Жирэмсний Иог - Prenatal Yoga

Жирэмсний Иог - Prenatal Yoga Жирэмсэн эхчүүдэд зориулсан йог, амьсгалын дасгал, бие тайвшруулах хөтөлбөрүүд. Аюулгүй, мэргэжлийн, ээжүүдэд зориулсан орчин.

Хоногоо тоолоход хэцүү байвал хадгалаад аваарай 😍4 долоо хоног = 1 сар5 долоо хоног = 1 сар 1 долоо хоног6 долоо хоног =...
29/07/2026

Хоногоо тоолоход хэцүү байвал хадгалаад аваарай 😍
4 долоо хоног = 1 сар
5 долоо хоног = 1 сар 1 долоо хоног
6 долоо хоног = 1 сар 2 долоо хоног
7 долоо хоног = 1 сар 3 долоо хоног
8 долоо хоног = 2 сар
9 долоо хоног = 2 сар 1 долоо хоног
10 долоо хоног = 2 сар 2 долоо хоног
11 долоо хоног = 2 сар 3 долоо хоног
12 долоо хоног = 3 сар
13 долоо хоног = 3 сар 1 долоо хоног
14 долоо хоног = 3 сар 2 долоо хоног
15 долоо хоног = 3 сар 3 долоо хоног
16 долоо хоног = 4 сар
17 долоо хоног = 4 сар 1 долоо хоног
18 долоо хоног = 4 сар 2 долоо хоног
19 долоо хоног = 4 сар 3 долоо хоног
20 долоо хоног = 5 сар
21 долоо хоног = 5 сар 1 долоо хоног
22 долоо хоног = 5 сар 2 долоо хоног
23 долоо хоног = 5 сар 3 долоо хоног
24 долоо хоног = 6 сар
25 долоо хоног = 6 сар 1 долоо хоног
26 долоо хоног = 6 сар 2 долоо хоног
27 долоо хоног = 6 сар 3 долоо хоног
28 долоо хоног = 7 сар
29 долоо хоног = 7 сар 1 долоо хоног
30 долоо хоног = 7 сар 2 долоо хоног
31 долоо хоног = 7 сар 3 долоо хоног
32 долоо хоног = 8 сар
33 долоо хоног = 8 сар 1 долоо хоног
34 долоо хоног = 8 сар 2 долоо хоног
35 долоо хоног = 8 сар 3 долоо хоног
36 долоо хоног = 9 сар
37 долоо хоног = 9 сар 1 долоо хоног
38 долоо хоног = 9 сар 2 долоо хоног
39 долоо хоног = 9 сар 3 долоо хоног
40 долоо хоног = 10 сар
Хоног бүрээ аз жаргалтай өнгөрүүлээрэй ээжүүдээ 🥰😍

Бхрамари Пранаяама (Зөгийн дүнгэнэх амьсгалын дасгал)* 💤 Нойргүйдлийг багасгахад тусална.* 🧘 Сэтгэл санааг тайвшруулна.*...
17/07/2026

Бхрамари Пранаяама (Зөгийн дүнгэнэх амьсгалын дасгал)

* 💤 Нойргүйдлийг багасгахад тусална.
* 🧘 Сэтгэл санааг тайвшруулна.
* 🧠 Ой санамж, анхаарал төвлөрөлтийг сайжруулна.
* 🤕 Мигрень болон толгойн өвдөлтийг намдаахад тусална.
* ❤️ Цусны даралт ихсэлтийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.
* 😌 Ядаргаа болон сэтгэлийн стрессийг багасгана.
* 😠 Уур бухимдлыг багасгахад тусална.
* 🎯 Анхаарал төвлөрөл, төвлөрөх чадварыг сайжруулна. Хэрхэн хийх вэ?

