа юм, цалингаасаа цаашаа далд хийж байгаа юм, тэгээд тэндээ бас байр, хоол ундны мөнгөө өгөөд өөрсдөө амьдарчхаж байгаа юм. Тэгж байгаа мөртлөө л бид хоёр жилдээ нэг удаа ойрхон хот руу, далайн эрэг рүү аялчихдаг байсан.

Хүүхдүүдээ санах л хамгийн хэцүү нь. Хадам аав ээж хоёр хүүхдүүдийг маань сайн хардаг тулдаа л тэгж байсан. Video call хийж сэтгэлээ жаахан дэвтээнэ. Тэгээд гүрийж гүрийж байгаад "За одоо больё. Тэгэхгүй бол гүрийгээд байвал гүрийгээд л байх юм байна" гээд бид хоёр Монгол буцахаар шийдэцгээсэн. Би гэхдээ Хажааг түрүүлж явуулчхаад өөрөө дахиж 6 сар ажиллачхаад ардаас нь очно гэж уг нь ярьсан юм. Тэгээд ганцаараа үлдээд 3 хоносон чинь нэг л утгагүй болоод явчихсан. Бараг 10 ч хоноогүй, "Би ерөөсөө очлоо" гээд ардаас нь явсан даа. Тэгээд л яг ирсэн чинь корона гарчихсан. Ёстой зөв цагтаа ирсэн, тэгээгүй бол 2,3 жил хол байгаад бүр балрахгүй юу.

Миний толгой дотор бүр Хятадад сурдаг байх үеэс авхуулаад Солонгост ажиллаж байх үед хүртэл зүгээр хөдөө мал маллаж амьдраад, өөрсдөө тэндээсээ бүтээгдэхүүнийг нь хэрэглээд, малласан малынхаа махыг зараад амьдарвал гоё юм байна гэсэн бодол яваад л байсан юм. Тэгээд Хятадын ч махыг үзээд л, Солонгосын ч махыг үзээд л явдаг байсан. Корона гараад тэр бодлоо хэрэгжүүлэх нөхцөл яг бүрдчихсэн. Бүх хүн тэр өвчнөөс айчихсан байсан шүү дээ. Манай 2 хүүхэд чинь бага байсан болохоор "За ер нь хүүхдүүдээ хөдөө цэвэр агаарт байлгасан нь дээр юм байна" гэж бид хоёр ярилцаад нэг их сүртэй ч удаан бодоогүй шууд хөдөө рүү гараад явчихсан. Азаар хадам аав ч бас хөдөө гарчихсан байж таараад тэрэн дээр нь дөрөөлөөд бид хоёр хажууд нь очсон. Аавынхаа хажууд байх чинь хүнд өег, ондоо шүү дээ. Ямар танихгүй газар очиж байгаа биш.

Тэгээд л үхэртэй болоод малчин амьдрал эхэлсэн дээ. Бид хоёр чинь оюутан байхдаа стипэнднээсээ 4 үхэр аваад тавьчихсаан бас. Тэр нь тэгсэн ирсэн чинь 6 болчихсон байл уу даа. Тэгээд Солонгост хуримтлуулсан бүх мөнгөөрөө байшин, үхрийн байр бариад, үхэр нэмж аваад дуусгасан. Бид хоёр чинь хотод төрж өссөн, хүүхэд байхаасаа л паартай байшинд амьдарч байсан хүмүүс. Малын зүс мүс юу ч мэдэхгүй. Ёстой бүтэхгүй 2 хүн. Нөгөө 6 үхэр маань болохоор бид 2 хоёроос түрүүлээд ирчихсэн байсан болохоор бид хоёроос илүү ухаантай өөрсдөө бэлчээд л өөрсдөө буцаж ирээд л учраа бүр олчихсон байсан. Тэгээд бид хоёр урд талынхаа айлаас асууж харсаар байгаад ер нь суралцаж байна даа.

