21/05/2026
🎉2026 оны Амьдралын хэв маягийн анагаах ухааны долоо хоногийн 6 дахь өдөр 🎉
👉Архаг стресс нь титэм судасны өвчин, зүрхний дутагдал, астма, дархлаа тогтолцооны алдагдал, ревматоид артрит, хайрст үлд зэрэг олон янзын архаг өвчнөөр өвдөх сөрөг үр дагавартай.
🎯Стресс нь эрүүл мэндэд 2 замаар нөлөөлж болно.
Симпатик мэдрэлийн системийн идэвхжилтэй холбоотой шууд физиологийн өөрчлөлтийг бий болгох бөгөөд үүнд зүрх судасны тогтолцооны хариу урвал, ходоод гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлт, тэр ч байтугай дархлааны үйл ажиллагааны бууралт орно. Психонейроиммунологийн судалгаагаар стресс нь шархны эдгэрэлтийг мэдэгдэхүйц удаашруулдаг болохыг харуулсан.
📌Стрессийн хариу урвалтай хамт явагддаг физиологийн өөрчлөлтөөс гадна стресс нь тухайн хүний эрүүл зөв дадал зуршилд сөргөөр нөлөөлж, хоолны сонголт дордох, хөдөлгөөний идэвхгүй байдал, нойргүйдэл, мансууруулах бодисын хэрэглээ зэрэгт хүргэдэг аюултай.
🩺Орчин үеийн нийгэмд стрессээс зугтах боломжгүй. Тиймээс стрессийг хэрхэн хүлээн авах, түүнд ямар хариу үйлдэл үзүүлэх, хэрхэн даван туулах нь бидний эрүүл мэнд, өөртөө анхаарах байдалд нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.
🤗 Стрессийг бууруулах, стрессийг өөр талаас нь харах арга барилыг сурч дадуулсан багахан хэмжээний өөрчлөлт, тууштай байдал нь цаг хугацааны явцад таны эрүүл мэндэд мэдэгдэхүйц үр дүнг авчирна.
👉 Та сөрөг стресс үүсгэгч хүчин зүйлийн юуг, ямар хэмжээгээр, хэзээ өөрчлөхийг хүсч байна вэ? Энэ төлөвлөгөөгөө бодитой, хийж болохуйц байлгах нь хамгийн чухал юм шүү.
🫰 Эрүүл мэндээ дэмжих эрүүл зуршлыг бий болгоё.
👍 Стрессийн шалтгаант архаг өвчингүүд болох даралт ихсэлт, таргалалт, сэтгэл санааны тогтворгүй байдал, хавдар, идэх эмгэг, дархлаа тогтолцооны өөрчлөлт цаашлаад чихрийн шижин, нурууны өвдөлт зэрэг өгүүлэмжтэй бол та бидний өгч буй дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.