1. Тайван суу.
* Нуруугаа эгц байлгаж, хөлөө эвтэйхэн зөрүүлэн суух эсвэл сандал дээр сууна.
* Нүдээ аниарай.
2. Гүнзгий амьсгаа ав.
* Хамраараа аажмаар, гүн амьсгал ав.
3. Чихээ хөнгөн таглана.
* Эрхий хуруугаараа чихний мөгөөрсийг зөөлөн дарж гаднын дуу чимээг багасгана.
* (Зураг дээрх шиг нүдээ гараараа хөнгөн халхалж болно, гэхдээ заавал биш.)
4. Амьсгалаа гаргахдаа “мммм…” гэж дүнгэнэнэ.
* Хамраараа амьсгалаа удаанаар гаргахдаа зөгий дүнгэнэж байгаа мэт намуухан “мммм…” авиа гаргана.
* Чичирхийлэл хамар, нүүр, толгой орчимд мэдрэгдэх нь хэвийн.
5. Давтана.
* 5–10 удаа давтахад хангалттай.
* Нэг удаагийн дасгал ойролцоогоор 5–10 минут үргэлжилж болно.

Хэзээ хийх нь тохиромжтой вэ?

* Өглөө сэрсний дараа.
* Орой унтахын өмнө.
* Стресс, түгшүүр мэдрэгдэх үед.
* Бясалгалын өмнө эсвэл дараа.

Ашиг тус

* Сэтгэл санааг тайвшруулна.
* Стресс, түгшүүрийг бууруулахад тусална.
* Анхаарал төвлөрөлтийг сайжруулж болно.
* Унтахын өмнө хийвэл нойр хүрэхэд дэмжлэг үзүүлдэг.
* Зөөлөн чичирхийлэл нь амьсгалаа удаашруулж, биеийг тайвшруулахад тустай.

Хэзээ болгоомжлох вэ?

* Чих хүчтэй өвдөж, үрэвсэлтэй үед түр хийхгүй байх.
* Хамар бүрэн битүүрсэн үед үр нөлөө нь багасдаг.
* Толгой эргэвэл дасгалаа зогсоож, хэвийн амьсгална.
* Цусны даралт, зүрхний өвчин зэрэг архаг өвчтэй бол эмчилгээний оронд бус, нэмэлт тайвшруулах дасгал болгон хэрэглэж, эмчийн зөвлөгөөг дагах нь зүйтэй.

💡 Эхлэгчдэд зориулсан зөвлөмж: Өдөр бүр ердөө 5 минут тогтмол хийх нь урт хугацаанд илүү үр дүнтэй байдаг. Амьсгалаа хүчлэхгүй, аль болох тайван, жигд хэмнэлээр хийхийг хичээгээрэй.

31/05/2026

6 сарын 1 ны хичээлийг 2нд 12:00 цагтаа нөхөж орно

15/05/2026

Зүрхэнд хуруу дарам өндөг шиг хэлбэртэй "сүнс орших орон" бий хэмээн буддын нууц тарнийн сударт айлджээ. Буддын ухаанд эцгийн цагаан дусал эхийн улаан дусал хүслийн эрхээр учрах үед тийн сэтгэл хэмээх "намшэ" зуурдаас үйлийн эрхээр татагдаж хүн хэмээх бодьгал үүснэ хэмээн үздэг.

Харин анагаах ухаанд зүрхний баруун тосгуурт энэ хэмжээний зангилаа байх бөгөөд үүнийг синоартриал зангилаа хэмээнэ. Ургийн 5-6 долоо хоногт энэхүү зангилаанаас цахилгаан импульс үүссэнээр зүрх цохилж эхэлдэг. Энэ мөчөөс эхлэн зүрх тасралтгүй таны төлөө цохилсоор амьсгал хураах мөч хүртэл синусын зангилаанаас цахилгаан импульс ялгарсаар байдаг. Зүрхнээс импульс ялгарахаа болих үед зүрх зогсдог байна.

Буддын гүн ухаанаар үхэх үед биед тархмал орших тийн сэтгэл "намшэ" зүрхэндээ хураагдаж махан биеэ орхин зуурдад шилждэг байна.