Байнгын халуун ус, гоё нойлтой байж байгаад хөдөө ирэнгүүт Хажаад шантрах үе гарна. Эмэгтэй хүн ойрхон ойрхон усанд ордог болохоор үс нь тослогдохоор нерв нь хөдөлнө, усанд орохгүй л бол уур нь хүрнэ. Тэрнээс биш үхэр мүхрээсээ ч биш. Надад бол шантрах юм байгаагүй. Би чинь болохоороо мангар аз жаргалтай байгаад байгаа юм чинь.

Бид хоёр тэгээд зөндөө фэйлдсээн. Уржнан жил бил үү дээ, манай үхрийн байр шатсан юм. Өвөл байсан болохоор галладаг, тэгсэн цаана хашчихсан байсан тугалнууд хоорондоо ноцолдоод ханаа бага багаар доргиогоод байсан юм байна лээ. Тэр нь аажим аажмаар явсаар байгаад зуухан дээр унаад, ядаж байтал хажууд нь гал асаадаг жижиг газ байж таараад дэлбэрээд тэгээд л гал бүр ПҮН! гээд л явчихсан, ёстой аймар. Би чинь хүүхэд байхдаа Дэнжийн 1000-д нэг гэр ерөөсөө юу юугүй шатаж дуусахыг харж байсан болохоор тэрэн шиг л юм бодоод сандарч байгаа юм чинь. Тухайн үед ухаан мэдрэл байхгүй, гэрээсээ дотуур өмдтэйгөө гарч гүйгээд хамаг юмаа авч үлдэх гээд л нэг хивсийг гараараа бариад саваад байсан сүүлд нь гараа харсан чинь баахан цэврүүтчихсэн. Шатаж байсан хивсийг гараараа барьснаа ч мэдрээгүй байсан. Хажаа болохоороо боодол боодол өвсийг чинь уйлаад л хашаа давуулж шидээд байгаа юм чинь, цагаа тулсан аймар бяртай болчихсон. Манай өвөлжөөг дамжаад цаад талын айлын өвөлжөө байдаг юм. Манай хоёр чинь өвсөө ойрхон тавьдаг. Гал тэднийх рүү дамжаад орчих юм бол манайх мөрөөрөө шатахгүй айлын өвөлжөөг бас шатаачих гээд байдаг. Тэр утгаараа "Манайх шатдагаараа шатаг. Эднийх рүү л оруулж болохгүй" гэж бодогдож байгаа юм чинь эхний ээлжинд. Тэгээд манайхтай цэргийн анги ойрхон байдаг тулдаа тэд нар чинь пижигнэтэл оофтоороо гүйж орж ирээд нэг мэдсэн чинь мангар олуулаа болчихсон хүрзээр цас шидсээр байгаад галыг тогтоосон. Цэргийн ангийнхны буянд. Ийм газартай ойрхон амьдрах сайхан юм байна лээ. Тэгээд гал командынхан ч ирсэн. Өвөл ус цацчихаар маргааш нь хөлдчихсөн, үхрийн байр маань дээвэргүй болчихсон, бас л чанга байсан шүү. Бид хоёр тэрнээс босох гэж сар үзсээн үзсэн.

Өвөл тогтмол хоол өгдөг байж байгаад үхрийнхээ бүх тэжээлийг шатаагаад тэгээд дан өвс өгдөг болоод эхлэнгүүт үхэрнүүд маань муудаад эхэлж байгаа юм чинь. Үхрийн байрны бараг тал нь шатчихсан, Хажаа "Яанаа хонгороо, одоо яанаа" гэхээр нь "Яавал гэж дээ дахиад барьчихъя" гээд л тийм юм болж байсан. Хэцүү юм тохиолдсон бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ. Араас нь харин буцаж яаж босож ирэх үү гэдгээ төлөвлөж бодох нь л чухал.

Одоо бид хоёр мал дээр ирээд 6 жил болохдоо 6уулаа болчихсон байна. 4 хүүхэд маань өөрсдийн дураар гарч ороод, агаарт байгаа болохоор өвдсөн ч хүндрэхгүй байдаг нь хөдөө байгаагийн хамгийн том аз жаргал байна. Манай энүүгээр чинь аюул байхгүй ерөөсөө. Хаа нэг шороотой зууралдаж орж ирээд ээждээ загнуулна, өөр юм байхгүй. Тэр чинь л хамгийн гоё. Тэгэнгүүт ноднингоос бид хоёр үхэрнүүдээ багасгачихсан. Өөрсдийнхөө ачаалалд тааруулаад яг гар доорх хэдхэн үхрээ сайн арчлаад энгийн амьдаръя гэж шийдсэн. Жоохон сүү аваад л тэрийгээ зараад л байж байна. Манай хүн сумандаа ажил хийнэ. Бид хоёр чинь спортод дуртайгаараа адилхан юм болохоороо сумандаа дартсын клуб байгуулчихсан, одоо тэгээд үхрийнхээ хажуугаар дартс руу гэр бүлээрээ орчихсон амьдарч байна даа. Орой хэн аяга угаахыг бүгдээрээ дартс тоглож шийддэг юм. Мөнхийн өрсөлдөөнтэй.

15/04/2026

Өдрийн мэнд ээ🤗🤗🤗.

Юуны өмнө хуудсыг маань таалсан Эрхэм дагагч нартаа талархаж байгаагаа илэрхийлье🥰🥰🥰🥰🥰

Тэгээд их хотын түгжрэл, илүү цагийн ажил, стресс бухимдлаас үүдэлтэй таны зангирсан булчинг суллан, чангарсан биеийн алжаалыг тайлах газрын маань хаяг дахин өөрчлөгдсөн гэдгийг дуулгая😊😊😊

ШИНЭ ХАЯГ: 📣📣📣
Сансрын тунелийн эсрэг талд, Баянцээл уруудаад АГАР ФАРМ эмийн сангийн яг хажууд байрлах АНУ САЛОН дотор👍🤗.

Танд 20-иод жилийн туршлагатай, ажилдаа ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ💯👍эрэгтэй бариач маш цэвэрхэн, тохь тухтай орчинд нэг удаагийн даавуу болон өнгө үнэргүй, зориулалтын, чанартай массажны тос ашиглан дараах үйлчилгээг үзүүлэх болно🤗🤗🤗

- Японы уламжлалт шиацу-цэгэн бариа
- Алжаал тайлах тостой зөөлөн бариа
- Биеийн гуулин гуаша
- Галтай бумба
- Үенүүдийн блок гаргалт
- мөр-хүзүү-толгойны хэсэгчилсэн бариа
- Нурууны бариа
- Хөлний хэсэгчилсэн бариа.

9666 6344 дугаараас цаг аваад ирээрэй🤗.

Нэг удаа ирсэн хүн хоёр дахь удаагаа заавал ирдэг👍😊. Тэгээд 3 дахь удаагаасаа байнгын үйлчлүүлэгч нь болдог тийм л алтан гартай бариач таныг хүлээж байна🤗🤗🤗.

12/12/2024

Р.Эмүжин: Үрээ дагуулаад үргэсэн эх амьтан.