Ингээд бодохоор хүний амьдрал энергиэр л зохицуулагдах аж. Физикийн шинжлэх ухаан термодинамикийн хуулиар энерги оргүй хоосноос бий болохгүй, устаж үгүй болохгүй, нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ гэж үздэг. Иймийн учир амьдрал үхэл гэдэг бол нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжих шилжилт болох нь. Харин шилжих энэ үест гол нөлөөлөх зүйл бол бидний үйлийн үр ажээ.

13/05/2026

💕Иог нь бие, сэтгэл, оюун санааны нэгдэл бөгөөд иогоор хичээллэж байсан ээжээс төрсөн хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадвар өндөр байдаг гэж судалгаагаар батлагдсан байна. 💕

Дуугүй суух, зүгээр байхуй. Амьдралдаа бясалгалыг аяс аясаар нэвтрүүл. Боломж гарвал зүгээр бай. Шалдар булдрыг үйлдэж, ...
12/05/2026

Дуугүй суух, зүгээр байхуй. Амьдралдаа бясалгалыг аяс аясаар нэвтрүүл. Боломж гарвал зүгээр бай. Шалдар булдрыг үйлдэж, дэмий юмсаар өөрийгөө ачаалах хэрэггүй. Анир чимээгүй суугаад амьдралын урсгалыг аж. Моддыг хар, оддыг халиа. Эсвэл хамрын үзүүртээ, эсвэл хүйсэндээ чиглэ. Эсвэл нүдээ аниад зүгээр л дотоод байгалиа тольд. Юмс урсаж байг. Чи өөрөө нам жимхэн халиан суу.

"Хэдхэн хором нам жим суух юм бол гэрэл дохио харагдана" гэж Будда хэлдэг. Орчин үеийн сэтгэлзүйчид зүгээр суух л хангалттай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өөр юу ч хийх шаардлагагүй. Тарни уншлага зэрэг өөр зүйлс нь зүгээр суухад л тус болох төдий. ТМ буюу Чанадаас халих бясалгалын талаар өнөө үед үлэмж судалгаа өрнөж байна. Бясалгалын үр нөлөөг Махэш Ёги тарнитай холбож үздэг нь ташаа хэрэг. Тарни уншихгүй зүгээр суусан ч адилхан үр нөлөө гарна. Гагцхүү хүмүүс зүгээр сууж чаддаггүй учраас тарни уншлага хэрэг болдог. "Рам, Рам" гэж хорин минут дуудах юм бол амар амгаланд хүрнэ гэж хэлэхээр хэрэгжүүлэх жишээтэй.

Тийнхүү хорин минут суухад цусны даралт буурч, амьсгал намуун болж, бие дэх хүчилтөрөгчийн агууламж өөрчлөгдөж, зүрхний цохилт удааширч, бие чинь тавирснаар альфа долгион бүрэлдэж, түүний үрээр чи шинэ шижир болсноо мэдэрнэ. Энэ бол онцгой тарнийн ач ивээл биш. Рам, Рам гэхийн оронд Аүм, Аүм гэх буюу Аллах, Аллах, эсвэл Авэ Мария гэхчлэн ямар ч үг дуудаж болно. Өөрийнхөө тарнийг ч зохиож болно. Тухайлбал, нэрээ тарни болгон давтаж болно. Тарнид биш, зүгээр суухад учир нь бий. Хорин минут дуугүй суусан ч ялгаагүй амарлина. ТМ-ийн үр нөлөөг шалган тогтоож байгаа судалгаа бол шаардлагагүйг чи илэрхий тольдох болно. Харин тэр хүний үймэрч явааг хараад өрөвдөж нигүүлсэх буйза. Уурлах, нигүүлсэх хоёрын ондоо чанартайг тийнхүү амтална.

Дэлхий ертөнц хэвээрээ л байх. Бясалгалаар хорвоо өөрчлөгдөхгүй ч чи өөрөө өөрчлөгдөнө.

Ошо: Агнистын гэгээ

11/05/2026

💕Таны сэтгэлээс ирэх тэр мөнхийн хөдөлгөөн; сатаарлаас чөлөөлж таны сэтгэл чинь юундач сатаарахгүйгээр тайван оршиж байгааг иог гэнэ. 💕

07/05/2026

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ
Түүнийг удаашруулах 5 арга. Эрт үеэс хятадууд бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш аж. Эдгээр 5 дасгалыг тогтмол хийвэл залуу насыг мөнхийн биш юм аа гэхэд илүү олон жил зовлонгүй үргэлжлүүлэх боломжтой.

1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ: Аль болох хөл нүцгэн явах. Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай. Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн яв. Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.

2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ: Өсгий ба өлмийгөөр, мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй. Энэ нь хөлний яс, судас шөрмөсийг бэхжүүлдэг, цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг. Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй, ашиг тус нь арвин.

3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ:
Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй. Гурилын элдүүр, хоосон шилэн сав ч болно. Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш. Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж, тайвшралыг мэдрэх болно. Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.

4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ: Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг. Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж, цусны эргэлтийг сайжруулдаг. Өглөө, оройд хийхэд тохиромжтой. Энэ массажийг хийх хуурай болон нойтон гэсэн 2 арга бий. Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга. Хоёр хөлөө ээлжлэн цэг дээр дарна. Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ. Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна. Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.

5. ХАЛУУН, ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ: Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй. Цусны эргэлтийг сайжруулж, хөлний чадлыг ихэсгэж, хөгшрөлтийг удаашруулдаг. 2 хөлөө эхлээд халуун, дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.

Эцэст нь аль болох их алхаж, хөлөө хөдөлгөж, хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.
АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!

Хөрвүүлсэн Ц.Ганцэцэг

Өөртөө болон үрдээ өгөх хамгийн том бэлэг: ИОГ 🌸Жирэмсний иогийн бүртгэл эхэллээ. --------------------------------------...
01/05/2026

Өөртөө болон үрдээ өгөх хамгийн том бэлэг: ИОГ 🌸
Жирэмсний иогийн бүртгэл эхэллээ.
-------------------------------------------------
1️⃣ EduPark төв (ХУД, Төв цэнгэлдэхийн зүүн талд)
🗓️ Даваа, Лхагва, Баасан
🕒 12:00-13:00
📞 9914-1552, 7507-8899

Зөвлөмж:Ургийн хөдөлгөөнөө тоолж сурцгаая.🤗1. Байрлал сонгох: Эх зүүн хажуугаараа хэвтэж, хүүхдийнхээ хөдөлгөөнийг тоолн...
28/04/2026

Зөвлөмж:Ургийн хөдөлгөөнөө тоолж сурцгаая.🤗
1. Байрлал сонгох: Эх зүүн хажуугаараа хэвтэж, хүүхдийнхээ хөдөлгөөнийг тоолно. Энэ байрлал нь умай болон хүүхдийн цусан хангамжийг сайжруулдаг тул хамгийн тохиромжтой.
2. Хэзээ тоолох вэ? Ураг ихэвчлэн оройн хоолны дараа илүү идэвхтэй болдог тул энэ үед тоолоход тохиромжтой.
3. Хэрхэн тоолох вэ? Хүүхдийн хөдөлгөөн бүрийг (эргэх, өшиглөх гэх мэт) нэг гэж тоолно (жишээ нь: эргэв-1, өшиглөв-2...).
Анхаарах дохио:
• Таныг ажиглаж байх үед 2 цагийн хугацаанд хүүхэд дор хаяж 10 удаа хөдлөхгүй бол,
• Эсвэл ямар ч хөдөлгөөн огт мэдрэгдэхгүй байвал яаралтай төрөх эмнэлэгт хандахыг зөвлөж байна .
Яагаад чухал вэ?
Ургийн хөдөлгөөн цөөрөх, мэдрэгдэхгүй болох эсвэл хэт ихсэх нь дараах асуудлуудын шинж тэмдэг байж болно:
• Хүчилтөрөгч дутагдах, бүтэлт
• Өсөлт хөгжил саатах
• Ургийн гажиг хөгжил
• Ихсийн дутмагшил

Address

ХУД, 15-р хороо, 130-р сургуулийн баруун талд, EduPark Education Center
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Жирэмсний Иог - Prenatal Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category