Хулгайчийн гараар орж Увсын Наранбулагт хүргэгдээд, тэндээ хоёр ч хонож чадалгүй унагаа дагуулаад нутаг гүйсэн хүрэн гүү. Хар ус, Дөргөн нууруудыг хаяалж гүйсээр Завханы Цагаанчулуут руу ороод ирсэн гэхээр хоног алдалгүй хурдалж, өдөр өнжилгүй давхисан байгаа юм. Замын хүн таарахаар унага нь эхийнхээ ард, урд орж нуугдаад, холбоо хоёр амь л тэмцээд байж дээ. Цаг хүйтрээд, цас хаялаад байдаг, нутагтаа хүрчих юмсан гээд л нугарч цуцахгүй зүтгээд байдаг. Баруун нутагт өвөлжилт хүндрэх талдаа байгаа, зарим газартаа 40см зузаан цас орсон, чоно боохой, хээрийн амьтан ширүүн, цасан хунгарт өеөдсөн бол яана, цаашаа хөл тавих тэнхэлгүй улдсан бол яана. Өвөлтэй өрсөөд л гүйгээд, зүтгээд байсан хэрэг шүү дээ. Эх амьтан, нар буцсаныг, улирал хэцүүг, өдөр богинохоныг, өчнөөн хол замыг харанхуй шөнөөр туулахаа мэдэж л байгаа, өөрөө биш гэхэд өчүүхэн үрээ нутгийн зах бараадуулчих гээд л давхиж яваа хэрэг. 1500км холоос гараад, Завханы Цагаанчулуут орж ирэхэд нь сошиалаар хэл сураг мэдэлцсэн залуус барьж, эзэн Заяахишигт нь хүргэсэн аж. Машинаар туулахад ч тэвчээр шалгадаг газар, мань мэт нь замдаа хэд бууж, хэчнээн ямбалдаг билээ дээ. Амьдрал гэдэг чинь энэ гээд хүрэн гүү хүмүүс бидэнд заагаад байна. Амьд явахын утга учир гэдгийг намрын адгаар, өвлийн эхээр, уул давж, ус гаталсан их аянд эргэлзэлгүй гарахдаа харуулаад байна. Гэтэл хүний нутагт байтугай, өөрийн нутагт өрцнөөс унасан үрээ хаяад, өрөм тогтох амьдралаа хаяад явдаг нь хэд билээ? Турж эцсэн ч туж гүйсэн байгаа юм. Хаврыг хүлээлгүй гүйсэн гэхээр хачин эмзэг, хачин халуун сэтгэл, эх амьтан л юм даа. Үүрсэх сүрэгтээ үлдээх үрээ хүргэх гэж агшинтай уралдаж, амиа дэнсэлсэн мэдрэмж эх амьтнаас л гарна...монгол адуу гэдэг чинь энэ, мохож явсан үндэстнийг монголоор нь авч үлдсэн мөн чанартай, мөр нандин амьтан! Сэтгэл ямархан ихээр зөөлөрч, ямархан ихээр сүсэлнэ вэ, Монгол гэсэн бүхнийг бурхан ивээж, тэнгэр түших болтугай!

Тиймээ👍😍🥰
24/11/2024

Тиймээ👍😍🥰

Жулиа Робертс саяхан өөрийнхөө нас болон залуу харагдахыг хүсдэг орчин үеийн олон уран бүтээлчдээс яагаад хөгшин харагддаг тухайгаа ярьжээ…
"Би нэр төртэй, хөгжилтэй, тайван байдлаар хөгширч байна...
Би арьс татуулах үйлчилгээ эсвэл ботокс хийлгэдэггүй бөгөөд Холливудын жишгээр бол карьераа эрсдэлд оруулж байгаагаа мэдэж байгаа…
Хэрвээ намайг хөгшин харагдлаа гээд дүр өгөхгүй гэвэл би продюсерлэж, хүссэн хүнээ сонгож болно гэсэн үг…
Хамгийн гол нь энэ ажилд хэтэрхий нухацтай хандах хэрэггүй…
Амьжиргаагаа залгуулах гэж тэмцдэг олон ээжүүдийг би мэднэ…
Тэд бол миний биширдэг, бүх зүйл хэцүү байсан ч үзэсгэлэнтэй харагддаг, сайн, сайхан эмэгтэйчүүд…
Үнэнийг хэлэхэд надад өөр айдсууд бий ...
Би хүүхдүүдийнхээ төлөө, тэднийг буруугаар ашиглахыг хүссэн хэн нэгнээс хамгаалж чадахгүй байх вий гэж айдаг...
Надад эрүүл энх байх, гэр бүлээ сайхан амьдруулах нь хамгаас чухал...
Би азтай нэгэн бөгөөд байгаа бүхнээ үнэлдэг…
Би нөхөр, хүүхдүүддээ өдөр бүр талархдаг…
Ийм учраас миний хувьд өдрийн хамгийн чухал мөчүүд хэзээ ч зураг авалтын талбай дээр өнгөрүүлдэг мөчүүд биш харин өглөөний цайгаа хамтдаа уудаг мөчүүд байдаг, учир нь бид бүх зүйлийн талаар тэр үедээ ярилцдаг...
Энэ мөч бол ид шидийн мөч юм…" гэж ярьжээ…
#Бид гадаад төрхөөрөө биш, хэн бэ гэдгээрээ үнэ цэнэтэй…

24/11/2024

Монгол Улсын Гавьяат эмч Б.БОЛДСАЙХАН эмч цахим хуудсаараа ийнхүү зөвлөжээ.
Өөхтэй мах идэж бай. Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй, эмэгтэйчүүдийн хувьд нүүрс ус нэмэгдэхгүй.
Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан. 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээсээ уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй.
Миний хувьд хэдэн санаа хэлэхэд:
1-рт монголчууд өөх идэж бай.
2-рт миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн.
Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй.
Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн.
Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн. Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой.
Хоол идэж байхдаа хоолоо л идэж бай, өөр зүйл рүү битгий сатаар. Хоолныхоо амттайг, сайхныг л мэдэр. Цайны цагаараа хов жив ярих, хажуугийн ширээг харах ямар ч шаардлагагүй. Учир нь хүнээс бусад бүх амьтан хооллохдоо хоолондоо л ач холбогдол өгдөг.
Чоно нүдээ аниад хоол руугаа дайрдаг. Үхэр зөвхөн өвсөө хараад түүнийгээ хэлээрээ бүх биеэрээ мэдэрч зулгааж иддэг. Тиймээс энэ төрлийн амьтад ходоодны ямарч шархгүй, тархины судас нь нарийсдаггүй. Амьтнаас сурах зүйл их бий.

Үдшийн мэнд ээ🤗🤗🤗.Юуны өмнө хуудсыг маань таалсан Эрхэм дагагч нартаа талархаж байгаагаа илэрхийлье🥰🥰🥰🥰🥰Тэгээд их хотын ...
18/10/2024

Үдшийн мэнд ээ🤗🤗🤗.

Юуны өмнө хуудсыг маань таалсан Эрхэм дагагч нартаа талархаж байгаагаа илэрхийлье🥰🥰🥰🥰🥰

Тэгээд их хотын түгжрэл, илүү цагийн ажил, стресс бухимдлаас үүдэлтэй таны биеийн зангирсан булчинг суллан, чангарсан алжаалыг тайлах газрын маань хаяг өөрчлөгдсөн гэдгийг дуулгая😊😊😊

ШИНЭ ХАЯГ: 📣📣📣
Баянмонгол хорооллын замын эсрэг талын САНТО апартментын урд талд байдаг TIME TOWER хотхоны 217-р байрны 1-р орц☝️.

Танд 20-иод жилийн туршлагатай, ажилдаа ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ💯👍 (Зарим бариач нар шиг хүмүүсийг хөгшин, өндөр том биетэй, хэтэрхий тарган бүдүүн гэх мэтээр ялгаварлан халтуурдахгүй гэсэн үг л дээ☝️), эрэгтэй бариач маш цэвэрхэн, тохь тухтай орчинд нэг удаагийн даавуу болон өнгө үнэргүй, зориулалтын, чанартай массажны тос ашиглан дараах үйлчилгээг үзүүлэх болно🤗🤗🤗

- Японы уламжлалт шиацу-цэгэн бариа
- Алжаал тайлах тостой зөөлөн бариа
- Биеийн гуулин гуаша
- Галтай бумба
- Үенүүдийн блок гаргалт
- мөр-хүзүү-толгойны хэсэгчилсэн бариа
- Нурууны бариа
- Хөлний хэсэгчилсэн бариа.

9666 6344 дугаараас цаг аваад ирээрэй🤗.

Нэг удаа ирсэн хүн хоёр дахь удаагаа заавал ирдэг👍😊. Тэгээд 3 дахь удаагаасаа байнгын үйлчлүүлэгч нь болдог тийм л алтан гартай бариач таныг хүлээж байна🤗🤗🤗.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Япон цэгэн бариа, алжаал тайлах массаж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category